УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн оффтейк гэрээ болон төмөр замын асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах саналыг 87 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Олны дунд "Бодь"-ийн 100 саяын гэрээ тодотголтой асуудал яригдаад олон жил болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас хянан шалгах түр хороо 2023 онд байгуулагдсан ч хангалттай ажиллаж чадаагүй. Тухайн үед тус хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байсан. Өөрөө ч үүнийгээ ярьж нотолдог. Жишээлбэл, Хянан шалгах түр хорооны ажиллах хуулийн хугацаа дуусахын өмнөх шөнө холбогдох санхүүгийн материалуудыг хүргүүлж өгснөөр бүрэн хангалттай мэдээлэл хийж чадаагүй.
Тиймээс хянан шалгах түр хороог дахин байгуулъя. Байгуулахдаа Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцалж гаргасан зөвлөмжийн дагуу холбогдох Засгийн газрын болон бусад байгууллагуудын гаргасан шийдвэрүүд оновчтой байсан уу. Үүнийг цогцоор нь шалгая.
Хоёрт, Өмнө нь хийгдсэн Б.Энхбаяр гишүүний ахалж байсан хянан шалгах түр хороо хэрхэн ажилласан бэ. Ийм зорилгоор дахин түр хороо байгуулах санаачилгыг энэ оны 3-р сарын 20-нд гаргаж, УИХ-ын гишүүдээс хуульд заасны дагуу дэмжлэг хүсэж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харамсалтай нь тухайн үед 17 гишүүний гарын үсэг дээр гацаад, дараа нь 27 гишүүний гарын үсэг болоод гацсан. Хуулиараа 32 гишүүний гарын үсэгтэй байж УИХ-д өргөн барих эрх зүйн эрх үүсдэг. Харин одоогийн байдлаар 87 УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан байна. Түүнчлэн гадаад томилолттой болон өвчтэй байгаа гишүүд өргөн баригдсаны дараа нэмж гарын үсэг зурахаа мэдэгдсэнээр энэ тоо 90-д хүрэх төлөвтэй байгаа.
Нам харгалзахгүй энэ асуудлыг ил тод нээлттэй болгож, яригдаад байгаа зүйлс үнэн бол хуулийн хариуцлага хүлээлгэе гэсэн УИХ-ын шударга гишүүд байна.
2019 онд 05/05 дугаартай зөвлөмж гарах үед тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж, бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ажиллаж байжээ. Уг зөвлөмжөөр төмөр зам болон нүүрсний оффтек гэрээтэй холбоотой хоёр асуудлыг төрийн нууцад хамааруулсан нь үндэслэлтэй эсэх талаар эргэлзээ, хардлага дагуулсаар ирсэн. Жишээлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад төмөр замын бүтээн байгуулалт болон нүүрсний гэрээнүүд ил тод явж байхад зөвхөн энэ төслийг нууцалсан нь шалгах гол шалтгаан болж байна.
Энэ асуудалд холбогдсон хүмүүс хөрөнгөө нотолж чадахгүй байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах хийсэн ч хохирол амссан. Хамгийн том хохирол амссан хүн бол Зариг овогтой Н.Өнөрцэцэг. Нууцад орсон материалыг ил болгосон гэж ял авсан. Энэ сэдэвийг хэвлэлээр ярихаасаа эмээдэг болсон.
“Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой төрийн нууцыг ил болгоё гээд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон. Бодьтой холбоотой асуудлыг Бортээг болгож намайг гүтгэж байна гэтэл Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа өгсөн. Г.Занданшатар Ерөнхий сайд байх үед хянан шалгах түр хороо байгуулахаар мэдэгдсний дараахан мөн ажлаа өгсөн. Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхтэй холбоотой байр сууриа илэрхийлтэл мөн төрийн тэргүүнээсээ буусан. Тиймээс улстөрд өрнөсөн бүх зүйлийг хураангуйлж, эцэслэн шийдэх хэрэгтэй. Түр хороо байгуулагдсанаар Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилт болон холбогдох гэрээ хэлцлийг шалгана.Зам бүхэн РОМ хүрдэг гэдэг шиг "Бодь"-ийн гэрээний асуудал эцэстээ Х.Баттулгатай холбоотой болж байна.Х.Баттулга над шиг УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулах ёстой!" гэв.
Н.Отгончимэг
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл16
Монголчуудыг доорд үзэж социализм шиг Буриадаараа гайхуулдаг архичин өөрийг нь өөд татсан, Монголын хууль шүүхийг базаж байгаа сүр Данзангийнхаа заавраар хөдөлж байна. Баримтгүй поопрох сонин биш гэдгийг Буриадуудын тэнэг залхуу аймхай гэдэг Монголчууд одоо ойлгоно.Прокурор, АТГ, тагнуул, хууль зүйн сайдууд солигдож байж хэрэг зөв шийдэгдэж,хэлмэгдэл байхгүй болно.
Үгүй та нар наад урвагч Женкогоо бушуу далд хийгээчээ!!! Ганц таахай кардан хугалж дийлдэггүй, хаашаа улс вэ??Хоосон яриад л байх юм???
Х.Нямбаатар: Шахмал түлшнээс болж 900 гаруй иргэн амиа алдсан байна. Төрд ажиллаж байсан хүний хувьд эдгээр хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйя. Хулгай үүрлэсэн “Тавантолгой түлш” компанийг хаах ёстой
Хүрэлсүх Сумьяабазарыг шагнал өгье гэж хуурч аваачаад бие хамгаалагч нараараа зодуулж удаан хугацаагаар хүлээтэй орхисноос болж Сумьяабазар өмдөндөө баасан гэж энд тэндгүй ярилцаж байна .Энэ үнэн үү?
Нууцалсан шалтгаан яхятад байхааа яхчтадтай хийсэн худалдааны өүх томоохон гэрээнүүд нууц шүү Төмөр ламын талаарх хчталын хахдлагын онцлогбол төмөр зам нүүрс хоерыг чмагт хамтад нь авч үзэж тохиролцдог Хчтад болон бусад улсаас бүрэн хараатаа сайн бхамсарлаагүй л байгаа шүү манайхан Чингис гэж томроод л 90 оноом хойш бүрэн тусгаар болсон гээд л Ард иирэдээ төөрөгдүүлэх хэрэггүй Дарамт шахалт байгаа зовлонгоо ард иргэддээ бага ч рэсэн оялгужлж баых хэрэгтэй ятэгэж байж энэ танхай биеэ тоосон ард иирэд чинь сахилгажиж хариуыоагатай болно Зарим гадныхан монгол авилрачдыг өөгшүүлж ашиглаж байгаа шүү
Номтойбаярын махан толгой нүүрийг нь сайн ажиглавал хятад хүний дүр яах аргагүй тодрох юм даа.Эх нь орос хятадын эрлийз гэдэг үнэн бололтой.
Их Засгийн төгсөгч Учрал ерөнхий сайд, Номтойбаяр шадар байхад иймэрхүү шоунууд одоо тасрахгүй. Олны анхаарал өөр зүгт чиглэж байвал Хүрэлсүх ордны хойно газар авсан,татвар төлөгчдийн мөнгөөр казинодсон, ОЭ Нямбаатар Булгантуяа Амарбаясгалан Амарсайхан нарыг хэлмэгдүүлсэн гээд олон хэргүүдээ "янзлах" боломж гарна. Хууль шүүхийнхнээ хөдөлгөхөд хугацаа хэрэгтэй.Тэд чинь бас амьд хүмүүс болохоор өөрсдийнхөө арыг заавал бодох ёстой. Бүгд гараа бохирлон хэдхэн сар сайд хийчих гэдэг Тэмүүлэн шиг хүмүүс биш байж таараа.
Номтойбаярын махан толгой нүүрийг нь сайн ажиглавал хятад хүний дүр яах аргагүй тодрох юм даа.Эх нь орос хятадын эрлийз гэдэг үнэн бололтой.
Энэ хүн ингээд явж байгаа нь бас нэг юм хэлээд байна даа.
Номтойбаяр яоюунэрлэнэ янямбаатар Өнөрцэцэг нарыг хамгаалж ыаыруулах санаатай байна Ийм хүн түр хороонд хэрэггүй ээ Талцал лл чвж байна
Монголын дотор М Си Эсгэж компанийн захирал Оджаргал гэгч төрөөс үнэгүйнүүрсний орд аваад байхаар бусад ньГоломтын Баясгалан тэргүүтэй хулгайч нар ингэж зөрүүлээд даварч байхгүйюу. Манай шуналдаа хөтлөгдсөн Хүрэлсүхээс эхлээд авилгад 10% гээд 110 сая доллар авчихсан байхад гайхах зүйл огт алга. Монголын төрийг авилгад өртөх эхлэл М Си Эс захиарл Оджаргалаас анх тавигдсан. Монголын дотоод асуудлыг хатуухан шийтгэж дуусгахгүй бол цаана чинь дэлхийн дэг журам өөрчлөгдөж том жижиг улсууд дайн хийх сонирхол дүүрэн байна.
Сонсгол хэн нэгэн дайсан хайгаад ирэхээрээ л буруу тийшээ явж эхэлдэг. 40 их наяд юу болсон билээ. Эхлээд энэ гол дайсан гэж зарлачихаад баримт бүрдүүлэх гээд үйлээ үздэг. Монгол төрийн нэрийг гутаасан номгүй мунхаг хүмүүсийн тоглоом болоод дуусмааргүй л байна шүү.
Яагаад чив чимээгүй олон жил байсан хэргийг гэнэт хэн яагаад сэвээд байна?
Nomtoinayr chi ariun amitan bish shoo.nepal ajillagaand hamgiin turuu oroh ger bul shuu
Залилан,луйвар,цавчаа,шорон,үхэл…..муу юм болгон Женкотой л холбогдож байдагшүү дээ !
Угаасаа л нүүрсний хамгийн том хулгайч шүү дэ.Оффтейк гэрээг тэр хийсэн гээд л бүгдэд ил байдаг хулгай шд .Айхтар нууц юм түрүүлчихсэн юм шиг.