Нүүрсний хулгай “дэлбэ” үсэрлээ. Ой тойнд оромгүй олон тэрбумын хулгай өдөр бүр шинээр ил болж байна. Харин үүнд олон нийт хямрах болов. Энэ аргагүй юм. Амьдрал хэцүүдсэн. Улс орны санхүү ч хүндэрсэн. Ийм байхад төрд шургалсан хэдхэн хулгайчийн идсэн мөнгө, уусан ам.долларын тоог сонсоод суух амаргүй. Хямрах нь зүй ёсны хэрэг юм.
Гэхдээ олон нийтийн энэ хямрал, сэтгэл зүйг далимдуулаад нүүрсний хулгайг улстөржүүлэх “аян” эхэлсэн байна. Шуудхан хэлэхэд, сүүлийн өдрүүдэд нүүрсний хулгайч нар ус цутгуулсан оготно шиг л “нүх”-нээсээ гарч ирцгээжээ. Тэгээд “...МАН-ынхан л нүүрсний хулгай хийсэн”, “...АН-ынхан л нүүрсний хулгайч“...Нэг нам нөгөөгөө залгих гэж байна”, “...Улс төрийн өс хонзон авах гэж байна”, “...Улстөрчийг хэлмэгдүүлж байна” гэх мэтээр “сэвж” байна. Гэвч энэ “хэрэг”-ийн эзэд тодорхой л доо. Сүүлийн үед нүүрсний хулгайтай холбоотой хэн, хэний тухай яригдаад байгааг бодоход л болно. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээнүүд ил болоход хэн, хэний эрх ашгийг хөндөгдөх вэ. АТҮТ-ийн олгодог авлига дагуулдаг С зөвшөөрлийн сүлжээний араас хэн, хэн гарч ирэх вэ. За тэгээд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас ямар компани хэр хэмжээний өртгөөр нүүрс олборлодог вэ. Цаашлаад Цагаан хад руу хэн хэн гэдэг улстөрчдийн хэдэн тооны машин тээвэрлэлт хийдэг вэ. Цаашаа хилээр ямар үнээр гаргаж байгаа зэрэг мэдээллүүд ил болох нь хэн, хэнд муу вэ. Эдгээрийг бодоход л эзэд нь ил болно.
Түүнчлэн энэ нь сүүлийн үед ил болсон хэд хэдэн ноцтой мэдээлэлтэй холбогдоно. Хэдэн жилийн өмнө “...Үдийн цайнаас өмнө 76 сая ам.доллар авчирч өг. Тэгэхгүй бол “Тавантолгой”-г гацаана” гэж оролцогч компаниудыг дарамталсан том улстөрч хэн байсан бэ. “Тавантолгой төмөр зам” компанийн захирлын АТГ-т мэдүүлээгүй 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх, сая гаруй ам.долларын бонд зэрэг илэрсэн нь хэн гээч улстөрчийн уурыг хөдөлгөх вэ. Төрийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй газраас нүүрсэн мөргөцөг туучихсан хэрэгт аль, аль намын хэн, хэн гэдэг улстөрчид холбогддог вэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг “...Баяжуулж өртөг нэмнэ” гэж аваад Чойрт машинаар авчраад, тэндээс түүхийгээр нь вагонд ачаад гаргадаг “бизнес”ийг хэн, хэн гэдэг улстөрчид хийдэг вэ. Үүний цаадах хүмүүсийг бодоход л нүүрсний хулгайгаа далдлах, замхруулах гэсэн явуулга гэдэг нь харагдана
Ер нь бол энэ бүлэг хэрэг дээрх байдлаар дотроо хэд хэд задардаг. Тэр болгонд улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, гар хөлүүдийнхээ хамт очоод наалдчихсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайч нар МАН-д ч бий, АН-д ч байна. Яс тоолбол нүүрсний хулгайд хоёр намын 100 хүрэхгүй улстөрч л холбогддог байна. Ийм тооцоо, судалгаа бүхий мэдээлэл байгаа юм.
Тэгэхээр нүүрсний хулгайг аль нэг намтай холбох нь утгагүй. Тэгэх тусам энэ хулгай улам бүдгэрэх аюултай. ЖДҮ шиг замхарна л гэсэн үг. Дээрх байдлаар аль нэг намын нэртэй холбож, улстөржүүлж буй нь нүүрсний хулгайгаа далдлах, замхруулах гэсэн нүүрсний хулгайч улстөрчдийн л зохион байгуулж байгаа акц гэсэн үг.
Хамгийн гол нь энэ хулгай зөвхөн өнөөдрийн хэрэг биш юм. Хугацаагаар яривал арав гаруй жилийн түүхтэй. Харин өнөөдөр л ил болж, “дэлбэ” үсэрсэн. Нэг талаас олон жил бугшиж, оршоод ирсэн нүүрсний хулгайг ил болгох нь тун ярвигтай. Улс төрийн ч, иргэний ч эр зориг шаардах ажил юм. Яагаад гэвэл нүүрсний хулгайд жирийн иргэн байтугай, жин багатай улстөрч ч оролцож чадахгүй. Нэг үгээр хэлэхэд, томчуудын хийж ирсэн “бизнес” юм. Тэр утгаараа “...Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдэг бол нам, намын үе үеийн улс төрийн лидерүүдтэй үзэлцэнэ гэсэн үг. Тэд мөнгөтэй. Бас улс төрийн нөлөөтэй хэвээр байна. Нөгөө талаас ийм улс төрийн шийдвэр гаргах зайлшгүй шаардлага бий. Эдийн засаг хүндэрсэн. Ирэх он жилүүдэд төсөв төлөвлөгөөгөө яаж бүрдүүлэх вэ гэдэг том асуудал болсон. Гэтэл Монголын валютын орлого нүүрснээс л орж ирдэг. Үүнийг хүүхэд ч мэднэ. Гэтэл валютын урсгалын цоргыг хэдхэн улстөрч тэргүүтэй нөхдүүд сороод, үлдсэн нь эх дэлхийн хишиг болж Монголд орж ирж байна. Төрийн нэрээр төсөв болгож хэрэглэдэг мөнгөнөөс даруй хоёр дахин ихийг нүүрсний хулгайгаар дээрх хэдхэн хүний халаас руу ордог гээд бодчих. Сүүлдээ халаасанд нь ч багтахаа болиод, хальж асгардаг болсон. Нүүрснээс хөлжөөд, мөнгө төгрөгөө барж ядах болсон улстөрчдийн үлгэр домог шиг үйлүүдийг бид хэдэн жилийн өмнөөс л ярьж, сонсдог болсон. Олон зуун мянган ам.доллараар ганц марк, эсвэл азарган үрээ худалдаж авдаг. Нүүрсчид ингэж л солиорсон байсан. Ийм учраас төр өнөөдөр нүүрсний орлогыг бүтэн авч чадах нь л үндэсний эрх ашиг болж байгаа юм.
Харин нүүрсний хулгайг “дэлбэлсэн” нөхдүүд улс төрийн хувьд эрсдэлтэй. “...Улс төрөө даах” эсэх асууалтай тэд тулна. Яагаад гэвэл нам дамнасан нүүрсчид тэдний эсрэг томоохон акцуудыг хэрэгжүүлэх нь тодорхой болж байна. Тэр утгаар нь харвал, нүүрсний хулгайн эсрэг тэмцэл эхэлсэн ч замын дундаа гацах магадлал өндөр юм.
Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайн хэргийг онцгой анхаарч эхэлсэн байна. Тэд энэ хэрэг дээр тангарагаа урдаа тавих бололтой. Энэ нь хууль хяналтынхны сүүлийн өдрүүдийн үйл ажиллагаанаас харагдаж байгаа юм. Одоо тэд улс төрийн нөлөөнөөс хол байж чадвал болно.
Үүнээс гадна сүүлийн үед яригдаад байгаа “...Нүүрсний хулгайч нарыг зарла” гэдэг олон нийтийн шаардлага зөв. Мөн энэ асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах ч ононо.
Эцэст нь хэлэхэд, нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг олон нийт “..Пүү паа” гэхээсээ, “...Олон жил бугшсан хулгай ил болж байна” гэж хүлээж авах хэрэгтэй. Энэ хулгайн тухай мэдээлэл дуусаагүй. Дөнгөж л эхэлж байна. Улстөрчдийн нэр ч, үйлдлүүд нь ч олноороо ил болно. Цаашаа үргэлжилнэ. Харин хаа нэгтээгээс, хэн нэгэн, эсвэл олон улстөрч нүүрсний хулгайг “...Намын эрх ашиг хөндөгдлөө” гэх юм уу, ямар нэг байдлаар улс төртэй холбоод, хохирогчийн дүрээр гарч ирвэл эргэлзэх хэрэгтэй. Тэр нь нүүрсний хулгайд холбогдсон улстөрчдийн амиа авч үлдэх гэсэн акц юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
.Үдийн цайнаас өмнө 76 сая ам.доллар авчирч өг. Тэгэхгүй бол “Тавантолгой”-г гацаана” гэж оролцогч компаниудыг дарамталсан том улстөрч хэн байсан бэ. Энэ бол Хүрэлсүх байсан.
Та их мэргэн хүн юмаа даа, янз нь.
Баттулга шүү.
Үгүй ээ, энэ бол Зика вирус !
Хичнээн хөхрөв өө! Энэ хүн нүүрсний худгайчдын нэг л юм байна! Ядаж хүн үнэмшихээр юм бич л дээ! Би ч бараг нэр йг нь мэдэж байгаа.
хүрэлсүх үнэхээр тэгж хэлж чадсан бол бушуухан генерал цол олгоё эрийн өөдөс тэгж хэлнэ. харин ч зөв хэлжээ 76саяар ямар морь авъя гэсэн биш.Батсуурь аврагыг Даян аврага болгоход хэрэгтэй байсан юм
Jenko zi ajnai geed nereleed ard ni too Jenko zi bol hyadadiin ner deer baigaa
Хүрэлсүх хуруугаа хөдөлгөхгүй байна Содоо нь нүүрсчдийн мафитай гүн холбогдсон, улаан чинбатын халаасанд орсон байдаг
СүБатболд ажнай Батэрдэнэ гээд олон нүүрсний хулгайчаа шийтгэж идсэн уусан мөнгийг нь хурааж авч хариуцлага тооцохгүй бол шудрага ёс хариуцлага яриад хэрэггүй ард түмэн зэвсэг бариад босно шүү хулгайчуудаа
Женко Зика Баасанхүү,Хурц,Дорнодын Энхбаяр нар яаж ч Сү Батболдыг гүтгэсэн тэр Таван толгойг Монголд үлдээсэн гавьяатай.
Нэг л их үймээнээр айлгах гэсэн юмнууд! Хэн ч тоохгүй дээ! Чаддагсан бол АЖ Бат-Эрдэнийгээ авахд үлдчихмээр байгаа ч даанч түмэнд ил болчихсон болохоор, нүүрснээс харин ч хол байдаг Сү-г ажнайдаа дагуулах арга сэдэж л байдаг, ийм явцгүй юмаар жүжээд яах ч юм билээ!
Улс төрч - хулгайч болжээ. Би улстөрч гээд цээжээ дэлддэг эрхмүүд улсын халаасны хулгайч гээд бодохоор...
Маш зөв. Нүүрсний ернь нам дамнасан хулгайч авлигатай зөвхөн засаг төр тэмцэх биш ард иргэд монголчууд бид цөмөөрөө тэмцэхгүй бол хүчрэхгүй. Их хурлаар нэг өдөр засгийн газрыг огцрууллаа гээдярих хийх бол ердийн үзэгдэл. Засгаа дэмжицгээе
Энэ асуудлыг эх орончоор шийдээд өгөх улс төрчид байх байлгүйдээ
За юу л болоод явчихав Манай 100 том улс төрч холбогдсон гэхээр энэ хэрэг мөн хэцүү хэрэг бна да Энэ 100 эрхэм чинь Одоо энэ засаг энэ Их Хуралд сууж байгаа Шүү дэ Тэгэхээр яаж ийгээд л энэ хэргийг удаашруулж сунжруулж чадна Лав 10 жил үргэлжлүүлж чадах бизЭнэ хэрэг бол 10 жил бугшсан маш том хэрэг Энд хүн яригдахаас илүү Энэ 2 том Нам яригдана Шүүх Прокурор АТГ нь оролцсон бол тэгээд бүр Монгол улсын хэрэг болно Бүр сүүлдээ Ард түмэн бид ч буруутай болж мэднэ Учир нь Та нар өөрсдөө хулгайчдыг мэдсээр байгаад сонгодог биз дэ Гэх биз
Uls turjuulj ogt bolohgui hereg hiisen bol yalaa uureh heregtei nuuts yum hezeed ilerchil taarna tsag hugatsaanii asuudal
Улс төрчдийн энэ хуйвалдааныг л мафи гээд байгаа шүү дээ! Олон жил ярьж байж л зарим талаар ил гарч эхэлж байгаа бололтой! Шийдвэрлэх ажиллагааны явц удаашрах байх гэдэг ч үнэн болов уу? Хоёр намаас УИХ-д сонгогдож байсан ( Одоо ч зарим нь ИХ-ын гишүүн байгаа) улс төрчид болох 100 орчим хүн оролцсон гэдгийг илчилж байна. Энэ бол ,үнэхээр, их том гэмт хэрэг! Шүүх, прокурор, цагдаа, АТГ гэх мэт хүчний байгууллага хамтарч, хүн хүчээ нэгтгэж ажиллах нь зөв юм байна! Ард иргэд, бид ч чадах ядахаараа энэ байгууллагынханд тусалж, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй юм билээ шүү!!!
МАН-ынхны нүүрсний хулгайд Бээжингийн хятад дарга нар оролцож байгаа.
Хүрэлсүх,Оюун Эрдэнэ,Нямбаатар нар Эрдэнэт,Төмөр замын луйврууд, Содномдаржаа Чимгээ нарын хэлмэгдэлт, Гадаадынхныг дээрэмдсэн хэргүүд, Нүүрсний хулгай гээд олон асуудлыг анх ил гаргаж шийдэж байгаа.Женко Зика Баасанхүү,Хурц,Дорнодын халтар шоучин Энхбаяр гээд олон ч хүмүүс цухалдаж байгаа.
Хөрөнгө оруулалтын банкны том луйвар.
Таван толгойг Сү Батболд авч үлдсэн гэв үү өөрөө идэх л гэж тэр шд харин жинхэнэ авч монголдоо үлдээсэн хүн нь З Энхболд шүү
үлдээж аваад ТЗ гацааж байгаад зөөж л дээ Зика бас тээврийн комданитай гэж дуулдсан наад хөгшин бэлтрэг чинь
Зт Энхболд яг авч хоцорч харагдаач
Ажнай Бат-Эрдэнэ, Дэлгэрсайхан, Женко Баттулга гээд явна да
Za Oyunerden,Nyambaatar 2 oo odoo zogsoj boloxgyi shuu,ard tumnee bodon shuu,ard chin ard tumen baigaa,bitgii uxarch nyatsaarai,odool xiixgyi bol ene xulgai deerem zogsoxgyi shuu,xunii ooriin gej bitgii yalgaarai,Amjilt xusii,Xuchi dutaad baival ard tumendee xandan shuu.
Энд төр засгийн томчууд, гишүүд, шүүх хүчний байгуулгууд, гааль, тээврийн удирдлагууд, хувийн том компаний удирдлагууд орлцсон мафийн бүлэглэл байгаа. Төр төмөр нүүр гаргаж байж л хагас дарна.
Энэ нүүрсний хулгай бол маш том мафийн сүлжээ маягийн зохион байгуулалттай гэмт хэрэг болжээ!!! Тиймээс үүнийг илрүүлж дарж авахад Ерөнхий сайд ганцаар дийлэхгүй ээ!!! Ерөнхийлөгч өөрөө биечлэн манлайлж удирдан чиглүүлж идэвхжүүлэхгүй л бол юу ч болохгүй тэгэсгээд л өнгөрнө шүү!!! Хүрэлсүх Ерөнхий прокурорыг идэвхжүүлж байнга шаардаж зүтгүүлбэл энэ хэргийн 60%-70% нь илэрч магадгүй?! Эс тэгвээс хэвлэлээр шуурч салхилж байгаад л нам жим болоод замхарна!!!
Содбаатар нь улаан Чинбаттай нүүрсний мафитай холбоотой байхад Хүрэлсү хөдлөхгү ш дээ.. Тэгээд нүүрсний асуудлыг шалгах ажлын хэсгийн дарга нь Содбаатарын найз Ганболд байдаг. Эндээс юу ч хүлээгээд хэрэггүй
Зөв бичиж. Тэмцэнэ ээ.
Нүүрсний хулгай 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж бичээд байгаа нь тэр үед аль намынхан төр барьж байлаа даа, Мэдэж ядах юмгүй. Ардчилалын гэх 30 гаруй жил 2 удаа төр бариад Монголыг сүйлүүлсэн улс төрийн нам нэг л байгаа шүү дээ
Ахуйн хулгайчдаа сар, жилдээ нэг юм бариад авдаг хирнээ нүүрсний хулгайчдаа мэдсээр байж 10 жил буюу 3650 хоногт барьдаггүй Монгол улсыг ямар ирээдүй хүлээж байгаа нь ойлгомжтой.
"Авилагатай тэмцвэл НАМ маань хэцүүднэ, би үүнийг мэдлэж байна. Харин авлиагатай тэмцэхгүй бол ЭХ ОРОН маань хэцүүднэ, та нар мэдэж байгаа" гэж нэг хүн хэлсэн байдаг. Аль намынх байх нь хамаагүй. Нүүрсний хулгайчдыг бүгдийг нь зарлаад нийгмээ цэвэрлэж авах асуудал хамгийн чухал. Засгийн газар дангаараа хүчрэхгүй байж мэднэ. Харин ард түмэн бид сайн дэмжээд өгвөл асуудал шийдэгдэж л таарна. Бидниы ирээдүй хойчийн төлөө зөвхөн засгийн газар тэмцэх бус ИРГЭН бид өөрсдөө тэмцэх ҮҮРЭГТЭЙ
Төмөр Замыг гацааж байгаад зөөцгөөсөн дүр зураг харагдаж байна Дээр нь тээвэрлэлтийн компаниуд хичнээн зуун машин Хятадаас авчирч хийчнээн тонн дизелийг оросоос импортлож хажуугаар эдийн засгаа хохироогоо вэ Нүүрсний хулгайчид 2011 оноос эхэлж гадаадын хамтарсан комданид тээвэрлэх эрх олгож сунгасан хамгийн сүүлд Бөх сайд сунгалт хийж өгсөн Тэр компанийн гаргасан нүүрсний мөнгө орж ирдэггүй Бас өнөө аль хэсгээс нь хулгайлдаг нь ч ойлгомжтой Ажнайгаас эхлэлтэй хулгай Алтанхуягаар баталгаажуулж эхэлж дээ Хамгийн гол нь ШҮҮХ засаглал шударга бус болохоор эх орноо тоносон хулгай бүр гаарчирсан
Хүрэлсүх, Ж.Мөнхбат 2 УИХ ын хуралдаан дээр чи нүүрсний хулгайч гэж бие биенээ хэлж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.
амбиц хөөсөн хоосон улс төрөөс ямарч тос шахагдахгүй үргэлж хуурай буурай байдал, нөхцөл бий болж худлаа хөгжил ярьсан ажил мэдэхгүй дүмбий толгойнууд олширох юм байна. зөв улс төрийг соёлоо болгохгүй бол энэ улс гэр чинь бусад улсын уланд гишгэгдэж дуусах юм байна. Хөгжил гэдэг үг ийм улс төрчидийн амнаас ард түмнээ доромжлох мэт доог тохуу болох утга нэг зүйрлэхүй болох нь. арабууд, европууд, азийн зөв хөгжил бүхий улс орны ард түмэн юу бодож амьдардаг, гэтэл яагаад энэ цөөхөн ард түмнийг минь маргаашийн булчирхай бодох төдий зүйлд цагийг нөхцөөх мэт болгож буйн учирыг ухах.. бид нам дагасан паразитууд хаана ч амьдрах чадвартай.. тэднийг хүмүүжүүлэх л хэрэгтэй. шимэгчүүдийг таньж сурахгүй бол улс төрч болоод яадгын ..
Удахгүй европчууд сансараас утасгүй эрчим хүч дамжуулах болно. Тэр үед наад нүүрсийг чинь авах улс дэлхий дээр байхгүй болно.
Нүүрсний хулгайг 2018 оноос эхтэй гэх юм билээ. Хамгийн ойлгомжтой нь МАНгарууд 80-90%-ийг нь хийж байна. Аль нам гэх нь ойлгомжтой байгаа байхгүй юу даа?
Чи АН-н хулгайчуу намаа хамгаалах гэж он хэлж мунхаглав мулуу чам шиг чимээгүй унгасан хятад шиг глчийгөөд суудаг юм. ойлгож ав
дамдиночироо чи ер нь нэлээд чадвартай,бас ч гэж шудрага талдаа дандаа зөв юм бичээд байгаа иргэд бидэндээ хэрэгтэй хүн болж таараад байна шүү фэйс боок хаяг утас байвал бид санал бас хов ч хэлж болмоор байна