sonin.mn
Манай оронд сүүлийн жилүүдэд эдийн засгаа сэргээх нэрээр гол нууруудаа сэндийчиж, булаг шанд, гол мөрний амийг энд тэндгүй тасалж буй бол Улаанбаатар хотод тусгай хамгаалалттай Сэлбэ голын эхэнд нийгмийн хариуцлага нэрийдлээр Нью Гидро проект ХХК усны барилга байгууламж барих, Сэлбэ голын урсац сайжруулах ажил эхлүүлжээ. Гэвч үүнийг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл сэжигтэй гэж үзжээ. Энэ тухайгаа тэд: "Сэжигтэй гэх хэд хэдэн үндэслэлүүд байна.
 
1.Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Их, Бага Баянгийн амны Сэлбэ голын эхийн 2071,5 га газрыг хэдэн жилийн өмнө нэгэн алдартай групп компани газар авахаар удаа дараа асуудал үүсгэж байсан тул тухайн үеийн Нийслэлийн БАйгаль орчны газрын дарга Дэлгэрмаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 66-р дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн хамгаалалтад авч дэглэмийг тогтоож байсан түүхтэй.
 
2.НИТХ тогтоолгүй зөвхөн 2020 оны 11-р сард СБ дүүргийн 19-р хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоолоор тухайн төслийг бүх иргэд дэмжсэн гэсэн тайлбартай. (Жич: тус хорооны 946 өрхөөс 41-н өрхийн гишүүн оролцсон хурал)
 
НИТХ тогтоол шийдвэр байхгүй, яагаад нийслэл орон нутгийн хамгаалалтад авсан газар нутгийг хорооны ИТХ тогтоолоор захиран зарцуулах эрх зүйн үндэслэл байдаг уу? Хуулиар зөвшөөрсөн үү?
 
 
3.Гэтэл өнөөдөр тухайн газарт байгаль орчны үнэлгээ, менежментийн гэрээ огт хийгдээгүй хэрнээ ажил гүйцэтгэх гэрээг шууд 7 хугацаатай “Нийслэлийн иргэдийн аялал зугаалгын бүс болгох, бүх нийтийн эрх ашгийн төлөөх бүтээн байгуулалт гэх “Сэлбэ голын урсац тохируулгын усан сан байгуулах” төсөл нэртэй 8,3 га онгон дагшин газрын хөрсийг хуулан, нийгмийн хариуцлагын хүрээнд Усны барилга байгууламж барих нэрийдлээр “Багабаян лейк”, “Ньюгидро проект” ХХК-иуд булаг шандыг булж эхэлжээ.
 
 
4.Нийслэлийн Байгаль Хамгаалах газрын түр орлон гүйцэтгэгч М.Нямбаяр нь НИТХ тогтоол, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын гарын үсэгтэй захирамж миний ширээ нь дээр байгаа гэгдэж байсан ч хэл ам гарах үеэс гарын үсэгтэй бүх бичиг баримтууд алга болж, тушаал шийдвэрууд гараагуй болохыг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн.   
 
5.Нийгмийн хариуцлага гэгдэж буй тус компани нь урд МУ-ын маш олон том төслүүд авч байсан түүхтэй ч нэг ч удаа нийгмийн хариуцлагын ажил хийж байсан түүхгүй гэнэ. Түүнчлэн тендер аваад ажлаа хийлгүй акт тавиулж байсан хар түүхтэй. Иргэдийн хардлага нь урд газар авахаар удаа дараа ярьж буй групп компанид газар олгочихлоо гэж хардаж байсан бол бүтээн байгуулалт хийж буй “Нью Гидро Проект” компаний түүхийг судалж үзвэл иргэдийн хардаж буй группын хамаарал бүхий хүн болох ерөнхий сайдын зөвлөх А.Амундра эзэмшиж байсан компани болох нь харагдана.
 
6.Барилгын ажил 2022 оны 09-р сарын 21-ний өдрөөс 2022 оны 11-р сарын 11-р сарын 15-ы өдөр. Ажил эхэлсэн өдрөөс нь хойш холбогдох зөвшөөрөл, бичиг баримттай нь танилцахаар “Бид Туул голынхон” ТББ-ынхан ажиллаж, холбогдох удирдлагуудад мэдэгдэж, үйл ажиллагааг нь зогсоолгох арга хэмжээг удаа дараа авсан ч амжилтад хүрч чадаагүй өдийг хүрчээ.
 
 
Гэвч усны эхээ хамгаалсан ТББ-ынхан тус газарт шаардлага тавихад усны талын мэдлэггүй мэргэжлийн бус хүмүүс юу ч ойлгохгүй, бүтээн байгуулалтад саад учруулж байна гэж илт буруутгаж байгаад зогсохгүй Нийслэлийн Байгаль орчны даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр нь 10 саяыг өгье ДУУГУЙ болчих гэсэн санал тавьжээ.
 
 
Иргэд гомдлоо цааш өгснөөр М.Нямбаяр дарга ажлаас чөлөөлөгдсөн байна. "Бид Туул гол" ТББ-ыхан Авилгалтай тэмцэх газарт гомдол гаргасан ч 10.000.000₮ бага дүнтэй гомдол тул авч хэрэгсэхгүй хэмээжээ. 
 
Нийслэл хотынхны чухал голуудын нэг болох Сэлбэ голын хувь заяатай холбоотой энэ асуудлаар холбогдох захирамж, зураг төслүүдээ олон нийтэд ил тод мэдээлж, тайлбар хийхийг нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазараас МБОИЗ шаардаж байгаа юм." гэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 

 

М.Чой