Монголын үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком”-ын нэр хүнд өдөр ирэх тусам унасаар л байна. Монголд гар утас гээчийг анх оруулж ирсэн гавьяатай ч шуналын хар гайгаар үйл ажиллагаа нь доголдоод эхэлчихсэн. Үүнийг мэдэрсэн “Моби”-гийн хуучин дарга, захирлууд нь өөр компани руу тэмүүлэх болсон билээ.
Одоогийн байдлаар “Мобижоом” корпораци Монгол Улсын гурван хот, 21 аймаг, томоохон сум, сууринг хамарсан 349 газарт монголчуудыг шударга бусаар шулах “жоомон улаан цэг”-ийг ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээрээ нэг сая гаруй хэрэглэгчийг шулдаг.
Харин бид шударга бусаар шулуулж байгаагаа мэдсээр байж улам мөлжүүлсээр байна. Монголчууд бид ч тун их мөлжүүртэй хүмүүс юм. Гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг энэ байдлыг “Мобижоом” ашигласаар 16 дахь жилтэйгээ золголоо. Дахиад ч шулна гээд элдвийн юм л сэтгэж байна. Хосоор нь хожих байр, машин ч гэх шиг.
Гэвч ил цагаан луйвар хийж, сугалааны тохирлыг шууд нэвтрүүлгээсээ өмнө хийчихдэг байсан нь илэрч шившгээ тарьсан. Харин “Мобиком”-ынхон бантсандаа сүүлийн сугалааны тохирлыг бодитоор явуулах шиг болно лээ. Яг үнэндээ долоо хоног тутамд жирийн нэг хэрэглэгчид 30 сая төгрөг зарцуулаад байвал дампуурчихна биз дээ. Тиймээс камерын өмнө жүжигчилсэн тоглолт хийж, монголчуудыг шулсаар л байна.
9911-тэй дугаар бол эдний хамгийн том дээрэм. Учир нь 9911-тэй дугаартай хэрэглэгч ярьсан ч яриагүй ч суурь хураамж төлнө. Бүх хэрэглэгч суурь хураамж төлөх ёстой. Сүлжээг нь огт ашиглаагүй байхад мөнгө авна гэдэг улайм цайм дээрэм. Саяхан тэд 9511, 9411- тэй дугаар гаргажээ. Тэгээд 9911-тэй хэрэглэгч рүүгээ утастаад, “Та 9511, 9411-тэй дугааруудын аль нэгийг 9911-ийнхээ арын тоонуудтай ижилсүүлж авах уу” гэсэн санал тавьж, хэрэв авбал “9911-тэйгээ ижил хөнгөлөлт эдэлнэ” гэх зэргээр ятгасан байгаа юм.
Гэтэл 9511, 9411-тэй дугаар авсан зарим хэрэглэгчийн ярьж байгаагаар дээрх дугаарын төлбөр нь 9911-тэй дугаартайгаа ижил хэмжээнд ярихад төлбөр нь илүү их гарч байна гэцгээж байна. 9911-тэй дугаарын дамын үнэ бараг 30-40 сая хүрэх шахлаа. 9911-тэй дугаар барьцаалж мөнгө зээлнэ ч гэх шиг. Утасны дугаар орон сууцны үнэтэй болж хэмээн хэрэглэгчид нь халаглаж байна.
“Мобиком” компани дайран дээр нь давс нэмж, “9911-тэй дугаар таны нэр төрийн баталгаа” хэмээн сэхээ өгөлгүй рекламдана. Энэ нь худал хуурмаг үнийн хөөрөгдөл байсан гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Яг л нөгөө ченжүүд валютын ханшийг хөөрөгдөж хэдэн юм унагадаг шиг, “Мобиком” өөрөө энэ бүхнийг санаанаасаа зохиож, нэг муу утасны дугаарыг машины үнэтэй болгон хөөрөгдсөн хэрэг. Явуургүй юм явуургүй л байдаг.
Хэдэн жилийн өмнө, “Мобиком”-ын дараа төлбөрт 9911-тэй нэгэн хэрэглэгч томоохон компанийн захирал, “Би утсаараа сар бүр харилцан адилгүй ярьдаг. Заримдаа бага ярьдаг, заримдаа ч их ярьдаг. Гэтэл яаж ч ярьсан миний утасны төлбөр сар бүр адилхан гараад байх юм. Тэгэхээр нь зориуд яахыг нь үзэх гээд нэг сар маш бага яриад, төлбөрөө хийх гээд очтол урьд сарынхаа их ярьсантай яг ижил гарсан байсан. Тэр зааланд утасны төлбөрөө хийх гэсэн таних танихгүй олон хүн байсан. Тэдний дэргэд утасны төлбөрийн төлөө хэрүүл хийгээд байлтай биш. Хэлсэн төлбөрийг нь өгсөн” хэмээн ярьж байсан. Энэ бол ганцхан л жишээ. Энэ мэтээр шулуулж байгаа дараа төлбөрт 9911-тэй, нэрэлхүү захирлууд Монголоор дүүрэн байгаа.
Харин миний хувьд 16 жил “Мобиком”-д үнэнч байсан 9919... дугаартай хэрэглэгч. 1000 төгрөгөөр дансаа цэнэглэхэд 60 төгрөгийн бонус нэмэгддэг юм. Гэтэл бодит байдал дээр энэ нь хүүхэд хуурч байгаа зүйл шүү дээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам “Мобиком”-ын шунал арай дэндэж байна.
Бид шулуулж, мөлжүүлж байгаагаа анзаардаг боловч салж чаддаггүй. Гэхдээ одоо салах цаг болсон. Одоо иймэрхүү чихрэнд тиймэрхүү янзаар хууртагдаад байдаг цаг ч өнгөрч. Тэгээд ч “Мобиком”-ын нэр хүнд өдөр ирэх тусам унаж байна. Харин шулаачид нэг л өглөө үүнийг анзаарч, зад хямдрал зарлах биз. Гэвч тэр өдөр, тэр “PR” нь хэтэрхий оройтсон байна байх. “Бизнесийн эцсийн сонголт бол үнээ бууруулах арга” гэдэг. Үүн шиг “Мобиком” эцсийн аргаа хэрэглэнэ, үнээ бууруулах сонголт байгаа гэж тэнэгтэж, шуналтаж явсаар байгаад дампуурах вий дээ.
Эднийх өөрсдийгөө 1.3 сая хэрэглэгчтэй гэж өөд нь татдаг. 16 жилийн дотор ийм тооны сим карт зарагдсан байж болох л доо. Гэхдээ эдгээрийн 40-50 хувь нь идэвхгүй буюу “үхмэл” дугаарууд байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Манай гэр бүлд гэхэд л 9982..., 9913..., 9917... гээд гурван ч ашиглахгүй дугаар байна. Хэрэгцээнээс бүрэн гарсан гэсэн үг.
Энэ дугаарыг ашиглаж яах юм бэ. Бусад сүлжээнээс илүү үнэтэй ярьж, халаасаа нимгэлж байхаар хямдыг нь сонгосон нь дээр биз дээ. Үүн шиг сүүлийн үед хүн бүр 2-3 дугаартай болсон. Харин “Мобиком”-ын дугаарыг олон жил барьсан хэрэглэгч нь гаднаас дуудлага хүлээж авахын тулд л ашиглаж байна.
Учир нь найз нөхөд нь тэр хүний 99-тэй дугаарыг нь мэддэг болохоор бүр унтраагаад хаячихаж арай болдоггүй. “Мобиком”-ын дугаараас бусад сүлжээ рүү залгаж 100 минут ярилаа гэхэд 10 мянган төгрөг төлж байна. Харин бусад операторуудаас ярихад дунджаар таван мянган төгрөг төлнө. Бараг 50 хувийн хөнгөлөлт эдэлж байна гэсэн үг. Тэгэхээр “Мобиком”-ын хязгааргүй шуналын балгаар үнэнч хэрэглэгчид яаж хохирдог нь ойлгомжтой.
Бизнесийн хамгийн бохир арга бол паразитлах. “Мобиком” яг л энэ аргаар 16 жил Монголд ноёрхлоо. Одоо үүнийг халах цаг болсон. Монголчууд “Мобижоом”-д шударга шулуулмаар байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
novshnuud uhej dald or bugdeeree haraahad 1 h onoj l taarna bi 9919-tei namaig daraa tulburt bol gej urgelj sanal bolgodog tegj ch hovshnuudad iduulehgui daraa tulbort bol heregleenii hynaltiig alduulah sanaa mongolchuudiin turulhiin nerelhuu zang ashiglaad bgaa novshnuud zailaarai
Yahaaraa ingej zahialgaar hudlaa yum bichdeg yum bee? Busad ni muu bolood l Mobi-g bariad baina shuu!
Харин тиймээ монголчууд ийм л улс даа өөрсдөө юм хийж чадахгүй байж дандаа бусдадаа атаархаж бусдыгаа муулж явдаг. Их ярьж цэцэрхэхийн оронд улс эх орондоо хэрэгтэй юм хийлдээ...Хүнийг сайхан ярьж гоё үг хэлснээр нь биш хийснээр нь тэр хүний мөн чанарыг тодорхойлдог байх ёстой. Одоохондоо монголчууд худлаа Чингисийн Монгол энэ тэр гээд ярьсаар гудмандаа хээв нэг хогоо хаядаг шээдэг баадаг хэдхэн хоромч тэвчээртэй зогсож сууж чаддаггүй хамгийн өөдгүй амиа бодсон хүмүүс хэвээр байна. ОДОО БОЛСООООН ХИЙЖ БҮТЭЭХ ЦАГ НЬ АЛЬ ХЭДИЙНЭЭ ИРСЭН тэгэхгүй бол бид юун Африкийн орнууд байтугай тэднээс дорой үндэстэн болж мэднэ шүү....
SAIHAN ZAHIALGAAR BICHIKH YUMAA. UNITELIIN LAVLAHAAS 8888.... DUGAAR HEDUU GEED ASUUGAAD UZ DEE?! DEERKH IKHIIG BICHIGCH..
НАДАД УТАС АВАХАД ӨГСӨН ДУГААР ОДОО АШИГЛАГДААГҮЙ БАЙЖ Л БАЙДАГ ЭНЭ МЭТЧИЛЭН ХҮМҮҮС ДЭЭР ДУГААРУУД БАЙГАА ШҮҮ
mobi sain company sh dee, muu deeree ultsan gej mongolchuud ulam l oorsdiinhoo erhiig l yaridag bolood bhiin
Yariaguich gesen suuri tolbor gardag shtee gadaadad lav mobicom d humuus durgui bol humuus hereglehgui bizdee bi gadaadad bdag mongold bgaa aav eej duu naiz nar bugd l mobicom heregej baidag daa
Ìîíãîë÷óóä ãýæ öýðýã àäèë óëñ áèëýý. Íýã ºã뺺 ë á¿ãä çýðýã áîë÷èî÷ äýý. Òýãýý ë ìýäýðíý.
Магнай одоо наадахаас чинь ажлаа эхлэх байхаа
mobi sain ch heterhii mungunii tuluu ajilladag herelegchdees herhen yaj mungu saahaa nen turuund boddog baiguullaga, uniin huvid heterhii undur ene heveer urgeljleed bval hereglegchee aldana,
Ulsyn tataastai company bush bolohoor yamar ch company uymaa zugeer uguud baival yaj orshin togtnoh uym be? Chi uuruu uur company-iin utas barij bolno shuu. Zahialgaar ingej gutgej baihaar Mobicom-oo uuriinhuu hairtai company tai zeregtsuuleed haritsuulj bichvel arai uguujtei uym garch ireh baih tuunees naanaas chin zugeer ni zahialgat gutgeleg haragdaj baina.
Mobicom-iin shunal bish, harin tuuniig hereglej bui huwi hunii buzar shunal shuu dee. Hen tiim heregtseegui utas heregle gesiin bee. Ajaa zohitsuulahad gar utasguigeer amidarch boldiin sh dee. Zowhon zohion baiguulalt. Bas huwi humuus shunalaa darj, zowoor amidraliig harah heregtei. Buten odorjin ajillachihaad hediidee gar utas heregleh um be. Oroi gertee harina, gar utas hereggui, geriin utsaaraa yarih heregtei, tegeed ch yu yariad baih we. Yamar gantsaardald orchihson hunii nutagt baigaa bish dee
Haritsuulah shaardlagagui, utasnaas addicted bolchihson uchir hereglej baigaa, hereglehgui bol tsag zaw, zardal mongonoos ogsuuleed zondoo oorchlolt orno. Mon ch ih mongo ursgaj baina daa
Õ¿íèé àìüòíààñ ÿëãàðàõ ãîë øèíæ íü ¸ñ ñóðòàõóóíòàé áàéäàã þì.È÷èõã¿é,íýðýëõýõã¿é,ýìýýõã¿é õ¿í áîë õ¿í áèø àäãóóñ ãýæ îéëãîæ áîëíî.Ãýòýë "àðä÷èëàë" ãàðñíààð ¸ñ ç¿éã á¿ðìºñºí îðõèñîí.Îäîî ãóäàìæíû õóëãàé÷ õèéãýýä êîìïàíèé çàõèðàë õî¸ðûí õîîðîíä ¸ñ ç¿éí º÷¿¿õýí ÷ ÿëãàà àëãà.ªìññºí ç¿¿ñýí, ýäýëñýí õýðýãëýñýí íü ººð õàðàãäààä áàéãàà ÷ äîòîîä ìºí ÷àíàð íü ìºíãºíººñ ººð ¿íýò ç¿éëã¿é àäãóóñíóóä ë áàéíà.Óã íü áèçíåñèéí óäèðäëàãàä êîìïàíèé íèéãìèéí õàðèóöëàãûí òóõàé îéëãîëò,¸ñ ç¿éí òóõàé òîì òîì òîäîðõîéëîëòóóä áèé.Ìàíàéä ë àëãà.Öîãò õóíòàéæ àëü ýðò,"Õîòîíä ãýòýã÷ ÷îíî õèéãýýä õîë îéðîîñ õóëãàéëàã÷ õ¿ì¿¿í õî¸ðûí àõóé ä¿ð ººð áîëîâ÷ àâàí èäýõ ñýòãýëèéí àãààð íýãýí áóé" ãýæ îäîîãèéí ýíý çàõèðàë íýðòýé õóëãàé÷óóäûã îíîæ õýëñýí áàéãàà þì.Àÿã¿é áîë áóñäûã õóëãàé÷ ãýæ äóóäààä ÿâæ áàéãàà äàà í¿äíèé áóëàéíóóä.
9911.... DUGAARTAI BOLOH GEJ ULAIRDAG TUUNIIHEE TULUU HICHNEEN CH MUNGU BAISAN TULDUG, TIIM DUGAARTAI HUNIIG AGUU GEJ UZDEG HUUDELCHINII YADRUU MENTALITY-IIG JAPS-UUD MASH SAIN ASHIGLAH BAINA.
Õºãæèëòýé àðä÷èëñàí óëñ îðíóóäàä èðãýä äóãààðàà ñîëèõ íü òýð èðãýíèé íàéäâàðòàé ýñýõýä ýðãýëçýõýä õ¿ðãýäýã ãýäýã.Ýð¿¿ãèéí õýðýãòí¿¿ä õóóëü õÿíàëòààñ çóãòàõäàà äóãààðàà òîãòìîë ñîëüäîã.Ãýòýë ìàíàéä ýñðýãýýðýý ÿìàð ÷ ø¿¿õ öàãäààãààñ àéõ øàëòãààíã¿é áàéæ äóãààðàà ñàð á¿ð ñîëüäîã ãàæ äîíòîíãóóä áèé.Òýä ë Ìîáèãèéí õýðýãëýã÷èéã 1.3 ñàÿ áîëãîñîí áàéõ.
zovoo hogiin mobikomoos tatgalzaya mongolchuudaa ingej bid oorsdiinhoo erh ashgaa hamgaalahgvi bol oor hen hamgaalah yum be