sonin.mn
ТОКИО. /Кoydo/. БНХАУ-ын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн Японы гурван иргэнээс “2019-nCoV” коронавирус илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.
Халдвар илэрсэн хүмүүс нэгдүгээр сарын 29-нд Ухань хотоос эхний ээлжний нүүлгэн шилжүүлэлтээр иржээ. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тэдний хоёрт нь халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс Японд ирэхэд нь авсан шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна.
 
 
 
БНХАУ-ын Ухань хотод 2019-nCoV коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр дэгдсэн юм. Пүрэв гарагийн байдлаар, халдвар авсан хүний тоо 7000 давж, 160 гаруй хүн нас баржээ.
 
 
Коронавирусний халдварын тохиолдол мөн Австрали, Вьетнам, Герман, Итали, Камбож, Малайз, Балба, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц, Шри-Ланка болон Японд илэрсэн билээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг