СӨҮЛ. /RIA Novosti/. Коронавирусийг эмчлэх аргуудыг боловсруулж дуусах хүртэл БНАСАУ гадаадын иргэдэд хилээ нээхгүй гэж тус улсын эрүүл мэндийн дэд сайд Ким Хён Хун “Чосон Синбо” сонинд дүрс бичлэгээр ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд, мөн далайн боомтууд, нисэх онгоцны буудлаар гадаадын иргэдийг БНАСАУ-д нэвтрэхийг хориглосон. Энэ журмыг коронавирусийг эмчлэх аргыг боловсруулж, вакцин, эм бэлдмэлийг гарган авах хүртэл мөрдөнө” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
БНАСАУ-д одоогоор хилийн чанадаас ирсэн иргэд болон тэдэнтэй ойрын хавьталтай байсан хүмүүсээс “COVID-2019” коронавирусний халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэдгийг тэрбээр дахин мэдэгджээ.
Умард Солонгосын эмийн үйлдвэрүүдэд тус улсад байгаа эм бэлдмэлүүдэд үндэслэн вирусний эсрэг эм бүтээх ажилд Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаа гэж Ким Хён Хун урьд нь дээрх сонинд мэдээлсэн байна.
Коронавирустэй холбоотой нөхцөл байдлын улмаас Умард Солонгост цэцэрлэг, сургуулийн хичээлийг хойшлуулсан гэж “Yonhap” агентлаг тус улсын төрийн мэдлийн радиогийн мэдээллээс иш татан уламжилжээ. БНАСАУ-д цэцэрлэг, сургуулийн амралт нэгдүгээр сараас хоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг бол оюутнууд нэгдүгээр сар дуустал амардаг байна.
Үүнээс өмнө БНАСАУ-ын эрх баригчид "үндэсний онцгой байдлын хорио цээрийн журам" нэвтрүүлж байгаагаа зарлаж, тандалт хяналтыг чангатган, нутаг дэвсгэртээ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан юм. Түүнчлэн гадаадын иргэдэд хилээ хаасан бөгөөд нэгдүгээр сарын 13-наас хойш Хятадаас ирсэн бүх хүнийг нэг сарын турш тусгаарлаж, эмнэлгийн хяналтад байлгах шийдвэрийг гаргажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
БНАСАУ ёстой чадна шүү.
Танай өмхий солонгост хэн ч тоож очихгүй
Очиж үзэх ёстой газрын 1шүү. Их сонирхолтой
Очиж үзэх ёстой газрын 1шүү. Их сонирхолтой
Uher Mongold hen ch tooj irehgui. Umard Solongos chini ystoi deg juramtai mash tseverhen uls ym bilee.
зөв сонголт хийсэн бна монгол болхоор мөнгө бодоод хилээ хаахгүй юм уул н ард түмэн н хэрэгтэй баймаар юм хужаагүй болоод л бсан одоол болохоо байж дэ
Wirusees xamgaalj bgad olsoglongoor ard tvmnee chad bolgchixwede
Мундаг хун суулийн л хараад аюул б.гааг мэдэж б.на
Мундаг хун суулийн л хараад аюул б.гааг мэдэж б.на
Мундаг хун суулийн л хараад аюул б.гааг мэдэж б.на
Мундаг хун суулийн л хараад аюул б.гааг мэдэж б.на
Хойд солонгос хагас өлсгөлөнч гадаад оронд өр зээлгүй орон . Хилээ хаасан ч тэд хэнээс ч гуйхгүй амьдарч чадна чадсаар ирсэн .
Үнэхээр үр дүнтэй арга хэмжээ авч байгаа юм байна. Манайх ч гэсэн муугүй ажиллаж байгаа. Гэхдээ вирус ямар нэг байдлаар нэвтрэх эрсдэл байгаа гэдгийг үргэлж бодож өдөр ирэх тутам шинэ найдвартай арга хэмжээ бодож,хэрэгжүүлж байх нь чухал. Ард. Солонгосын эрх баригчид байдлыг худал мэдээлэх нэг аюул бий.