Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-нд мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож зарим аймагт мал тооллого явуулахад хүндрэлтэй байсан ч нэгдсэн тооллого явагдаж дуусчээ.
ҮХААЯ-ны дэд сайд Ц.Тувааны хэлснээр бол улсын хэмжээнд нийт 40.4 сая толгой мал тоологджээ. Өнгөрсөн оны хувьд 36.3 сая мал тоологдсон бол энэ жилийн хувьд 4.1 саяаар өссөн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"
Даваа - 11 сарын 17,
2025

Сэтгэгдэл0
Өө Яасан олон хүнтэй Яасан цөөхөн малтай Ямар хямдхан махтай Мундаг орон бэ Монгол гэдэг чинь
Зөвхөн ямаа нь 16 сая болсон бусад нь худлаа тоо шүү дээ.