сонин mn
ПРЕТОРИ. /TASS/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Засгийн газар эмэгтэйчүүдэд олон нөхөртэй байхыг зөвшөөрөх гэрлэлтийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг нийтэлжээ.  
"Jacaranda FM" радио станцаар мэдээлснээр, уг хуулийн төслийг ӨАБНУ-ын Дотоод хэргийн яам боловсруулсан бөгөөд тус улсад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгмийн тэгш байдлыг хангахад чиглэгдсэн байна. Өмнөд Африкт олон эхнэртэй байхыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус улсын өмнөх Ерөнхийлөгч Жейкзоб Зума гурван эхнэртэй юм. 
 
 
 
 
“Эмэгтэйчүүд ​​олон нөхөртэй байхыг хуульчлах шийдвэрийг хүйсийн тэгш байдлын асуудлыг сайтар судалсны эцэст гаргасан. Өмнөд Африкийн Үндсэн хуульд заасны дагуу гэрлэлтийн асуудалд эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш хандах ёстой” гэж уг хуулийн төслийг дагалдах тайлбарт онцолжээ.
 
 
 
Гэрлэлтийн тухай шинэ хуулийн төслийг одоогийн байдлаар олон нийтээр хэлэлцүүлж байгаа бөгөөд хэлэлцүүлэг зургаадугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг