Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтаар барууны орнууд Украины зэвсэгт хүчинд давшилтын зэвсэг болох танкийг нийлүүлж эхэлсэн бол сүүлийн өдрүүдэд байлдааны нисэх онгоц илгээх талаар ярилцаж эхэллээ.
Украины талаас барууны орнуудаас эхний ээлжид 24 нэгж сөнөөгч онгоц авах хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд Франц, Польш улсын эрх баригчид Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх боломжийн талаар байр сууриа өчигдөр илэрхийллээ.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “НАТО-гийн орнууд зөвшилцөн холбогдох шийдвэр гаргавал Польш улс F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх боломжтой” хэмээн нэгдүгээр сарын 30-нд мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч, Нидерландын Ерөнхий сайд нар хамтарсан хэвлэлийн бага хурлыг хийж “Украинд байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг зарчмын хувьд үгүйсгэхгүй” гэдгээ илэрхийллээ.
Үүний зэрэгцээ Францын Батлан хамгаалахын сайдын туслах Сабастиен Лекорну “Украины нисгэгчдийг Францын сөнөөгч онгоцонд сургах тухай Киевийн хүсэлтийг Парис хэлэлцэж байна” хэмээн мэдэгдэж байна.
Германы канцлер Олаф Шольц Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх асуудалд шүүмжлэлтэй хандаж, татгалзсан байр суурь илэрхийлж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоогоор “үгүй” гэж байгаа боловч алсдаа нийлүүлж магадгүй юм. Учир нь, АНУ-д жагсаалаас гаргахаар төлөвлөж буй 47 нэгж F-16, мөн 48 нэгж F-15 сөнөөгч байгаа төдийгүй АНУ-ын Конгресс Украины нисгэгчдийг Америкийн сөнөөгч онгоцонд сургах хөтөлбөрийн санхүүжилтийг өнгөрсөн жил баталж, 100 сая ам.долларыг 2023 онд төсөвлөсөн болно.
Зэвсэглэлд 1970-аад оны сүүлээр орж эхэлсэн F-16 сөнөөгч онгоцыг одоогоор дэлхийн 25 орны нисэх хүчин ашиглаж байгаа ч цаашид зэвсэглэлээс гаргах, шинэчлэх, худалдах, шилжүүлэх бодлогыг зарим улс орон баримталж байгаа нь Украинд давхар боломжийг олгож байна. Тухайлбал, АНУ-ын жагсаалаас хасагдах F-16, F-15 онгоц Украины 3-4 эскадрилийг бүрэн хангах боломжтой.
Норвег улс F-35A онгоцоор цэргийн нисэх хүчнээ шинэчилж байгаатай холбогдуулан 2021 онд бүх F-16 онгоцоо худалдсан бөгөөд Украинд энэ хэлбэрээр бусад орноос сөнөөгч онгоцыг нийлүүлэх боломжтой.
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-64456674
Сэтгэгдэл(9)
Энэ чинь одоо Украйн байлдаад байгаа юм уу, украйныг утсан хүүэлдэй болгоод НАТО оростойбайлдаад байгаа юм уу.
Гях,,,, гяхх,,,,гяхх,,,нөгөө украинд явуулж байгаа 3 хоногын демилитаризация болон денацификацизаия юу болоод явчихваа,,,украин улам л хүчирхэгжээд,,, шүдээ хүртэл зэвсэглэж байх чинь вэ,,,
1991 онд задран унасан Зөвлөлтийн колон ийн системийг 30 жилийн дараа эргэж сэр гээх гэсэн тэнэг Оросын нармайг нээж шудрага хүн төрөлхтөн эрвийх дэрвийхээ рээ хөдөлж байгаа хэрэг юмаа, хө !
Украйныг байлдуулаад байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ
орос америк ёвропийн нэгдсэн улс даяар ард түмний дунд цөмийн дайн хийх үү гэсэн асуулт явуулаад олонхи нь цөмийн дайн хийе гэсэн нөгцөлд дайнаа хийвэл шудрага биш үү япон тайван хятад солонгос учраа олно биз ёвроп цагаан аристны цөмийн дайн шүү дээ 1812 напелеон 1914 онд герман 2014 онд украйны нацистууд зуун жил болоод л орос руу довтлох юм АА 1941- 1945 онд тилерийн герман бас орос руу довтолсон АА тийм япон орос монгол руу 1939 онд довтлоод дөчин зургаан онд ялагдсан ГМ дэлхийн бүх цагаан аристан орос руу бүлэглэн дайрахнээ орос өдөр шөнөгүй бүх оросын нутаг дээр хилийн боомт агаарын хилийг хамгаалах цөмийн зэвсгүүдээ тараан байрлуулах байлгүй дээ нөхөрсөг орнуудын өөрийн хиймэл дагуулуудыг шинээр хөөргөж тагнуул мэдээг яаралтай бүрэн болгох байлгүй улаан зураасанд туллаа шүү
Чи 1945 оноор л сэтгээд бна, өнөө чинь 2023 он болчоод бүх юм шал өөрөөр эргэ жээ !
павлов угледарь марьианка майорск клещеевка артёмовск подгородное парасковиевка красная гора соледарь белогоровка берестовое яковле сватова кременая деприйн зүүн эргийг эзлээд дуусч байна бахмутыг эзлээд дуусч байна украйн хүмүүсийг гудамжнаас бариавчлаад мах болгож байнө эзэн америк нь бахмутыг орхи хүнээ дуусч байна гэхэд украйн сонсохгүй байна сталинградын ""өлөржин шөнөжин "гэдэг тууж шиг байлдаж байна хайран залуус------өнөөдөр есөн суурин хотыг орсууд чөлөөллөө ельцин ерэн нэгэн онд украйн орсыг дестабилизаци болгоно гэж хэлсэн нь үнэн байжээ онгоц танк орж ирэх үед цацраг идэвхтэй сум гранатаар авах байхдаа танкууд радио активээр бууддаг ОРСЫГ ЗӨӨЛХӨН ХООЛ ГЭЖ БАРС ИРВЭС БАРУУНЫ ТАНК АМТЛАЖ ҮЗЭХ НЬ ДЭЭ
орос ухарч бууж тавьж өгч огт болохгүй шүү орсыг подорвать хийхийг хүсч байна нэг газраар подорвать хийх юм бол цепная геакция- гинжин урвал шиг тэсрээд дэлбэрээд тайлраад эрч нь сулраад бүс байхгүй нэмсгэн хүн болж хувирна подорвать түрүүн хийлгэсэн северный поток хоёр ч юм уу кремийн мост ч юм уу херсон харьковч юмуу санхүүгийн санкц карт ч юм уу бүх тал дээр дайны цагийн экспёрт өдөр шөнөгүй хийх хэрэгтэй дайсан юу ч сэднэ слава РОССИИ
өг өг