1952 оны үед шиг санагдана. Би бээр бага сургуулиас завсардаж хоёр жил шахам хонь хариулав. Манайх өвөлдөө Хулсан голын өвөр хаданд зундаа Шийрийн голын эх гурван хар чулуу зуслан, хөх жалгад зусдаг. Нэгэн өвөл Шанаган цагаан гэдэг газар өвөлжиж байв.
Шөнө болгон хоттой хонь үргэж чоно хот руу орж хэд хэдээр нь таслан хөөж заримыг нь шархдуулан, сүүлийг нь тасдан идэж барьдаг байв. Ээж бид нар хотоо тойруулан мануухай босгож, эргэн тойронд бууц уугуулна.
Нэг өглөө хонио бэлчээгээд явж байтал голын сайр дагаад шөнө орсон цасан дээр хүний нүцгэн хөлний мөр зөндөө байх юм. Орой хонио хотлож ирээд ээждээ хэлтэл чөтгөрийн мөр байх гэсэн. Чөтгөрийн мөр хүнийхтэй адил байдаг юм байх даа гэж бодлоо. Хожмоо тэр нь говийн мазаалайн мөр биш бололтой.
Яагаад гэвэл мазаалай өвөл ичдэг тэгээд ч хоёр cap юу гэж нүхнээсэээ гархав дээ. Харин алмасын мөр байх гэж бодогдов. Хүмүүсийн ам дамжсан яриа заавал бодитой үнэн байх магадлал байдаг.
Дээр үед Баянхонгор аймгийн нэгэн сумын малчин гэрийн эзэн хонио хариулаад явж байтал гэнэт алмас ирээд шуудхан аваад явжээ. Түүнээс хойш арваад жилийн дараа нөгөө алмас эмэгтэй байж таараад тэр хоёрын дундаас нэгэн хүүхэд төржээ. Гурвуулаа зуны сайхан өдөр ойн захад модны сүүдэрт унтаж байж.
Дорж нөгөө хоёроо харсан чинь таг унтаж сэрэх янзгүй болохоор нь сэмхэн босоод аяархан холдож гол руу ороод гатлаад явжээ. Гэнэт алмас сэрээд хүүхдээ аван Доржийн мөрөөр явсан чинь ус руу ороод мөр нь алга болж.
Алмас чангаар муухай хэд хэд хашгираад уурандаа хүүхдээ дундуур нь тасдаад ой руу гүйгээд явжээ гэсэн домог яриа зөндөө байдаг. Энэ оны 3 сард Утга зохиол сонинд нэгэн анчин алмастай тааралдсан тухай зохиол бичсэн байна. Өнөө үед дэлхий дээр 25000 зүйл амьтан устсан гэдэг. Гэнэт алга болсон үзэгдлүүд ертөнцөд олон байдаг. Шинжлэх ухааны академи алмасны талаар нэлээд судалгаа хийжээ.
Ерөнхийлөгч Ш.Цэнджав агсаны даалгавараар академийн ажилтан Авирмэд алмасны талаар монгол орноор их явж хүмүүсийн домог яриаг цуглуулсан сонирхолтой Материалууд академид хадгалагдаж байгаа нь лавтай. Дээрх ажиглалтаас үзэхэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд алмас байсан байх талтай учраас түүхэн судалгаа шинжилгээг үргэлжлүүлж явуулах нь зүйтэй.
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Ядмаа
Сэтгэгдэл(17)
medrel muutai hunii zuud bn daa hahaha . almas yrisaar otolj uhsen bh daa
Алмас гэж юм байхгүй шүү дээ. Эрдэм номгүй, шинжлэх ухаангүй балар эртний цагийн хүмүүсийн цуу яриа. Байдаг бол олдолгүй яахав, өдийд.
almas gej neanderthaliig heleed bgaa yum uu?
Almas gej aavyg chini heleed bna
За эхний сэтгэгч хүн юмны учрыг олохынхоо өмнө түр тэсч үздээ. Дараа нь та элдэв мэдрэл муу муухайгаар доромжилж болох л доо. Ийм хууль нь монголд үйлчилдэггүй болохоор. Алмас Аривжир гэж багш хүн Говь-Алтайгаас миний залууд Сэлэнгийн Баруунбүрэн суманд ирж багшлаж байлаа. Энэ хүн бүх насаа алмас судлахад зориулж манай Ш\У-ны академид өөрийн судалгааны зүйлээ хүргүүлж байсан. Тэр дунд сарлагын баасан дээр гишгэсэн алмасын мөр |хөлдүү|байсныг 70-аад оны үеийн сонин хэвлэлд тавигдаж байсныг нь би тодхон санаж байна. Мэдээж одоо Алмас устаж үгүй болсон бизээ. Энэ хүн шээдэг сүвээрээ чулуу гаргаагүй, дэлхийн төгсгөлийг зарлаагүй, ромбу гаригийнхныг дуудаагүй. Урдны домог таамгийн мөрийг хайж бичсэнийх нь төлөө мэдрэл ухаанаар нь доромжлох нь хаашаа юм.
hehe goy hellee
Almas baidag baih shvv tsagtai bolood mungu tei Bol yavj haih yumsan tuva Mongol 2 Ulsad l vldesniig USA erdemted batalsan Muriig n odoo ch olsoor baigaa
Baih ni ch baidag gedeg yum bilee. Tehdee manai Altain nuruudiin butets baigaliin zohildoog uzhed, uugeer almas yavaad ungursun l baih, bainga amidrah orchin end alga gej almas sudalj yavsan gadaad hun yarisan yum.Herev end baingiin amidardag baisan bol iim nudend il tod had n uruudtai gazar hunii nudend hamaagui ih urtuh baisan gej Altai yavsaniihaa daraa yarisan yum.Almas ni chimee shuugianaas hol, alslagdmal gazruudad daijij amidardag, ugtaa bol aimhaiduu amitan yum gesen.Amitan ch gej dee, hunii hugjiliin yavtsad salbarlaj uuruur hugjsun neg esnii hun turulhtunii "uel" yum gesen shuu dee.
Сайн байцгаана уу? Хамгийн эхний бодьгалаас бусад маань тайлагдаагүй сонин хачинд нь эгээ над шиг хэрэгт дурладаг юм болвуу гэж санагдчихлаа. Энд, АНУ-д бас бидний сонсож яриад байдаг "алмас" шиг бодьгалыг эрж хайсан нэвтрүүлэгүүд, таарч тохиосон бодгальсын яриа хөөрөө бүхий зүйл зурагтын сувгуудаар гарах. Бид "алмас" гээд, тэр нэвтрүүлгүүдээр болохоор "big feet/том тавхай/" гэдэг санаад байна. Хаа нэгтээ байдаг болтой юм шиг байгаа юмаа, үе үе гарч ирээд байдаг л болтой, ...тэрхүү нэвтрүүлгүүдийг л үзэхэд тийн санаа төрсөн.
"нэвтрүүлэгүүд,"-нэвтрүүлгүүд.
Sibirt baidag talaar deer ued orsuud ih bichdeg baisan. Odooch sudaldag humuus baidag gesen.
Bag omosson hun gedgiig ali hediin batalchihsan!
almas bgaa sh dee
ninjanuud idchee bailgui, almasaas ch aih bish
хар чоно зарна завхан улиастай 2013он
uneheer gaihamshigtai ym
Зугээр байж байгаад гэнэт хий юм харсан юм шиг ярих гэж байхгуй Ямар нэгэн ундэслэл заавал байж таарна