XX зууны эхэн үеийн Монголын түүхийн хамгийн эгзэгтэй цаг үед ард түмний төрүүлсэн, шалгаран гарч ирсэн удирдагчдын нэг бол яахын аргагүй Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг их жанжин Дамдины Сүхбаатар билээ. Түүнийг 1921 оны Ардын хувьсгалыг зохион байгуулж, ялалтад хүргэсэн Монгол Ардын Нам, эх орончдын нэг гол удирдагч байсныг болж өнгөрсөн түүхэн үйл явдлууд нэн тодорхой гэрчлэн харуулдаг.
Ардын нам, Ардын засгийн нэрт зүтгэлтэн, бүх цэргийн жанжин, тууштай эх оронч Д.Сүхбаатарын эх оронч эр зориг, шулуун шударга, нөхөрсөг зан чанар, төрөлхийн суу билиг, хүнд хүчир амьдралаар олж авсан эрдэм ухаан, зохион байгуулагч авьяас чадварын талаар болон нутаг ус, эцэг эх, гэр бүлийнх нь тухай түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж, шадарлаж явсан нөхдийнх нь яриа, бичлэг, дурсамж, захидал, баримт бичгүүд эдүгээ бүрэн хадгалагдан үлджээ. Гэтэл сүүлийн үед Д.Сүхбаатарын нэр төрийг гутаан доромжлох, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх, намтар түүхийг мушгин гуйвуулж, улс орны тусгаар тогтнолд санаатай, санамсаргүй байдлаар эргэлзээ төрүүлэх гэсэн гэнэн оролдлого цухалзах болсон нь Монголын ард түмний жигшил зэвүүцлийг төрүүлж байна.
Туурга тусгаар улс орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн баатарлаг эх орончдын байгуулсан гавьяа, мөнхөд дурсагдах алдар хүндэд бүдүүлгээр халдах нь чухам хаанаас эхтэй, захиалгатай, санхүүжилттэй байна вэ гэдгийг төрийн нүд, чих болсон байгууллагууд анхааралдаа авч нягтлан шалгах үүрэгтэй.
Монгол Улсын иргэн хэн боловч хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөө хэнээр ч цагдуулахгүй эдэлж байгаа хэдий ч улс орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх орончдын ясыг өндөлзүүлж, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашигт сэв суулгахыг санаархсан аливаа үйлдэлтэй эвлэршгүй тэмцэж ирсэн. Тухайлбал, “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн гарчигтай өгүүлэл “Зууны мэдээ” сонины 2017 оны 51 дугаарт нийтлэгдсэнийг тухайн үед нь эрдэмтэн судлаачид эрс зэвүүцэн няцааж, их жанжны төрөл садангийнхны зүгээс буруушаасан ярилцлага, сэтгэгдлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлж, өөрсдийнх нь тухай дур зоргоор, сэтгэлийн хөөрлөөр мэдэмхийрч хандахгүй байхыг анхааруулж байжээ.
Уг өгүүллийг Дорнод аймгийн Хэрлэн сумын VII багийн иргэн Д.Мөнхдорж гэгч бичиж, жанжин Д.Сүхбаатар буриад хүн болох тухай өөрийн таамналыг дэвшүүлж, энэ талаар мэдээлэл өгсөн хүмүүсийн хаяг, утасны жагсаалтыг нийтлүүлсэн байдаг. Улаанбаатар хотын болон Дорнод аймгийн харьяат 11 иргэнийг холбогдох утасны хамт эх сурвалж болгосон энэхүү мэдээллийн мөрөөр лавлахад ам дамжсан яриа төдий зүйл байсныг тухайн үед нь дурьдаж байжээ. Түүхэн хүний гарал үүслийг дам яриа, хувь хүний хүсэл зоргоор бичихийг судалгааны эх сурвалж болгож үзэх ямар ч үндэсгүйг дурдах нь зүйтэй.
Зохиогч өгүүлэлдээ, “Миний бие нь Д.Сүхбаатарыг мэдэх, түүнийг нотолж чадах төрөл садан болон бусад хүмүүсийн тухай энд өгүүлэх болно....Алтанбулагийн чиглэлээр Монголд орж ирж, Ардын журамт цэрэгт элсч, байлдаанд оролцсон буриадууд ч олон бий. Их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн, Элбэгдорж Ренчино, Д.Сүхбаатар, Ц.Бадамцуу, Ц.Бадамжав, Ж.Сандагдорж нарын өндөр боловсролтой буриад сэхээтнүүд Монгол Ардын Намд гишүүнээр элсч, тус намын анхдугаар Их Хуралд оролцжээ.” гэхчлэн МАН-ыг байгуулж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн Д.Сүхбаатарын түүхэн үүргийг илт гуйвуулж, түүнийг ЗСБНХОУ-аас ирж, МАН-д гишүүнээр элсч байсан гэж илт худал бичсэн байх юм.
Энэ нийтлэл гэгчийн бүтцийг авч үзэхэд Д.Сүхбаатарын үүсэл гарал гэхээсээ илүүтэй цаад утга санаа нь 1921 оны Ардын хувьсгал, бүр тодруулбал, Монголын уруудан доройтсон олон зуун жилийн гашуун түүхийг зогсоож, хөгжил дэвшлийн замд оруулсан аугаа үйл явдал, түүний бэлгэ тэмдэг болсон жанжин Д.Сүхбаатарын түүхэн үүргийг бүдгэрүүлж гуйвуулсныг уншаад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрснийг нуугаад яахав. Ийм өгүүлэмжээр түүхийг гуйвуулж, баттай баримт, эх сурвалжаар хэдийнэ нотлогдсон үнэнийг “тэр ингэж хэлсэн, энэ тэгж ярьсан” хэмээн оролдох нь түүхийн наад захын мэдлэггүйн дээр уншигчдыг илт басамжилж даажигнасан хэрэг болжээ.
“Цуу үг модон улаатай” гэгчээр Д.Мөнхдоржийн энэ нийтлэлийг зарим сайт, сонин өнөөг хүртэл нийтэлсээр байна. “Жанжин Д.Сүхбаатар буриад гаралтай” Sonin.mn 2017.03.16, “Жанжин Д.Сүхбаатар бол буриад хүн”, 2018.02.01, “Их жанжин Д.Сүхбаатар хамниган хүн” Sonin.mn-д 2019.02.02, “Өдрийн сонин”-ы 2019.02.16-ны дугаарт тус тус гарчгийг нь бага зэрэг өөрчлөн нийтэлжээ. Энэ нь олны анхаарлыг татсан мэдээллээр үзэгч, уншигчдынхаа эгнээг тэлж, мэдээллийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэх гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэлийн бодлоготой холбоотой болов уу. Гэхдээ Монголчууд бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гээд түүхэн баримтыг мушгин гуйвуулсан аливаа хийрхлийг дэврээж, эх орныхоо төлөө бүхнээ зориулсан эцэг өвгөдийнхөө нэр төр, үнэт зүйлсийг хэн нэгэнд доромжлуулахыг хараад хүлцэн сууж чадна гэж үү.
Хоёр мянган жилийн баялаг уламжлалтай Монгол төрийн түүхэнд гагцхүү манжийн дарангуйллын зурвас үед л эцэг өвгөд, баатарлаг эх орончдынхоо нэр төр, алдар гавьяаг гутаан доромжлуулахын зовлонг амсч, эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулах тэмцэлд нэгдэн нягтарч ялж гарсан билээ, бид.
Монголын ард түмний шалгарсан гарамгай хүү, цогтой эх оронч Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг илт гуйвуулсан энэхүү нийтлэл гэгч ташаа мэдээлэл нь Монголчууд биднийг хооронд нь сөргөлдүүлсэн, улс үндэстний эв нэгдэл, эрх ашигт ан цав суулгахыг санаархсан, эрээ цээргүй, ёс жудаггүй үйлдэл болж буйг эрдэмтэн судлаачид, сэтгүүлч уран бүтээлчдийн төлөөлөл эрс шүүмжлэн буруушааж байна.
Зуу гаруйхан жилийн тэртээ 1893- 1923 онд болж өрнөсөн үйл явдлыг гуйвуулж, гүтгэх боломжгүй, нэг хоёр алхаад л илчлэгдэн няцаагдах тийм илэрхий зүйл гэдгийг зохиогч ойлгосонгүй юу, эсвэл хүссэнгүй юу, бүү мэд. Ямартай ч түүхэн баялаг уламжлалтай Монгол төрийн хаад, ноёдын угсаа гарал, үгхэл, үйлдэл, дүр төрхийг нь хүртэл гаргачихсан манай түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн хүрсэн түвшин, судалгааны арга зүйн ур чадвараас зуу гаруйхан жилийн түүхэн үйл явдал, хувь тохиол хаашаа ч зайлж чадахгүй, түүхэн ул мөр балрах цаг хугацаа яагаа ч үгүй байна.
Жанжин Сүхбаатарыг судлах ажлыг түүнийг нас барсны дараа эхэлж, 1943 онд нэрт түүхч Ш.Нацагдорж жанжин Сүхбаатарын намтар судлалын талаар анхны бүтээлээ хэвлүүлснээс хойш маш олон хүн энэ хүний талаар ярьж, судалсны / “Ардын Хувьсгалын анхны долоо: амьдрал, үйл хэрэг”. Бага хурлын эмхтгэл. УБ.: 2012, Бат-Очир Л.Дашжамц “Д.Дамдины Сүхбаатар. Намтар. (Нэмж засварласан дөрөв дэх хэвлэл). УБ.: Улсын хэвлэлийн газар,1983, Болдбаатар Ч., “XX зууны Монголын улс төрийн зүтгэлтнүүд”. (Хянан тохиолдуулсан Д.Гомбосүрэн, З.Лонжид). УБ. “Адмон”, 2004, Лувсанноров С.,“Монголын цэргийн нэрт жанжин Дамдины Сүхбаатарын ураг төрлийнхөн”. УБ.:“Содпресс” ХХК, онгүй, Рощин С.К., “Монголын үндэсний баатар Д.Сүхбаатар”: “Намтрын хуудсууд”. (Орос хэлнээс орчуулсан Х.Төмөр, орч.ред.Н.Хишигт).УБ. “Сэлэнгэ пресс” компани, 2011, “Д.Сүхбаатар. Түүхэн үйл амьдралын атлас”. (Зохиогч О.Пүрэв, Редактор А.Минис). УБ.: Улсын геодизи, зураг зүйн газар, 1981, Пүрэвсүрэн И., “Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар”. Редактор О.Пүрэв. УБ.: Улсын хэвлэлийн газар, 2001, “Д.Сүхбаатар. Хэлсэн үг, бичсэн баримт бичгййн цоморлог”. (Эмхтгэсэн Л. Бат-Очир). УБ.: Үндэсний архивын газрын хэвлэн олшруулах тасаг, 2003, Хишигт Н., “1921 оны хувьсгал ба Ардын журамт цэрэг”. УБ.: “Соёмбо принтинг”, 2001,/ дотор түүхийн шинжлэх ухааны доктор О.Пүрэв гуайн хийсэн “Сүхбаатар судлалын бүтээлүүд” нэлээд чансаатайд тооцогдоно. Ийнхүү Д.Сүхбаатарын гарал үүслийн талаар түүхэн баримт нотолгоо, эх сурвалж хангалттай бүрдүүлсэн, түүний амьдралын намтар түүх сар, өдрөөр бичигдсэн байдаг тул энэ талаар олон юм нуршилгүй, дор дурдсан тавхан эх сурвалжаас иш татаж, үнэнийг ухаарахад нь уг нийтлэл гэгчийг зохиогчид тусалья.
1 .Д.Сүхбаатар жанжны удам угсааг залгамжилж яваа, зээ хүү Ц.Хүрэлсүхтэй сэтгүүлч М.Тунгаагийн хийсэн ярилцлагаас. /Newsmedia.mn сайт, 2018.02.02./
-Монголын ард түмнийг төөрөгдүүлж түүхэн үнэнийг гуйвуулж байгаад харамсч байна. Түүхч, судлаачдын үзэж байгаагаар Д.Сүхбаатарын удам угсааны 300 гаруй хүн байна. Тэд бүгд халх хүмүүс. Түүхэнд Халхын Сэцэнхан аймгийн Ест бэйсийн Улс цуцлагч гүнгийн хошуу нутаг Хайсуу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх хочтой Төгсийнд Элбэг хэмээх өндөр өвөө нь төрсөн.Түүний хүү Төгөөгийнд жанжны аав Дамдин төрсөн. Төгс, Элбэг, Төгөө, Дамдин гээд жанжны дөрвөн үеийн өвөг эцэг одоогийнхоор бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үе дамжин амьдарч байсан. Харин эх талаас нь яривал Д.Сүхбаатарын ээж Ханд нь Шүхрийн долоон хүүхний хамгийн бага нь юм. Манжийн дарангуйллын үед “Цагаан дээлт” Дамдин Богдын хүрээнд нүүж ирээд Хандтай гэр бүл болсон. Хэний ятгалгаар Сүхбаатарын нэр хүндэд халдаж байгааг мэдэхгүй юм. Дэндүү дэгс юм ярьсан хүмүүсийг сонсоод гайхах юм.” гэж Д.Сүхбаатар жанжнь удмын хүн Ц.Хүрэлсүх өгүүлжээ.
2. Д.Сүхбаатар судлаач, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн түүхч доктор О.Пүрэвтэй сэтгүүл Э.Ариунаагийн хийсэн ярилцлагаас /News.mn 2011.03.03/
“-Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажиллах үе: Д.Сүхбаатар жанжны намтрыг судпах болсон юм. Д.Сүхбаатар жанжин бол Монголчуудын шүтээн болсон хүн л дээ. Тэрбээр 1893 онд төрж, 1923 онд яг 30 насныхаа ой дээр өөд болсон байдаг. Судалгаагаар Д.Сүхбаатар гэж ямар хүн юм бэ гэдгийг мэдэхийн тулд гарал үүслийг нь судлах ажлаас эхэллээ. Түүний аав цагаан дээлт Дамдин 1890 онд Хүрээнд орж ирсний дараа Д.Сүхбаатар Амгаланбаатарт төрсөн, ард гаралтай ядуу гэр бүлд өссөн хүүхэд. Ядуу ч гэсэн бичиг үсэг, тоо бодлого заалгасан тухайн үедээ л боловсролтой хүн байсан. Архивт байгаа бичиг баримтыг нь үзэхэд их гоё бичигтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл сүүлдээ, ардчилал эхэлснээс хойш Сүхбаатарын талаар янз бүрийн гуйвуулга их явдаг боллоо. Түүнийг Оросоос ирсэн хиймэл хүн, Орост сургуульд сурч байсан гэдэг байв. Үнэндээ Орост сургуульд сурч байгаагүй ганц хоёр удаа л Эрхүү, Москва руу очсон байдаг юм. Зарим нь халимаг хүн байсан гэнэ. Миний судалснаар Орос яав ч биш.
Гарал нь Сүхбаатар аймгийн хүн ч гэсэн Амгаланбаатарт төрсөн хүн. Тэгээд удам судрыг нь хөөгөөд үзэхэд Өвөрмонгол гаралтай хүн болоод явчихдаг юм байна.Тэгвэл энэ чинь хятад хүн байх нь уу гэтэл хятад биш, жинхэнэ Өвөрмонгол хүн болж таарлаа. Сүхбаатарын 4-5 үеийг нь бид мэддэг байлаа. Түүний эцэг бол Дамдин, Дамдины эцэг бол Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг, Элбэгийн эцэг Төгс гэж хүн байжээ. Сүхбаатараас хойш тэр удамд тийм мундаг хүн ч гарч ирсэнгүй” гэжээ.
-Тэгэхээр Сүхбаатар Өвөрмонгол хүн болж таарах нь ээ?
-Энэ ийм учиртай юм. Манайд Дорнод аймгийн хүн байна гээд нэг өвгөн ирээд өврөөсөө миний сонинд бичсэн өгүүллэгийг гаргаад ирлээ. Тэр cонинд би Сүхбаатарыг Хайсу овгийн хүн гэж бичсэн байсан юм. Тэр өгүүллийн мөрөөр Дорнод аймагт Хайсу биш Хуайса овгийн хүн гээд бөөн маргаан болсон байж. Хуайса гэдэг нь Буриадын эртний овог учраас буриад, хуайса овгийн хүн гэж маргалдахгүй юу. Тэгээд Буриадын сэхээтнүүд Сүхбаатар халх хүн биш, буриад хүн, Оросоос ирсэн гэж маргадаг боллоо. Тэгсэн чинь тэр өвгөн “Би бол Дорнод аймгийн Үзэмчин хошууны Хайсу овгийн хүн. Би Өвөрмонгол гаралтай учраас 1945 онд Монголын харьяат болсон юм” гэж миний Хайсу овгийнх гэдгийг баталж өгсөн юм.Тэгэхээр Сүхбаатар бол өвөрмонгол гаралтай, цэвэр монгол хүн мөн.
-Зарим талаар түүний намтар түүхийг бүдгэрүүлж, дарах асуудал байсан болов уу.Түүний тухай судлахад хэцүү асуудал, аюул заналтай хэр тулгарч байв?
-Аюул занал ч юу байх вэ. Хамгийн гол нь зарим нь оросоос гаралтай буриад, зарим нь халимаг гаралтай гээд маргалдана, хэрэлдэнэ. Гэрийнхээ гадаа салхинд гараад суухаар зарим нэг архичин намайг зодох гэж, бүр алах гэж оролддог байсан.Түүх бол үнэнээрээ л байх ёстой. Үнэнээрээ явбал ялдаг жам бий. Түүх бол үнэний төлөө тэмцсэн шинжлэх ухаан.
3.Түүхч, хуульч Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагаас. “Зиндаа” сонин. 2007
-Жанжин Д.Сүхбаатар бол ардын засгийг байгуулалцсан, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг. Тэрээр ардын журамт цэргийн жанжны хувьд Монгол орныг гамин, цагааны цэргүүдээс чөлөөлөх тулаануудыг биечлэн удирдсан олон баримт бий. Гэтэл сүүлийн хэдхэн жилд энэ хүний 1921 оны Ардын хувьсгалд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, удирдан зохион байгуулсан гавьяаг харлуулах, бүр үгүйсгэх зэрэг бусармаг хандлага хүчтэй илрэх болсон нь түүхийг илтэд мушгин гуйвуулж байгаа хэрэг юм.
-Жанжин Д.Сүхбаатар бол өвөр монгол хүн гэж ярих боллоо.Та түүхч, судлаач хүний хувьд ямар хариулт өгөх вэ?
-Би энэ асуудалд хоёр л тайлбар хийдэг.
Нэгдүгээрт, Өвөрмонгол гэдэг чинь угтаа Монгол хүн шүү дээ.
Хоёрдугаарт, Өвөрмонгол хүн Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө ийм их гавьяа байгуулсан нь үнэн бол харин ч бүр алдаршуулах, магтан дуулахад ямар ч буруу байхгүй гэж боддог. Хамгийн гол нь ингэж ярьж, мушгин гуйвуулж байгаа хүмүүс бол түүхийн наад захын үнэнийг мэддэггүй, уншаагүй, судлаагүй, хүний амаар буудагчид л байдаг гэж би бардам хэлж чадна. Нэгдүгээрт, жанжин Д.Сүхбаатар бол яах аргагүй Нийслэл хүрээнд мэндэлсэн хүн. Харин эцэг “Цагаан дээлт” Дамдин нь Үзэмчин хошууны хүн.Тэр үед Дарьгангын нутаг бол Богд хаант Монгол Улсын нутаг биш, Монгол Улс ар, өвөр гэж салаагүй, бүгд л Манжийн захиргаанд байсан үе шүү дээ. Тийм болохоор их мэдэгч зарим хүмүүс түүхээ сайн уншиж, судалчихаад дараа нь иймэрхүү зүйл ярьж байгаасай гэж бодож явдаг. Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлье, Жанжны талбай бол хамгийн анх Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан гурав Ардын засгийн газрыг тунхагласан газар шүү дээ. Тийм ч учраас ‘Жанжин Д.Сүхбаатарын талбай” гэж нэрлэсэн юм. Одоо ч энэ нэр хэвээрээ байгаа. Цаашид түүхийг гуйвуулахаас сэргийлж үүнийг хэлж байна.
4. Төрийн соёрхолт нийтлэлч, судлаач Б.Батбаяр /Баабар/.
Сүхбаатар жанжныг улс төрийн маргааны золиос болгож яах нь вэ! Нийтлэл. /baabar.mn 2012.02.02/
“...Л.Бат-Очир, О.Пүрэв зэрзг манай нэртэй эрдэмтэн түүхчид насаараа Сүхбаатарыг судалсан, жанжинд үнэн сэтгэлээсээ хайртай, үргэлж өмөөрч явдаг, судлагдахуунаа хамгаалж хүндэлдэг хүмүүс байсан юм. Хэдэн арван жилийн турш Сүхбаатарыг тойрсон гүтгэлэг гүжирдлэг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон худал хуурмагийг илчилж түүхийн үнэнийг сэргээсэн гавьяатай эрдэмтэд. Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй. Тэр дундаа үнэнийг худалддаггүй. 2011 оны эхээр “Өдрийн сонин”-д хэвлүүлсэн “Түүх бол шинжлэх ухаан мөн” гэсэн өгүүлэлд бичсэнээ энд дахин эшилье. “Сүхбаатар жанжныг муучлах, нэр төрийг нь гутаах, гүтгэх хүсэл үнэндээ хэнд ч байхгүй байх. Монголын ард түмний хувь заяагаар олдсон аугаа эх оронч. Цэргийн гайхамшипг том зүтгэлтэн. Гарцаагүй эх эцгээсээ жинхэнэ Монгол үндэстэн (Барга, үзэмчин, харчин, цахар нар нь яах аргагүй Чингисийн удмын жинхэнэ Монголчууд, үүнтэй маргаад яах юм бэ!). Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.” хэмээн тэмдэглэжээ.
5. “Монголын үнэн” сонины 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаарт эрдэмтэн, зохиол Ц.Дамдинсүрэнгийн “Бүрэн зохиол”-ын IV бодитод орсон “Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа”-ны тэмдэглэлийг нийтэлжээ.
Энэ бол Ц.Дамдинсүрэн гуай 1974 оны долоодугаар сард Сүхбаатар аймагт хэлбичгийн шинжилгээний ажлаар явах замдаа Сүхбаатар сумын 72 настай ард Аюурын Ванчинтай уулзаж хийсэн тэмдэглэл юм. Энэ нь жанжин Д.Сүхбаатарын намтартай холбогдох чухал мэдээ болох тул А.Ванчин гуайн ярьсан зүйлийг Ц.Дамдинсүрэн хэвээр сийрүүлжээ. Уг тэмдэглэлд “Хошуу ноёны орд одоогийн Сүхбаатар сумын төвөөс баруун тийш 18 орчим километрт Налайх гэдэг газар худгийн зүүн урд дов дээр байсан юм. Манай хошууны ноён Доржжав Д.Сүхбаатарыг жанжин боллоо гэж дуулаад “Өөрийн хошууны хүнийг улсын жанжин болоод байхад очиж баяр хүргэлгүй болохгүй” гэж 1922 оны зун өөрийн хүү Ванчиндоной, Равдан туслах хоёрыг Хүрээнд явуулав. Би тэдний хөтчөөр явлаа. Хүрээнд Ёст бэйс ноёны буудаг өөрийн хашаа байшин байдаг юм. Гэтэл Д.Сүхбаатар нутгийн хүмүүс ирснийг өөрөө олж мэдээд тэдэн дээр ирж уулзан гэртээ урьж цайлаад ”Та нар нутаг буцтал дуртай цагтаа манайхаар ирж байгаарай.” гэж үнэмлэх зар /пропуск/ шийтгэж өгөв.” хэмээн нутгийн өвгөн А.Ванчин өгүүлснийг тэмдэглэж үлдээжээ.
Ийнхүү Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг дотоод, гадаадын эрдэмтэд тал бүрээс нь нарийвчлан судалж, судалгаа шинжилгээний нэг сэдэвт, мөн хамтын олон арван бүтээлүүд олноор хэвлэгдэж гарснаас гадна түүний тухай хамаатан садан, анд нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь зүгээс дурсч санагалзсан яриа сэтгэгдэл олноор хадгалагдан үлджээ. Тиймээс Д.Сүхбаатарын намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нэн тодорхой, хэн ч маргашгүй юм. Тодруулж хэлбэл, Монголын ард түмний гарамгай хүү Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Наймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ард Дамдины гэрт төрсөн. Эцэг нь хүүгээ эрдэм номтой болгохыг хичээж, 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан Монгол бичиг, тоо заалгажээ.
Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга бэлтгэх сургуульд суралцаж, сумангийн жагсаалын дарга болжээ. Энэ үеэс улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ. Улмаар Монгол Ардын Нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжнаар тодорсон. Жанжны маань албан ёсны түүх, намтар ийм л тодорхой, илүү дутуу зүйлгүй, даруу төлөв намтар байна.
Түүх, намтрыг мушгин гуйвуулах, гүтгэж гүжирдэх зэрэг оролдлого Монголын түүхэнд гарч байсан ч бүгд үнэнд гүйцэгдэж няцаагдаж ирсэн. Д.Сүхбаатар амьдралынхаа богинохон хугацаанд улс, үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө Ардын хувьсгалыг мандуулж ялалтад хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэснийг Монголын ард түмэн хэнээр ч заалгалгүй цаг ямагт дурсан хүндэтгэж ирсэн. Түүний эх оронч, баатарлаг үйлс Монголын ард түмэнд үеийн үед мөнхөд дурсагдсаар байх болно. Улс үндэстнээ харийн түрэмгийлэгчдээс өмгөөлөн хамгаалж, хаад ноёд, харц ард, баян ядуу, эрэгтэй эмэгтэй, ар өвөр, яс үндэс гэж үл ялган бүх ард түмнийг улс үндсээ сэргээн мандуулах нэгэн зорилгын дор зангидан зоригжуулж тэмцсэн Монголын ард түмний шалгарсан хүү, гарамгай эх оронч Д.Сүхбаатарын ариун үйлсийг залгамжилж, нэр төрийг хамгаалж явах нь өнөөгийн бидний нандин үүрэг юм.
Монголын ард түмний дотроос эв нэгдлийн бэлгэдэл болж тодорсон Д.Сүхбаатарын “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн сургаалын ач холбогдол, үнэ цэн олон ургальч үзэл түгэн дэлгэрсэн өнөө цагт улам бүр тодорч, олон зүйлийг ухааруулж байна.
Монголын ард түмний дундаас шалгарсан гарамгай хүү, цогтой эх оронч Дамдины Сүхбаатарын нэр төр, алдар гавьяанд сүүлийн жилүүдэд янз бүрээр халдаж, сэвтүүлэх оролдлого хэд хэдэн удаа гарч, олны өмнө өөрийн биеэр үг хэлж, байлдан олсон эрх чөлөө, туурга тусгаар улсынхаа үндэс суурийг журмын нөхдийн хамт тавилцсан их жанжин Сүхбаатарын талбайн нэрийг хүртэл өөрчилж үзлээ. Монгол хүн бүрийн бахархал болсон энэхүү цогтой эх орончийн Монголын нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, түүний намтрыг улс төржүүлэх шаардлага улс төрийн ямар ч хүчин, хувь хүнд байхгүй. Хүн бүрийн мэдэх ил тод намтар түүхтэй, монголын ард түмний үнэнч хүү Д.Сүхбаатарыг тойрсон гүжир гүтгэлэгт цэг тавих цаг болсон юм биш үү. Бид эх орон, өвөг дээдэс, эх орончдоороо бахархаж, тэднийгээ дээдлэн хүндэтгэх түүхэн уламжлалттай, өндөр дэг соёлтой гайхамшигтай ард түмэн билээ.
Доктор/Sc.D/, профессор Цэрэнсономын СҮХБААТАР
Сэтгүүлч, доктор /PhD/ Дугарсүрэнгийн БАТМӨНХ
Сэтгэгдэл0
Олон ч гамингуудын толгойг цавчиж хорхойтой араанд нь зуугдсан хун дээ одоо харин хятадуудтай эвцэлдсэн мояа нар сайн дэвсэлж ош хонзонг нь тайлж огч байна хошоонд нь хуртэл очихгуй зугтаагаад байгааг анзаарсан биздээ
Хятадын мояа нараар дүүрсэн нам бол МАН.
Естой киног унэн гэж ярьдаг, 2000 он гарсны дараа хэдэн соц уеийн гуйвуулсан унэнд итгэсэн хэдэн динозаврын ярилцлагыг иш татчихдаг доовторууд байна. Харин буриад хун байсан гэдгийг нотолсон нийтлэл их унэмшилтэй, баримт нотолгоотой байсан шуу
Гоё хэллээ Ккк
докторууд маань буриад биш өвөрмонгол болгочихвоо. баримт ярилдаа. өвөрмонгол ч бай, халхмонгол ч бай залуугийн фото зураг дээр орос казок цэргийн бага даргын хувцас өмссөн байдаг. Буриад биш бол хар залуугаасаа оросоор чөлөөтэй эх хэлшигээ ярьдаг 1900 оны эхэн үед байсан уу? тэгээд ч буриад ч халхад ч өвөрмонголд ч нэг овогтой хүн зөндөө байдаг. монголчууд нүүдэлчин хүмүүс. буриад халх өвөрмонгол нэгэндээ маш ойрхон хэдхээн кмын наана цаана хүмүүүс. ямар увс ховд завхан говьалтай шиг хол бишшдээ
өвөрмонгол гэсэн юм огт алга.
Orosoor yaridag humuus bailgui yahav dee Ali ch ued horsh yum chini
докторууд маань буриад биш өвөрмонгол болгочихвоо. баримт ярилдаа. өвөрмонгол ч бай, халхмонгол ч бай залуугийн фото зураг дээр орос казок цэргийн бага даргын хувцас өмссөн байдаг. Буриад биш бол хар залуугаасаа оросоор чөлөөтэй эх хэлшигээ ярьдаг 1900 оны эхэн үед байсан уу? тэгээд ч буриад ч халхад ч өвөрмонголд ч нэг овогтой хүн зөндөө байдаг. монголчууд нүүдэлчин хүмүүс. буриад халх өвөрмонгол нэгэндээ маш ойрхон хэдхээн кмын наана цаана хүмүүүс. ямар увс ховд завхан говьалтай шиг хол бишшдээ
Сүхбаатар бол татаар угсааны хүн.
гамин төдийгүй цагаантны цэргийг бут цохьсон хүн
Ene odoo Sc. D. gej yu baidag yum be?
Шинжлэх ухааны доктор гэж байгаан. Боловсролын доктороос дээгүүр гээд бодчихож болно
Днк шинжилгээнд Монголын хүн амыг хүчээр хамруулж хэн нь хятад хэн монгол мөн гэдгээ нэгмөсөн шийдэхгүй бол болохоо байсан шүү.
Бүгд хольцтой
Сүхбаатарын түүхийг коммунистууд танигдахгүй болтол нь засч тархи угаалт хийсэн. Буриад угсааны гээд байгаа хүмүүсийн ярьж байгаа нь ортой бололтой. Сайн судалж нягтлах хэрэгтэй. Худал түүх зохиож ард түмний тархийг угаах эрх хэнд ч байхгүй
Үр хүүхэд нь амьд мэнд байхад юу яриад байгаа юм бэ дэ. Тийм байсан бол үр хүүхдүүд нь бид буриадууд гээд ярих л байсан ш дэ. Саяханы түүх ш дээ. Эргэлзэх юм юу бна а
Сүхбаатарын түүхийг коммунистууд танигдахгүй болтол нь засч тархи угаалт хийсэн. Буриад угсааны гээд байгаа хүмүүсийн ярьж байгаа нь ортой бололтой. Сайн судалж нягтлах хэрэгтэй. Худал түүх зохиож ард түмний тархийг угаах эрх хэнд ч байхгүй
Монголчуудад зориулж зохиосон Оросын үлгэр нь үнэн. Ямар ч улсын цэргийн жанжинд улс орныхоо хамгаалж байлдаж байдаг тийм л жирийн түүхтэй хүн байсан байх . Оросууд монголчуудын тархийг угаахтаа ашиглаж удирдагч болгосон байх.
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Ямартай ч алдаа оноог зэрэгцүүлэ байж оросын ард түмэн монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд тунхаглаж өгсөн ард түмэн . Монгол улс эс оршихуу, оршихуу гэж байхад монгол улсын хувь заяанд маш том үүрэг гүйцэтгэсэн ард түмэн. Тодруулбал Ялтын гэрээ түүнийг унш хамар дор хагархай гэгчээр буруу зөвгүй баруу зүүнгүй худлаа битгий бурж бай
Монголчуудад зориулж зохиосон Оросын үлгэр нь үнэн. Ямар ч улсын цэргийн жанжинд улс орныхоо хамгаалж байлдаж байдаг тийм л жирийн түүхтэй хүн байсан байх . Оросууд монголчуудын тархийг угаахтаа ашиглаж удирдагч болгосон байх.
баабар гэх шаабар цэнддоо гэх шүлхий өвчтөн батүүл гэх лаларууд л доромжлоод байсан. бас тарвагадорж
Сүхбаатар Ленинтэй уулзсан юм уу.
Albatai yumuu?
Xyjaagiin.yabyylga.hsyrgyy0ix.yabagdsnaa
СҮХБААТАРЫГ БУРИАД ГЭЖ ЯРИЛЦАХ АСУУДАЛ НЬ АЛЬ Л СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН Л АСУУДАЛ Ш ДЭЭ, ЮУН СҮРТЭЙ ЮМ.
МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛД ГОЛ ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛСАН ДАМДИНЫ СҮХБААТАР, ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН, ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ НАРЫН АГУУ УДИРДАГЧ НАРААРАА БАХАРХААЧ. ТҮҮНЭЭС ДАЙН ТУЛААН ХИЙЖ ХҮМҮҮСИЙН ЦУСЫГ УРСГАЖ БУСДЫН ГАЗАР НУТГИЙГ БУЛААН ЭЗЭЛСЭН ХАРГИС ХЭРЦГИЙ УРТ САХАЛТАЙ ЧИНГИС ӨВГӨНИЙ ЮУГААР НЬ БАХАРХАХ ЮМ. УГААСАА ЧИНГИС ГЭЖ ХҮН БАЙСАН ЭСЭХ НЬ Ч НОТЛОГДООГҮЙ
Яг үнэн шүү Тэр нууц товцоо гэдэг нь зохиол шүү дээ.Чингис гэж байсан юм бол олон авгайтай орооцолдож ,хүний наймаа хийж,эзлэн түрэмгийлж алан хядаж тонон дээрэмдэж, очисон газар бүхнээ цус нулимсанд умбуулж явсан нүгэлтэн.
Хулганы гөлчгий муурнаас айдаг рефлекстэй байдаг шиг европ, зүүн ази /ойрхи дорнод/ Хаадын хаадаас үр удам дамжин айдас хүйдэстэй байхад муу хятадын хүүхдүүд бага хуц. Айдас чинь цусаар чинь дамжаад бүр үгүйсгэхнэ үү.
Баавар сосорбарам 2 сүхбаатарыг хужаа тэнүүлч гэсэн тэрч үнэн байх
Төв аймгийн тэмцэгч авгай Нямдоржийг Исмэл тайж гэж цоллодог нь санагдчихлаа.Ерөнхийлөгч нь Дон Корлеонег дууриаж байхад арга ч үгүй дээ.
буриад болохоороо монгол биш болох гээд байгамуу. юу ч ойлгосонгүй. яахаараа ч гүжир гүтгэлэг болоод байгаан
Ene asuudal nileen olon jil iim zolbin yaria margaan bolood yavaad bna. Yamar ashig sonirhol ard n nuugdaj baigaa yum bol.Yamar ch gesen suuliin ued Orosuud Chinggis Khaan Orosiin Chita nutagt Mongoliin hilees 8 km zaid torson gej TV zeer uhuulga hiigeed ehelsen. Asuudliig daamjruulahgui hurdan 1 tald n gargaval deer. DNA shinjilgee hiihed asuudal duusna. Suhbaatariin ur ach nar n bna.
Галсан гуайг соц. үеийн Сүхбаатарыг судлаач нар ч хүүхэд нь биш гэдэг байсан шүү дээ. Тиймээс Наран гуай ч, Сүх-Эрдэнэ, Сүхжаргалмаа нар ач, гуч нь биш.
Монголчууд өвөг эцэг, аав ээж, анд найз нөхдөө хүртэл элдвээр хэлж ярих хүртлээ доош оржээ. Ийм янзаараа өөрөө өөрсдийгөө ад үзэж эхлэх вий дээ, Харамсалтаяа, ингэж доош орж, бусдын аманд өөрсдөө орох гэж дээ эвий цөөхөн монголчууд минь ээ
Монголчууд өвөг эцэг, аав ээж, анд найз нөхдөө хүртэл элдвээр хэлж ярих хүртлээ доош оржээ. Ийм янзаараа өөрөө өөрсдийгөө ад үзэж эхлэх вий дээ, Харамсалтаяа, ингэж доош орж, бусдын аманд өөрсдөө орох гэж дээ эвий цөөхөн монголчууд минь ээ
Монголчууд өвөг эцэг, аав ээж, анд найз нөхдөө хүртэл элдвээр хэлж ярих хүртлээ доош оржээ. Ийм янзаараа өөрөө өөрсдийгөө ад үзэж эхлэх вий дээ, Харамсалтаяа, ингэж доош орж, бусдын аманд өөрсдөө орох гэж дээ эвий цөөхөн монголчууд минь ээ
Ардчиллын ачаар монголчууд эх орончдоо хүртэл үгүйсгэж, бүр шүүмжлэх, муу хэлж болох бүхнийг хараар будаж гутаагаад одоо эх орон, тусгаар тогтнол, баатарлаг түүхээ харлуулж эхэлснийг улаан залаатай монгол хүний хувьд тэвчихгүй бухимдаж байна
баялаг бүтээж чаддаггүй Монголчууд, бас нэг шинэ нээлт хийх гэж Сүхбаатарынхаа гарал үүсэл эрж хайгаа юу. Хэн байсан ямар хамаа байна. Тэр Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ихийг бүтээсэн. Түүхэн дээр лам нар түүнийг хороосон гэж байдаг. бурханы нигүүслэнгүй лам нар үнэхээр алж уу гаргаад ирээч. Их маргалдагч нар аа.
жанжины амьдарал үйл хэрэгт бүдүүлэгээр халдаж худал бурах нь хэнд хэдэн төрөгний ашиг авчираад байгаа юм бол ?.эрдэмтэн доктор нэр зүүсэн хүмүүс заримдаа ч арай ч дээ гэмээр байх юм .жанжиныг яахаас ч буцахгүй улаан шуналтан тоглоомч байсан мэтээр нэг доктор авгай хээв нэг авч байх юм. жанжин тоглоомчин байгаагүй шинээр байгуулсан ардын нам нийгэм төрд мөнгө байхгүй байсан учираас л арга буюу гэрээ бас зүгээр арчихаж чадахгүй тоголсон байдаг тэгээд хэдэн янчаан олж түүгээрэй шинэ тулгар нийгэмийн төрийн хэрэгтээ л зориулаж явжээ .
10000iig 400tembuu talisman geed ongio bdag biluu
Иргэн Ц.Хүрэлсүх, сэтгүүлч М.Тунгаа нар "Ест бэйсийн Улс цуцлагч гүн" гэж шаажээ. "Улс цуцлагч" гэж яасан муухай доромжлол бэ? Ийм алдар цол түүхэнд байсангүй. Жалга довын тархитай иргэн сэтгүүлчингүүд монголын хэвлэл мэдэлэлийг эзэгнэжээ. Буриад галх барга хальмаг дөрвөд мөрвөд чинь бүгд - монгол хүн шүү, эрхэм Жалга-дов нар аа.
Сүхбаатар нийслэл Хүрээнд төрсөн монгол хүн гээд болоо.
Tsergiin janjin mongold olon bii ted bol tuuhen humuus bish. D.Sukhbaatar bol tednii neg. Tuuhen hun bol Delhiid Mongoliinhoo ner suriig tunhaglasan augaa ih ezen Chingis khaan mini bilee. Mongol ulsiin maani niislel Ulaanbaatar hotiin tuv talbaid Skhbaatariin hushuu bish Chingis khaanii maani hushuu sunderlej baih uchirtai. Sukhbaatar nariin hiisen huvisgal geed baigaani Mongoliig maani 70 jil turshlagiin tuulai bolgoj delhii niitees tusgaarlasan socialist huvisgalarhuu yum baisan. Zuirlevel Elbegdorj Batuul nariin hun ardaa yaduuruulj ed bayalgaa gadniihand nair tavij shudraga es uneniig bulshilj hudal huurmagiig unen yum shig tunhaglasan ardchilsan huvsgalarhuu yumtai adilzuil baisan.Sukhbaatariin turul turugsdiin erh ashig gedeg ni mongolchuudiin erh ashgiig tuluuluhgui.Mongolchuudiin husel sonirhol bol Tuv talbaidaa ezn Chingis khaaniihaa hushuu dursgaliig zalah yavdal bilee. Delhii niit ch bas tuuniig huleej baigaa.Elbegdorj Batuul nariin hushuug daraa ni talbaid bosgoh uu iim l
юу үнэн гэвэл тэрээр мөрийтэй тоглоомд нугасгүй байсан.Дээр үед түүнийг хувьсгалын үйл хэрэгт зүтгэн зардал хйих гэж гэрээ зараад эхнэр хүүхдээ айлын амбаарт орхиод явсан гэж ярьдаг байсан.Бодит байдал дээр мөрийтэй тоглоомди гэрээ алдчихсан нь тэр байж. Дараа нь түүнийг нас барсны дараа түүнээс мөрийтэй тоглоомын авлагатай нэг хүн өрөө нэхээд байхаар нь 1927 онд түүний мөрийнд алдсан өрийг нь төлсөн байжээ.Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр хувь хүний өрийг төлсөн аж. Түүний мөрийтэй тоглоомч уламжлалыг нь намынх нь өнөөгийн удирдлага гишүүд хөгжүүлж 2000-2004 онд Солонгос руу явж татвар төлөгчдийн мөнгөөр мөрийтэй тоглоод өрийг нь Хадгаламж банкны мөнгөөр төлсөн байна.Ийм л бараан намтартай хүн байж дээ. Аливаа юм үнэнээрээ байх сайхан.
tsug togolj bsan ym shig shaah ymaa
sukbaafar kazak kun baisan
Одоо болиоч дээ....ярих юм мундсан юм шиг...талийгаачийг тайван байлга....ямар Зоригийн Хэрэг биш....
Буриад Узэмчин гэж худлаа цуу уг лавтай дервен уе нь Естбэйсийн хошууны хумуус байсан нь тодорхой бд евег эцэг Тегс нь олон нехдийн хамт хар гэрт хоригдож байгаад шатацгаасан тэгээд тэр газар нь булсан газар нь 19 ийн хонхор гэдэг газар Дарханхаан уулын баруун хойно байдаг даа Сухжанжин Янжмаа гуай хоеул Сухбаатар сумийн хумуус халхууд шуу Отгонбаяр сайд буруу ярьж бн
Сүхыг орос гаралтай, оросоос зориуд ирж монголын тусгаар тогтнолыг олж өгсөн гэж хэлэхийн тулд эхлээд буриад хүн байсан гэж дасгаад байгаа байхаа. Тэгээд л буриадыг орос болгож хувиргахад ойртох юм. Эцэст нь ардын хувьсгалыг оросууд хийж, монголчуудыг тусгаар тогтнуулсан гэж сурталдахаас л сэргийлээд байна даа
Зүгээр жанжин Сүхбаатарын талаар ямар ч муу юм хэлэх элэг зүрхтэй монгол хүн гэж байхгүй байхаа, ТЭгэхлээр Сүхбаатараа хамгаалж нэр төрийг сэвтүүлэхээс сэргийлэх нь түмэн зөв шүү
Зүгээр жанжин Сүхбаатарын талаар ямар ч муу юм хэлэх элэг зүрхтэй монгол хүн гэж байхгүй байхаа, ТЭгэхлээр Сүхбаатараа хамгаалж нэр төрийг сэвтүүлэхээс сэргийлэх нь түмэн зөв шүү
Тэмбүүгээр чадхийсэн. Учир нь тэр үед монголчууд бүгд тэмбүүтэй байсан, тэмбүүгийн тариа гараагүй байсан.
Ta nar sayahan boltol Suhbaatariin Yanzsmaa gej yavsan biz dee. ternee unemshiltei zalruulj chadahgui baij Suhbaatarii guivuulj bichsenee unen gej umdendee shees dusaah shaardlagagui.
сүхбаатарыг үзэн ядсан хүмүүс одоо ч байдагийн нэг баталгаа нь энэ гүтгэлэгүүд юм даа. Ингэтлээ үзэн ядах шалтгаан байж байгаад л хэргийн учир байгаа юм.
Janjin halh ch baina uu buriad ch baina uu tataar ch bna uu ovorlogch ch bna uu er ni yagaad hend hamaatai yum? Mongol ulsdaa, ard tumendee sain uil hiisen uu HIISEN! Tegeel duusaa bid martahgui!
Энд нийтлэл бичсэн хүмүүстэй санал нэг байна Миний бие түүх түүх хэвээрээ байгаасай гэж бодож явдаг Түүхээ сайн мэдэхгүй байж барин тавин худал зүйлийг үнэн болгох гэж яваа нэр бүхий хүмүүс үнэнд гүйцэгдэнэ шүү дээ
Энд нийтлэл бичигсэдийн бичсэнийг үзэхэд үнэнхүү харамсмаар 90 -ээд оноос хойш залуус маань сэтгэл оюун тархи нь үнэхээр угаагдсан байгаа нь харагдаж байна 21 оноос хойш түүний намтрыг зохиосон гэж бодоход, түүнээс өмнөх үеийн намтрыг нь зохиох хувьсгалчид байгаагүй шүү дээ 1918-19 онд таван замын байлдаанд гавьяа байгуулсаны төлөө түүнд ""Баатар"" цол хүртээсэн Богд хаан бас хувьсгалч байсан болж байгаа юм уу? Залуус минь эх түүхээ сайн уншаач дээ
Францын хаан Наполеон Корсика гаралтай, Гитлер Австри, Сталин грузин , Цэдэнбал ойрд гаралтай байсан оросын хатан хаан Елизавета Герман гаралтай байсан.
Францын хаан Наполеон Корсика гаралтай, Гитлер Австри, Сталин грузин , Цэдэнбал ойрд гаралтай байсан оросын хатан хаан Елизавета Герман гаралтай байсан.
Оролдох оролдохгүй юи гэж бий. Жанжингаараа оролдвол бидний үйлс бштэхгүй. Энэ хүний хүчинд л бид 70 жил улс шиг улс, амьдарсан шиг амьдарсан юм шүү! Битгий ясий нь өндөлзүүл!
Baabar terguutei gadnii zahialgat bicheech nar mon ch muuhai gutgej dairch dormomjilsondoo geed ard tumen tednees hezeed iluu uhaantai baidag yum baina
Ганцаараа тэмбүүгүй байсан гэдгийм
Эцэг өвгөдөө эрхэмлэн дээдэлж, өөрсдийгөө хүндэтгэж сурья монголчуудаа, бид дэндүү цөөхүүлээ байж бие биенээ барьж идээд яахав дээ, хөөрхий
Д.Сүхбаатар гуайг улс төржүүлэхээ болиосой. Монгол хүн бүрийн бахархал болсон жанжнаа үеийн үед бахархаж явах ёстой. Хэдийгээр богинохон насалсан ч түүний монголын нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүргийг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Бид Чингис хаанаас өмнө Сүхбаатар гэдэг хүнийг эх оронч бидний бахархал гэж бодсоор шүтсээр ирсэн.Тиймээс Сүхбаатар жанжны хөшөөг сүндэрлүүлж" Сүхбаатарын талбай" гэж нэрлэж заншсаар ирсэн. Одоо ч гэсэн энэ талбайн нэр ард түмний зүрх сэтгэлд мөнх хэвээрээ байна.Харин Сүхбаатар жанжны үр сад энэ талаар үнэний төлөө тэмцэх ёстой.
Д.Сүхбаатар гуайг улс төржүүлэхээ болиосой. Монгол хүн бүрийн бахархал болсон жанжнаа үеийн үед бахархаж явах ёстой. Хэдийгээр богинохон насалсан ч түүний монголын нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүргийг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Бид Чингис хаанаас өмнө Сүхбаатар гэдэг хүнийг эх оронч бидний бахархал гэж бодсоор шүтсээр ирсэн.Тиймээс Сүхбаатар жанжны хөшөөг сүндэрлүүлж" Сүхбаатарын талбай" гэж нэрлэж заншсаар ирсэн. Одоо ч гэсэн энэ талбайн нэр ард түмний зүрх сэтгэлд мөнх хэвээрээ байна.Харин Сүхбаатар жанжны үр сад энэ талаар үнэний төлөө тэмцэх ёстой.
Учир бүрийг ухуулсан зөв хандлагатай сайхан нийтлэл болжээ. Харин 25-26 хан настай балчирхан хүү 1921 оны хувьсгалын гол удирдагч байсан гэдэг арай л биш болов уу. Энэ түүхийг бичсэн хүмүүс л хамаг будлиан бий болгосон байхаа.
Minii medehees namaig baga baihad UB-iin tuv talbaig " Inderiin talbai " gedeg baisanig sain sanaj baina !
Janjin Suhbaatariin namiin batlahiin dugaar n tereer MAHN - d nileed suuld elsen yum bnaa gesen setgegdel toruuldeg ?
Д.Сүхбаатар бол цогтой эх оронч мөн. Ардын намын новшнуудад хэлэхэд тэрний хэнээс төрсөн байх нь авилгач хулгайч та нарт ямар ч хүртээлгүй хэрэг болно.
Үндэсний бахархал гэж хий хоосон цээжээ дэлдэхийн оронд Сүх жанжин, чин ван Ханддорж, манлай баатар Дамдинсүрэн нараараа бахархацгаая залуус аа, Энэ чинь жинхэнэ үндэсний бахархал шүү
Монголчууд бидний бахархал болсон маршал Чойбалсан, Цэдэнбал нарыг бид өөрсдөө л гутааж доромжилсон. Одоо эх орончдын шүтээн Сүхбаатар жанжныг басамжилж байна. Цаана нь Богд хаан, Барон Унгерн, Сү Шү Жан, Баяр гүн зэрэг түүхэн хүмүүс үлдэж байна. Хэн нь тунаж үлдэх юм бол доо. Хэрүүлч, мунхаг монголчууд аа?
Сvхбаатар манай батvvл баатараас баатарлаг байж чадсан бол уу?! Манай батvvл шиг тэсгим хvйтэнд елсеглен зарлаж чадах бол уу??
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Сүүлийн үед буриадууд нэртэй хүн бүрийг буриад, олигтой бүхнийг буриадынх гэх зэргээр бүр зориуд зохион байгуулалттай ажил хийж байгаа. Зайлуул боол явсан нөхөд боол сэтгэлгээтэй гэж.