Монгол ардын дуунд “Тавхан үгэнд танигдаад байна” гэж гардагчлан хоёрхон үгэнд бидний сэтгэлгээний бяд танигдаад байгаа юм биш үү. Дорноговь аймагт Хар айраг гэх сум бий. Айраг гэдэг малын сүү шимээс гаралтай сайхан цагаан ундаа. Хар айраг байвал ундаа биш, хор л байж таарна. Уг нь тэр сумын нутаг хар хад чулуутай талын аарааг толгодтой. Үүгээрээ газар орноо хар саарап гэж нэрлэдэг байсны учир үл мэдэх хүмүүс санамсаргүй хар айраг болгочихжээ. Нутгийн ухаалаг иргэд үүнийгээ залруулна биз ээ.
Үүнээс долоон дор Хархорум гэдэг нэр бий боллоо. Саяхан Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хуучин нийслэлийг сэргээн байгуулах сайхан үйлс эхэллээ. Гэтэл хотын нэрийг Хархорум гэх юм байна.
Чингис хаан 1220 онд нийслэлээ Орхоны уудам хөндийд байгуулж, Орхон голын сав дагуух эртний галт уулын дэлбэрэлтээс үүссэн их хэмжээны хар хүрмэн чулуу (базальт)-тай газар орны шинж байдлаар нь шинэ хотоо Хар хэрэм гэж нэрлэжээ. Үүнийг барууны ялангуяа Оросын эрдэмтэн судлаачид ном тэмдэглэлдээ өөрсдийн үсэг бичигт “ү” үсэг байхгүйн улмаас дуудлагаар нь Кара хорум гэж бичсэн байдаг. Манайхан харь хэлний хүмүүсийн эндүү ташаа бичсэнийг зүгээр л хуулаад Хар хорин, Хар хорум гээд бичиж ирлээ.
Хар хорум гэдэг үг чихэнд “хар хор уум” болж байна. Хар хор уух гэсэн сэжиглэмээр билэггүй нэр болох нь ээ. Монгол уламжлалаа бодож өгөгдсөн Хар хүрэм нэрээр нь шинэ хотоо нэрлэх учиртай биш үү.
Ер нь цаашид Чойбалсан, Улаанбаатар, Сүхбаатар хотын улс төрийн зохиомол нэрийг оршин байх газар нутгийн их уулс голын нэрээр нэрлэж ирсэн Монгол уламжлалаа бодож Сэлэнгэ хот, Хэрлэн хот, Туул хот гэж нэрлэхэд болохгүй зүйл биш гэж бодож байгаагаа энэ далиманд дурдав. Олон түмэн болгооно биз ээ.
Монгол Улсын Гавьяат Багш Ц.Ядамжав
Сэтгэгдэл(37)
Бодох л асуудал!! Нэмж хэлэхэд: Юм болгоныг Чингис гэж нэрлэхээ болимоор байна!! Төрөөс энэ талаар журамлах хэрэгтэй! Наад захын жишээ: Өндөрхаан хотыг Чингис гэж нэрлэсэн нь хоосон сүржигнэл!!!
За яахавдээ, монгол хүн билгээр гэдэг. Тэр утгаараа иймэрхүү асуудлыг бодууштай биз. Чингис гэдэг нэрийг авч үлдэх шаардлагаар түрүүлж авч байгаа гэж ойлгож бгаа. ө.х. хаа нэг газар Чингис хаан нисэх буудал, Чингис гэдэг хот гараад ирэх вий гэдэг утгаар авч буй гэж ойлгосон. Тэгвэл он дарааллын хувьд түрүүнд байх нь бренд нэрний ач холбогдол бий. Нэгэнт авчихсан нэрийг бусад оронд авч хэрэглэх боломж бас хязгаарлагдана. Жишээ нь АНУ-д европын бараг бүх хотуудын нэр бий. Тэнд цагаачилж очоод уугуул хотын нэрээ авсан маш олон жижиг хотууд байдаг юм.
Улаанбаатрыг Утаанбаатар хот гэж нэрлэхэд хэн ч дургүйцэхгүй !
Бадарч тахар ч аргагүй л улаан коммунист юмаа ! Улсын маань нийслэлийн уугуул нэ р нь "ӨРГӨӨ" юмшүү дээ ! Хүн дургүйцэх нэр ч биш байгаа биз !
өргөөнөөс гараад зүүн сүмбрушкаар дайраад хар аараг. хар араг ч гээд байгаа юм шиг. нууц товчоог харахаар ойлгомжтой болно.
Багштан хар гэдэг үгэнд сүжиггүй бололтой юм хар гэдэг үг миний бодоход өнгний нэр төдий бус байх Хар ухаан хар бяр гэхээр өөрийн ухаантай өөрийн бяртай гэж байгаа юм гэж тайлбарласан байсан тэгэхээр хар гэдэг муу муухай гэсэн үг ч бас биш байх
урагш өвөр тийш айргийн хөрөнгө гаргахад хар архиар эсгэчихдэг. айраг хар нь юу юм. нууц товчоонд гардаг хайрт эр нөхрөө алдсан эмэгтэй нөхрийн хариугаа авдаг тэр хэсэгт гардаг.
эрүүндээ цагаан, тархиндаа улаан, хөөрхөн дуутай хөх өө
харыг хөх гэж сэлгээд, бас цагаан гэж сэлгээд, өөр бас сэлгээд.
исгэлтээр эсгэ. тахиж гээ. өөр чинь юу билээ. концентрацлаж , хасаар хас. хорыг хороор гм. аан. ваартай нэг юмны тахилга.
Зөв зөв. Билэгтэй сайхан нэр бодож олцгоое.
Бусдыг больё гэхэд Улаанбаатар гэсэн улстөржсөн, бас тохуурхсан гэж болох нэрнээс салах цаг болсон л баймаар юмсан. Аймгийнхаа төвийг их хааны нэрээр нэрлэсэнээ бахархал гэж ойлгосон ойворгон сагсуу хүмүүсийн алдааг засмаар байгаа юм.Үеийн хүүхдүүд нэгийгээ дуудах мэт шууд "Чингэс" гэж дуудах нь бүр ч зохимжгүй биз.Ядахдаа "Чингэс хаан" гэсэн бол арай дээр байсан болов уу. Өндөрхаан гэдэг чинь хэнд гологдохооргүй сайхан нэр шүү дээ. Манай их хаан чинь нэг аймгийнхан өмчлөөд байхаар жижигхэн хүн ч биш. Дэлхийн мянганы суут гэдгийг ч бодох л учиртай байх.
Бусдыг больё гэхэд Улаанбаатар гэсэн улстөржсөн, бас тохуурхсан гэж болох нэрнээс салах цаг болсон л баймаар юмсан. Аймгийнхаа төвийг их хааны нэрээр нэрлэсэнээ бахархал гэж ойлгосон ойворгон сагсуу хүмүүсийн алдааг засмаар байгаа юм.Үеийн хүүхдүүд нэгийгээ дуудах мэт шууд "Чингэс" гэж дуудах нь бүр ч зохимжгүй биз.Ядахдаа "Чингэс хаан" гэсэн бол арай дээр байсан болов уу. Өндөрхаан гэдэг чинь хэнд ч гологдохооргүй сайхан нэр шүү дээ. Манай их хаан чинь нэг аймгийнхан өмчлөөд байхаар жижигхэн хүн ч биш. Дэлхийн мянганы суутан гэдгийг ч бодох л учиртай байх.
XAIP XYREM
ӨНДӨРХААН хот гоё нэр . Их хаанаа гуайлсан сайхан оносон нэр дээ
САЙХАН НЭР
Хар айраг, Хархорин бол уламжилж ирсэн сайхан нэр. Зөвхөн хар гэдэг үгнээс хар өнгө муу гэж үзэх бол ЯДАМаг ойлголт биш үү
erenhiilegch helehdee....Harhoruym gesen baih aa..;ene myy zyil bis baih aa.(Har gedeg nersil muu)bis ee.....
Нээрээ хот аймагын нэрийг хувьсгалжсан хуний нэрээр байгааг сольх цаг болсон Баянтумэн хот Сэлэнгэ хот ЖавхлантШарга аймаг сайхан сонсогдож бн бодууштай юм бичжээ
Айраг биш, аараг толгод гэсэн үгнээс гарсан болов уу.
заагаад хийсэн зандан ширээ нь заадлыг нь салахыг үзээгүй биз ээ. ижилээсээ салсан ангир шувуу нь эргэж нуурандаа ирдэг юмаа хөө.
жалга судаг, барзан сархиаг ихтэй, жижиг хадтай газар
зүүн сүмбрүшкад нь болвол доо хө, зүр гур нь зөрөлдөөд байнаа хө.
арьсны, модны яр ур. хавар ямаа яргуйлуулна
аариг. эгшиг сэлгээд аараг. модны ур, яр. ур нь тийм, яр тийм. яргүй идсэн ямааны мах идсэн залуутай болмоорайна гээд л фэйсбүкээр пост яваад байдаг даа. кхх
яргуй
дан ум чинь хор шдээ, ядамаа багшаа. хар хор. гол судал нээгээд орхивол дан хор. ардын дууны эрдэнэзуугийн дуйнхор ламыг дон хор гэж заримдаа уншигдаад. юуг юунд урвуулаад байдаг гэлээ, мэдэхгүй ээ.
умыг цагаанаар тэмдэглэдэг. тэгээд рома жама улаан хөх. янданг ёндон гэх. сайжруулсан түлшний аянаар яндан хөөлөх гэж бөөн л юм боллоо. багшаа, иргүй бол цагаан харагдана тээ.
хар сээр, хар цээж хорих. яндан чинь аймар салхилна биз дээ. хийрхэнэ гэсэн санаа. хаа ара
Оросууд Улаан талбайн нэрээ өөрчлөх боловуу? Увсынхан Улаангом нэрээ яадаг бол? Америкчууд Вашингтон нийслэлээ өөр уул толгодын нэрээр солих болов уу? Хөшөө буулгаж, нэр сольсноос юу сайхан болов.
солонгын өнгүүдийг хүрдэнд хурдан эргүүлэхээр цагаан харагддаг ч билүү нэг тийм. призмаар хугалахаар ялгардаг. физикийн хичээлээр
Chinges haani ner l odoogin archaagyi mongolchuudig avarch bna sh dee yuch chadahgyi yls ornuudin adag bolson hudalch hulgaich zalhuu maanag sonoj doroitoj hooson chalchihaas oor yuch chadahgyi gonginood l baij bna
ЗА БАЛАЙР БАЛАЙР. дандаа солиорцогоох юм одоо баахан хэрэлдэнэ.
Нэр нь болохгүй байгаа бол ХААН АРИГБӨХ хот гэнэ биз
Ц.Ядамжав гуай настай намбатай гавьяатан багш хун ингэж бхд Энэ залуусыг ч юу гэх Билээ !? Ядамжав гуай!!!!! Хар гэдэг Монгол хэлэнд ДАН ганц гэсэн утгыг агуулдаг юм аа! Хар хун-Нохор Хар хуч -зовхон дан Ганц биеийн хуч Хар ухаан -амьдралаас олсон хуний хар борог ухаан Хар Айраг гэдэг нь Эртний Монгол хатад Зовхон цагаан зусэмийн адуу нас тусгай нарийн жороор хийсэн зовхон ХААД амтлан зооглох айраг юм. Хар (Дан Ганц) Айраг. Академич Торийн Хошой Шагналт Ш.Нацагдорж ийн @ « Мандухай Сэцэнхатан» Туухэнд роман дээр тун тодорхой Байна байна ! Хархорум буууур тодорхой. Их Эзэн Чингис хаан Талын Монголд Нийслэл хот босгохдоо Хар хорум /Дан ганц Хэрэм цайз/ Гэж функционал утгаар нь Зоож нэрлэсэн. Москва /Мушгиа голын Кремль -Хэрэмль /Хорум гэдэгтэй Ижил утгатай зуйл Монгол торийн Бат бэх Дайчин чанарыг тодруулан нэрлэсэн Их Монголын Нийслэлийн нэр Академич Б.Ринчингийн мон нэг утгатай тайлбар буй. Тангадын Галсан гуай шиг oofshore гэдэгийг Овт шаар гэж Ониготов !?
Тэнгис 107.77.231.85 саяхан Ц.Ядамжав гуай настай намбатай гавьяатан багш хун ингэж бхд Энэ залуусыг ч юу гэх Билээ !? Ядамжав гуай!!!!! Хар гэдэг Монгол хэлэнд ДАН ганц гэсэн утгыг агуулдаг юм аа! Хар хун-Нохор Хар хуч -зовхон дан Ганц биеийн хуч Хар ухаан -амьдралаас олсон хуний хар борог ухаан Хар Айраг гэдэг нь Эртний Монгол хатад Зовхон цагаан зусэмийн адуу нас тусгай нарийн жороор хийсэн зовхон ХААД амтлан зооглох айраг юм. Хар (Дан Ганц) Айраг. Академич Торийн Хошой Шагналт Ш.Нацагдорж ийн @ « Мандухай Сэцэнхатан» Туухэнд роман дээр тун тодорхой Байна байна ! Хархорум буууур тодорхой. Их Эзэн Чингис хаан Талын Монголд Нийслэл хот босгохдоо Хар хорум /Дан ганц Хэрэм цайз/ Гэж функционал утгаар нь Зоож нэрлэсэн. Москва /Мушгиа голын Кремль -Хэрэмль /Хорум гэдэгтэй Ижил утгатай зуйл Монгол торийн Бат бэх Дайчин чанарыг тодруулан нэрлэсэн Их Монголын Нийслэлийн нэр Академич Б.Ринчингийн мон нэг утгатай тайлбар буй. Тангадын Галсан гуай шиг oofshore гэдэгийг Овт шаар гэж Ониготов!
Тэнгис 107.77.231.85 саяхан Ц.Ядамжав гуай настай намбатай гавьяатан багш хун ингэж бхд Энэ залуусыг ч юу гэх Билээ !? Ядамжав гуай!!!!! Хар гэдэг Монгол хэлэнд ДАН ганц гэсэн утгыг агуулдаг юм аа! Хар хун-Нохор Хар хуч -зовхон дан Ганц биеийн хуч Хар ухаан -амьдралаас олсон хуний хар борог ухаан Хар Айраг гэдэг нь Эртний Монгол хатад Зовхон цагаан зусэмийн адуу нас тусгай нарийн жороор хийсэн зовхон ХААД амтлан зооглох айраг юм. Хар (Дан Ганц) Айраг. Академич Торийн Хошой Шагналт Ш.Нацагдорж ийн @ « Мандухай Сэцэнхатан» Туухэнд роман дээр тун тодорхой Байна байна ! Хархорум буууур тодорхой. Их Эзэн Чингис хаан Талын Монголд Нийслэл хот босгохдоо Хар хорум /Дан ганц Хэрэм цайз/ Гэж функционал утгаар нь Зоож нэрлэсэн. Москва /Мушгиа голын Кремль -Хэрэмль /Хорум гэдэгтэй Ижил утгатай зуйл Монгол торийн Бат бэх Дайчин чанарыг тодруулан нэрлэсэн Их Монголын Нийслэлийн нэр Академич Б.Ринчингийн мон нэг утгатай тайлбар буй. Тангадын Галсан гуай шиг oofshore гэдэгийг Овт шаар гэж Ониготов