sonin.mn

10-р сарын 13-ны үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, 2025 оны эхний гурван улирлын импорт экспортын мэдээллийг танилцуулав. Худалдааны түншүүдийн хувьд авч үзвэл, энэ оны эхний гурван улиралд “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулагч орнуудтай Хятад улсын хийсэн импорт экспортын хэмжээ 17 их наяд 370 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 6.2 хувиар нэмэгдэж, энэ нь энэ оны эхний гурван улирал дахь Хятад улсын импорт экспортын ерөнхий өсөлтөөс 2.2 нэгж илүү байна. 


Импортын хувьд, Хятад улсын өргөн хэрэглээний барааны импортод “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулагч орнуудаас импортолсон хэмжээ 64.6 хувийг эзэлж, Хятад улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын 69.1 хувийг “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулагч орнуудаас импортолжээ. 


Экспортын хувьд, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулагч орнуудад экспортолсон цахим мэдээллийн бүтээгдэхүүний экспорт 16.6 хувь, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж экспортолсон хэмжээ 37 хувь, салхин турбины экспорт 58 хувиар тус тус өсчээ. 


Сүүлийн үр дүнгээс үзвэл, "Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулагч орнуудтай Хятад улсын хийсэн худалдааны индекс 2013 оны суурь хугацаанд 100 хувь байсан бол, 2024 онд нэмэгдээд 198 хувь болж нэмэгджээ.


Г.Бямба