Нийгмийн оюун санааны ертөнц маань хий хоосон хийрхэл, элийрэл, балайрал, утгагүй элий балай санаа, гажиг солиот үг яриа, үйлдэл хандлагаар хахчихсан байгаа ба тэдгээрээс хамгийн цуутай хийрхэл бол эрлийз гэх элийрэл болно. Эрлийз гэж элийрэхдээ бид ямар утга санаа бүхий зүйл ярьж байдаг вэ? гэдгийг харуулах зорилгоор дотоод зүй тогтол, учир зүйгээр нь задлаж бичив. Энэ элийрэл хэрэглээний хувьд муйхар мунаг хүний бусдыг ялж дийлэх арга, атаач нэгний хорслоо тайлж тайвшрах нэг арга хэрэглүүр, олны танил хүний нэр хүндийг нь унагах, гутаах гутамшиглах нэг арга барил, өрөөлийг дарамтлах хэлбэр гээд зүй бус байдлаар голдуу хэрэглэгдэж байна. Ер нь бол хэн хэгний увайгүй санаа, атгаг хорон санаа, башир аргыг хангах арга хэрэгсэл болж гэж санагдав.
Энэ элийрлийн амьдрал дээрх тохиолдлуудаас хамгийн түгээмэл тохиолдлыг энд бичлээ. Үе үеийн төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрлийз хэмээн зүхэж, улс орноо сүйтгэгч хэмээн үзэн ядаж, нийгмийн дайснаар тодруулсаар иржээ. Хятад угсаа гарвалтай ба гарвалгүйг эс хайхарч, хавтгайд нь хэт туйлширч, хавтгайруулжээ. Зүй тогтлын хувьд хавтгайрсан аливаа зүйл, үзэгдэл гэдэг утгаа алдсан гажиг буруу, гаж этгээд, утгагүй тэнэг, худал хуурмаг, солиотой галзуу зүйл байх нь нийтлэг.Энэ зүй тогтол ёсоор бол төрийн тэргүүнүүдээ, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хавтгайруулан эрлийз гэж хэт туйлшрахдаа бид утгагүй солиотой зүйл ярьж, тэр утгагүй солиотой зүйлдээ бас итгэж үнэмшиж байдаг байх нээ. Социалист нийгмийн үзэл суртал орчин цагт утгаа алдаж, эрлийз гэх элийрэл, элий балай санаа, өөрсдийгөө үгүйсгэсэн үгүйсгэл болж хувирсан байна.
Төрийн өндөр албан тушаалтнуудыг хавтгайруулан эрлийз гэж хочилсон энэ үйлдлээ ямар утга санааг илэрхийлж байдгийг бодож үзсэн үү? Бидний энэ үйлдэл дараах санааг илэрхийлж байна. Эрлийз гэх элийрэл чинь монгол хүнээ үгүйсгээд байна. Энэ бол бодит байдалд байж боломгүй, гутамшигт байдал, онцгүй санааг буюу өөрсдийгөө, улс орон, монгол хүн, төр засгаа ор тас үгүйсгэсэн санааг илэрхийлээд буй хэрэг юм.
Эхний үгүйсгэл нь төрийн өндөр албан тушаалтан бүрийг эрлийзэд хамааруулж байгаа нь манай улс хятадын эрлийзүүдээр дүүрсэн мэт, хүн бүр эрлийз мэт, ер нь бол монгол хүн гэж байхгүй болсон мэт өөрсдийгөө үгүйсгэсэн санаа болно. Монгол хүн эрлийз хүмүүсээс, тэднээс мөн бусад улс үндэстнүүдээс дутуу дулим мэт, ер нь бол монгол хүнээ хэн ч биш, юу ч биш хэмээн үзэж оргүй үгүйсгэж, өөрсдийгөө гутааж гутамшиглаж, дорд үзэж, доромжилсон зүйл яриад суудаг юм байна, бид. Энэ үйлдэл хандлагаа бид анзаарахгүй, ухамсарлахгүй, ухаарахгүй өдийг хүрчээ. Үүнд монголчууд бидний оюун санаа, сэтгэлгээний харахуй маань хэлбэрт хэт их ач холбогдол өгч,аливаа үйл явдал, үзэгдлийг зөвхөн өнгөн тал, үзэгдэх байдал, хэлбэрийг л анхаарч, харин агуулга, утга санаа, учир утгыг ойлгодоггүй, үл тоодог зан сул саад болов. Хэлбэрийнхээ цаана нуугдсан агуулга, өөрсдийгөө үгүйсгэсэн үгүйсгэлийг бид таньсангүй.
Нуугдсан үгүйсгэлийг учир зүйгээр хөөж, илэрхийлж буй санааг нь ухав. Эрлийз гэх элийрлийн хэлбэр ба агуулга нь тус тусдаа өөр өөр санааг, өдөр, шөнө шиг эрс тэс ялгаатай санааг илэрхийлж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд бол эрлийз хүмүүс гэсэн яриа хэлбэр, харагдах байдалдаа тэднийг үзэн ядаж, зүхэж доромжилсон, дорд үзсэн, гутааж гутамшигласан шинж, аяс, санаа бүхий үйлдэл. Харин агуулгын хувьд хэлбэрийнхээ яг эсрэг, тэс өөр санааг илэрхийлсэн байгаа. Эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг юм шиг ойлгогдож,тэднийг дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилсөн санааг илэрхийлээд байна. Харагдах байдал, үйлдэл нь гутааж харлуулж, харин агуулга, далд байдалдаа, санаа нь дээш өргөж, хэтрүүлэн өргөмжилж. Эсэргүүцээд буй эрлийзийнхээ дор өөрсдийгөө тавьжээ. Дорд үзсэн үйлдэл хандлага ба дээш өргөмжилсөн санаа. Асар зөрчилтэй, утгагүй үйлдэл байна. Үнэхээрийн утгагүй тэнэг зүйл ярьж суудаг юм байна, бид.
Дараагийн үгүйсгэсэн санаа төр маань хятад угсаа гарвалтангаар дүүрсэн мэт ойлголт өгч байна. Эрлийз гэх элийрсэн үг, үйлдлээрээ бид төр засаг, төрийн өндөрлөгүүдээ эрс үгүйсгэсэн санаа илэрхийлээд байна. Хятад угсаа гарвалтай хүмүүс л монгол төрийн өндөрлөгт хүрч, төрийн дээд албан тушаал хашдаг, ерөнхийлөгчөөр сонгогддог, ерөнхий сайд, яамны сайд, яам, агентлаг, төрийн байгууллагад дарга даамлын албан тушаалыг эрхэлдэг болж таарч байна. Мөн л эрлийз хүмүүсийг хэт дээш өргөж, хэт үнэлж, хэтрүүлэн өргөмжилсөн санаа. Тэднийг ийн өргөмжлөхдөө харин монгол хүнээ тэдний дор нь тавьжээ. Энэ үгүйсгэлийн илэрхийллээр бол монгол хүн төрийн дээд албан тушаал хашдаггүй, ерөнхийлөгч, ерөнхий сайдын албанд тэнцдэггүй, дарга, сайдын албанд томилогддоггүй болж таарч байх шиг.
Уялдаа холбоогоор нь хөөгөөд байх аваас, үгүйсгэсэн санаа хөвөрсөөр байх юм билээ. Эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг, харин монгол хүн үгүй. Тэд удирддаг, бид удируулдаг. Энэ санаагаар бол тэд хүчирхэг, бид дорд дорой юм уу даа. Өөрсдийгөө тэдний дор тавьж, өөрсдийгөө бүх зүйлээр тэднээс дутуу, дорд, дорой хэмээн ор тас үгүйсгэжээ. Дорд үзэж, доромж бодож буй тэднээсээ өөрсдийгөө дорд үзэж, доромж хандах гэдэг өөрсдийгөө хэтэрхий үгүйсгэж буй үйлдэл юм шүү.
Цааш хөөвөл өөрсдийгөө үгүйсгэсэн санаа улам бүр эвгүйтэж байна. Эрлийзүүд Хятад улсын мөн өөрсдийн угсаа гарвал, эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг, тэдний шийдвэр манай улсыг сүйтгэж байна гэсэн санаа. Тэд шийдвэр гаргаж, бид шийдвэр гаргах эрхгүй юм уу. Тэд эрхшээж, бид эрхшээгдэн зовж байна, тэд улс орныг сүйтгээд байгаа ч бид эсэргүүцэж чадахгүй, сүйтгүүлсээр байна гэсэн санаа. Тэд хүчтэй, бид өрөвдөм үхээнц дорой гэсэн санаа, мөн хэн нэгэн, хэсэг бүлэг, дайсан этгээдийн эрхшээлд зовж зүдэрч, дарлуулж буй хүний санаа тус тус илэрхийлэгджээ. Үнэхээр утгагүй тэнэг санаа байгаа биз.
Өөрсдийгөө байж боломгүйгээр дорд үзэж, үзлий муухайгаар гутааж гутамшиглаж, доромжилно гэдэг зүй бусын үзэгдэл, ой гутам тэнэглэл, эрүүл бус солиот явдал. Улмаар бүр үзэн яддаг улс үндэстнээсээ дор үзэх гэдэг, тэдний дор өөрсдийгөө тавих гэдэг солиот явдал. Иргэд нь өөрсдийгөө үгүйсгээд, гутаагаад, доромжлох гэдэг бусад улс үндэстэнд манай улсыг, бидний үндэстэнг үл ойшоож, доромжилж, дорд хандаж, гутааж гутамшиглахыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Өөрсдийгөө гутааж гутамшиглаад байх аваас бусад улс үндэстэн биднийг доромжилж, дорд үзэж, доромж хандах болно. Ертөнц дахинд хэвшин тогтсон үзлээр болулс орон, үндэстэн баян чинээлэг хийгээд ядуу буурай байхаас үл шалтгаалан хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрсдийгөө эрс үгүйсгэдэггүй, гутааж гутамшигладаггүй, доромжилдоггүй. Ийм явдлыг хүн төрлөхтөн хамгийн утгагүй явдал, тэнэглэл, солиоролд тооцдог. Ийм утгагүй, элий балай зүйл ярина гэдэг ухаангүй тэнэглэж, хагас солиорч буй үйлдэл болно.
Баян чинээлэг, ядуу буурай байхаас үл шалтгаалан ямар ч улс орон, үндэстэнд “ Өөрийгөө үнэлэх үнэлэмж “ гэсэн үнэт зүйл, ойлголт ухагдахуун бүрэлдэн тогтсон байдаг. Энэ учир, шалтгаанаар улс үндэстнүүд өөрсдийгөө эрс үгүйсгэж, гутааж гутамшиглаж, бусдын дор тавьж, доромж ханддаггүй. Улс үндэстнээ үгүйсгэнэ гэдэг хүн өөрийгөө л үгүйсгэж буй хэрэг юм. Учир нь чи, би, бид бол энэ улс үндэстний нэг хэсэг нь шүү дээ. Өөрсдийгөө үгүйсгэсэн аливаа үзэл санаа, итгэл үнэмшлийг халж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үндэстний бахархал энэ мэт үнэт зүйл, үзлээр сольж, шинэчлэх учиртай билээ. Бид өөрсдийгөө үгүйсгэн доромжлоод байх бус улс үндэстнээ хүндлэх, дээдлэх, бахархсан сэтгэлгээ, хандлагыг шинээр төлөвшүүлэх цаг нь болсон.
Жич: Манай улс оюун сэтгэлгээний хувьд эрүүл саруул бус, утга авцалдаагүй зүйл ярьж, хий хоосон хийрхэж, сүржигнэж дүвчигнэсэн, цэцэрхэж дэмийрсэн, галзуу солиот иргэдтэй болсон. Энэ явдлын цаана дараах шалтгаан оршиж байгаа. Жам ёсны ертөнц оршихуйд юмс тасралтгүй хувирч өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд нэгэн цагийн юм, үзэгдэл, үзэл санааг нөгөө цагт огтын хэрэггүй зүйл, юм, хог болж хувирдаг учир, жам ёс бий. Нийгэм шилжиж, энэхүү суурь зарчим хэрэгжжээ. Социалист нийгэмд оршин байсан бүхий л зүйлс, хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр утгаа алдаж, хог болжээ. Социалист нийгмийг чиглүүлэгч коммунист үзэл суртал утгаа алдаж, үзэл бус эсрэгээр элий балай санааны цуглуулга, хий хоосон хийрхэл болж хувирчээ. Хий хоосон агуулга, утгагүй балай санаа учир хийрхлийг оюун санааны ертөнц дэх хог хаягдалд тооцдог билээ. Ингээд тухайн үед эх орондоо оршин амьдарч байсан монгол хүн бүрийн оюун санааны ертөнцөд бүрэлдэн тогтсон байсан зүйлс, социалист агуулга, утга санаа, шинж, аяс бүхий үзэл санаа, итгэл үнэмшил, ойлголтууд утгаа алдаж, хий хоосон, утгагүй хийрхэл болох нь тэр. Хаана ч, хэзээ ч ашиглаж хэрэглэх боломжгүй болж, хэрэглээнээс гарчээ. Энэ явдал улс үндэстнээрээ хийрч хийрхэхүйн шалтгаан, нөхцлийг бүрдүүлсэн юм билээ.Учир нь нийгэм шилжсэний дараа хүн бүр эрүүл саруул ухаанд багтамгүй, хүн үнэмшимгүй элий балай, хий дэмий зүйл ярьцгаах болжээ. Хийрхэл дэмийрлийн үе эхэлсэн нь энэ бөгөөд хүн бүр л утгагүй хоосон, гэнэн тэнэг, хий дэмий зүйл ярьцгааж, үйлдэцгээж, сэдэцгээж, элийрч, балайрч, дэмийрч, мэдэмхийрч, цэцэрхэх болж. Эх захгүй, эхлэл төгсгөлгүй, хэм хэмжээгүй хийрхэцгээж эхэлж. Утгаа алдаж, хог болсон социалист үзэл, сэтгэлгээ амьдрал дээр хэлбэржихдээ утгагүй хоосон хийрхэл болж бодитжин биежсэн нь энэ юмсанж. Зүй тогтлын хувьд бол нэг хогноос бас нэг хог, утгагүй зүйлээс өөр нэг утгагүй зүйл, утгагүй хоосон сэтгэлгээнээс утгагүй хоосон хэлбэрүүд төрж, бий болж буй үйл явц юм энэ. Тэр цагаас энэ цагт ирэхэд монголчууд бидний оюун санаа, сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй. Хот хөдөө, нас хүйс, дарга цэрэг,боловсрол мэргэжил үл харгалзан нийтээрээ шахуу бодит бус, хэт өрөөсгөл, хэт туйлширсан, эсвэл хэт гэнэн, ахуй орчин, нөхцөл байдал, амьдралд огт нийцэхгүй, утгагүй хоосон, хий дэмий зүйл ярьсан хэвээрээ байна. Улс үндэстнээрээ хийрхсэн хэвээрээ, хийрхэл дэмийрлийн үе үргэлжилсэн хэвээрээ л байна даа.
Ч.ТУЯА
Сэтгэгдэл(81)
Эмэгтэйчүүд маань ингэж сэтгээд байвал энэ улс үндэстэн мөхнө шүү дээ. Харийн улс биднийг хайрлахгүй өрөвдөхгүй. Урьд цагт цусаа бузарлахгүй гэсэн хатуу андгайтай байсан. Юуны төлөө Монголчууд цусаа урсгаж амиа алдаж байсан бэ. Манж нар Монголчуудыг хутгаар хэсэглэн огтолж алж байхдаа Монголчуудыг хайрлаж байсан уу. Баахан эрлийз байна гэдэг тэр үндэстэн мөхсөн гэсэн үг. Эх орноо хайрлана гэдэг эх түүх эх хэл газар шороо цусаа хамгаална гэсэн үг шүү
Эрчүүд МАН эх орноо газар нутгаа худалдаж дуусаад байхад юу эрлийз яриад бгаа эрлийз вэ
энэ туяа өөрөө эрлийз болохоороо ил гарч ирэх гээд ийм юм бичиж хүмүүсийн үзэл бодол,хандлагыг тагнах гэсэн хятадын даалгавраар зориуд сэвж байгаа юм!!!эрлийз энхсайхан нахя яамны хужаагийн гарал үүслийг хэдэн үеэр нь бүртгэсэн архивыг устгаж,хүзүүгүй новш хятад дахь монголын олон жилийн суурин тагнуулуудыг илчилсэнтэй адил манай залуу үеийг хятадад хайртай болгож ойртуулах гээд байгаа нь тэр.энэ бол тоглоом биш үр дүн нь 20,30 жилийн дараа яаж гарах бол гэж бодохоос аймшигтай!!!
ЦУС ОЙРТВОЛ ЮУ БОЛДГИЙГ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА БАЙХ ЕР НЬ БОЛ БИДНИЙ ЦУСАНД МОНГОЛ ФИНН МАНЖ ТУНГУС ТӨВ АЗИЙН СТАНУУДЫН ЦУС ХОЛИЛДСОН БАЙДАГ БОЛТОЙ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ДЭЭ ХАРИН ЭРЛИИЗҮҮД ГЭЖ ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД Л ХОЛИОН БАНТАН ХУТГАЖ АШИГ ОЛДОГ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА ДАА ТОМ ГҮРНҮҮДИЙН ТОГЛООМ НЬ ХАГАЛАН БУТАРГАХ ШҮҮ ДЭЭ ЖИШЭЭ НЬ БУРИАД МОНГОЛ ХАЛИМАГ МОНГОЛ Ч ГЭХ ШИГ ЯЛГАА БАЙХГҮЙ МОНГОЛЧУУД ШҮҮ ДЭЭ ХЭН МЭДЭХ ВЭ ДЭЭ
Тэрбум 400 сая хятадуудын хажууд байгаа бид улс төр удмын сандаа хятад цус холихгүй байх нь оршин тогтнохын үндэс иймэрхүү гадны захиалгын зүйлсийг гаргахгүй байх ухамсар хэрэгтэй
Маш зов юм бичжээ. Монголын толоо цус,холсоо урсгасан Цус дамжсан (эрлийз гэх) Жинхэнэ Монгол Зарим цоохон хумуусийн нэрсийг бичье л дээ: Ардын жужигчин Цагаан Цэгмид Ардын жужигчин Хандсурэн Ардын жужигчин Цэрэндулам Ардын жужигчин Жамсранжав, Ардын жужигчин Гантомор, Ю.Цэдэнбал даргын 16 жил (хамгийн хэцуу ажил бутээл ихтэй 60-70 онуудад Яг Мао гийн БНХАУ тай хуйтэн дайнтай шуу !!!) Туслах/н/б дарга Батцэнгэл (Юра), БНМАУ -ын сорох тагнуулын дарга Зой-Тай-Пинжингийн Баттулга хурандаа, БНМАУ баатар (нэгэн олгосон) Цэрэгийн холбоочин Аюуш баатар, … За цааш нь нэрлэх уу яахав оорийгоо онин нудтэй майгаа ,оргон шанаатай л 1000 жилд царай нь оорлогдоггуй МИАТ -дамжуулан 6 сая гаруй ам.дол СУРГАЛТЫН сангаас нь Замдаан сэтгуулээр дамжуулан идэж луйвардсан Ширчингийн Баатараа?
Халуун эх оронч Дашбалбарын эцэг Очирбат гуай БНХАУ -ын Овормонголоос ирсэн хун шуу дээ Дуучин Сэрчмаагийн ex Овормонгол Улаан хадны бизнесмен залуутай Яг Ижил хун байдаг? Тэгвэл хэн нь Хятад хэн нь Монгол болох вэ?
Монголын Байдаг бух шагналыг хуртсэн Зохиолч Бавуугийн Лхавгасурэн, Яруу найрагч Ш.Дулмаа, Ш.Гурбазар, Балжирын Догмид, Нар бугд Овормонголоос донгож 40 онуудад нуун ирж Дорноговь -Тов аймагт суурьшсан хумуусийн ур сад. Тэгвэл одоо Яах болж байна ?
Овормонголын Баргууд
107.77.227.97 Баргууд биш. Битгий түүх гуйвуул. Ерөнхийдөө 1930 оноос 1960 он хүртэл үргэлжилсэн хоёр талын нүүдэл Алшаа Ганьсу Өвөр Монголын хойд хэсгээр явагдсан.Тэнд Хөлөнбуйрын Баргуудын сүүдэр ч түүхэндээ байгаагүй.
Өвөр Монголчууд чинь өвөр Халхууд байсан билээ.
Ардын жужигчин Ходолморийн баатар уртынц дуучин Монголын домог Норовбанзад гуай нь Хань Соелын гавьяат зутгэлтэн зохиолч Банзрагч гуай эрлийз биш-Хятад хун шуу дээ? Ардын жужигчин удирдаач Хэнтий ондор ууланд аялгууг бичсэн Чулуун агсан мон Ховдын хятад хуний хуухэд шуу дээ? 100 эрхэмээр Ховдын уугуул зохиолч Бааст абугай Яг тэгэж хэлж Бсн. Тэглээ гээд яах вэ? Цус холилдоогуй ард тумэн Шинэчлэгдээгуй шашин Оорчлогдоогуй нийгэм гэж угуй
Өвөр Монголоос нүүж ирсэн Монголчууд маань Монгол Хүмүүс. Мах цус яс нэгтэй Цахар Барга Халх Халимаг Буриад БИД БҮГДЭЭРЭЭ Монголчууд. Харин Хятад иргэн бол харь цустай хүмүүс билээ. Битгий түүх гуйвуулдаг шиг мэдэн будил. Монголчууд бол Монгол. Эх хэл түүх соёл тэр байтугай цусаа хадгалах нь Монголчууд бидний үүрэг
Фашистуудын бахархал болох гээд бг Чойбалсан нь Даагуур Хуний хуухэд Дугар нэртэй хун дээ Одоо яалтай вэ?
Туяа эрлийз хурлийз гэж ярьж бичдэг улс бол зүгээр л ямар ч боловсролгүй маанагуудын л ярьдаг амны зугаа ш дээ. тиймээс үүнийг битгий тоо,цагийн гарз ш дээ. Боловсролтой хүмүүс бол ингэж хэзээ ч ярьдаггүй юм.
Яг зов. Угтаац эрлийз солиордог Улс дандаа ажилгуй унхиагуй loosers байдаг юм. Ажилтай ,амжилттай Нуур Бардам Их Монгол хун хэзээ ч тэгээд дэмий шахуу юм яриж амаа бузарлахгуй.
Сухбаатар? Яагаад Хуасай (хужаа ч гээд бг юм шиг) Хятадын Маймачен -Амгаланбаатар хотод торсон,багын найз гэж байхгуй. Монголоор яг бичгийн хэлээр (сурсан мэт) Яридаг байсан юм ?
Барга эрийн хүү Монгол Буриад эрсийн үр сад Монгол Халх эрсийн үрс Монгол Ойрд эрчүүдийн үрс Монгол Хоорондоо ураг барилдбал Монгол Харин харь цуст Хятад бол тэдний үрс Хятад. Монголчууд бид эх хэлээ бас уламжлалаа бас сэтгэлгээгээ хамгаалах хэрэгтэй. Тусгаар тогтнолоо алдсан Өвөр Монголчууд эх хэлээрээ сургуульд сурах эрх алга л байна шүү.
Хужаа эрлийз гэж биднийг турхирдаг Оросуудын гар хөл Буриадууд угаасаа Монгол биш.Нүүр царай нь хүртэл шал өөр. Сэтгэлгээрээ ч тэс өөр. Буриадууд 1959 онд албан ёсоор Буриад Монгол биш Буриад үндэстэн болсон. Оросод гэхэд Буриадуудыг Монгол үндэстэн гэж албан ёсоор үздэггүй Монгол Казахуудыг шиг тод ялгадаг.
Paris, Оle-de-France, France! 51.158.117.189 - Чи спамд орсон байна шүү!!
За тэгээд энэ сэтгэлгээрээ явбал улс мөхнө. Өвөр Монголчуудыг хар. Манж үндэстэн одоо хаана байна. Хятад авгай аваад хятадаар яриад хятад соёлыг шүтсэн энэ үндэстэн одоо хаана баййна. Өвөр Монголчууд эх хэлээрээ сурах эрх байна уу. Соёлын хувьсгалаар амиа алдсан тахир дутуу болсон Монголчууд хэд байгаа бол
Өвөр Монголд Монгол хэл заадаг. Тэр байтугай Монгол бичгийг тэнд амьд авч үлдсэн.Харин Монголчуудыг эрлийз хужаа гэж хараадаг Буриадууд сүүлийн буриад хэл ордог бага сургуулиа 1957 онд хаасан.
Энэ эмэгтэй юуч мэдэхгүй байна уу? санаатай мэдэн будилаад бна уу? 9 бүлэг 8-ын бүлэг 7-ын бүлэг 6-н бүлэг 5-ын бүлэг 4-н бүлэг 3-ын бүлэг 2-ын бүлгийн гишүүд улам л олон болсон байхдаа!!!!!
Цогт тайж кинонд тоглосон Ц Цэгмид эрлийз
Эрлийзүүдийг тоолбол дуусахгүй.Гэхдээ тэд Монгол улсын иргэд. Монголын төлөө лав л цээжээ нүдэж яс үндсээрээ бидэнд гайхуулдаг Буриадуудаас илүү ажиллаж амьдарсан.
Энэ Туяа ч гэсэн харах царайны урд зүгийн эрлийз байна ! Эрлийз хурлийз шоохууз хүмүүс хотод олон бий ! Монголын иргэний паспорт авчихсан л бол ялгаварлаж болохгүй !
Баярлалаа.Монголд нэн түрүүн шийдэх ёстой,үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг том асуудлыг хөнджээ. Манайх хуулиндаа хүнийг яс үндсээр ялгаварлаж болохгүй гэж оруулсан ч ганц ч хүнийг шийтгээгүй их эргэлзээтэй хэрэгждэг. Монгол Оросоос өөр оронд хүмүүсийг эрлийз,хурлийз,хужаа хасаг,хүн биш гэж дайрч доромжилдоггүй.
Уучлаарай цус холилдсон хүн ардын уугуул угсаатан үндэстэний тоонд оруулдаггүй хүний ёсон бий. Жишээлбэл Mestizos, white, black,mulat гэж нэрлэхээс уугуул апачи маяа нар гэж хэзээ ч алба ёсоор нэрлэдэггүй. Монгол бол генетикийн гарвал зүйн хувьд нэгдмэл ард түмэн юм Буриад барга халх дөрвөд гээд бүгд хэл соёл удам угсаагаараа нэг юм. Хятад гаралтай хүмүүс хятад гэдэгээрээ байсан нь дээр байх болов уу. Бусдаас илүү ард түмэн гэж байхгүй. Харин Монголчууд бид нэгдмэл нэг хэл соёл угсаа гарвалаа хамгаалахгүй бол бид үндэстэний хувьд мөхөж Маяа мэт хөөрхийлөлтэй хувь тавилантай учирна. Үндэс угсаа гэдэг нэн эрхэм зүйл юм шүү дээ Тусгаар Улсын утга учир чухам үүнд оршино.
хятад гарвалтай хүн сэтгэл зүрх нь хятад руугаа байдаг хуучны хөх өвгөцүүл хуучилдагсан
Тэр овгон чинь Косыгин гэж нэртэй Мао тай Бээжинж маргаж зорчилдоод Улаанбаатараар дайрч Цэдэнбал хургэндээ тийм уурэг огсон хөх өвгөн
Буриадууд социализм шигээ Монголчуудын өмнөөс агсамнаад яахав.
Туяа гэж хөөрхөн хятад ванлий , монгол бичгийн хэлд гайгүй ч бэлтгэгдсэн бүсгүй . Хаана төрсөн , хаана юу хийдэг авгай юм бол доо ... А ер нь бол ХХ зууны 7О - аад он хүртэл монголын боловсрол - оюун санааны ертөнцийг Буряд , Өвөр монголын " эрлийзүүд " л тээж явсан нь маргашгүй үнэн шүү , 60 - 70 аад оноос л үндэсний сэхээтнүүдийн урсгал маш хүчтэй түрэ орж ирж байсан боловч хэт өөдрөг - жудагтай монгол сэтгээлгээ , харгүй сайхан чанар нь тэнцвэрээ олж - эрч хүчээ авахад нь саад болчихсон юм даа ....
Буриад маань Монгол хүмүүс юмсан Өвөр Монголчууд маань бас л Монголчууд юмсан. Монгол хүмүүс хоорондоо суухаар эрлийз болдоггүй л юмсан.
СССР-ийн эрхшээлд орохоос өмнөх үед монголчууд хятадуудыг үзэн яддаг байсан гэх баримт мэдээ сэлт байдаггүй, харин 1960-аад оны эхнээс ЗХУ Хятадтай муудсанаас хойш Оросын үзэл суртлын нөлөөгөөр манай түүх бичлэг, кино урлаг, утга зохиолд монголчууд угаас хятадтай муу байсан мэтээр мушгин харуулдаг болсон!! Соц.үеийн кино, ном зохиолд монголчууд хятадуудыг үздэггүй, үзэж тардаг байсан мэтээр байнга үзүүлсээр эдүгээ залуу үеийн тархинд хүртэл тэр үзэл шарх сорви болоод эдгэх нь байна шүү!!
Түүхэндээ хятадууд олон удаа Монголчуудын эсрэг геноцид аллага үйлдэж ирсэн
Hutsah shig boljee muu omhii baasnii yalaa… Bidnii mongolchuud china hynd durgyi baidag Ni heden 1000 jiliin tyyhtei
хятадын ирлийз хурлийзууд үргэлж сэтгэл зүрх нь урд зүг рүү өвөг дээдсийнхээ нутагт байдаг
хятадын коммунист намын даалгавар захиастай нийтлэлүүд маш их гардаг боллоо
Монголчууд хоорондоо эвтэй байх хэрэгтэй. Урд зүгийнхэнтэй ураг барилдаад байвал сүүлдээ манж гүрэн шиг үүрд алга болно шүү.
Дэлхий даяаршиж байгаа эдүгээ цагт цус холилдох бол маш нийтлэг үзэгдэл, үүнээс ангид байгаа үндэстэн байх боломжгүй. Америк цагаачдын цуглуулга, Европ цагаачдаар дүүрэн гэхдээ чөлөөт нийгмийг өөрөөр хэлбэл хэнийг ч алагчалгүй, эв зүйтэй амьдарч байна. Монгол энэ хандлагаас ангид байна гэвэл хүн төрөлхтөнөөс тугаарлагдана л гэсэн үг болно доо, эцсийн бүлэгт...
Тун өрөөсгөл ойлголт европчууд ч гэсэн өөрсдийн соёл иргэншиү үнэт зүйлсээ анхаарч байна. Цагаачлалаас татгалзаж байна. АНУ хүртэл цагаачлалын эсрэг улам хатуу бодлого барьж байна. Даяарчлалын давалгаанд эдүгээ олон улс устсан боловч Өрнөдийн даяарчлалын онол үнэ цэнээ алдаж байна. Өнөөдөр олон туйлт ертөнц бий болж долларын үнэ цэнэ алдагдаж байна. Арабын ертөнц уламжлал ёс заншилаа дээдэлж улам чангарч байна. Арабууд 200 000 000. Мөн Түрэг угсаатан улам бүр нэгтэж хөгжин чангарч байна. Тэд 1 шашин түүх соёлтой 1 гаралтай. Тэд олуулаа бараг 200 000 000 гарах байх. Зүүн европ ч өөрийн хэл соёлоо дээдэлж байна. Хиндучууд өнөөдөр 1 400 000 000 болж байна. Эдгээр үндэстэнүүд бүгд хэл соёлоо улам түгээн дэлгэрүүлэхийн төлөө тэмцэж байна. Угсаа гарвал түүхээрээ ч бахархаж байна. Тэглээ гээд эдгээр угсаатангууд сөнөхгүй харин ч цэцэглэж байна. Учир иймд өхнөдийн даяарчлалд хууртаж үл болмой. Эх хэл түүх соёлоо угсаа гарвалаа хамгаалагтун.
Зөвлөлт улсын үед зөвлөлт хүн гаргаж авахын тулд 15 бүгд найрамдах улс нь хоорондоо их холилдсон. Одоо хамгийн ихээр холилдож эрлиизэжсэн украйн оросууд хоорондоо байлдаж салаад зөвлөлт үндэстэн гэдэг нь хэзээ ч бүтэхгүй гэдэг ийг маш тод харуулж өглөө. Тиймээс яаж хольсон ч дараа нь заавал буцаад салж тусгаарлагддаг нь дангааршил хүн төрөлхөтний ирээдүй гэдэгийг харуулж байна.
Буянгии Жаргалсаихан хужаа шуу
Монголчуудыг доромжилж амьдарсан Пугачева Киркоров шүтээнтэй жүжигчин буян Жагаа буриад.Учир нь Монголд яс үндсийг эцгээр нь тодорхолдог.Эхээр нь биш.
МОНГОЛ ХҮНД БАЙХ ТОГТСОН ГҮН ҮЗЭЛ , ХОЛЧ ГЯРХАЙ УХААН , АЛИВААД ХАЗАЙХГҮЙ БУУРЬ СУУРЬТАЙ БАЙДАЛ БҮХИЙ ОЛОН ОЛОН САЙХАН ХҮМҮҮС БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА . ...төр баригчдыг элдэвлэх нь хэсэг бүлгийн ашиг сонирхол мөн аялдан дагах мэдлэггүй хүмүүсийн л үйлдэл биз дээ , МОНГОЛ ТӨР , МОНГОЛ ХҮН , МОНГОЛЫН НИЙГЭМ ЦЭВЭР АРИУН БАЙХ БОЛТУГАЙ ...
энэ Туяа бүлцгэр нүдтэй яг бна
Хүн хүнээ амьддаа хайрлацгаая. Бид цөөхүүлээ
Том толгойтой,тавган нүүртэй,онигор нүдтэй архичин бол Оросуудын баасаар хооллодог буриад тээ?
МАЛАН БОМБОО ХБАТТУЛГА ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ ГЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ӨМХИЙ АЦ БОГИНО АЦ ОРОСЫН ХУЛМАС
China ezdees Ni salgachihval Aluurchin elbegdorj, tyynii bool golog odjargal 2-t tomor tam baitugai modon jorlon barih mongo baihgyi ulaan guilgachid . 3-dagch guilgachin uls bolgond china -uuliin ohoordoj nerlesen „ enhrii booluud“ ajillaj china ezdiinhee daalgavriig bielyyldeg. Enhrii booluud boloh Aluurchin elbegdorj, tyynii baasaar hoollogch odjargal 2 china ezdiinhee tomor zamiig china -uuliin mongoor tavij 5 tolgoi, oyu tolgoin bayalgiig 99 jil zooj chadaagyidee horsoj baina. Hahuulid avsan mongo Ni nehegdeed balarch baigaa enhrii booluud
Охид хүүхнүүд харь хүнтэй садарвал төр мөхөхийн цон гэж
Эрлийз хүмүүс бол хэзээ ч монголын төлөө байдаггүй. Да.Ганболд,С.Баярцогт,Миеэ.Энхболд,Дондогдоржийн Эрдэнэбат,Жаргалтулгын Эрдэнэбат,Ч.Улаан,Б.Дэлгэрмаа гээд хятад гаралтай эрлийзүүд байна доо.
Хамгийн сонин нь Буриадууд эрлийз гэдэг цолыг зөвхөн хужаа нарт хамааруулдаг. Оросуудад биш.
Энэ Хятад гаралтай эмэгтэй Монгол хүүхнүүдийг Хятад иргэдтэй сууж гэр бүл болохыг уриалаад байгаа нь дайсагнаж байнаа гэсэн үг.
Ч.Туяа -“Манай улс оюун сэтгэлгээний хувьд эрүүл саруул бус, утга авцалдаагүй зүйл ярьж, хий хоосон хийрхэж, сүржигнэж дүвчигнэсэн, цэцэрхэж дэмийрсэн, галзуу солиот иргэдтэй болсон. Энэ явдлын цаана дараах шалтгаан оршиж байгаа. Жам ёсны ертөнц оршихуйд юмс тасралтгүй хувирч өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд нэгэн цагийн юм, үзэгдэл, үзэл санааг нөгөө цагт огтын хэрэггүй зүйл, юм, хог болж хувирдаг учир, жам ёс бий. Нийгэм шилжиж, энэхүү суурь зарчим хэрэгжжээ. Социалист нийгэмд оршин байсан бүхий л зүйлс, хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр утгаа алдаж, хог болжээ. Социалист нийгмийг чиглүүлэгч коммунист үзэл суртал утгаа алдаж, үзэл бус эсрэгээр элий балай санааны цуглуулга, хий хоосон хийрхэл болж хувирчээ. Хий хоосон агуулга, утгагүй балай санаа учир хийрхлийг оюун санааны ертөнц дэх хог хаягдалд тооцдог.»
Би хятадын янь бяниас гаралтай эрлийз хүн байна. Ээж минь монгол аав минь яньбианий 조선족 буюу хятадын солонгос харин аавын минь ээж буюу миний эмээ хятад хүн ! Би солонгос хүмүүжилээр өссөн мөртлөө цаанаасаа л хятадад элэгтэй байсан бээжин охинтой суух гэж байгаа ! Монголд ногоо тарьж амьдрахаар болсон хамтдаа! Цаашид олон хүүхэдтэй болж монгол орныхоо хүн амын тоог өсгөхөд хувь нэмэр оруулнаа
За ингээд л улс үндэстэн сүйрэх юм байна даа хөөрхийв Чимх чимхээр идүүлсээр байгаад энэ улс үндэстэн алга боллоо. Гадаад иргэнээс төрсөн бол уул нь пасспорт өгөөд хэрэггүй юм биш үү.
Чи монгол хун! Ингэж дэмийрч хэрэггуй юм даа. Хятадууд арай л ингэж Балай авахгуй байхооо.. Юухэв хуухээ ингэж салбагнаад. Ухаандаа манай монголчуудыг уурлуулах ухаан юм биз дээ? Не старайся козел! Мы у себя на уме! Don’t do stupid things ! Come on jerk!
Нээрээ шүү
Монголын хуа чяао дунд яньбинаас 12 гэр бүлд байдаг ЧИ тэдний нэг гэж ойлголоо! Ер нь хятадын цагаачид дунд гуйлагчин гэж байхгүй бүгд сайн яваа! Монголчуудаас дээр лдээ !
Эрлийзүүд эх оронгүй учраас зөвхөн өөртөө л найддаг болохоор ажилсаг мэриймтгий аливаад хариуцлагатай ханддаг тийм ч учраас ихэнх нь дажгүй боловсролтой бдг тэд бие биеэ маш сайн мэддэг хоорондоо хятадаар ярьдаг үүнийгээ маш сайн нууцалдаг
Эрлийзүүд эх оронгүй гэдэг бол жинхэнэ Орос Буриадуудын солиорол.Гэхдээ Монголд байгаа хужаанууд их төлөв бие биенийгээ мэддэг,таньдаг гэдэг үнэн. Нууцалдаг нь тэднийг дарамталдаг расист Орос хийцийн нийгмийн байгууллаас болсон байх.
үнэхээр үнэн шүү. гэхдээ энэ "эрлийз" гэгч гадуурхал, үзэн ядалт, доромжлолыг орос, хятад улсын зүгээс бүр зохион байгуулалттайгаар Монгол улсад явуулаад байх шиг санагддаг. ингэж л монголчуудыг өөртөө итгэлгүй, бас эрлийз иргэдтэй нь хагалдруулж эвдрлэцүүлэх зорилготой юм шиг ээ... үүний ард хятад, оросын тусшгай албад байдаг нь тодорхой биз. Монгол улсаа гэсэн чин сэтгэлтэй монгол хүн улс орноо ингэж заримыгаа "эрлийз" гэж ялгаварлаж тэнэглэхгүй биз
Энэ эрлийз гэх элийрэл бүр газар авсан.Үнэн худал нь мэдэхгүй, нэгнээ эрлийз хужаа гээд л харааж доромжилцгоож байх юм.Би хятадтай хиллэдэг хилийн сумын хүн.Манай хадмын талын нэг нөхөр надаас танайд хятад удам бий юу гэж асууж байсан шүү. Тэгээд бодохоор манай хадмууд манийгаа хардаж бас судалдаг, хоорондоо ярилцдаг байх нь гэж бодоод зэвүү хүрдэг болсон шүү.Бүр зах хязгаар нутагт төрсөн нэгнээ хүртэл хардаж харлуулж байдаг харалган улс их байх юм.
Эрлийз бол эрлийз. Эрлийзээс хурлийз. За хуц хуц.
КОВИД ЦАР ЦАХАЛ, ДАЙН ДАЖИНТАЙ УРЬД ӨМНӨ ОГТ ТОХИОЛДОЖ БАЙГААГҮЙ ЭНЭ ХҮНД ҮЕД МАН УЛС ОРНОО АМЖИЛТАЙ УДИРДАЖ ЧАДАХААСАА ЧАДАХГҮЙГЭЭ ХҮРТЭЛ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ БИДНИЙ ХУВЬД ХАМГИЙН ИХ АЗ ЗАВШААН ЮМ. АН БАЙСАН БОЛ МОНГОЛ УЛС СӨХРӨХ БАЙЛАА. ЧИНГЭХЭД БИДНИЙГ ҮНЭХЭЭР АЗ ТҮШСЭН ШҮҮ
Чи тэгэж санаа зовоод байгаа юм бол төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудын ДНК г судал 30 жил болоод Монгол улс хөгжсөн гүй Хятадын бодлого явагдаад байна Ноён урваач нохой шарваач сайн бодоорой
Энэ тал дээр орсуудад нэг авах юм бий. Оросын төлөө зүтгэж гавьяа байгуулсан л бол эрлийз, харь цусны хэнийг ч манай орос хүн л гэдэг. Жанжин Суворов, Багратион, Барклай Де Толли, адмирал Колчак, эрдэмтэн Эйлер, Тимирязев, Циолковский, Цандер, Рерих, даль, зохиолч Тургенев, Некрасов, Карамзин, Марк Шагал гээд тоочоод байвал эцэс төгсгөлгүй цуварна
Сайндаа ч биш, цэвэр орос хүн эдэн шиг амжилт гаргаж чадахгүй болохоор Их Орос гэдэг нэрээ гаргахын тулд эднийг ашигладаг!
Өмнөх нийгмийн л сэтгэлгээний инерц шүү дээ. Соц нийгэмд эрлийзүүдийг яс бүртгэн, Нахяамнаас байнгын хяналтанд байлгадаг байсан. Тэд хөөрхий карийр, шагнал урамшуулал, зэрэг цол ахих гээд бүх боломжоос гадуур үлддэг байсан. Харин чөлөөт нийгэмд шилжингүүт тэдний зүгээс нийгэмд хорсол бухимдлаа тайлах явдал задгайрч эхэлсэн. Хяналтаас гарсан эрлийзүүд анги бүрт, малчдын дунд хүртэл багагүй тоогоор байх агаад тэд бусдыг эрлийз хурлийзаар нь дуудан элдэв явуулга, өдөөн хатгалга, хорлон сүйтгэх үйлдэл гаргаж байв. Бусад руугаа ихээр дайрч олны дунд голлох оролдлого хийж байгаа хүмүүсийн багагүй хувь нь судлаад үзэхээр эрлийз тал руугаа байх гээд байдаг. Энэ нь нөгөөх эрлийзийн комплексээс болж буй хэрэг.
Chi eruul uu?
Нийтлэлчийн зүгээс социалист нийгмийн дэг ёсыг чөлөөт нийгмийн үнэ цэнэ алдагдуулсан гэх маягтай дүгнэх гээд байна. Миний хувьд тийм биш, харин ч эсрэгээрээ. Монголчууд гэдэг чинь эртнээсээ ямар ч иргэншилгүй, моральгүй, этик, эстэтик гэх юм юу ч үгүй үндэстэн байхгүй юу. Өөрийн гэх юм юу ч байхгүй. Цаг цагийн аясыг дагаж бэлчээрийн мал шиг хошуурч явдаг. Ийм тогворгүй сэтгэлгээтэй үндэстнийг 20-р зуунд социализм гэх хашаанд комунист номлолын дор хүчээр хоргоосон. Тодорхой журмын дагуу хоол тавьж өгөх ба сурган хүмүүжүүлнэ. Монгол хүн марксжиж, ленинжээгүй ээ. Хоолыг нь идчихээд яг хэвээрээ үлдсэн. Зүгээр л дүр эсгэсэн. Тэгээд хашаанаас нь гаргаад тавьчихаар хаашаа явах, хоолоо ч яаж олж, яаж идэхээ мэдэхгүй учир замбараагаа алдахдаа өвөг дээдсийнхээ зөнг сэргээсэн нь анархизм болж хувирахгүй юү. Тэгээд ардчилсан дэг ёс, эрх чөлөөт нийгмийн баримжааг гадарлаад ирмэгцээ энэ нийгмийнхээ ололтыг өнгөрсөн нийгмийнхээ үнэлэмжээр үнэлэх гэж муйхарласан. Одоо ч муйхарлаастай.
Энэ хүн яг голоор нь хэлчихсэн бн
Эрлийз хүнийг эрлийзээр нь дуудахаас өөр юу гэж дуудах юм. Миеэ.Энхболд,С.Баярцогт, 2 Д.Эрдэнэбат гээд хулгайч, луйварчдыг Эрлийз гэдэг хүндтэй нэг алдараар нь дуудах нь том шагнал юм даа.
Цөөн хэдэн эрлийзүүд монголыг авч явж байгаа. Тэднийг эрлийз л гэх юм билээ. Монголчууд нь хаач явдаг юм
Зүгээр л Монголдоо элэггүй гэдгийг л эрлийз гэдгээр илэрхийлээд байгаамшд.Өөрөө харин ч элийрч балайрсан байна даа.
aali manjiin bodlogoldoo manjchin er in bol hytad shvv dee.ene busad aziin uls ornuud bie dagaad bolood bnashvv de.hytaduudiig hyzgaarlaad bgaa ypon solongos geed aihter tur zasagtai shudraga shunalgui uls ornii parlamentiin gishvvd in vndesreg vzeltei baigalin baylggvi hernee aziin hvchirheg baij yaaj chadaad bgaa in oilgomjtoi.harin manai ene turd garsan gulugnvvd bol ulun hulgaichuud bhgui yu
ЭРЛИЙЗИЙГ ЭРЛИЙЗ Л ГЭНЭ ШҮҮ ДЭЭ, СҮҮЛИЙН ХОЁР ЗУУН ЖИЛД МАНЖУУД,ХЯТАДУУД БОРЖИГОН БОЛЖ ХУВИРСНААР ГАЛХУУДЫГ МАШ ИХ ӨӨРЧИЛСӨН ШҮҮ. БААБАР ГЕБЕЛЬС НЬ МАНЖ БА ГАЛХУУД НЭГ ГАРАЛТАЙ ГЭЖ ТАРХИ УГААЖ БАЙГАА. ЯПОНД ДУНДАД ЗУУНД АВЧ ИРСЭН СОЛОНГОСУУДАА ХҮРТЭЛ САЙТАР МЭДЭЖ БАЙДАГ. ХҮН БАЙТУГАЙ ГАДААД ҮГИЙГ ЯЛГАЖ ТЭМДЭГЛЭДЭГ ТУСГАЙ ҮСЭГТЭЙ
Эрлииз -Метис гэдэг нь Хоер ондоо Рас-Races буюу хар,шар,Цагаан АРЬстан уудыг дунд байхаас АЗИ хумуус хооронд гэрлэн амьдрахад Яагаад ч эрлииз болохгуй! Цэдэнбалын Зориг бол Эрлийз Орос -цагаан артисты Монгол-шар арьстан (шинжлэх ухааны томьеогоор ) Харин Хакухо Аваргын хуухдууд Япон Монгол цус дамжсан. Яагаад? Оссон орчин,гэрийн хумуужил, хэл,, заншил,уламжлал,сэтгэхуй ,Ес зуй нь Япон учираас. Хуний Биологи бус болон Нийгмийн соелоор нь тодорхойлно
Эрлийзүүдийг эрлийзээр нь дуудахгүй өөрөөр юу гэж дуудах юм бэ.Эрлийз Миеэ.Энхболд,Да.Ганболд,С.Баярцогт,хоёр Ж.Эрдэнэбат,Д.Эрдэнэбат,Б.Дэлгэрмаа гээд эрлийзээр дуудагдах хүмүүс.
Чи тэдний чигчий хуруунд хурэхгуй майга тархи ш дээ! Дуракаа! 103.212.116.105