МОСКВА. /Reuters/. Оросын цэргийн хяналтад байгаа Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарын үсэг зурав.
Өнгөрөгч есдүгээр сарын 23-наас 27-ны хооронд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Запорожье, Херсон мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан.
Бүх нийтийн санал асуулгын дүнд оршин суугчдын ихэнх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн хэмээн ОХУ-ын эрх баригчид мэдэгдэв. Үүний дараа дөрвөн бүс нутгийн удирдагчид ОХУ-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Түүнчлэн есдүгээр сарын 30-ны өдөр В.Путин дээрх дөрвөн бүс нутгийн төлөөлөгчидтэй ОХУ-д нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. Дээрх дөрвөн бүс нутаг нь Украины газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг байна.
А.Анхбаяр
эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Болж дээ ...
Odoo ukriane ii esreg tusgaar togtonol behjuuleh dainaa ehel dee
МӨРӨӨДЦӨН ЛА ЛАР ВЭ,,,
Хууль муль гаргаад л. Дураараа гэдэг нь. Энэ бидний хүсэл сонирхол бус, бид дэмжээгүй, санал өгөөгүй гэх Украйнчууд зөндөө байна лээ
Мэдээж Орост нэгдэхийн эсрэг санал өгсөн хүмүүс муж тус бүрд 10-20 орчим хувь байгаа. Гэхдээ 80-90 хувийг эзлэх масс олонх нь нэгдэхийг дэмжээд байхад одоо яахав дээ. Олонхийн саналыг дагах нь ардчилалын үндсэн зарчим байхаа???
Dayan delhiid UNEN yalj baina ura