Сэтгэл гутрал буюу бүх зүйл утга учиргүй мэт санагдах, эргэн тойрны зүйлд үргэлж сөрөг өнцгөөс хандах, өөртөө итгэх итгэл буурах улмаар амьдрах хүсэлгүй болох гэсэн эмгэг нь дан ганц залуучуудад тохиолддог асуудал биш. Олон хүнтэй хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарах, хань ижлээ алдах, үр хүүхдээсээ хол ганцаараа амьдардаг ахмадуудын хувьд сэтгэл зүйн асуудалтай үргэлж нүүр тулдаг.
Монгол Улсын тухайд тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа сэтгэл зүйд анхаарах нь байтугай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэж чаддаггүй талаар “Зууны мэдээ” сонин хэд хэдэн цуврал нийтлэлийг хүргэж байсан билээ. Ахмадуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар хомс, ажил хийх бүрэн чадамж байхад ажилд авах газар олддоггүй зэрэг нь тэдэнд тулгардаг нэн тэргүүний асуудал юм.
Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх Ахмад настны өдөр өнжүүлэх төв барих, ажил хийх боломжоор хангах гэсэн санаачлагыг бид дэвшүүлсэн. Гэвч өдгөө хүртэл Улаанбаатар хотод төрийн санхүүжилттэй нэг ч ахмадын өдөр өнжүүлэх төв ашиглалтад орсонгүй. Ахмадын төрөлжсөн эмнэлгийн барилгын ажил гацсан байдалтай байгаа юм.
Энэ оны байдлаар манай улсад 60-аас дээш насны 260 гаруй мянган ахмад настан бүртгэлтэй байна.Тэдний өвчлөлийн тархац, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаагаар 13 хувь нь өдөр тутмын уйл ажиллагааны алдагдалтай, 30 хувь нь өдөр тутмын бүтээлч үйл ажиллагааны алдагдалтай, 16 хувь нь сэтгэл гутралтай, хоёр хувь нь танин мэдэхүйн чадварын алдагдалтай гэсэн дүн гарчээ. Мөн настнуудын 16 хувь нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна.
Ахмад настны эмчээр мэргэшсэн 40 гаруй эмч байдаг
Манай улсад ахмадын төрөлжсөн эмч нарын хүртээмж хангалтгүй байгаа нь дараагийн нэг чухал асуудал юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт ахмад настны эмчээр мэргэшсэн 40 гаруй эмч, мэргэжилтэн байна.
Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн дэд захирал Т.Дулмаа “Залуу хүмүүс ахмадын эмчээр мэргэшдэггүй нь настантай харилцахад бэрхшээлтэй байдагтай холбоотой гэж үзэж байгаа.Учир нь ахмад настан бие махбод, сэтгэц, нийгмийн хэрэгцээ ихтэй. Тиймээс хараа, сонсгол, танин мэдэхүйн чадвар, сэтгэл гутралд орох эрсдэл гээд олон зүйлийг нь гаргаж ирэхэд их хугацаа болон олон талын мэдлэг шаарддаг.Өвчлөлийн байдлаас шалтгаалж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хаягдаж, ахмадын нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй нь манай улсын хувьд тулгамдаж буй асуудал.Тиймээс бид үндэсний хэмжээнд энэ чиглэлийн эмч мэргэжилтний хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах ёстой. Цаашид энэ салбарыг чадварлаг хүний нөөцтэй, бусад салбарын хэмжээнд болон олон улсын түвшинд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна” гэсэн юм. Ахмад настны үзүүлэх тусламж үйлчилгээгээр дөрвөн чиглэлийн эмч нар мэргэшиж болдог байсан. Тэгвэл 10 чиглэлийн эмч, мэргэжилтэн ахмад настны эмчээр мэргэших боломжтой болсон гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ахмад настны ясли цэцэрлэгийг олноор нээх хэрэгтэй ! Хувийн болон төрийн өмчтэйгээр ! Японд их олноороо байдаг гэсэн ! Тэгээд өглөө оройд нь хүүхдүүд нь авдаг гэсэн !
Эмээ өвөө аав ээжээ гэр хороололд хашаа байшинд гаргаж хаяаад байранд амьдарч байгаа залуу хүмүүс ичих хэрэгтэй. Яг одоо тэдний байр сууцыг сулалж өг!!!!! Ийм нийгэмд настангууд хэлмэгдэж бна. Төр засаг үгээ хэл ах дүү нар эргэж тунгаан бод!!!!!! Та нарт муу юм болно бусдыг зовоож жаргана гэж байдаггүй юм.
Өндөр настан би хааяа эмнэлэгт үзүүлэх гээд очдог.цахимд оочирлож оочирлож дугаар авна,цаг авна.Эмчийн үүдэн дээр очоод сууна .Юун цаг .Нэг эмч нэг хүн дагуулаад орох шиг ,залуухан хүмүүс зүгээр урдуур ороод үзүүлчих шиг .Арай хийж орно доо.нөгөө эмч хайнгадуух шиг үзээд насны юм гэнэ .Гэхдээ ганц нэг эмч дээр тохиолддог.За даа сүүлдээ төвөгшөөгөөд оочирлохоос залхаад ЭМЧИД бараг үзүүлэхээ больж байгаа даа.Бүтэн өдөржин болж нэг юм үзүүлээд гэртээ харихад толгой заадлаараа салаад унах шиг болно. Эм , цай болж байж сэхэл авна даа
Хүүхэд хөгшинддөө яаж хандаж байгаагаар нь нийгмийг дүгнэдэг. Европ гэдэг Монгол Орос бол тэдэнд маш аюултай нийгэмтэй.
Ахмад настнуудаа бодмоор байдаг ч боломж байдаггүй юм биш үү? Тэтгэврийг нэмж, бусад элдэв хөнгөлөлт үзүүлье гэхээр мөнгө санхүүгийн чадамж хүрдэггүй! Байр, орон сууцаар хангая” гэхээр боломж байхгүй! Өөрөөр хэлбэл, улс орон, нийгэм нь төрөл бүрийн хямралд орчихсон! “ ОУВС-аас тусламж хүсэх үү, яах вэ?”гэх мэтээр хоорондоо мэтгэлцэх янзтай л болчихсон байна шүү дээ! Бид иймэрхүү л нийгэмд амьдарч байна даа!!!
Эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх насны хүмүүс стресс сэтгэл гутралд өртөж байна.
ene bol tygeemel oilgolt bys?....niigemiin siljeltiin neg heseg gai zoblon baih,yg ni manai Mongolchyyd bol delhiin yndestengyydees tes eer nyydelchin zaya maani bidniig hezee ch iim tereliin gadaadiinhan sig ah dyy amrag sadan ni orhidog niigem bis syy dee?Getel eneeder iim ardyyd baigaa bol?...ene niigemiin hotjson cheehen gardag asyydal baih!!!gehdee manai tor anhaarch baigaa gedegt itgenem.bas yahaan aldsan ahmadyyd baigaa bol sybilal ahmadiin holboogoor damjuuan tedniigee cheehen Mongolchyyd abaad yabchih bodlogo baigaa bailgyi dee!!!
Ахмадын сэтгэл гутрал бол жам ёсны байх ёстой зүйл. Хөгширнө гэдэг байгалийн хуулийн дагуу явдаг зайлшгүй процесс.Залуу насандаа амар хялбар хийж чаддаг бүхнээ хийж чадахаа болиод,нүдэн дээр толинд харах бүрт үрчийж хорчийгоод, дээр нь элдэв хуучтай болсноос бие байнга өвдөөд,хүүхэд нэртэй төрүүлж хүмүүжүүлсэн хүн хогнууд нь амар тайван байлгахгүй тувт сэтгэлийн зовлонд унагаад байхад ахмад насныхан яаж гутралгүй байх юм. Тэгэхээр энэ бол сүржигнэх зүйл огт биш. Сэтгэл гутралд орохгүйн тулд залуугаасаа хичээх ёстой ч монголчууд ухаан суулгүй золбирч яваад 60 нас хүрч ухаан суудаг ч нэгэнт оройтсон байдаг. Залуугаасаа тоолж барахгүй их нүгэл хилэнц хураачихсан байдаг болохоор хойд насандаа муу заяанд унах болчихоод байдаг. Тэгэхээр залуу хүмүүс одооноос анхаарах ёстой юм даа.