4-р сарын 30-нд Украины Дээд Рада (Парламент) албан ёсны вебсайт дээрээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үндэсний дайны байдлыг сунгах тухай зарлигт гарын үсэг зурсан тухай мэдэгдэв.
4-р сарын 27-нд Зеленский Үндэсний дайны байдал болон цэргийн дайчилгааг 5-р сарын 4-нөөс 8-р сарын 2-ны хооронд буюу нийт 90 хоногоор сунгах тухай зарлигийн төслийг Дээд Радад өргөн барьсан юм.
4-р сарын 28-нд Дээд Рада энэ төслийг санал хураалтаар баталсан байна. Энэ нь 2022 оны 2-р сард Орос-Украины мөргөлдөөн хурцадсанаас хойш Дээд Рада ийм зарлигийг сунгахаар баталсан 19 дэх удаагийн тохиолдол юм.
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл2
Хугацаагаа сунгаж байгаал идэж уух нь дээ
АНУ-д суугаа Украины Элчин сайд Оля Стефанишина буутай этгээд гал нээж, Цагаан ордны сэтгүүлчдийн жил тутмын оройн зоог (WHCD)-д нэвтрэхийг завдсаны дараа үймээн самуун үүсэх үеэр “хэд хэдэн шил дарс хулгайлсан” бичлэг онлайн орчинд тархаж байна. Стефанишина мөн Украинд, Хууль зүйн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2013-2014 оны хооронд улсын хөрөнгийг 2.5 сая гаруй Украин гривнагаар завшиж байжээ.