Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь Ираныг бүслэн хаах ажиллагаагаа өргөжүүлэхээр АНУ бэлтгэж байна гэх мэдээлэл цацагдсантай холбоотой юм.
ICE биржид болсон арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ 126.3 долларт хүрсэн байна. Харин WTI маркийн нефтийн үнэ 10.5 хувиар өсөж, 110.5 доллар болжээ.
Ормузын хоолойгоор дамждаг нийлүүлэлт удаан хугацаанд тасалдана гэсэн болгоомжлолоос үүдэн нефтийн үнэ ийнхүү огцом өслөө. Wall Street Journal сонинд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны боомтуудыг удаан хугацаагаар бүслэн хаахад бэлтгэхийг туслахууддаа үүрэг болгосон байна. Бүслэлт явуулснаар Ираны тал хадгалах савнууд дүүрмэгц олборлолтоо зогсооно хэмээн Америкийн албаны хүмүүс тооцоолж байгаа ажээ.
Өчигдөр Chevron компанийн ерөнхий захирал Майк Вирт зэрэг эрчим хүчний компаниудын захирлууд Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, Америкийн хэрэглэгчдэд учрах хүндрэлийг багасгах талаар ярилцсан байна.
Дүн шинжилгээний Oxford Economics фирмийн шинжээчдийн үзэж байгаагаар, Ормузын хоолой зургаан сарын турш хаагдсан тохиолдолд наймдугаар сар гэхэд нефтийн 190 долларт хүрч магадгүй ажээ.
Б.Адъяахүү
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл4
Одоо учрал маань түлш үнэтэй болно гэх байхдаа яаанаа.
Америкаас газрын тосоо авцгаа гүйцээ
Үхэрнүүдээ та нарт би хэлээд байгаа шүү. Чиний амьдрал угаасаа яажич хөдөлмөрлөөд улных болно, чи 1000% сайн хөдөлмөрлөөд, 1000% зүтгээдч чиний амьдрал дордон уу гэхээс дээрдэхгүй ЯАГААД гэдэг асуулт гарна. Хариулт нь тун энгийн учир чиний итгэдэг тэр санхүү, улс төр, нийгмийн бүтэцийг Оюу толгой мэтийн ард байдаг Эзэд угсарсан, эзэд чамайг хонь шиг дөрөлж, нохой шиг дуулгавартай болтол зүтгүүлнэ, хоосон үгээр хөөргөж, чиний хөдөлмөрийг үнэ цэнэгүй хог новш болтол дэвслэх системээ тулгын 3-н чулуунд угсарсан байдаг. Тулгын 3-н чулуу Улс төрийн систем (намчирхах), Санхүүгийн систем (үндэсний мөнгөн тэмдэгт үргэлж унаж байх) Нийгмийн бүтэц-соёл уламжлалыг үгүйсгэж, хоосон уриа лоозонгоор /хэвлэл мэдээлэл/ унтуулж живүүлэх ажиллагааг өөрсдийн хөлсний, урвагчидаар хийлгэж байдаг. Эзэдийн тавьсан занга, урихийг таниагүй цагт та нарт баялаг байсанч ширхэг өөдөсч олж хүртэхгүй. БАТАЛГАА нь Оюу_толгой.
ОРОС УЛСАА ТҮШИЖАМЬДАРЧ БАЙНА МОНГОЛ УЛСАД ОРСУУД ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМЭЭГҮЙ БАЙНА ЯПОН СОЛОНГОС ХЯТАД ОРМУУЗ ХОЁР ДАВХАР ХААЛТТАЙ МАЛАКИЙГ АМЕРИК ХААСАН ЗҮҮН ӨМНӨД АЗИ ШАТХУУНГҮЙ АХ ДҮҮ ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮҮМЭН ДОТООДЫН ЦАГААНТАН НАЦИСТУУДАД НЕФТИЙН ЦИСТЕРН ҮЙЛДВЭРҮҮДЭЭ БӨМБӨГДҮҮЛСЭН Ч ТУЙЛЫН ЯДУУ МОНГОЛ УЛСАД ҮНЭЭ НЭМЭХГҮЙ НИЙЛҮҮЛСЭЭР БАЙНА ХИЛ ОРЧМЫН МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА ИРЭХ ЖИЛ ОРОС МОНГОЛЫН ОКТЯБРЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ БОЛНО ОКТЯРЫН НӨЛӨГААР МОНГОЛ ЁВРОЖСОН