sonin.mn

2025 оны төгсгөл, 2026 оны эхэн. Дэлхий нийтийн анхаарал Иран дээр төвлөрсөн. Лалын тамд 47 жил тамлуулсан Персийн ард түмэн лам нарынхаа эсрэг, тэр супрем лидерийнхээ дэглэмийн эсрэг, цус татуулсан корпусынхаа эсрэг босч тэмцээд хуу дарагдсан. Интернетийг нь тасалж байгаад л хоёр шөнө (нэгдүгээр сарын 8 ба 9) хядчихсан. Энэ хядлагыг холокост буюу сүйрэл гээд Ираны сөрөг хүчин нэрлэжээ. Геноцид гэж бас нэг нэршил байна. Аймаглан устгах. Төрлөөр устгах. Большевикууд, нацистууд, маоистууд, полпотчууд, магадгүй Кимийнхний Хойд Солонгост хэрэглэдэг арга. Тэр хядлагын тухай зурагт хуудсаа үргэлжлүүлэе. Би мэргэжлийн зураачийн хувьд улс төрийн плакат сонирхдог. Өөрөө ч бас зурдаг. Гадаад сошиалд яваа постероос шилээд дахин “Дордохын 7”-г орууллаа.  









Гарчигт ба постерын оройд гол санаа нь байна. Энэ постерууд бол яг одоо Ираны хотуудад доргих гэж дуншаад буй эрх чөлөөний тэмцэл, тэднийг нөгөө цуст гварди яргалахаар зэхэж буйн сэрэмжлүүлэг юм. “Цуст яргалал гэж энэ!” хэмээн Та бүхэнд зургаар толилуулав. 




Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)   

2026.5.2