ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын эрх баригчид Украинд зориулж “NASAMS” зенитийн пуужингийн зургаан систем үйлдвэрлэх 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon” компанитай байгууллаа гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Украинд аюулгүй байдлын чиглэлээр тусламж үзүүлэх санаачилгын тав дахь багцын хүрээнд АНУ-ын арми “NASAMS” цогцолборын зургаан суманг Украинд нийлүүлэх, тус улсын Зэвсэгт хүчин, аюулгүй байдлын хүчинд материал-техникийн дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon Missiles and Defense” компанитай байгууллаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Агаарын довтолгооноос хамгаалах уг цогцолборыг үйлдвэрлэх, нийлүүлэхэд хоёр жил орчим хугацаа шаардагдах боловч АНУ-ын арми болон үйлдвэрлэгчид энэ хугацааг багасгахаар ажиллаж байгааг тэмдэглэжээ. Украинд нэмж зургаан “NASAMS” зенитийн пуужингийн системийг нийлүүлэхэд "хоёр жил" шаардлагатай гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Агаарын цэргийн хүчний бригадын генерал Патрик Райдер урьд нь мэдэгдэж байсан юм. Өмнө нь АНУ агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн ийм системийг Украинд нийлүүлсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
аюулгүй байдлын биш аюултай байдлын дайныг үргэлжлүүлэх сист?м л байна ер нь ази ёвроп тивд л дайныг гаргаж өөрөөсөө дээш гарсан орос хятад герман тэргүүтэй групп улсын багцыг сулруулах эдийн засгийг сулруулах арга байжээ хэвэн хэзээний ЗХУ-ын орсоор яридаг украйн далайн чанадах англи америк канад австралид хамаагүй билээ еврази америк тив австрали тивээс хол билээ ёвроп л байнга америкийн цэргийн баазыг нутаг дээрээ байрлуулж ёвропийн улсуудыг нэгтгэж оростой дайтна гэж байх юм орос хятадаар евразаа хамгаалуулаад байгалийн баялгийг нь хамт ашгилаад амьдарч болдоггүй халимгийн хэлдэг ""кажаг тэжиг"" зөрүүд улсууд юм байна
наад укр чинь 2 жил тэсэх юмуу,оросууд “NASAMS” орж ирэхийг хүлээх болж байна уу,бэлэн байгаа системүүдээ өгөх гэхээр оросын пуужингийн эсрэг амдаж устгаж чадахгүй байгаагаа нуух гээд ядацсан,пэтроит систем нь польшид унасан 2 пуужин илрүүлж чадаагүй биз дээ,барууны зэвсэг мундаг гээд байсан их буунуудын гол төмөр нь ачааллаа даахгүй хайлаад байгаа шдээ,оросуудын муу зэвсэг нь харин эвдрэлгүй галлаад байгаа гээ биз дээ?
Тэгээд Оросууд яагаад ухраад байнаа, орк ухаанаараа фанатиклаад л сууж байдаа !
Донецк Дуганскийн арми энийг нь бөөнөөр нь олзолж аваад зэвсэглэлдээ нийлүүлчихдэг ш дээ. Гэхдээ энэ үнэхээр чадал муутай зэвсэг л дээ.
Шаадаг гар юмаа, чи.