Эхлээд, адууг амьдралаа болгосон жинхэнэ уяачдад энэ хамаагүй гэдгийг хэлье. Энэ нь уяан дээрээ улс төрийн хов базаж, хор найруулдаг улстөрч уяачдад, тэдний “гал”-ынханд хамаатай юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд манай улс төрд тогтсон муухай жишгүүдийн нэг нь яахын аргагүй морины уяатай холбогдчихоод байгаа юм. Улстөрчид олноороо хурдан морь сонирхдог болсон.
Сая харсан биз дээ, нүүрсний хэргийг нь шалгахаар Ерөнхий прокурорын УИХ-д нэрийг нь оруулсан нэг гишүүний тухайд “...Адууны жүчээ нь аймаар тансаг. Тийм жүчээг маш их хөрөнгөөр барина. Тод манлай уяач нар ч тэр жүчээг нь хараад атаархдаг” гэлцэж байгаа юм. Бас шүүхийн шийдвэрээр тэр гишүүний уулзахыг хориглосон хүмүүс дунд том том уяач нарын нэр ч харагдана лээ.
Ер нь Хөгжлийн банк, нүүрсний хэрэг зэрэгт уяач улстөрчдөөс гадна, тэдэнтэй гал нэгтэй уяачид ч цөөнгүй холбогдсон байна. Он цагаар нь хөөхөөр арав гаруй жилийн өмнөөс ийм уяачдын тоо ихэд “хурд”-тай өссөн байдаг. Тэр хэрээр улс төр, морины уяа хоёр улам ойртсон. Тэндээс төрийн шийдвэр гардаг болсон. Уяач улстөрчид ч улам бяртай, хурдтай болсон. Монголд Адууны яам байгуулж байсны 750 жилийн ойг арван жилийн өмнө нижгэр тэмдэглэж байв. Тэдний албан тушаалын карьер “айргийн тав”-аас буухаа больсон. Зарим Засгийн газар бараг л тэр чигтээ уяач сайд нараас бүрдэж байлаа. Уяа ингэж улс төрийн зөвшилцөл, хэлцэл, тохиролцлын хамгийн тохиромжтой талбар болсон. Үүнийг бүгд л мэддэг байв. Ямар сайндаа л тэднийг ид үед, уяа улс төр хоёрыг салгахын аргагүй болоод байхад, 2016 онд шүү дээ, Ерөнхий сайд асан, манай тулхтай буурлуудын нэг “...Сүүлдээ Уяачдын холбооныхон төрийн орой дээр гараад ирэхээр уралддаг морь, уяач хоёр нэгдэж байх шиг байна. Төрд ажиллах, төрийн жолоо барих, төр түших хүнээ бэлдэх нь аль ч улс үндэстний хувьд маш хэцүү байдаг. Магадгүй 1990 оноос хойш монголчуудын зовж зүдэрч байгаагийн нэг гол шалтгаан нь бид төрийн хүнээ бэлтгэж чадаагүй. Тэднийг төлөвшүүлж гаргаж чадахгүй байна” гэж дуугарч байв.
Мөн УИХ-аар Наадмын хуулийг хэлэлцэж байхад “...Монголын улстөрчид мориор нэрд гардаг боллоо” гэх шүүмжлэл гарч байв. Тэр ч байтугай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “...Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой” гэсэн PR нэвт явсан нь “уяаны улс төр” давраад байсны л дүн юм.
Хамгийн гол нь уяа бол улс төрийн яриа тохирооны хамгийн найдвартай газар болсон. Одоогоос найм, есөн жилийн өмнө дөө, нүүрсний хэрэг гээч мандсан. Өнөөгийн нүүрсний хэргийн дэргэд бол “онигоо” шахуу юм. Тухайн үедээ томоохон албан тушаал хашиж байсан улстөрч тэр хэрэгт холбогдчихоод нам нэгтэй Ерөнхий прокурор дээр гүйж очжээ. “...Намайг яагаад хэрэг төвөгт холбоод байгаа юм бэ. Эндээс мултрах арга байна уу” гэж гуйж очсон хэрэг л дээ. Ерөнхий прокурор 00-ынхоо өрөөнд орж, усаа татаад “...Чишшш, тагнуул намайг чагнаад байгаа. Хоёр даргыг уулзуулчих. Тэгээд чи мултарна” гэжээ. Гэвч хоёр дарга уулзсангүй. Нөгөөх улстөрч нүүрсний гэх хэргээр ял шийтгүүлсэн. Дээрх явдлын талаар хожим телевизээр ярьж байв. Тэгвэл уяан дээр тэгж Ерөнхий прокурор шиг ус татах шаардлага байхгүй. “...Энэ тэр морины нас зүс, уяа сойлго” гэж хэдэн үг солихын хажуугаар л улс төрийн яриа тохироогоо амжуулна. Мөн ч их юм дуулддаг сан. Товчхондоо, Монгол төрийн бүх томилгоо, том жижиг төслүүд, газар, лиценз, нам, сонгууль гээд ярихгүй, тохирохгүй зүйл гэж үгүй гэдэг. Товчхондоо, Монгол төрийн хэрэг морины уяан дээр шийдэгддэг байв.
Гэхдээ энэхүү “уяаны улс төр”-ийн хамгийн том дарга улс төрөөс буугаад хэдэн жил болж байна. Тэр хэрээр Монголын төрд морины уяанаас шууд орж ирдэг явдал цөөрсөн.
Гэвч “...Бүсгүй тосгоноос явсан ч, тосгон түүнээс явсангүй” гэдэг шиг дарга буусан ч уламжлал нь үлджээ. Ингэж ойлгохоор хэд хэдэн үйл явдал сүүлийн үед болж байна. Нүүрсний хэрэгт холбогдсон нэгэн гишүүн хоёр долоо хоногийн өмнөх бямба гарагт Төв аймагт байдаг нэгэн морины уяа буюу жүчээн дээр саатжээ. Тэр жүчээ нь өдгөө том албан тушаал хашиж буй уяач улстөрчийнх аж. Очиж уулзсан байгаа юм. Уулзалтаар маш ноцтой зүйлүүд яригдсан талаар зарим хэвлэл, эх сурвалжууд мэдээлсэн. Юунд ч юм долоо, найман сая ам.доллар зарцуулах талаар ярьсан гэдэг.
Нүүрсний хэрэгт холбогдсон мань улстөрчийг нүүрсний хэрэгт холбоотой бас нэг бизнесмэн “замчилж”, зуучилж яваад байгаа талаар бас яриад байна. Үнэн байж болзошгүй мэдээллүүд сүүлийн өдрүүдэд дараалаад л яригдлаа. Үнэн худал нь энэ долоо хоногт шийдэгдэнэ. УИХ шийднэ.
Түүнчлэн уяа шиг найдвартай гэж үзсэн газраа бас уулзалт хийж, том хэргүүдийг шийддэг явдал ч байна. Тухайлбал, таван сарын өмнө АН-ын даргад горилж байсан улстөрч, том компанийн уяач захирал, бас нэг шүүгч гурав улстөрчдийг дуудаж уулздаг талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэнд “...Хэн нэгийнхээ гэрт, эсвэл олон нийт төдийлэн мэдэхгүй газарт хамт сууж байгаад “бай”-г дууддаг. Ирэхээр нь тухайн улстөрчийн өөртэй нь юм уу, хамаарал бүхий этгээд, компанитай нь холбоотой хууль, шүүх дээр яваа асуудлыг "...Зохицуулна" хэмээдэг. Харин зохицуулахын тулд улс төрийн болон бусад дэмжлэг нэхдэг юм байна. Мэдээж хэрэг, улстөрчийн хувьд хоолойд тээглэсэн чухал асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс тэдний тавьдаг “татгалзахын аргагүй санал”-д “...Үгүй” гэж хэлж чадалгүй гарч ирдэг байгаа юм” гэж бичсэн байдаг. Хамгийн ноцтой нь уяан дээр ярьсан тохироо улс төрийн шийдвэр болж үлддэг явдал ч хэвээрээ байж магадгүй байна. Нэг үгээр хэлбэл, “уяаны улс төр” уяатай хэвээрээ байгаа бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(15)
За Занданшатар ч яахав шатар , морь энэ тэр гээд л юм юм руу шалчиганаад гүйдэг - нэг тийм гольчигонуур ч гэх юм уу , тавьтаргүй ч гэмээр юм уу , сүрхий " академик " эрдэмлэг ч гэмээр юм уу байр суурьтай хүүхэд харагддаг ,
Занданшатрын төр барина гэж юу байсан юм машинд дайруулчихгүй шиг явж байвал болох нь тэр !
нөгөө хоёр ӨНДӨРЛӨГ нь ямар юм бол доо - арай гайгүй УДИРДАГЧИД байгаасай ....
Боловсролын салбараа самрах биш хегжуулж байж улс оршин тогтох юм.
Ажнай Бат-Эрдэнэ мөнгө нь хахаад, халдашгүй дархан суудлаасаа мултарчих гээд гишүүдэд тэрбум тэрбумыг тараагаад гүйж яваа гэсэн. Гэтэл АН өмөөрч өмгөөлөөд чаасан. Үнэндээ л доромжилж чадаж байна дөө, гөлөгнүүд бол
Бүгдийг нь алья.
Уяаны улстөрийн хамгийн том балаг бол эрлийз адуу, түүнээс үүдсэн хэрүүл тэмцэл, хор хөнөөл юм. Энэ хар аюул нүүдэлчин монгол ахуйг, монгол соёлыг бүрэн баллаж устгаж байна.
Өөрөө хүн байж адуунд атаархдаг мал мэт юмнууд байдаг л даа. Эрлийз гэж ад үзээд байгаа адуу чинь хурдны үүлдэр хэвшлийн шинэ монгол адуушүү, одоо Монголд урал даж байгаа бүх морьд ийм болсон. Өнөөдөр монголчуудын морьны соёл улам цэцэглэн хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байнаа
Монголын улс төр монгол ахуй соёлтойгоо холбоотой байгаа нь яамайдаа ! Гадаадын том хотуудын үнэтэй зочид буудалд биш, хятадын халуун ханзан дээр биш, Оросын самагоны ширээн дээр биш, монголдоо хурдан морьны уяан дээрээ байгаа бол сайн бна ш дээ !
МАНы залуу шинэ "морины сэлдий салтааны" баян нь дэндсэн тансаг жүчээний "шодрогос" улстөрчид энэ богинохон 5,6 жилд цулайтал баяжиж Эцэг Хуулиас эхлэн Төрт Улсынхаа бүх бүхий л мэханизмыг хэдэн ч удаа гишгэн сүйтгэж, гишүүдийн тоог 200 хүртэл үндэслэлгүй нэмж,мангар тэдний гувчуур зардалыг Ард Түмэнээр төлүүлж улам ядууруулах гэж байсан, үүнийгээ хийх гэж яаран яаран энэ ондоо ч Сонгууль хийхэд бэлэн, та бүхэн мунаг АрдТүмэнийг ятган хулхидаж ҮХНӨ-г л өөрчлөөд өгчих гэж байсан Нялхасын Сүйтгэлээс Хүүк Eөк мааань Монголоо аварч эдний хорт санаархалыг нульж хаялаа даа. 38:38 гэхээр 76 гишүүнтэйгээ үлдэж буй гэж ойж бн. Энэ 76-гаа харин одоо Чанаржуулах, Шигшиж сонгох, Боловсролжуулах, High-Highest ever-Accountability-тэй болгох ёстой. Дашримд хэлэхэд Оёук нар нийгэмд ус агаар шиг дутагдаж бсн зөв зүйтэй ём эхлүүлсэн нь нэн сайшаалтай ч тэр нь хулхи худал дүр эсгэсэн үйлдэл байжээ. Хилийн хориг гээч ямар худал үнэгэн заль байсныг Жэнко өчигдөр гадаад руу, Со явсанаас л ил тод болж буйгаас харж бн. Уржигдархан Их Хурлын индэрээс сүртэй нь аргагүй нэрийг нь хэлж шүүмжлээд л байсан чинь өчигдөр Хилээр гаргаад л явуулжээ.
Төрийн хүнийг бэлтгэх, төлөвшүүлэх гэдэг маш нарийн ажил, хөрөнгөтэй хүн манай төрд зохих уу хөрөнгөнд шунагдаггүй хүн зохих уу хармаар л санагддаг. Жасрай гуай,Бямбасүрэн гуай,Дэмбэрэл гуай үлгэр л баймаар харагддаг
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая
Мэ-ч Уяачдын холбоог өөрийн улс төрийн амбицдаа ашиглаж байсаншүү. Гэвч олигтой юм болоогүй дээ, ард түмэн Женког түүнээс дээр гэж үзсэн байгаа юмдаа ! Харин нэр нөл өөтэй байсан тэр сайхан холбооны нэр хүнд навс унаж, олон түмэн морь уралдах ардын уламжлалт спортыг бараг л үзэн яддаг болчо од байгаа нь Миеэ түүний тойрон хүрээлэгч Даваахүү зэрэг нөхөдийн үнэн тэнэг тэнэг яв уулга, хор найруулгаас болсон юмаа !!!
Миеэ Энхболдоос хойш хуурамч уяачид эрс цөөрч байгаа.
Ажнай БатЭдэнэ гэгч нүүрсний хулгайч улс төрч, бизнесмэн уяач холион бантангийн эзэн .... гэгчийн адууны хашаа гэх тэрбүмийн үнэтэй тансаг байранд зочлон очиж хулгайн хэргээс мулталж өгөхийг гуйж 8 сая ам.доллар өгөхөөр тохиролцсон гээд тодорхой бичихгүй юу.