sonin.mn

Төв аймгийн Батсүмбэрийн асрам жийн газар нэг л эл хуль. Хаалгаар нь оронгуут дотоод засвар хийж байгаа бололтой, модон шат, хувин тэргүүтэн байв. Энэ айлд урьд өмнө нь хэд хэдэн удаа сурвалжлага хийх гэж ирж байлаа. Тиймээс ч тэр үү 10-аад жилийн өмнөх шигээ болчих вий гэсэн битүүхэн айдас төрлөө.

 

Арав гаруй жилийн өмнө намайг сурвалжлах ажлаар очиход нөхөөстэй дээл өмссөн хэдэн хөгшин хүний гар дагуулан харж, зутруухан амьдарч байсныг тод санах юм. Харин жилийн өмнө очиход хөгшчүүлийн царайд гэрэл тодорч өмссөн зүүсэн нь хэнд ч гологдохооргүй байснаас гадна байрны тохижилтоосоо эхлээд өнгө засчихсан байсан.

 

Настай хүмүүс хөрөнгө мөнгө, эд зүйлс нэхэхгүй ч сэтгэлийн дулаан илч хүсэх нь мэдээж. Сар шинийн өмнөхөн тус байгууллагын даргаар Төмөрчөдөр гэж 30 нас ч хүрээгүй шахам залууг томилжээ. Энэ нь тус асрамжийн газрын асруулагч нарт хүнд цохилт болсон бололтой. Бие биендээ хадаг дэлгэн золгохгүй ч сэтгэлээ дэлгэн золгодог монгол ёс хүн бүхний сэтгэлд бий.

 

Тэр ч утгаараа сар шинийг хүлээж идээ, будаагаа засан бэлтгэл хийж байсан буурлуудад “дарга солигдож” буй мэдээ тийм ч таатай байгаагүй гэнэ. Шинэ дарга ажлаа хүлээж аваад л хоёрхон хоноод сар шинэ болжээ. Ахмадууд дотроо дургүй байсан ч аргагүй эрхэнд хүүхдийнхээ хүүхэд шиг хүнтэй золгосон болоод л өнгөрч.

 

Залуу хүнд хийж бүтээхийн их хүсэл мөрөөдөл, оргилсон сэтгэл байх нь мэдээж. Гэхдээ асруулагч нарынхаа сэтгэлийн амар амгалан байдлыг эн түрүүнд хүндэтгэж үзэх нь чухал баймаарсан. Гэтэл Төмөрчөдөр дарга шууд л байгууллагынхаа объектыг өөрчлөх, өөрийнхөө өрөөг тохижуулах зэргээр ажлаа эхэлж байгаа нь зөв зүйл биш бололтой.

 

Төмөрчөдөр даргыг урьд өмнө нь хүнтэй ажиллах дадлага дутуу, төрийн байгууллагад удирдах ажил нэг ч удаа хийж үзээгүй гэх мэдээлэл чих дэлсээд авав. Мөн Солонгост хараар ажиллаж байсан тэр шугамаараа Солонгосоос бараа оруулж ирдэг хувийн компанитай. Тиймээс өөрийн боловсрол, ухаанаараа биш хөрөнгөөрөө даргын албан тушаал худалдаж авсан гэх шуурга ч Төв аймгаар шуураад өнгөрлөө.

 

Гэхдээ хэн нэгнийг өмөөрөх эсвэл муу хэлэх нь гол биш. Хамгийн гол нь өөрт оногдсон ажлаа хэн сайн хийж байна гэдэг л чухал юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж Батсүмбэрийн асрамжийн газар эзэнгүй болжээ. Дарга нь долоо хоногт нэг удаа л үзэгдэнэ. Эсвэл хэвлэл мэдээллийнхэн, аль нэг газрын удирдлага ирвэл ажил дээрээ очдог аж.

 

Хаана ямар ажил хөөцөлдөж яваа нь тодорхой бус ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй хамт явж байна. Сайдтай уулзаж байна” гэх мэдээллийг доод албан тушаалтнууд утсаар өгдөг гэнэ. Ийнхүү Батсүмбэрийн асрамжийн газар биш сайдыгаа дагаж ажил, үүргээ явуулдаг залуухан даргатай болсон асрамжийн газрын 100 гаруй буурлууд хойд эцгийн гар харсан хүүхэд мэт амьдралтай байгаагаа ярьж байлаа.

 

Ахмадууд “Хамаагүй юм ярьж болохгүй. Бидний нэрийг сониндоо биччих вий дээ” гэх нь өрөвдмөөр ч юм шиг. Нэг үгээр хэлэх юм бол өмнө нь байсан даргаа санаж, үгүйлж байгаа нь тодорхой байлаа. Д.Цэндсүрэн дарга “Цаг үргэлж ахмадуудынхаа дунд байж юу нь болж байна. Юуг нь анхаарах вэ, яавал өвчтэйг нь эрүүл болгох вэ гэх мэтээр ажилладаг байсан.

 

Тэр ч утгаараа тус асрамжийн газрыг олон улсын асрамжийн газрын жишигт нийцтэл нь хөдөлмөрлөсөн” хэмээн буурлууд ярьж байлаа. Уг нь асрамжийн газрын дарга болох сонирхолтой, даргын хэнээтэй хүн биш асрагч байж чадах, ахмадыг халамжилж чадах хүн л ажиллах ёстой. Тэр ч утгаараа амьдралын ухаан суусан, нас тогтсон хүн удирдвал зүгээрсэн.

 

Тус асрамжийн газар “Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настанг зориулалтын байранд байнга байршуулан хоол хүнс, хувцас, эмнэлэг соёл ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг явуулж байх” үүрэгтэй.

 

Гэтэл тухайн орчинд хэвтрийн хэдэн хөгшин байгаа. Мөн сэтгэцийн өвчтэй хичнээн хүн байгааг үл тоомсорлон өөрийнхөө суудаг өрөө тасалгааг тохь тухтай байлгах гэж улайран өдөр шөнөгүй хана нүдэж засвар хийж буй шинэ даргын ухаанд хүнийг хайрлах, сэтгэл байгаа гэдэгт нь эргэлзээтэй.

 

“Аливаа нэг байгууллагын удирдах ажилтан тохоон томилогдсон өдрөөсөө эхэлж, ажилтнаа судалдаг гэсэн үг байдаг болохоос биш өрөө тасалгааг нь өөрчилж өөрийнхөө тав тухыг ханга” гэсэн уриа байдаггүй санагдах юм. Тус асрамжийн газарт өнөөдрийн байдлаар 110 настан асруулж байгаа аж.

 

Эдгээрээс хамгийн өндөр настай 100 хүрч байгаа буурай байгаа бол залуу нь 17 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэж байлаа. Өмнөх жилүүдийг бодвол асрах газрын хангамж, хүртээмж харьцангуй сайжирсан. Нийгмийн хамгааллын салбараас ахмадуудад чиглэсэн арга хэмжээг хангалттай түвшинд авч хэрэгжүүлж байгаа.

 

Энэ бол салбарын сайдын гавъяа биш тухайн үед удирдаж байсан Д.Цэндсүрэн гэдэг хүний ач. Гэтэл их бүтээн байгуулалтыг буй болгосон хүнийг намаараа түрий барьж эвтэйхэн шиг ажлаас нь чөлөөлчихөөд юу ч мэдэхгүй хүнийг даргын суудалд нь залчихдаг С.Эрдэнэ сайдын бод- лого ч хачирхалтай.

 

Сар шинийн өмнө Дархан-Уул аймагт ахмадын нийг мийн хамгааллын шинэчлэлийн бодлого, зорилтот бүлгүүдэд чиглэ- сэн улсын зөвлөгөөн болсон. Уг зөвлөгөөнд асрамжийн газруудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, цаашид стандартыг хэрхэн хангах вэ гэдгийг хэлэлцсэн.

 

Тиймээс стратеги төлөв лөгөөний дагуу асрамжийн газрыг төрөлжсөн үйлчилгээтэй болгох зорилго тавиад ажиллаж байна хэмээн улсын асрамжийн газрын дарга асан Д.Цэндсүрэн хэлж байсан. Ийнхүү тодорхой зорилготой ажил үүргээ гүйцэтгэж явсан хүний үйл хэргийг үргэлжлүүлэх хүн нь Төмөрчөдөр. Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт 30 гаруй сэтгэцийн өвчтэй иргэд байдаг.

 

Эдгээр иргэдийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тусгаарлах шаардлагатай байгаа. Түүнчлэн иргэдийн дийлэнх нь 2-3 суурь өвчтэй. Даралт ихэссэнээс болж харвалт өгч, удаан хугацаанд хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүс байдаг гэсэн бэрхшээлийг тус газрын дарга асан Д.Цэндсүрэн онцлон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үед хэлж байсан.

 

Харин С.Эрдэнэ сайд ахмадуудтай уулзах үеэрээ удахгүй 100-150 хүний ортой өргөтгөлийн барилга шинээр барихаар зураг төсөл нь хийгдсэн гэсэн мэдээллийг өгсөн. Ахмадыг халамжлах гэхээс илүүтэйгээр тэдний боловсрол, эрүүл мэндэд анхаарах гээд маш олон асуудал байгаа.

 

Тэдний өмнө тулгамдаж байгаа бэрхшээлийг нэн тэргүүнд шийдвэрлэхийн тулд ойрын хугацаанд багтаж улсын асрамжийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж, нэмж өргөтгөл барих, төрөлжсөн ахмадын нөхөн сэргээх төвийг барих гээд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөсөн. Эдгээрийн зураг төслийн ажил бэлэн болсон байсан.

 

Ийнхүү бэлэн төлөвлөгдсөн ажилд тохоон томилогдсон шинэхэн дарга асрамжийн газарт ирэхээс халгадаг уу эсвэл алсаас ажлаа удирддаг хүн үү бүү мэд. Ямартай ч долоо хоногт аж лынхаа байранд нэг удаа үзэгддэг нь хачирхалтай. Ийнхүү асрагч, асруу лагчдын ярианаас үзэхэд албан өрөөн дөө бүү хэл ажлынхаа байранд тогт доггүй шинэ даргаа хүлээсэн асрам жийн газрын ахмадууд эзэнгүй бай шингийн сахиул мэт болчих вий дээ.


В.Нэргүй

Эх сурвалж: