Монголчуудын төрөлх есөн эрдэм, есөн шид
Эрдэм, эрдэнэ хоёрыг жишиж хослуулж сургасан нь " Эрдэм, эрдэнэ хоёр эгч дүү" , " Эрдэм хүсвэл мэд, Эрдэнэ хүсвэл ажил", " Эрдэм танин мэдэхийн дээд, Эрдэнэ байгалийн үнэт эд" ( Монгол хэлцийн толь- х 179), " Эрдэм - элдэв хэрэг бодосыг зөв тусган чадах тогтолцоот гүн мэдлэг, Эрдэнэ- ховор эрхэм юм(Монгол хэлний толь х- 303) гэх мэтээр ялгаа заагийг нь тогтоосон нь эрдэм чухал ч эрдэнэ юмс бас хэрэгтэй гэсэн санаа болой. Монгол хүний есөн эрдэм ухаан, есөн эрдэм төгс, есөн хүсэл тэгш, есөн эрдэмд гэгээрэх, есийн бэлгэдэл, есөн туг, есөн өрлөг, Есүхэй, Есүй, Есүдэр, Есүнбай зэрэг Монголын Нууц Товчоонд дурдагдах олон нэр бүгд Есөн эрдмийн бэлгэдлүүд юм. Есөн эрдэм гэж хураангуйлдаг энэ эрдэм ухаануудаа эргээд сэргээн хөгжөөх цаг ирсэн гэдэгт итгэмү...Ирээдүй цаг хүлээмү. Эрдэм гэдгийг" Эрдмээс илүү нүд үгүй, Мунхагаас илүү харанхуй үгүй", " Эрдэмтэй хүн далай, Эрдэмгүй хүн балай", " Эрдэмд оройгүй, ёроолгүй Эрэлд хязгааргүй", Эрдмийг гэвэл сурлага Эрүүлийг гэвэл ариун", " Эрдэм ухаанд Эрдэнэ ууланд", " Эрдмийг бүү гол Эрийг бүү бас", " Эрдэмгүй толгой Илдгүй гар" гэх мэт сэцэлсэн тодорхойлолт мэргэн тоймууд эрдмийг хэр дээдэд үздэгийн илрэл болно. Есөн эрдэм бол Түвд Зонхава ламын ч юм уу Орос Ленин гэдэг хүний зохиосон эшитэй, түүнийг цээжлэх бясалгах зэргээр үр дүнд хүрдэг үзэл биш, Монгол өвөг дээдсүүдийн бүтээн хураасан онол ухаан эрдмүүд тул төрмөл, төрөлх юм. Ухааны эрдэм, гарын эрдэм, удирдах эрдэм гэх мэтээр чадварын үнэлэмжийг нь хэлэлцэнэ. Эрдмийн уг утгыг Монголын уушан толь бичиг " Хорин наймт"- д ( х- 98) ...Сэтгэл нь зүйд бүрдсэн ёсон дор нийлэлдсэнийг эрдэм хэмээмүй" гэх утгаар тайлсан байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэл амьдрал аливаа зүйл бүрдэх( үнэн зөвд сурах), ёс жам( хүний ёс, ертөнцийн жам)- д нийлэлцэхийг хэлдэг гэсэн гүн утга юм. Тийм гол есөн эрдэм байдаг аж. Бурханы ном хэмээгч нь эши онолын эрдэм хэмээмүй. Заалган суралцаж судалсан түүнээ гүн нягтлан бясалгаж олсныг онолын эрдэм хэмээчүхүй гэж " Хорин наймт"- ад сургасан нь буй. Эрдэнэ бол РАТНА гэх санскрит үг, тэр нь " Сэтгэлийг хангагч чандманаас( шунах эд) дараалан туйлын их үнэтэй бодосыг хэлнэ. Алт мөнгө ширү( шүр), субуд( сувд) тэргүүтнийг мөн эрдэнийн зүйл хэмээмүй" гэжээ. Үнэхээр тэр шүр, сувд, тана гэх мэт нь Монголд байдаг ч үгүй чулуулгууд. Жишиж нэрлэсэн Оюу толгой/эрдэнэт/, Номин тал/ баян тал/ гэх мэт хэлцүүд бий л дээ. Чулуун хөөрөг Түвд лам нарын гаралтай Монгол биш чамирхал юм. Нангиадууд чулуунаас цээрлээд нэвтрүүлсэнгүй. Түвдүүд ч хүйтэн чулуу өвөртлөхгүй гээд ширээн дээрээ тавьдаг заншилтай аж. Гэтэл Монголчууд шохоорхсон тул " жунго" чулуучид бараг 19 р зууны дунд үеэс янз бүрийн чулуугаар хийж түүнийгээ " энэ нь нүдэнд сайн энэ бол элгэнд эм болбаа", " энэ чулуу баяжуулна", " энэ бол тархи зүрхэнд сайн тул тамхи хийваа" гээд хөөргөн гүйлгэж өгч. Тэгээд ч эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, адгийн баян эд хөрөнгө гэдэг нүүдэлчин өвөг дээдэс маань тэр есөн эрдэнэ гэдгийг шүтэж байсан баримт сурвалж үгүй, хэрэглээ төдийгөөр үздэг байж. Есөн эрдэнээр бичсэн түвд судар гэдэг нь нэрнээсээ эхлээд л ойлгомжтой. Гэтэл өнөөдөр өнгөрсөн цаг, түүх уламжлал, эцэг эх ер хамаагүй, гагцхүү баяжих ирээдүйг олох хайхын тулд урагшаа харах, улс төрд шургалж мөнгөтэй болох зэрэг гүехэн бодлын( Үүнийгээ алсын хараа, хэрсүү ухаан гэж ухаарч мөчидсөн) цаг үе иржээ. Тэгээд ч хүүхэд эцгээс үүдэж эхээс мэндлэхдээ ямар нэгэн саятан, сайд, гавьяат, англи хэлний эрдэмтэн, орос хэлээр ус цас шиг ярьдаг хүн болох гэж орчлонд мэндэлдэггүй. Бид удам, ургаа залгах, хэл соёл угсаа язгуураа өртөөлөх ганцхан төрөлх үүрэгтэй төрдөг. Хорхой, шувуу, тарвага, чоно, ямаа... бүгд тийм л үр хойч хүсч хамгийн чадалтай эрийн үр удмыг төрүүлэх ой санамж хадгалж байдаг. Тэр хорхой, ямаа, арслан... бүгд эм амьтандаа хүчирхэг болохоо харуулж шалгарч байж ертөнцийн жамд нийцдэг. Бид энд ямар нэгэн негрийн ч юм уу, америкийн эсхүл Думдад улсад цагаачлан эрлийз хурлийз заяа үүсгэн өвөг дээдсийн цус, эс, ясаа булингартуулан харьд уусах хувийн цэнгэл амьдралын хөнгөн хялбарыг хайгч " эрх чөлөөний эзэд" гэх хувилбарын амьдрал, сэтгэлгээг яриагүй билээ. Хүний ямар явах нь эцэг дээдсийн өв ухаан, удамшсан онолоос хамаардаг үнэн бий. Хүүхдүүддээ " Ухаан суулгадаг", " Ажил амьдралын дөртөй болгох", " Цээжийг нь гэгээрүүлье", " Өвөг дээдсийн эрдэм ухаанаар гийгүүлэх", "Эртний мэргэн сэцэн үг утгаар хүмүүжүүлэх" гэх мэтээр захидаг үндэс язгууруудыг тойм төдий товч таниулбаас доорхи хэдэн онол/ оносон/, цэгц багц эрдэм ухаануудыг өнгөц ч гэсэн сонжин амьд ёс зүй хэмээн та бүхэн минь сонирхох болуужин. Эдүгээ жинхэнэ Монгол амьдрал, ухаан эрдэм хөдөө нутагт л бүдэгшсэн ул мөрөө хадгалж үлджээ. Тэд хэзээ ч хэнээс ч хоцрогдоогүй. Үр хүүхдээ насанд хүрэхэд эцэг эх нь гэр орон бэлдэж гал голомт тусгаарлан, олон үеийн өвөг дээдсүүдийн буян хишиг хөрөнгө мал хишиглэн, бэлэглэн, өмчлүүлдэг, аав ээж нагац авгын нь билэг ерөөл сургаал дунд айл өрх болгодог жам бол Монголчуудын онол хөгжил юм. Энэ нь одоо цаг болсон үр хүүхдээ өөд татаж амьдралд хөл тавиулж байгаа ёс бас ирээдүй цаг болох үр ач зээгээ үзэх гэж зүтгэж буй хайр юм. Түүнээс өмнө СУРЛАГА, САХИЛГА, ТАХИЛГА гэх гурван гол эрдэмд сургадаг. Сурлага- хичээнгүй, сурамхай чанар, ажилд чадамхай дадамхай хүн болгох, Сахилга- орчлонгийн зохицол ёс, хүний Мүс чанар, төр гэр эрийн ёс, эрхтэй эмхтэйн үүргээ гажилгүй сахих, Тахилга гэдгийг онцлох нь бүх шүтээн ёс түүнд ичээстэй байдагт юм. Жишээ нь тэнгэрийн тахилга, гал голомтын шүтээн тахилга, уул усны тахилга шүтлэг гэх мэт Монгол онол гүн ухаан тэдний хөтөч нь байв. Онол гэдэг бол нээсэн гэсэн утга бус оносон гэх санаа мөн. Гурвал онол гэснээрээ Монголчуудын гурамсан сэтгэлгээний мөн чанарын нууцыг, Дүүрэн чанарын онол гэх нь Монголчуудын бэлгэдэх, ерөөх зөгнөх их эрдмийг багцлан зөв гаргаж оносон эсэхийн үнэлэмж болно.МӨНХ ТЭНГЭРИЙН ОНОЛ гэвээс агуу хязгааргүй энгүйн цараатай удамшсан ухаан, сэрээсэн ой билэг. Гэтэл төрөлх үндэсний энэ их баялгаа хөсөр хаян гээгээд түвд хэлний шашин номлож хүүхэд залуучуудаа хүмүүжүүлье гэж сэтгээд байгаа гашилсан толгойтнуудыг яалтай. Монгол улсын Их Сургуульд түвд хэл дээрх шашин судлалын олон эрдэмтэдтэй атлаа МӨНХ ТЭНГЭРИЙН ОНОЛ гэж юу байдгийг цухас ч гэсэн эргэцүүлсэн нэг ч судлаач байхгүй...Бид өөрсдийгөө Монголчууд гэдгээ яагаад мартаад байнаа? Ой ухаан, орчин тойрон байж байгаа ахуй амьдрал аж төрлөө харцгаалдаа, сэрцгээлдээ, сэхээрээчдээ та бүхэн минь. Монгол Ухаан Есөн Эрдэм бол
1. Үндэсний шүтэхүйн, сүсэглэхүйн, мөргөхүйн өв соёл, зан заншил.
2. Өвөг Шинжлэх Ухаан.
3. Ой ухааны( шашныхаар сүнс) удамшсан гол өв сан юм.
Бид гайхамшигтай онол, ой ухаан, эрдмийн язгуур сан удмын төрмөл дархлаатай байсан ч харь явцуу хийрхэл хэнээрхлийн үзэл үнэмшлүүд биднийг бараг л мөхөөлөө. Дээр үед хүн бүрийн эрдэм мэдлэг байсан, үр хүүхдүүддээ өвгөдийн мэдлэгээ уламжлан, ухаант цаг үеэс нь шинэчлэн ухаан суулгадаг тэр улбаа ой ухаан эрдмийн өв ЕСӨН ЭРДЭМ (есөн бэлгэдэл, есөн хүсэл) Монголын их онол бөгөөд ийм гайхамшигт дархлаатай өвөг дээдсийн удам учраас ядарч ягтавч ХИЙМОРЬЛОГ -ТЭНГЭРЛЭГ -УХААНЛАГ
/ментальность/ хэмээн босоо заяандаа итгэдэг билээ. Тэр есөн эрдмийн зах зухаас цухас бичиглэн танилцуулбаас нурам цог нь ийм бөгөөд гал дөл болгон дахин мандаан бадраах их хутаг ерөөлийг энэ цагийн хойчсын мэргэн удамт та бүхэндээ захин зөгнөх, ерөөх цагийн зуулга энэ болвой.
Үргэлжлэл бий.
"МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ" номноос.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Сэтгэгдэл0
Есөн эрдэм есөн ухаан есөн сэтгэл есөн хүч 9н 9ийн 81, 81н 81-ийн 6561н монгол гайхамшиг. Дэлхийн чихийг дэлдийлгэн омогшиж 9 чих соотойж 9 хамар сэртийж 9 их уур савсана. 9н 9ийн 81 уур савсаж 99 тэнгэрт 9 их үүл хуралдаж 9 нар мандан 9 сар гарнам.
... Сүүлийн 30 аад жил болон ойрмогхон Монгол Улсын төрийн эрх мэдэл тогтоох бүхий л албан тушаалд Хятадын эрлийзүүд болох Ц Элбэгдорж , З Энхболд , М Энхболд , М Эрдэнэбат тэргүүтэй урвагчид , луйварчид хужаанууд эрхшээж бид тодорхой хэмжээнд Хятадаас хамааралтай байсан . Харин одоо нөхцөл байдал зөв тийш Монголчуудын талд буюу ерөнхийлөгч , ерөнхий сайд нь Монгол хүн болонгуут Европын Холбоо Монгол Улсын эсрэг хориг тавьж , Хятадууд элдэв худалдааг боож ... , ганц ОХУ тусламжийн гараа сунгаж хилээ нээж , далайн худалдааны шинэ боломж , гарц гаргаж өгч байгаа нь үнэлж баршгүй том тусламж юм . ... Харин энэ эерэг өөрчлөлт нь ... дөнгөж хоёрхон жилийн өмнө танай Чойбалсан , Цэдэнбалын үе дууссан хэмээн хоолой мэдэн орилж , Монголчуудын зовлонд бах нь ханаж байсан хужаа Жаргалсайхан гэгч этгээдэд огтхон ч таалагдахгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл мөн . ... Иймэрхүү өнгө аястай үгс хэлж , бичиж байдаг бузар этгээдүүд болох Батбаяр буюу Баобаар , галзуу солиотой хуурамч доктор Т Баярхүү , С Молор Эрдэнэ гэгч өөрсдийгөө өргөмжилсөн бузар этгээдүүд , Номинчимэд гэгч зүүг өөхөнд ороож өгөх дуртай хар санаатай этгээд , шил архиар эх орноо худалдаж , Монголчуудыг хагаралдуулах үгс шивж суудаг судлаач Ц Ганхуяг , худал мэдэмхийрэгч хужаа Баатархуяг , Өвөр монгол нэртэй Монголчуудыг үзэн ядагч хар хятад Ч Мөнхбаяр ,бузартаа живсэн хужаа хүүхэн Уянга , Батчимэг гээд л Монголын сайн сайханд хорсогч урвагчид , хужаанууд олон байгаа гэдгийг Монголчууд минь сайтар ухаарч ойлгон, Монголчууд биднийг хооронд нь талцуулж хагаралдуулах гэсэн хар хорон санаанд нь бүү автагтун . !!!. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. , ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ёстой ойлгохгүй юм.Бат-Отгоны номоос л хэдэн санаа хуулаад сонин үгүүдээр тайлбарлаад байгаа юм уу хаашаа юм.
монголчууд бидэндий тэнгэрийн онолыг хүн төрөлхтөнөөс нуусан байдаг.цаг болхоор гарч ирж ертөнц буюу хүн төрөлхтөнг гамшиг зовлоноос аварч нүүлгэн шилжүүлж өгдөг үүнийг тэнгэрийн онол гэж нэрлэдэг нууц онол байдаг одоо гарах цаг нь болж байгаа??...
Энэ их онолыг 9 цаг 9 хором 9 мөчийн дараа ил болгох нигууртай байсийм одоо яая гэхэвдээ. Авлига авсан бололтой.
ЭНЭ НЭГ ХӨГИЙН ЖЕНКО ШИГ ПООЗ АВЧ ШОУДДАГ ГАР БАЙНА.
Goy oilgomjtoi l bichsen bn shd.
6561н 6561ийн 99996666н монгол гайхамшигт монгол онол 9999 оны 9-р дүгээр сарын 9-ний өдөр 9 цагт 9 нар мандуулж хүнтөрлөхтнийг нэг дор хураан 9 их яамтай 9 их аймагтай 99 баригадтай 9 намтай Монголын их гүрэн дор нэгтгэн захирмой.
Hynii yarij helj baigaag oilgohgyi tnegyydeer dyyrsen Mongol boljee!!!ene tenegyydiig 1937 oniih sig byydaad zailuulah heregtei!!!Mongol ylas terteiu tergyi 37 onii ter helmegdyylelted ergej hezee ch tereheergyi saihan yhaantnyydaa,chinigesiin ygasaanii soryydiig tyyj alyylsan yum!enee yeiin mahan bembegnyyd,munhag sarlagnyydiig bol zailuulahad yabal gej?Yarij helj baigaa ni alibaa yumiig esreg bair syyrinaas hariulah ni yag l galzyygiin emnelgiin hymyys sig baih Mongolchyydiig yah yostoi yum be?bidnii dynd baisaar baih uu?...
yu we, yu ch oilgosongui
9 ментальность 9 хийморь 9 тэнгэр 9 ухаан 9 ном 9 баярхүү 9 монгол. Харь явцуу хийрхэл биш чухамхүү монгол хэнээрхэл худал үзэл муйхар үнэмшлүүд биднийг мөхөөнө. Бага хийрхээчдээ гуйя.