Одоо Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний Үндэсний Хорооны ээлжит чуулган Бээжин хотноо болж байна. Тэд Засгийн Газрын газрынхаа тайланг сонсож, шинэ зорилтууд дэвшүүлэв. Энэ тухай ярих гэсэн юм…
Эхлээд зорилтын тухай
Мэдээж Засгийн Газрын илтгэлд тавьсан зорилт их том. Гэхдээ “Жэньминь жибао” сонины товчлолийг монгол уншигчдад танилцуулах нь зүйтэй гэж үзэв. Бодвол боловсрол муутай “нөхдүүддээ” зориулж ийм хялбаршуулсан материал бэлддэг биз. Дашрамд дурдахад “Жэньминь жибао” сонин англи, орос болон бусад 6 хэлээр гардаг онлайн хувилбартай байдаг юм. Яагаад гэвэл монголын “эх орончид” намайг хятадын тагнуул гэж загнаад байдаг болохоор үүнийг зориуд дурдаж байна. За ингээд товчлол…
Хятадын Засгийн Газрын эдийн засгийн шинэчлэлийн ирээдүйн чиглэлийг таван түлхүүр ойлголтоор тодорхойлж болно гэнэ:
Нэгдүгээрт, “Засаглалыг хязгаарлах”: Засгийн Газрын эрх мэдлийг хязгаарлаж, түүний функцийг өөрчилж, удирдлагын аппаратыг цомтгож, удирдлагын доод шатны байгууллагад илүү эрх олгож, нээлттэй зах зээлийн “үл үзэгдэх гар” болон Засгийн Газрын “ил үзэгдэх гарыг” ашиглах хэрэгтэй, энэ бол “өнөөгийн Засгийн Газрын тэргүүн зэргийн зорилт мөн.
Хоёрдугаарт, “Инноваци”: инновацийн үзэл санаа болон макро-хяналтын аргууд нь тогтвортой өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн доод хязгаар болон инфляцийг тогтоон барих дээд хязгаарыг хангах болно.
Гуравдугаарт, “Шийдвэртэй байдал”: эдийн засаг ухаалаг хязгаарын дотор ажиллаж байхад эрчим хүчээ хомсдолыг ихэсгэхгүй, мөнгөний гаргалтыг ихэсгэхгүй, эдийн засгийг богино хугацаанд урамшуулахад ашиглахгүй, харин бүтцийг зохицуулахад төвлөрүүлэх ёстой.
Дөрөвдүгээрт, “Яг таг байх” (нарийн байх): Зах зээлийн аргууд, ялгавартай (дифференциал) стратеги ашиглахдаа инноваци, өндөр ангиллын үйлдвэрлэл хийгээд технологиийн тусламжтайгаар эдийн засгийн хөгжилд хүрнэ.
Тавдугаарт, “Хүн амын материаллаг хангамжийн суурь түвшинг тэтгэх” нийгмийн хөгжлөөр замнах.
Эдгээр шинэчлэл бол бусад салбаруудад бүх талаар гүнзгийрүүлбэл зохих шийдвэрлэх үедээ орж байгааг Ли Кэцян онцлон тэмдэглэсэн байна.
Одоо л дөнгөж зах зээл
Манайхан их онгирдог юм. 1990 онд манай Монгол ардчилал байгуулаад муусайн хятадууд коммунизмтайгаа тэртээ ард үлдсэн. Хуцваа л байхгүй юу…
Одоо бодоод байхад Хятадын 1990-ээд оны шилжилт бол 1980-аад оны Дэн сяопины шинэчлэлийг шинэ нөхцөлд үргэлжлүүлсэн болж таарч байна.
Тэд эдийн засгийн шилжилтийг доод дунд түвшиндээ маш болгоомжтой, ухаалаг хийхийн зэрэгцээ төр засаг болон түүний удирдлагын бүтэц, арга ухаанаа бүрэн бүтнээр нь авч үлдэж чаджээ. Орос, манай хоёр шиг хамаг юмаа бүгдийг нь нураагаад сөнөөгөөд хаячихсангүй.
Ази Дорно дахины ухаанаар олон жил нухацтай боджээ. Энэ хооронд гадаадын туршлага ч их судалж, өөрсдөө ч их зүйл суржээ. Гадаадтай “хэрэлдэж” байсан ч тэдний хөрөнгө оруулалтаас татгалзсангүй. Харин энд том улсын онцлог байж болох.
Энд тэдний дутагдлыг хэлэх нь шударга хэрэг болно. Хятадууд эдийн засгийн шилжилтээ нам төрийн хатуу хяналт дор хийж чадсан учраас шилжилтийн үед зайлшгүй болох донсолгооноос зайлсхийж чаджээ. Өөрөөр хэлбэл ардчилалгүйгээр зах зээлд шилжжээ. Гэхдээ асуудлын сөрөг тал үүсч нийгэмд, ялангуяа нам төрийн эрх мэдэлтнүүдийн дунд авилгал ихээхэн газар авчээ. Нийгмийн ялгарал хүчтэй болж олон түмний дургүйцэл бий болжээ.
Гэхдээ нам засаг ард түмнийхээ амьдралыг олон дахин дээшлүүлж чадсан, нийгмийн ёс суртахууны үндсэн чиглэлийг алдаагүй. Боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбарт үсрэлт гаргаж чадсан. Тэд алдаагаа амжилтаараа нөхөж чадсан. Ямар манайтай адилхан хамаг юмаа тавиад туучихсан байгаа биш. Ингэж тэд хятадын гайхамшиг гэж нэрлэгдсэн эдийн засгийн эрс үсрэлтийг 20-иодхон жилийн дотор хийж чаджээ.
Ингээд эдийн засаг нь бэхжээд ирмэгц одоо ёстой жинхнээсээ зах зээлийн харилцаагаа гүнзгийрүүлж, ардчилал руу аажмаар шилжиж эхэлж байна.
Яг нарийндаа бол ноднингоос Си ципин даргын үеэс эхэлсэн юм. Мэдээж хэрэг энэ нь америк загвар биш л дээ. Гэхдээ л ардчилал, зах зээл рүү шилжиж байна. Хамгийн гол нь тэд өөртөө итгэлтэй байна.
Үүнийг ухаан гэхгүй өөр юуг ухаан гэх юм…
Орос
Одоо Оросыг жишээ болгон харьцуулж үзнэ. Их сайхан харьцуулалт болно. Оросууд төрөө нураагаад хаяв. Хөл толгойгоо олохоо болив. Горбачев, Ельцин хоёр “ахын” хийсэн ажил л даа. Барууныг дагаж баахан манарав. Манайд хөрөнгө оруулаач гэж гуйв. Ямар үхсэн нь оруулдаг юм ?! Харин ч нөгөө барууныхан нь хуучин зөвлөлтийн хамаг технологийг аваад арилж өгөв. Хамаг хөрөнгийг нь хувьчилж аваад Орост өөрийн мэт аашлах болов. Тэгээд оросууд зөвхөн нефть, хий хоёроо Баруунд өгдөг ажилтай үлдэв. Тэрийг нь зөвхөн Оросын шинэ хөрөнгөтнүүд гадагш “шахна”, ард түмэнд пад ч байхгүй. Ард түмнээ шууд л дээрэмдэв. Гэхдээ нэг бус удаа…
Нэг “шинэ орос” Арабын Эмиратат нохойтойгоо очиж тэндхийн элит буудалд нохой оруулахгүй гэхэд нь чартерын онгоц захиалж ганц нохойгоо 16 асрагчийн хамт Москва руу буцаадаг байхад өөр нэг “шинэ орос” Засгийн Газрын гишүүний машиныг зогсоож хүлээлгэж байгаад урдуур нь автомашины цуваатайгаа цагдаагийн хамгаалалттай явж өнгөрөх жишээний…
Путин гарч ирээд хүчний байгууллагын тусламжтайгаар даварсан хулгайчуудын хандыг хага дарав. Их тэмцэл болсон юм. Зүгээр л хэдэн хулгайчийг дараад хаясан чинь Орос орон тэр дороо л босоод ирж байгаа юм.
Өөрөөр хэлбэл Путин Оросын “хуучин маягийн” нэлээд хатуу төрийг сэргээн босгож чадсан юм. Өөр арга түүнд байгаагүй байх. Ингэмэгц нь түүнийг ардчилал, хүний эрхийг зөрчлөө гэж орилолдов. Тэгээд Орос, Хятад найзлав. Төрийн удирдлага сайжирмагц эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал илт сайжрав.
Оросуудыг барууны “түүхий эдийн хавсарга” гэж шоолох нь элбэг. Хэдэн жилийн өмнө Оросын нэг том эдийн засагч: “тийм, бид одоохондоо түүхий эд (нефть, хий) нийлүүлж байгаа. Тэгээд Та нар автомашин, гар утсаа түлж амьдрах юм уу ?!” гэж өөдөөс нь даапаалсан юм. Энэ их учиртай үг юм.
Нээрээ ч бодоод байхад түүхий эдтэй хүн “юм юм” хийж болно, харин байхгүй хүн бол “хоосон” байх нь мэдээж юм. Одоо бол Оросууд “юмаараа юм” хийж сурч байна.
Орос орон улам бүр өөртөө итгэлтэй болсоор, улам бүр хүчирхэгжсээр байна.
Дүгнэлтийн оронд
Төр хүчтэй байвал эдийн засаг хүчтэй байна гэсэн цорын ганц дүгнэлт эндээс гарна. “Төр бол хамгийн хамгийн муу менежер” гэдэг бол хулгайч луйварчдын зохиосон утгагүй үг. Хэрэв төрийн толгойд хулгайч дээрэмчид гарсан бол “төрийг ухаалаг болгоё” гэх нь мэдээжийн хэрэг.
Харсаар үзсээр байтал хөрш хоёр оронд төрийн байгууламж, түүний удирдлагад ихээхэн өөрчлөлт орсоор байтал түүнийг анзаарахгүй “гадаад туршлага” гэж давхина гэдэг бол ихээхэн тэнэг явдал юм. Үгүй ядаж бүгдийг нь харьцуулах ухаан байх хэрэгтэй л дээ…
Дэлхийн практикаас үзэхэд “барууны загвар” цорын ганцаараа хамгийн сайн гэж хаана ч хэлээгүйгээс гадна хоёр хөрш ч гэсэн баруунаас авахаа аваад хаяхаа хаяж байгааг харж болмоор л санагдана.
Урд хөрш ардчилалгүй зах зээлд шилжээд их амжилтад хүрчээ. Одоо энийг ямар давтана гэлтэй биш, нэгэнт өнгөрсөн явдал. Гэхдээ тэдний төрийн бодлого, туршлагаас ухаарах сэхээрэх авах зүйл их байна ш дээ.
Хойт хөршөөс бол бүр ч их авах зүйл байна. Тэд манайтай адил онгирч давхиад хүзүүгээ хугартал хэд сайн онхолдоод хаширсан улс. Тэгээд ухаарч сэхээрээд өөрийн замаар явсан нь дээр юм байна гэж ойлгоод их амжилтад хүрээд байна. Үүнээс илүү сайн туршлага гэж хаа байдгийм ?!
Гэтэл ухаарч сэхээрэхгүй цорын ганц улс байгаа нь Монгол. Хоёр хөршөө загнасан нэг их сүрхий амьтан. Өөрөө ямар байгаагаа харах хэрэгтэй ш дээ…
Ер нь ингэхэд хөршүүдээ манайхан шиг их хараадаг улс энэ дэлхийд байхгүй гэж би баталгаатай хэлж чадна.
Намайг ингэж хэлмэгц л монголоор дүүрэн байгаа ардчилсан либералууд ардчиллаас ухарлаа, зах зээлээс ухрах гэлээ, муу коммунист, чи муу тэр орос, хятадын коммунистуудтайгаа хамт далд ор гэж харааж зүхнэ гэдгийг мэдэж л байна.
Хаа байгаа юм тэр ардчилал, зах зээл чинь ?! Ямар ч үйлдвэрлэл байхгүй өрөнд орж үхэх гэж байгааг зах зээл гэдэг болсон уу ?! Хэдхэн луйварчин ээлжилж төрөөр тоглохыг ардчилал гэдэг болж байна уу ?!
Худал хуурмагийг ардчилал, хулгай дээрмийг зах зээл гэдэг болчихоогүй бол Монголд тэр чинь даанч алга байна.
Манайхан төр капиталист, социалист эсэхээс хамаг зүйл хамаарна гэж бодоод байх шиг. Гэвч энэ бол Монголын өнөөгийн нөхцөлд бараг “онолын” асуудал мөн.
Яагаад гэвэл төр хамгийн эхлээд худалч, хулгайчгүй байх ёстой. Иймээс Монголчуудын нэн тэргүүний зорилт бол төрийг худалч, хулгайчдаас цэвэрлэх явдал мөн.
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Бид 20 жилд олон юм аа алдсан. Оносон ч алдсан нь дэндүү их. ОДоо бүр монгол хүн нь зэрлэгшиж байна. Соц үед хууль ч арай шударга байж. ОДоо хүн бүр алчихаад архинд хордсон гээд л дүгнэлт гаргуулж байна шүү дээ. Монгол орноо засах л хэрэгтэй. хөгшин залуугүй зүтгэмээр байна.
Odoo yadag geheer iim heregtei niitlel, sanaa interneteer tsatsagdsanii daraa setgegdel hesegt ni: Zov baina, Buruu baina, esvel Demjij baina, Demjihgui baina...ali esvel Sain bichjee, Muu bichjee...neg iimerhuu setgegdel 40-50 uldeed tegeed l boloo....Mongold naaldsan yum erdoo baihgui. Yag unshih humuus n yag unshij haragdaach, unshlaach uhaarch haragdaach. Gartaa chuluu bariad bosdog gazart bol iim niitlel 1 garsnii daraa odoogiin toriin hulgaichuud bugd uls ornoos hoogdono. Mongold bol SAIN BICHJEE, MUU BICHJEE, SANAL NEG BAINA...neg iim honi, uhernuud gazart bolon interneted belchij baidag (bi neg ni baina) uchir bidend naidvar baihgui ee. Sonood dald oroh heregtei.
Hulgaichuudiig hooe, zailuulii geed buu bariad ochson 2,3 huniig ta nar odoo haraldaa, gyandand baina. Tor, tumen olon min amgalan baig ch geh shig eldev demii yum yariad huruugaa hodolgui baigaa bizdee bid nar? Orovdmoor archaagui bid nar amaa hamhij baihad haa baisan germanuud Monhbayart sanaa zovj bainashdee. iim l baigaa yumdaa lalruudaa. Archaagui, amia hoohoilson hunentseruuded uneheer oor zaya alga.
... Анчны ч бай, гал тогооны ч бай хутгаа хурц болгохын тулд заавал ч үгүй эхлээд хатуу хайргаар үрэх хэрэгтэй болдог дараа нь нарийн торгон ир гаргахын тулд зөөлөн билүүүгээр уйгагүй ирлэдэг . Гэхдээ хэт ирлэвэл ир нь нурж унадаг талтай . Тэгэхлээр нэлээд их ноцолдож байж туршлагатай болоод ирэхдээ аливаа бүгдийг хийхэд алдаа бага гаргадаг сайн талтай. Нөгөө талаар нь авч үзье . Цэрэгт татагдсан Монгол аавын хүү бүр өөр өөрийн хувь тавиланг дагадаг . Том даргын хүү цэрэгт ирсэн ч ихэнхдээ Аав хүний алсын бодолгүй нэгэний алдаанаас болж арын хаалгаар гэртээ ойр алба хааж ээжийн хийсэн халуун хоол цайгаар бордогдож эсвэл ар талд ганц хоёр юм хийсэн болж хугацаат үүргээ биелүүлсэн болж оромддог. … Харин нөгөө нь эгэл жирийн малчны хүү цэрэгт ирж олон аавын хүүхдүүдийн дунд амьдран эр хүний аархах сэтгэлээр өрсөлдөн тэмцэлдэж, эцэстээ ах дүү бололцон , ухаан санаа нь бойргошиж , бие бялдар нь чангарч , аливаад уруул цорвойдог хүүхэд зан нь алга болж зарим нэг доромжлол , ганц хоёр шанаадалтыг даваад өнгөрөх тэвчээр, хат суудаг . ... Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр сайн мэт , жаргалтай зөв мэт санагдавч анхны бэрхшээл , анхны асуудал үүсэхэд бие сэтгэл нь хатуу хүтүүд бэлтгэгдээгүй том даргын хүү өвдөг сөгдөн бууж өгдөг товчоор хэлвэл биеийн амрыг хайдаг , хулгайч луйварчин араншинтай ардчилсан манж занг эрхэмлэгч нэгэн болдог . Харин нөгөө нь бэрхшээл олдох тусам улам чангарч, улам ухааждаг. ... Тэгээд зангилгийн цаг болоход бага зовж , бага хөдөлмөрлөсөн, худал хуурмаг , луйвар хулгайн замаар замнасан нэг нь хөсөр хаягдаж , ... ихэд зовж зүдэрсэн ч бууж өгөөгүй нэг нь зөвт ухаан , шударга зангаа авч үлдэж чадвал заавал ч үгүй ялалт байгуулдаг . ... Өнөөдөр хэн нэгэнд тохиолдож буй зовлон зүдгүүр , түүнийг хэрхэн давж буй зэргээс хамааран ирээдүйд тухайн хүний гүйцэтгэх үүрэг , амьдрал хувь тавиланг нь бага хэмжээнд ч гэсэн тайлбарлах боломжтой болно гэсэн үг. ... Жишээ нь ЗХУ ын маршал Г К Жуков багаасаа хүнд хэцүү амьдрал туулан, цэрэгт байхдаа хорон нэгний атаархалд өртөн бусдаас илүүгээр харуулд гаран , бусдаас илүүгээр сэлм бaрин номхон зогсож шийтгүүлдэг нэгэн байсан . Эцэст нь Зөвлөлтийн төдийгүй нийт хүн төрөлхтөнийг фашистын дарангуйлалаас аврах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан цэрэг маршал гэдгийг зөвт сэтгэлтэй хүн бүр мэддэг . Мөн Аса Дагвадорж бусдаас илүү хөдөлмөрлөж , бусдаас илүү тэмцсэн учраас ихэд өндөр амжилтанд хүрсэн гэдгийг олон Монголчууд сайн мэднэ. Энэ мэтчилэн хөлс хүчээ урсган ухаан бодлоо туйлдтал нь шавхаж чадаагүй хэн боловч ялалтын хундаганаас уудаггүй хуультай. ... Юм учиртай , сум гичэртэй . Ухаантай үг шүү. … ... Их мөрнийг өргөн хэмээж зүрхшээвээс үл гаталсугай, Өндөр уулыг хэцүү хэмээн бэрхшээвээс үл давсугай. ... Их мөрнийг өргөн хэмээн үл зүрхшээвээс гаталсугай , Өндөр уулыг хэцүү хэмээн үл бэрхшээвээс давсугай. ... Их Эзэн Богд Чингис хааны алтан сургааль . ...
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
солойт.
шизо
өвчит
хөөрхий
Byambiin Renchin guya olon uhaantan dotor neg teneg amidrah jamar saihan be , olon teneguud dotor neg uhaantan amidrah jamar hetsuu baidag bol gesen utgatai ziul helj baisan sanagdaj baina. jaahn eh ornoo gej nom shagaidag seheetnuudee sizotoi gej heleed tseejnii pangaar , miuharlaad baibal hogjil, ardchilal gej helj ongorooson 20 jilee neg ergej haraachee. unaj jabaa morio uuliin buga haraad iulne gedeg mongol ug eh saihan betuu utgatai ug youmdaa. Ardchilal gej ene delhiin haanach baihgiu he he he he zah zeelee orgojuuleh gsen tom gurnuudiin hooosn loozun youm .
... Хулгайч луйварчин байх нь хамаагүй мөнгөтэй болж л байвал үхээд тамд очсон ч хамаагүй. Социализм , капитлизм гэж туйлширaхаас илүүтэй өмсөх хувцас, идэх хоолтой болох нь хамгийн чухал … гэж танай Дэн Сяопин чинь хэлсэн тийм үү. ... гэхдээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ , Сарыг дагавал сарны гэрэл , мууг дагавал могойн хорлол . ... Хичнээн хүнд хэцүү байсан ч зөвт зам дээрээ эргэлт буцалтгүй зогсож чадсан хүмүүс эцэстээ сайн сaйханд хүрдэг , ... Харин хатуу нөхцөл байдалд бууж өгөгсөд эд хөрөнгө , эрх мэдэлд шунаж , идэх уухыг урьтал болгодог ч эцэстээ юу ч үгүй хоцордог юм. Хятадын 5000 жилийн түүх нь боолын хөдөлмөр дээр тогтсон бүдүүлэг гар үйлдвэр , хөгжлийн жамаар хоцрогдсон техник технологитой аж үйлдвэржилт , авилгал хээл хахууль , хууран мэхлэлтээр дүүрэн байдаг . Тийм дээ ч хөрөнгөтний нийгэм капитлизм нь тэдний урьд өмнө байсан амьдралын хэв маяг , амьдрах орчин болохоор маш хурдан үндсэн дүрдээ хувирч Трилион $ тай болсон ч нөгөө л боол сэтгэхүйгээрээ, шуналт зангаараа ичих чүгүй Монгол мэтийн зовж буй орнуудын 125 $ байдаг коксжих нүүрсийг 40 хүрэхгүй $ аар ил цагаан дээрэмдэх, Дорнодын Дашбалбарын ураныг нууцаар олборлон хулгайлах үйлдэл хийхдээ өөрсөд шигээ хулгайч хуурамч ардчилсан хужаа луйварчидтай Хятад төрийн нэрийн өмнөөс хуйвалдан бузар муугаа үйлддэг . Харин Монголчууд үндсэндээ сүүлийн 20 иод жилд худал хуурмаг , хорон муу дүүрсэн капитлизмаар замнаж байгаа бөгөөд энэ бол Монголчуудын төрөлх бие биенээ хүндэлж шударгаар амьдардаг талын нүүдэлчин зан чанартай огтхон ч таарахгүй учраас одоогийн оюуны хөгжлийн зогсонги байдал үүсээд байгаа юм. ... Удахгүй энэ бүх сэтгэлгээний өөрчлөлт , нийгмийн мөн чанарыг нэлээд гүнзгий ойлгох тусам өнөөгийн худал хуурмаг, авилгал, хээл хахууль, урвалтаар дүүрсэн хөл толгойгоо орооцолдуулсан эх захгүй мөнгөний төлөөх ардчилсан нийгмийн мөн чанарыг сэтгэлийнхээ гүнд хүлээн авахаас татгалзсан ихэнх Монголчуудын хандлага , ... Мөн Америк , Өрнөд , Хятад мэтийн хумсаа нуусан муур шиг бузар санаатай , өлөн чоно мэт ховдог сэтгэлтэй улс орнуудыг таашаахаа больж илтэд Оросыг дэмжиж байгааг, за гэвэл ёогүй Оросуудад нийгмийн олонхыг хамарсан хэмжээнд шударга үнэнч зан чанар оршин байгаа болохоор гэж тайлбарлаж болно. … Монголчуудын өнөөдөр туулж буй зам нь ирээдүйн цаг үеийн хувь тавиланд нь бэлдэх зориулалттай учраас аливаа асуудлыг бэрхшээлийг өөр нүдээр харж сурах хэрэгтэй. Хэрэв бид 1990 онд Хятад гэж ямар улс байдгийг бараг мэдэхгүй шахам байсан бол одоо хулгайч , хуурамч , боолын сэтгэлтэй үнэн зөвт зан чанар гэж өчүүхэн ч байхгүй улс орон гэдгийг ойлголоо. Тэр цаг үед Америкчууд гэж хэн бэ гэх талаар мэддэг Монгол хүн байсан гэхэд эргэлзэж байна. Европд фашизм 1945 онд булшлагдсан гэж үзвэл АНУ неонацизмийн буухиаг үргэлжлүүлэн авч явч байгаа түрэмгий , хүний үнэргүй , дэндүү шуналтай улс орон гэж хэлэхэд нэг их хэтэрсэн болохгүй гэж бодож байна. Монгол ахан дүүс минь бид 1990 онд балчир хүүхэд мэт гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй ард түмэн байсан. Ардчилалын хэмээх чимээгүй булаан эзлэх дайны туршид дэлхий дахиныг сэтгэлдээ багтааж чадсан, ихэд хашир суусан , тэвчээртэй наaнуу цаанууг ойлгодог , гэхдээ үндсэн мөн чанар болох нүүдэлчин зөвт чанараа алдаагүй ард түмэн болон сайн тал руугаа өөрчлөгдөн хувирчээ. ... Монгол ахан дүүс минь бид өөр зуур буй ардчилсан хужаа луйварчид урвагчид болон хорон муутангуудыг эгнээнээсээ зайлуулан хорт хавдраа тайруулан авахуулах өвчтөн адил эгнэгт ангижирч , нэгэн тугийн доор нэгдэн нягтарч , зөвт зам дээр гаран Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэн тэмцэх зангилгийн цаг нэгэнт иржээ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ёо та нар хэт урт коммент бичдэгээ болилдоо. Нvдний емне эрээлжлээд, нэг санаагаа олон дахин давтаад яг шизо гэдгээ илчлээд байхын. Сайндаа 10 мереес нэг коммент хэтрэхгуй байвал уншихад урамтай ойлгомжтой товч тодорхой байдаг. Зарим нь бас олон дахин орж ирж коммент бичихийн. Коммент бичих нь амьдрал нь болсон юм байхдаа
ЭХ ОРОН-гэдэг хувь хүн, улс үндэстэн цаашилвал нийт хүн төрөлхтөний шүтээн болсон энэ ухагдахуунийг олон хувилбараар тайлбарлах нь бий.Гэхдээ гол төлөв унасан газар угаасан ус гэж тодорхойлох нь давамгайлдаг. Энэ нь чиг илүү оновчтой бөгөөд унасан газар угаасан ус улс үндэстэн хоёр хүйн холбоотой болох нь орчин үеийн ШУ-ны түвшинд тайлбарлагдаж байгаа боловч бас тийм төгөлддөр бус ажээ. Олон улсын эрдэмтэдийн сүүлийн үеийн хамтарсан судалгаагаар эх орон гэдэг юуны түрүүнд хүмүүс,ард түмэн нь байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Газар нутаг гэдэг нь үнэн боловч харьцангуй ойлголт ажээ. Жишээ болгоход Курилийн арлууд өнөөдөр Оросуудын эх орон. Хэрэв Японд шилжвэл Япончуудын эх орон болох жишээтэй. Иймд газар нутаг бол аливаа амьтан, араатан, жигүүртэн болон альч улс үндэстэн ард түмний амьдрах, оршин тогтнох БИО-ОРОН ЗАЙ нь болдог юм байна. Үнэндээ ч ард түмэн үгүйгээр улс үндэстэн, эх орон гэдэг ойлголт байхгүй байхсан билээ. Ийм учир шалтгаан , хүчин зүйлээс улбаалан бүх улс үндэстэн ард түмэн өөр өөрийн амьдрах-орчин био-орон зайдаа үе удамаараа дамжин амьдарч бусдаас илүү дасан зохицож, био-орон зайтайгаа ойлголцож, амьдрах оршин тогтнох чадвар нь илүү болж, био-орон зайдаа татагдан тэмүүлж, бишрэн шүтэж, цаг үргэлж хамгаалан тэмцэж ирсэн байна. Вьетнамруу бэлэгт явуулсан морь тэр холоос эргээд өөрийн нутагтаа гүйж ирсэн гэдэг чухам үүнтэй холбоотой байдаг байна. Энэ тодорхойлолт нь орчин үед шинээр гарч ирсэн шинжлэх ухаануудын тухайлбал экологийн шинжлэх ухааны ойлголттой яв цав нийцэж байгаа юм. Энэ бүхнийг өгүүлэхийн учир гэвэл хэрэвээ та эх орондоо хайртай хүн бол юуны түрүүнд ард иргэдээ хүмүүстээ хайртай байж тэдэндээ үргэлж тусалж байх ёстой юм байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Эс бөгөөс та эх оронч хүн биш болж таарах нь байна. Амьдрах, оршин тогтнох БИО-ОРОН ЗАЙ-гаа хамгаалж, унаган төрхөөр нь авч үлдэх, харилцан бие биедээ тусалж хамтран ажиллах хөгжих нь эх оронч үзэл бөгөөд урт удаан хугацааны туршид тогтвортой хөгжих нэгэн салшгүй хүчин зүйл юм.
Манай залуучууд огт юм уншиж чадахаа больсныг эндэх комент харуулж байна
103.26.194.1 tegeed chi bodit barimt ni haana bainaa eh survaljaa taviach saikhan shaah gar yumaa uuruu yu ch hiij chadahgui busdad buruu yum zaana
Mongold Putin shig tseverlegee hiij chadah hun baidaggui yum bish uu? Jaahan dugaraad ireheer ni ooroor ni bolood ar gereer ni oroldood, osol avaar hiigeed taliilagchihdag yum bishuu? ANOD banknii hen bilee neg baagii helj baisan, Mongold neft bolovsruulah uildver baiguulah ajild ner orson humuust dandaa gai tohiolddog gej. Teren shig bidniig hogjihoos, bidniig zov zamd orohoos ene 2 horsh chin uhtlee aidag yum bishuu?
Маруухан орчуулагч. Хальт мульт орос хэлтэй гэж байгаа. Жишээ нь:Дөрөвдүгээрт, “Яг таг байх” (нарийн байх): Зах зээлийн аргууд, ялгавартай (дифференциал) стратеги ашиглахдаа инноваци, өндөр ангиллын үйлдвэрлэл хийгээд технологиийн тусламжтайгаар эдийн засгийн хөгжилд хүрнэ. гэжээ. Аятайхан орчуулах боломж их бий. Дээр нь их юм мэддэг царайлаад муулахыг нь яана. Ер нь бол хавар болсны дохиог энэ тааруу орчуулагчын орчуулгаас харахад ойлгомжтой байдаг.
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
Орчуулгын хувьд бол яахавдээ, ямар мэрэгжлийн орчуулагч биш, тиймээс үгийн сонголт бас найруулга тал дээр тийм ч оновчтой бус юм анзаарагдаж л байдаг юм. Гэхдээ гол санаагий нь ямар ч байсан ойлгогдохоор орчуулчихдаг юм аа, эрхбиш судлаач болохоороо, хэ хэ. Ер нь зарим нэг оновчгүй үг найруулга бүхий хэсгийг нь уншихад цаад гадаад хэл дээрээ иймэрхүү байсан болов уу гэдэг нь шууд л харагдаад төсөөлөгдөөд байдаг юм.
Нээрээ л хавар ирж байгаагийн дохиог хэвлэл мэдээллээр аваад байна шүү. Манай хүнд гарууд дор бүрнээ хөдөлгөөнд оржээ. Судлаач Ганаа гуай яалт ч байхгүй шизогийн нэгэн өвөрмөц ангилалд баараггүй багтдаг хүн л дээ. (Галзуу хүний хажууд галзуу гэж хэлж болдоггүй юм гэсэн, одоо шууд аттаклаад л эхлэх биз, хэ хэ). Нэг юм бичихдээ хэдэн үгүүлбэрийн ард шууд л уншигчаа хуцуулаад л, тэгснээ бас дахиад хэдэн үгүүлбэрийн ард уншигчаа алах болоод л... үнэн гошин шог л доо. Гэхдээ яахвээ хөөрхий, үнэхээр хэрэгтэй юм бичдэг хүнийг хүндлээд уншаад л байдаг юм даа.
Ер нь бол дэлхийн улс орнуудыг дундачлаад аваад үзэхэд 4 хүний нэг нь сэтгэхүйн ямар нэг гажигтай байдаг буюу шизогийн олон төрлүүдийн аль нэгт багтдаг юм гэсэн шүү. Энэ нь заавал галзуу солиотой ч юмуу мээкээ гэсэн үг биш. Хэрвээ дэлхийн дундач улсын 4 хүний нэг нь ийм байдаг юм бол, миний ажиглалтаар Монголчуудын хувьд 2 хүний нэг нь ийм байдаг гэдгийг хэлж чадна. Та зүгээр л гудманд гараад анзаараарай, хүмүүс хоорондоо ярьдаг биш хэрэлддэг, хэрэлдэж байгаа хүмүүс учиртай тайван яриад асуудлаа зохицуулна гэж хэзээ ч байдаггүй эсрэгээр бие биенийхээ дээр л гарч байвал ухаан санаа нь биенээсээ салаад явцын болвуу гэмээр хашхирч амь нь хаа байгаа бол гэж тэмцдэг. За эцэст нь зүгээр л дурдахад, манайхны машин замын хөдөлгөөнд оролцож байгаа дүр зураг бол Монгол хүн гэж бүдүүлэг мангуу хүнийг л хэлдэг юм байна гэдгийг олон таван үггүй харуулдаг юм.
Монгол хүн Монголдоо тэжээвэр нохойноос ч дор амьдпарч байна. Гэтэл одоо хятадууд үнэн толгой дээгүүр болсон байна лээ. Хятад төр сайн ажиллаж байна.
... Анчны ч бай, гал тогооны ч бай хутгаа хурц болгохын тулд заавал ч үгүй эхлээд хатуу хайргаар үрэх хэрэгтэй болдог дараа нь нарийн торгон ир гаргахын тулд зөөлөн билүүүгээр уйгагүй ирлэдэг . Гэхдээ хэт ирлэвэл ир нь нурж унадаг талтай . Тэгэхлээр нэлээд их ноцолдож байж туршлагатай болоод ирэхдээ аливаа бүгдийг хийхэд алдаа бага гаргадаг сайн талтай. Нөгөө талаар нь авч үзье . Цэрэгт татагдсан Монгол аавын хүү бүр өөр өөрийн хувь тавиланг дагадаг . Том даргын хүү цэрэгт ирсэн ч ихэнхдээ Аав хүний алсын бодолгүй нэгэний алдаанаас болж арын хаалгаар гэртээ ойр алба хааж ээжийн хийсэн халуун хоол цайгаар бордогдож эсвэл ар талд ганц хоёр юм хийсэн болж хугацаат үүргээ биелүүлсэн болж оромддог. … Харин нөгөө нь эгэл жирийн малчны хүү цэрэгт ирж олон аавын хүүхдүүдийн дунд амьдран эр хүний аархах сэтгэлээр өрсөлдөн тэмцэлдэж, эцэстээ ах дүү бололцон , ухаан санаа нь бойргошиж , бие бялдар нь чангарч , аливаад уруул цорвойдог хүүхэд зан нь алга болж зарим нэг доромжлол , ганц хоёр шанаадалтыг даваад өнгөрөх тэвчээр, хат суудаг . ... Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр сайн мэт , жаргалтай зөв мэт санагдавч анхны бэрхшээл , анхны асуудал үүсэхэд бие сэтгэл нь хатуу хүтүүд бэлтгэгдээгүй том даргын хүү өвдөг сөгдөн бууж өгдөг товчоор хэлвэл биеийн амрыг хайдаг , хулгайч луйварчин араншинтай ардчилсан манж занг эрхэмлэгч нэгэн болдог . Харин нөгөө нь бэрхшээл олдох тусам улам чангарч, улам ухааждаг. ... Тэгээд зангилгийн цаг болоход бага зовж , бага хөдөлмөрлөсөн, худал хуурмаг , луйвар хулгайн замаар замнасан нэг нь хөсөр хаягдаж , ... ихэд зовж зүдэрсэн ч бууж өгөөгүй нэг нь зөвт ухаан , шударга зангаа авч үлдэж чадвал заавал ч үгүй ялалт байгуулдаг . ... Өнөөдөр хэн нэгэнд тохиолдож буй зовлон зүдгүүр , түүнийг хэрхэн давж буй зэргээс хамааран ирээдүйд тухайн хүний гүйцэтгэх үүрэг , амьдрал хувь тавиланг нь бага хэмжээнд ч гэсэн тайлбарлах боломжтой болно гэсэн үг. ... Жишээ нь ЗХУ ын маршал Г К Жуков багаасаа хүнд хэцүү амьдрал туулан, цэрэгт байхдаа хорон нэгний атаархалд өртөн бусдаас илүүгээр харуулд гаран , бусдаас илүүгээр сэлм бaрин номхон зогсож шийтгүүлдэг нэгэн байсан . Эцэст нь Зөвлөлтийн төдийгүй нийт хүн төрөлхтөнийг фашистын дарангуйлалаас аврах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан цэрэг маршал гэдгийг зөвт сэтгэлтэй хүн бүр мэддэг . Мөн Аса Дагвадорж бусдаас илүү хөдөлмөрлөж , бусдаас илүү тэмцсэн учраас ихэд өндөр амжилтанд хүрсэн гэдгийг олон Монголчууд сайн мэднэ. Энэ мэтчилэн хөлс хүчээ урсган ухаан бодлоо туйлдтал нь шавхаж чадаагүй хэн боловч ялалтын хундаганаас уудаггүй хуультай. ... Юм учиртай , сум гичэртэй . Ухаантай үг шүү. … ... Их мөрнийг өргөн хэмээж зүрхшээвээс үл гаталсугай, Өндөр уулыг хэцүү хэмээн бэрхшээвээс үл давсугай. ... Их мөрнийг өргөн хэмээн үл зүрхшээвээс гаталсугай , Өндөр уулыг хэцүү хэмээн үл бэрхшээвээс давсугай. ... Их Эзэн Богд Чингис хааны алтан сургааль . ...
Uursdiiguu amitadtai hartsuildag iim humuus baga l baigaasai. Baga arhi heregleed, ajil turul hiigeed yavahad bolj l baina shuudee.
судлаач(орчулагч,бас хөлсний сурвалжлагч биш шүү) ганхуягийн үнэнийг бичсэнийг эсэргүүцэж байгаа хүмүүст ганц юм хэлье. та бүхэн үнэнийг ойлгох чадваргүй юм. яагаад гэвэл та бүхний бэлэг эрхтэн чинь толгойноос чинь хавьгүй илүү ухаалаг юм.битгий гомдоорой.худлаа гэвэл өмдөө шувтлаад сайн хар.
Mash zuv zuitei uneniig todoor bur,MONGOL TURIIN hulgach nar hueuuguu zuuj bgaa hulaganuud shig nudend haragdtal bichjee...Turiig hudalch, hulgaich naraas tseverleh tsag ni boljee...Amjilt husie!!!
Alright gej BAGBANDiin titem ug shig hooson nomchirhdog, tegeed bas nurshuu neg etgeed b naa. Ug ni tiim lag yum bol il garah heregtei l dee
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
http://www.youtube.com/watch?v=seixKpRrDvk
Ta gahaltai saihan bichjee. Neeree l,... bid yu hojiv? Amjilt husiye
Монгол хөгжих яагаа ч үгүй. Яагаад гэвэл боловсролын салбар өөдлөхөөс өнгөрсөн байна. Дунд сургуулийн багш нар хүртэл энэ хүний тэнэгийг гайхаж үгээ хэлж үсээ зулгааж байна гэнэ http://gashuun.mn/309
Боловсролын сайд гэгч нь өөрөө тас харанхуй. Доодох нөхөд нь бас харанхуй.
Боловсролын сайд Ё. Отгонбаяр рекет мөнгө угаах гээд юм юм хийсэн гэж яригдаж байхаар чинь яах юм. Тэгээд УИХ-д хууль тогтоогоод бидний толгой дээр сууж бн. Орос, Хятад 2-ын туршлагаар бол ийм үзэгдэлийг арилгахгүй бол ардчилсан, комунист аль нь байсан хөгжихгүй. Ийм хүмүүстэйгээ тэмцэж чадвал комунист байсан ч хөгжиж болдог гэдгийг үзүүлээд байгаа юм бишүү?
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
Өнөөдрийн боловсролын сайд маань нууц амраг, нууц хадам эхээ нэг их сургуульд шахсан гээд байна. Үнэн болуу
Сэхээтнүүд,өндөр мэргэжилтэй ажилчид гэх мэт бүлгүүдээс бүрдэх дундаж давхаргынхан ард түмний олонхи болж байх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зах зээл болох,нийгэм-эдийн засаг-соёл-боловсорол тогтвортой хөгжлийн бодлогод чухал баймаар,гэтэл элит,дээд давхаргынхан дундчуудын ялгаа ихсэж,дундчууд нь ядуусын эгнээнд ортлоо амжиргааны түвшин доройтсоор...Баталгаажих түвшингээс доогуур гээд ажилгүй хэсгийг л их дэмжих юм.Тэр нь хэдэн архичдын хармаанд л ороод байгаа юм биш үү?Ажлаа хийгээд явсаар,ядуурсаар байгааг анхаарч ,олон түмнээ ажлаа хийгээд явахад ар гэртээ санаа зовохооргүй байхаар улс орноо тогтвортой хөгжлийн замаар(Швейцар маягийн ч юм уу?) төр засаг болохын тулд юунаас эхлэх ёстой бол?
Дундад иргэн улс гэж бгаа. үхэр монголчууд шалдан царайлчаад бас хужаа гэж гуцах нь өнгөрч яваа тэмээн жинрүү айлын нохой гуцахтай адил санагддаг биз дэ кэкээ
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
2013 онд боловсролын үнэлгээгээр дэлхийд тэргүүлсэн улсууд нь бүгд Хятадууд байсан ш дээ. Хятад, Тайвань, Хонг Конг, Сингапур. Гайхалтай. Хятадууд коммунист байна уу, капиталист байна уу хамаагүй үнэхээр мундаг бодлоготой хөгжиж байна даа. -http://gashuun.mn/136
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
Ganaa gedeg "sudlaach" muulahaas oor yu hiideg yum be? Neg shiidel sanal bolgohj baisan uu ene hun? Etssin etsest Mongol bol Oros, Hyatad shig delhiin super guren bish, hun am heterhii tsuun, tsag uuriin nen tohiromjgui nuhtsultei, gazarzuin huvid hyazgaarlagdmal. Gehdee bid nar harin ch dajgui yavj l bna. Olon asuudalaa oilgoj ehelj baina. Oilgoj ehleegui buur olon asuudal ch baina. Gehdee bugd l hiigeed yavj bna. Harin Ganaa shig uglehees uuriig hiideg hun az bolj tsuuhun yumdaa.
Yarih ni hiihiin tal ni gej Erunhiilugch helsen bizdee. Yadaj bolokhgui bgaa yumaa zuw untsguus ni yaridag heseg baimaar bna shdee.
ene hvnd erh medel bgaa bish yu hiih be malaa.. ene hvn harin zob bichij bna ene baihad ard tvmen d heregtei..
АН-ын хүн байна.
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
"Монголчуудын нэн тэргүүний зорилт бол төрийг худалч, хулгайчдаас цэвэрлэх явдал мөн".Зөв хэлсэн байна. Ухаалаг төр гэж үүнийг л хэлэх байх.
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
Tand ich baiarlalaa. nam nertei tord eeljlen garch bui hulgaich nar taniig zorigiig nuhsan shigee nuhna shuu, tani shig humuus luivarchdad aiultai, mongoliin tord garsan luivarchdiin bulegleld mongol hun ogt hamaagui bolson, tednii targalsan ard tumnii doroitson 2 tentsene
олон улсын байгууллага монголчуудын 10 аас дээш хувь нь шизо өвчтэйг баталсан. шар хадны эмч нар маш бага хувь гэж тооцдог. ардчилал монголд жинхэнэ утгаар бии болсны дараа ганхуяг мэтийн шар хадны эмнэлэгийн хяналтад байх ёстой хүмүүс жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн. тэд өвчтэй учраас өөрийгөө судлаач л гэж ойлгоно. харин улс оронд тэдэнд зориулах эмчилгээ эм байхгүй болохоор хөөрийс өөрсдийгөө судлаач, магадгүй од гэж нэрлэдэг л дээ.
Нэгдүгээрт, “Засаглалыг хязгаарлах”: Засгийн Газрын эрх мэдлийг хязгаарлаж, түүний функцийг өөрчилж, удирдлагын аппаратыг цомтгож, удирдлагын доод шатны байгууллагад илүү эрх олгож, нээлттэй зах зээлийн “үл үзэгдэх гар” болон Засгийн Газрын “ил үзэгдэх гарыг” ашиглах хэрэгтэй, энэ бол “өнөөгийн Засгийн Газрын тэргүүн зэргийн зорилт мөн." Ene zoriltiig manai yerunhiilugch ali hediin todorhoilood tailbarlaad ugchihsun baigaa. Harin ene shinechleliig ni oilgoj demjih humuus haramsaltai ni tun tsuuhun sanagdana. Ihenh humuus Elbegdorjiig yu ch hiihgui, avilgatai temtsehgui baina, show-man gegchlen haraaj zagnah yum. Bidend yu hiih heregteig todorhoi heleed ugchihsun bizdee?! Elbegee ganzaaraa bish, bis ch uursduu avilgal, hariuzlagagui baidaltai temtseh yostoi bishuu!?
Элбэгдоржийн ард Увс Ховдын улс төрчдийн мафи гэж том юм байдаг юм. Тэр хүн бол зүгээр л наана нь шоу хийх үүрэгтэй
Харин тийм шиг байгаа юм...
Сүүлийн 24 жилд шүдний чигчлүүр хийж чаддаггүй улсын шүлсээ үсэргэдэг ерөнхийлөгчөөс өөр харах юм юу ч байхгүй болсон.Хамгийн инээдэмтэй нь өнгөрсөн хугацаанд гол үзэл сурталч,онолч,стратегч Баабар гэгч нь өөрөө гадаадын хөлсний бичээч байсан болохоор бүх юм ойлгомжтой. Түүх давтагдаг гэж үнэн юм. Хүрээг дахин чөлөөлөхөөс нааш хөгжихгүй. Гадаад,дотоодын мөлжлөгийг таслан зогсоож байж хөгждөгийг түүх бид хэлсэн.Түүхээ бүү март.МАРТВАЛ СӨНӨНӨ............Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пульмёт зоогоод ч хэрэггүй . Харин Зайсангийн аманд ганц пульмёт зоогоод л болно доо .УРА, УРА, УРА...........
Сүүлийн 24 жилд шүдний чигчлүүр хийж чаддаггүй улсын шүлсээ үсэргэдэг ерөнхийлөгчөөс өөр харах юм юу ч байхгүй болсон.Хамгийн инээдэмтэй нь өнгөрсөн хугацаанд гол үзэл сурталч,онолч,стратегч Баабар гэгч нь өөрөө гадаадын хөлсний бичээч байсан болохоор бүх юм ойлгомжтой. Түүх давтагдаг гэж үнэн юм. Хүрээг дахин чөлөөлөхөөс нааш хөгжихгүй. Гадаад,дотоодын мөлжлөгийг таслан зогсоож байж хөгждөгийг түүх бидэнд хэлсэн.Түүхээ бүү март.МАРТВАЛ СӨНӨНӨ............Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пульмёт зоогоод ч хэрэггүй . Харин Зайсангийн аманд ганцхан пульмёт зоогоод л болно доо .УРА, УРА, УРА...........
Түүхийн сургааль бол түүхээс хэзээ ч сурдаггүйд байдаг. Одоо жаахан ядраад /ядарсан ч юм уу даа/ ирэхээрэй дарангуйлагч хүсээд л...
Улс орон маань хөгжихгүй байгаа нь юутай холбоотой юм болдоо гэж хэн хүнгүй л боддог байх даа. Миний хувьд сүүлийн үед биднийг удирдаад яваад байгаа том, дунд, жижиг ер нь төрийн албанд ажиллаж байгаа хэнбугай нь ч гэсэн ажилдаа "хоноц"-ын сэтгэлээр өөрийн эрхгүй ажилладаг болсонтой холбоотой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэндээ. Нэг албан тушаал авна. Гэхдээ удахгүй халагдах учраас өөрт байгаа эрх мэдлээ зөвхөн хувьдаа ашиг олохын төлөө ашиглана. Халагдана.щ, дахиад өөр газар дарга болно. Бас хувьдаа ашиглана, халагдана, дахиад өөр газар дарга болно. Ийм л хоноцын сэтгэлээр ажлаад байна даа. Энэ ойлголтод бүгд хамаарна шүү. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, яамдын сайд гээд л бүр багийн дарга хүртэл. Хэн ч тухайн салбартаа юу ч хийдэггүй. Яг хийе гэвэл маш их бололцоо байгаа. Худлаа туршлага судлах нэрээр гадагшаа явдаг томилолтынхоо мөнгийг хэмнээд байгууллагынхаа тогтвортой үйл ажиллагаа явуулах техник хэрэгсэл худалдаж ав, чадах уу? тийм сэтгэл байна уу? ажиллах хугацаандаа нэг ч гадаад явахгүй зөвхөн салбартаа үйл ажиллагаа явуулж чдах уу????
Ганхуягтай санал нэг байна.
Монголчуудын нэн тэргүүний зорилт бол төрийг худалч, хулгайчдаас цэвэрлэх явдал мөн гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гагцхүү яаж гэдэг дээр санал бодлоо уралдуулаад зогсохгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа. Хүчирхийлэлээр хол явахгүйг Украйн болон бусад нь харууллаа. Тэгэхлээр сонгуулиар "хувьсгал" хийх нь хамгийн оновчтой боловч ахиад л "худалч, хулгайчид" нь гараад ирэх байх даа. Сонгогчид нь өөрсдөө хууль ёсийг бус "шудрага ёс"-ийг хүсэгчид байхад их л хэцүү. Гэхдээ ямар нэгэн гарц байж л таарна даа.
Үгүй ээ нөгөө Баабар тэргүүтэй хорлон сүйтгэгчид дахиад Оюутолгойн мөнгөөр төрийн эрхийг хууль бусаар авна.Тэрний оронд Баабарыг нөхдүүдийнх хамт Сүхбаатарын талбайд олны нүдэн дээр дуэльд дуудаж үзэлцэх хэрэгтэй. Яагаад Баабарт сонгуулийн эрх булаалгаад дуугүй сууж байх ёстой гэж. Оюутолгойг худалдсан заналт дайсантай тэмцэхгүй гэж үү...
16 онд сонгуульд санал өгөх хүн олдохгүй яагаад гэвэл хэнийг ч сонгосон адил.Сонгогдсон нөхөр маань тэр 4 жилд дөмөгхөн идэж аваад л зайлахаа боддог.Бас волоогүй ээ дахиад идэх хүсэлтэй гээч.Харин үүнийг мэдсээр атлаа түүнийг боож хаах хуулийг аль болохоор хойш тавихаа мэддэг .Одоо ард түмний сонголтгүйгээр дээш гарахын тулд намын нэрийн жагсаалтаар гардаг квотоо нэмэх юм гэсэн.Ичихгүй тэр квот нь нэг л мэдэхэд 76 волчихсон байхвий.
Tэд одоо ард түмнээ яаж баалдаг болсон гээч.Би түрээсийн байранд амидарч байна.Гэртээ хар цагаан зурагт ч байхгүй.Та нар обшоор банк гэж гадаадийн банкийг мэдэхүү.гэх мэт доошоогоо эрээ цээргүй нулимдаг болсныг та нар минь мэдсэн ч мэдээгүй царайлаад л эсвэл дэмий л хоорондоо захиа бичилцхээс хэтрэхгүй байвал нэг сайхан нартай өдөр мал ч үгүй баялагч үгүй бүгд дулааний шугамны хоолойд хэвтжээ байвал их юм.
ene Hun sain bichjee.. Yavan changarch Baih shig.. ene bicheed bgaa Yumaa TV-eer neg Saihan yariad mongol tumen dee oilguulj ogoh arga ba uu.. ene Sonin.mn bainga unshdag 100 200 mongol bgaa Baih oor busad mongol tumend, zaluustai yaaj holbogdoj uzel surtalaa oolguulah be gedeg chuhal.. deerh 2dugaar huntei sanal neg baina, neg yum bicheed humuus hudlaa unen baahan yum bichij herelddeg Baih.. tegeed margaash bichsen Hun unshsan Hun 2 yuch boloogyi yum shig ene hudlaa niigemd amidarsaar l Baigaa.. Yadaj bichij bgaa n bodlogoor niigem hund hurgeheer tolovloj bichih heregtei neg bicheed hayadag bish.. Bid hodloh n chuhal yaaj gedeg Sanaa ugaasa Hun Burt 80 bgaa bizde.. Teriig bazaj niigemiin setgelgeeg bolovsrol system iig oorchloj dor hayaj zaluus n muhar suseggyi boloh heregtei baina..
Тиймээ үнэн хятад ухаан гэхээр аймаар юм боддог үгүй шдээ Айхтар хүлээцтэй олон дахин буруу зөвийг боддог боловсруулдаг ухааныг хэлдэг гэж бодож байна 2 хөрш маань айлын тэжээвэр хав хуцаж байхад ер ажирдаггүй явж байдаг анч ноход шиг л байдаг байхгүй юу эсвэл гэрийн нохой хээрийн боохойг холуур явахад хуцдаг шиг тэд юу анзаархав дээ хээрийн боохой, анч ноход зөрүүд нь хөдөлөөд тэжээвэр лүү дөхөхөд л тэд нам болно ш дээ хээорийн боохой хотонд ойр дөхөхөд гэрийн нохой хуцах нь бүү хэл нам дуугүй болдог биз дээ хэ хэ тэгээд эзнээ харахаар нэг их ийш тийшээ харж хуцдаг гөлөгөн хав бол монгол шүү дэээрх биш одоодоо тусгаар улс ухаантай юм болохоор ноход холоос бас чимээ өгч хуцаж байгаа болохоос биш тоож хуцаж байна гэж бодож байгаадаа Ер ийм цөөхөн хүн амтай ийм их газрын бөаялагтай орон бол юун зах зээл ардчилал вэ зүгээр л байгаарай байхгүй бараг айл болгоны хаягаар хувь хишигийг нь шударга төрийн тэргүүн нь хуваагаад авсан өгснийг нь баталгаажуулаад явахад л хангалттай шүү дээ Үүний монголын онцлогтой ардчилал зах зээл гэж нэрлээд тэгш хувиаролалтын зарчимаар Монголын хүн ам наанадаж 10 сая хүртэл нь аваад явахад хангалттай шүү дээ үйлдвэрлэл хөгжүүлье хүн ажиллах хүч байхгүй зах зээл байхгүй эсгийгээр гэрийн тавчик хийсэнээ үйлдвэрлэл сэрэглээ гэх аарцаа зуураад савалсанаа гайхамшиг гэх ийм улс байхуу даа тэгээд гадны ажиллах хүч орж ирээд юмыг нь хийгээд өгье гэхээр Монголыг эзлэх гэлээ зах зээлийг минь булаалаа гэх ер нь юу билээ өөрсдөө арматурын төмөрөө цементээр дотооддоо хангаж чадахгүй байж юун байшин барих хэ хэ үсэрээд " саяыг нэрээр нь аймаг, сумаар нэр овогоор нь хэлнэ шүү цээж сайтай хүн бол Жоохон цэгцтэй ухаантай хатуухан гар л монголд хэрэгтэй дээ Ганхуягаа чи санаа сэдэл өгдөг шүү зөв Хуягаа наадуул чинь ухаарах болов уудаа яаадаг бол доо За за амжилт бичээд бай цөөн ч гэсэн ухаарна байх
Зөв юм эхлсэн байна.Манайх шиг нутаг нугаараа,эсвэл бүлэг фракцаараа талцаад үзээд байгаа хүмүүс яаж ажил хийж чадах вэ
Манай зарим сэтгүүлчид Баабарт хөлслөгддөг.Баабар нь өөрөө Оюутолгойд хөлслөгддөг. Ёстой нөгөө боолын боол гэдэг энэ байх даа.
Монголыг хогжуулэх ундсэн арга нь одоогийн нохцолд уйлдвэржилт, уул уурхай гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Уйлдвэржилт, уул уурхайн хогжилд 2 хоршийн зориуд тээг тавиад байна. Уундээ Монголд 5 дахь цуваа болгож Байгаль орчин хамгаалагч гэх нохдуудыг ашигладаг. Жишээ нь: алтныхаа олборлолтыг нэмэгдуулэх гэхээр Монхбаяртангууд гараад ирнэ. Уранаа олборлох гэхээр энэ талын ямар ч мэдлэггуй гарууд цомын хаягдал, цомын зэвсэг, атомын цахилгаан станц, хэн гуайн ухсэн тугал яриад эхэлнэ. Нефт боловсруулах уйлдвэр байгуулах гэхээр Оросууд нефт огохгуй гээд хэвтчихнэ. Монгол улсаа хогжуулье л гэвэл дотоод дахь 5 цувааг хатуухан гараар дарахаас эхлэх хэрэгтэй.
Ene Baabartan b na, temee geheer Yamaa gene.
alt uhaar vildberlel hogjdog genee tenegee,tegeed manaid usaar alt olboroldog hamgiin muu tehnologoor gazar delhhig svidgej bna. barag vr hvvhedee vldeej daraa ni abiy daa.. neftiin vildberiin harin heden baychuud l horig hiij binzen shahdag zeelee aldahgui geed l..
Та их юм бичих юм даа.Даанч энэ малнуудад яаж өнөөдөр маргааш хэдэн юм хулгайлах вэ гэхээс өөр бодох сэтгэх зүйл алга. Нэг хэсэг МАН идэж уусан. Одоо АН мөн дутахгүй идэхээр улайрч байна. өөр бодох сэтгэх юм гүй болсон. Яан даа
Одоогийн засагт байгаа хулгай нарт зөвлөхөд нэгэнт л хэзээ нэгэн цагт шоронд орж шонд өлгөгдөхөөс хойш болмж байгаа дээрээ сайн шиг идээд уугаад авцгаа. Дахиж хүрд эргүүлэх боломж олдоо ч уу, үгүй ч үү. Олдлоо одооных шиг цөм цөм идэх шанс гараа ч үү , үгүй ч үү. Тэгэхээр тэрбум тэрбумаар нь хусаад л байх хэрэгтэй шүү.
Хулгайгүй болгох арга чинь л төрийг өмчгүй болгох...
Хятадууд эдийн засгийн шилжилтээ нам төрийн хатуу хяналт дор хийж чадсан учраас шилжилтийн үед зайлшгүй болох донсолгооноос зайлсхийж чаджээ. Өөрөөр хэлбэл ардчилалгүйгээр зах зээлд шилжжээ. Ene komunist hytaduud er ni aihtar uhaantai humuus yumaa. 2.8 han saya huniig avaad yavj chadahgui baigaa manai darga nar 1.3 terbum hytadiig udirdaj baisan bol hytadiin uildverleliig unagaad, yastan undesten, ardchilal komunistaar ni heden hesegt huvaagdsan uls bolgood, irgenii dain, olsgolon geed 9 shidiig ni burduuleed hayah baisan da.
Ганхуягийн зөвлөснөөр Хятадын жишээгээр "Их цэвэрлэгээ" хийх цаг гарцаагүй ирнэ. Тэр үед өнөөдрийн энэ хулгай нарын хэдийнх нь толгой мөрнөөсөө салах, хэд нь сараалжит торны цаана "төрийн тусгай хамгаалалт"-нд орохыг хэн ч таашгүй. Украин шиг 20 жил "хэдхэн луйварчин ээлжилж төрөөр тоглохыг ардчилал" гэхээс ард түмэн бүр залхаж гүйцээд хоёр тал болж өөд өөдөөсөө буу шагайх ч хэрэг гарч магадгүй. Ингэж байж л нийгэм цэвэршинэ үү гэхээс засаг төр "ардчилсан", "дарангуйлагч", "энэрэнгүй" "харгис" гэнэ үү өөр юу ч гэж нэрлэгдэж байсан энэ шудрага бус байдал хэзээ ч арилахгүй. Францад л гэхэд 1780-1850 он хүртэл цус урсгасан хэдэн арван хувьсгал ар араасаа цувран гарч бие биенээ хайр найргүй алалцаж байсны хүчинд л одооны харьцангуй шударга нийгэмд хүрсэн гэж байгаа. Манайх шиг огогтнын хамраас ч цус гаргалгүй "ардчилсан" хувьсгал хийгээд бүх юм сайн сайхан болно гэдэг бол лөөлөө л байхгүй юу даа.
http://www.youtube.com/watch?v=seixKpRrDvk
Yer ni hamraasaa tsus gargah tsag oirtoj baigaa baih aa, heleed ch nemer alga shiv dee?!
Германы эдийн засгийн зөвлөх манай эдийн засгийн нөхцөл байдалд анализ хийгээд Европын холбооны улсууд нийлээд 100 жилд тавьсан 2,2 тэрбум долларын өрийг Монгол улс 2 жилд тавьсан нь даанч хариуцлагагүй үйлдэл болжээ гэж үнэлсэн байна.Ийм хариуцлагагүй лалруудад улсаа даатгасан бид ч мөн ч ухаалаг хүмүүс шүү.Хамгийн аймшигтай нь тэр тоймгүй их зээлийг эргэн төлөх чадвартай үйлдвэрт хөрөнгө оруулсангүй.Уулзвар өргөтгөж,хөшөө нурааж,нэг наст цэцэг тарьж,хогийн уут тарааж л үрэн таран хийлээ.Монголд харь гарагийн хүмүүс шиг үгээр хооллодог иргэд бий болсон бололтой.Ардчилал гэж ярихын хирээр л гэдэс нь цадаад байдаг болсон юм уу даа.Дүр эсгэсэн хуурамч ардчилал дарангуйллаас ч доор гэсэн үнэн үгийг сонссон уу та нар.Эх орноо хайрласны төлөө Мөнхбаярыг шоронд хийлээ.Одоо бид монголын заналт дайсан болчихоод байгаа МАН-АН-г сөнөөн булшлах том ажлыг шуурхай хийх ёстой.Хамгийн түрүүнд хийх ажил бол энэ л байна.
Европын холбооны улсууд нийлээд 100 жилд тавьсан 2,2 тэрбум долларын өр гэж худлаа ярихаа болио. Зөвхөн ганц хоёрхон жилийн өмнө зөвхөн ганц Грек нь гэхэд л хэдэн 10 тэрбумын зээл аваа биз дээ.
odoo portugaliin ediin zasag svireed 120 terbumiig ogonoo gej bnaa.. grek bol barag absan zeel 150 terbum bolonoo malaa. bas odoo ispani, itali hvndhen bgaa.. er ni baruun dundaa gol oron german l gaigui bnaa..
Сүүлийн 24 жилд шүдний чигчлүүр хийж чаддаггүй улсын шүлсээ үсэргэдэг ерөнхийлөгчөөс өөр харах юм юу ч байхгүй болсон.Хамгийн инээдэмтэй нь өнгөрсөн хугацаанд гол үзэл сурталч,онолч,стратегч Баабар гэгч нь өөрөө гадаадын хөлсний бичээч байсан болохоор бүх юм ойлгомжтой. Түүх давтагдаг гэж үнэн юм. Хүрээг дахин чөлөөлөхөөс нааш хөгжихгүй. Гадаад,дотоодын мөлжлөгийг таслан зогсоож байж хөгждөгийг түүх бидэнд хэлсэн.Түүхээ бүү март.МАРТВАЛ СӨНӨНӨ............Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пульмёт зоогоод ч хэрэггүй . Харин Зайсангийн аманд ганцхан пульмёт зоогоод л болно доо .УРА, УРА, УРА...........
HYATADAD OYUTANI BOSLOGO GEJ GARSANIG TA SANAJ BAINA UU (((1989)),
HYATADIN KOMMUNIZM BOL TUSDAA ASUUDAL,HARIN MONGOLD KOMMUNIZMAAR BAIHAAS UUR ARGAGGUI ORON.OROS ERGEED EDIIN ZASAGIN NEGEDSEN KOMMUNIST UZELIIN SHINJ CHANARTAI ULS BOLJ EHELJ BAINA.
МОНГОЛЫГ ЭНЭ АРДЧИЛАГЧИД ГАНЦ БАЛАЛЖ БАЙНА. АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН ЛУЙВАРЧИНГУУД ХЭЗЭЭ ЮМ ХИЙЖ БАЙСАН ЮМ. ХЭЗЭЭ Ч ЮУ Ч ХИЙЖ БАЙГААГҮЙ ШДЭЭ. АРДЧИЛСАН НАМД ИТГЭСНЭЭС ӨӨРТӨӨ ИТГЭСЭН НЬ ДЭЭР
Ардчилагчид баллах биш бид өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй байна.
... Анчны ч бай, гал тогооны ч бай хутгаа хурц болгохын тулд заавал ч үгүй эхлээд хатуу хайргаар үрэх хэрэгтэй болдог дараа нь нарийн торгон ир гаргахын тулд зөөлөн билүүүгээр уйгагүй ирлэдэг . Гэхдээ хэт ирлэвэл ир нь нурж унадаг талтай . Тэгэхлээр нэлээд их ноцолдож байж туршлагатай болоод ирэхдээ аливаа бүгдийг хийхэд алдаа бага гаргадаг сайн талтай. Нөгөө талаар нь авч үзье . Цэрэгт татагдсан Монгол аавын хүү бүр өөр өөрийн хувь тавиланг дагадаг . Том даргын хүү цэрэгт ирсэн ч ихэнхдээ Аав хүний алсын бодолгүй нэгэний алдаанаас болж арын хаалгаар гэртээ ойр алба хааж ээжийн хийсэн халуун хоол цайгаар бордогдож эсвэл ар талд ганц хоёр юм хийсэн болж хугацаат үүргээ биелүүлсэн болж оромддог. … Харин нөгөө нь эгэл жирийн малчны хүү цэрэгт ирж олон аавын хүүхдүүдийн дунд амьдран эр хүний аархах сэтгэлээр өрсөлдөн тэмцэлдэж, эцэстээ ах дүү бололцон , ухаан санаа нь бойргошиж , бие бялдар нь чангарч , аливаад уруул цорвойдог хүүхэд зан нь алга болж зарим нэг доромжлол , ганц хоёр шанаадалтыг даваад өнгөрөх тэвчээр, хат суудаг . ... Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр сайн мэт , жаргалтай зөв мэт санагдавч анхны бэрхшээл , анхны асуудал үүсэхэд бие сэтгэл нь хатуу хүтүүд бэлтгэгдээгүй том даргын хүү өвдөг сөгдөн бууж өгдөг товчоор хэлвэл биеийн амрыг хайдаг , хулгайч луйварчин араншинтай ардчилсан манж занг эрхэмлэгч нэгэн болдог . Харин нөгөө нь бэрхшээл олдох тусам улам чангарч, улам ухааждаг. ... Тэгээд зангилгийн цаг болоход бага зовж , бага хөдөлмөрлөсөн, худал хуурмаг , луйвар хулгайн замаар замнасан нэг нь хөсөр хаягдаж , ... ихэд зовж зүдэрсэн ч бууж өгөөгүй нэг нь зөвт ухаан , шударга зангаа авч үлдэж чадвал заавал ч үгүй ялалт байгуулдаг . ... Өнөөдөр хэн нэгэнд тохиолдож буй зовлон зүдгүүр , түүнийг хэрхэн давж буй зэргээс хамааран ирээдүйд тухайн хүний гүйцэтгэх үүрэг , амьдрал хувь тавиланг нь бага хэмжээнд ч гэсэн тайлбарлах боломжтой болно гэсэн үг. ... Жишээ нь ЗХУ ын маршал Г К Жуков багаасаа хүнд хэцүү амьдрал туулан, цэрэгт байхдаа хорон нэгний атаархалд өртөн бусдаас илүүгээр харуулд гаран , бусдаас илүүгээр сэлм бaрин номхон зогсож шийтгүүлдэг нэгэн байсан . Эцэст нь Зөвлөлтийн төдийгүй нийт хүн төрөлхтөнийг фашистын дарангуйлалаас аврах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан цэрэг маршал гэдгийг зөвт сэтгэлтэй хүн бүр мэддэг . Мөн Аса Дагвадорж бусдаас илүү хөдөлмөрлөж , бусдаас илүү тэмцсэн учраас ихэд өндөр амжилтанд хүрсэн гэдгийг олон Монголчууд сайн мэднэ. Энэ мэтчилэн хөлс хүчээ урсган ухаан бодлоо туйлдтал нь шавхаж чадаагүй хэн боловч ялалтын хундаганаас уудаггүй хуультай. ... Юм учиртай , сум гичэртэй . Ухаантай үг шүү. … ... Их мөрнийг өргөн хэмээж зүрхшээвээс үл гаталсугай, Өндөр уулыг хэцүү хэмээн бэрхшээвээс үл давсугай. ... Их мөрнийг өргөн хэмээн үл зүрхшээвээс гаталсугай , Өндөр уулыг хэцүү хэмээн үл бэрхшээвээс давсугай. ... Их Эзэн Богд Чингис хааны алтан сургааль . ...
zorig хавар болохоор харин ч эмээ сайн ууж байгаам байна. Гайгүй аятайхан юм бичиж гэх яагаад ингэж олон тавьдаг юм бэ?????
Хулгайч луйварчин байх нь хамаагүй мөнгөтэй болж л байвал үхээд тамд очсон ч хамаагүй. Социализм , капитлизм гэж туйлширaхаас илүүтэй өмсөх хувцас, идэх хоолтой болох нь хамгийн чухал … гэж танай Дэн Сяопин чинь хэлсэн тийм үү. ... гэхдээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ , Сарыг дагавал сарны гэрэл , мууг дагавал могойн хорлол . ... Хичнээн хүнд хэцүү байсан ч зөвт зам дээрээ эргэлт буцалтгүй зогсож чадсан хүмүүс эцэстээ сайн сaйханд хүрдэг , ... Харин хатуу нөхцөл байдалд бууж өгөгсөд эд хөрөнгө , эрх мэдэлд шунаж , идэх уухыг урьтал болгодог ч эцэстээ юу ч үгүй хоцордог юм. Хятадын 5000 жилийн түүх нь боолын хөдөлмөр дээр тогтсон бүдүүлэг гар үйлдвэр , хөгжлийн жамаар хоцрогдсон техник технологитой аж үйлдвэржилт , авилгал хээл хахууль , хууран мэхлэлтээр дүүрэн байдаг . Тийм дээ ч хөрөнгөтний нийгэм капитлизм нь тэдний урьд өмнө байсан амьдралын хэв маяг , амьдрах орчин болохоор маш хурдан үндсэн дүрдээ хувирч Трилион $ тай болсон ч нөгөө л боол сэтгэхүйгээрээ, шуналт зангаараа ичих чүгүй Монгол мэтийн зовж буй орнуудын 125 $ байдаг коксжих нүүрсийг 40 хүрэхгүй $ аар ил цагаан дээрэмдэх, Дорнодын Дашбалбарын ураныг нууцаар олборлон хулгайлах үйлдэл хийхдээ өөрсөд шигээ хулгайч хуурамч ардчилсан хужаа луйварчидтай Хятад төрийн нэрийн өмнөөс хуйвалдан бузар муугаа үйлддэг . Харин Монголчууд үндсэндээ сүүлийн 20 иод жилд худал хуурмаг , хорон муу дүүрсэн капитлизмаар замнаж байгаа бөгөөд энэ бол Монголчуудын төрөлх бие биенээ хүндэлж шударгаар амьдардаг талын нүүдэлчин зан чанартай огтхон ч таарахгүй учраас одоогийн оюуны хөгжлийн зогсонги байдал үүсээд байгаа юм. ... Удахгүй энэ бүх сэтгэлгээний өөрчлөлт , нийгмийн мөн чанарыг нэлээд гүнзгий ойлгох тусам өнөөгийн худал хуурмаг, авилгал, хээл хахууль, урвалтаар дүүрсэн хөл толгойгоо орооцолдуулсан эх захгүй мөнгөний төлөөх ардчилсан нийгмийн мөн чанарыг сэтгэлийнхээ гүнд хүлээн авахаас татгалзсан ихэнх Монголчуудын хандлага , ... Мөн Америк , Өрнөд , Хятад мэтийн хумсаа нуусан муур шиг бузар санаатай , өлөн чоно мэт ховдог сэтгэлтэй улс орнуудыг таашаахаа больж илтэд Оросыг дэмжиж байгааг, за гэвэл ёогүй Оросуудад нийгмийн олонхыг хамарсан хэмжээнд шударга үнэнч зан чанар оршин байгаа болохоор гэж тайлбарлаж болно. … Монголчуудын өнөөдөр туулж буй зам нь ирээдүйн цаг үеийн хувь тавиланд нь бэлдэх зориулалттай учраас аливаа асуудлыг бэрхшээлийг өөр нүдээр харж сурах хэрэгтэй. Хэрэв бид 1990 онд Хятад гэж ямар улс байдгийг бараг мэдэхгүй шахам байсан бол одоо хулгайч , хуурамч , боолын сэтгэлтэй үнэн зөвт зан чанар гэж өчүүхэн ч байхгүй улс орон гэдгийг ойлголоо. Тэр цаг үед Америкчууд гэж хэн бэ гэх талаар мэддэг Монгол хүн байсан гэхэд эргэлзэж байна. Европд фашизм 1945 онд булшлагдсан гэж үзвэл АНУ неонацизмийн буухиаг үргэлжлүүлэн авч явч байгаа түрэмгий , хүний үнэргүй , дэндүү шуналтай улс орон гэж хэлэхэд нэг их хэтэрсэн болохгүй гэж бодож байна. Монгол ахан дүүс минь бид 1990 онд балчир хүүхэд мэт гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй ард түмэн байсан. Ардчилалын хэмээх чимээгүй булаан эзлэх дайны туршид дэлхий дахиныг сэтгэлдээ багтааж чадсан, ихэд хашир суусан , тэвчээртэй наaнуу цаанууг ойлгодог , гэхдээ үндсэн мөн чанар болох нүүдэлчин зөвт чанараа алдаагүй ард түмэн болон сайн тал руугаа өөрчлөгдөн хувирчээ. ... Монгол ахан дүүс минь бид өөр зуур буй ардчилсан хужаа луйварчид урвагчид болон хорон муутангуудыг эгнээнээсээ зайлуулан хорт хавдраа тайруулан авахуулах өвчтөн адил эгнэгт ангижирч , нэгэн тугийн доор нэгдэн нягтарч , зөвт зам дээр гаран Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэн тэмцэх зангилгийн цаг нэгэнт иржээ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
zov sanaa gargasan baina. manaihan oorsdiinhoo gal tuleh zuilee gadagsh gargaad l bna. daraa n oorsdoo yugaa tuleh yum bol doo. nar salhinii erchim huch yagaad ch nuursnii gargah erchim huchiig gargaj diilehgui
Ãàíàà àõàà Ýõëýýä ýíý ÀÍ-ûí áààãèéíóóäàä 35 ¿ñýã çààæ ºãººä óíøäàã áîëãî÷èõîîä ýíý òóõàé áè÷âýë ç¿ãýýð äýý. Îðîñ Õÿòàä õî¸ð áîë áè÷èã ¿ñýãò òàéëàãä÷èõñàí þì Ìîíãîë ÷ áàñ áè÷èã ¿ñýãò òàéëàãäñàí óëñ áàéñàí . Îäîî áè÷èã ¿ñýãã¿é÷¿¿ä áîëñîí Ñ¿¿ëèéí 25 æèëèéí ãîë îëîëò ýíý ø¿¿ äýý. ßëàíãóÿà òºðä íîäíèíãîîñ õîéø íýðýý áè÷èæ ÷àäàõã¿é, òîî ìýäýõã¿é íºõºä îëîí áîëæýý
Хятадуудын өнөөдрийн энэ их хурдтай хөгжлийн шавыг хорьдугаар зууны эхээр Англичууд тавьсан юм шүү дээ. Хар тамхины дайнаар хятадын эдийн засгийг сөхрүүлснийхээ дараа англи цэргүүд Бээжин хотноо орж ирэв. Уул нь англичуудад хятадыг унагах зорилго байгаагүй л дээ. Цайны худалгаагаар английн хамаг алт, мөнгийг хятадууд хуу хамснаас болж англичууд хятадад хар тамхи дэлгэрүүлэн, төлбөрөө зөвхөн алт, мөнгөөр авах замаар алдсан эрдэнэсээ хятадаас буцааж авсан юм. Англи тухайн үедээ дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн гэгдэж байсан, колони орнуудаасаа ч их мөнгө олдог улс байсан. Гэтэл энэ том эзэнт гүрнийг хятадууд хоосортол нь цөлмөсөн гэхээр бас л айхтар хүмүүс шүү. Цай нь англичуудын хувьд бараг л үндэсний ундаа маягтай болсон зүйл. Анх оросын хаан английн хаанд цай бэлэглэснээс үүдэн англи нутагт цай дэлгэрсэн гэдэг яриа байдаг. Харин оросын хаадыг цайтай танилцуулсан хүмүүс нь монголын хаад. Ингэж үзвэл цай гэх ундааг дэлхий нийтэд анхлан түгээсэн хүмүүс нь монголчууд болж таарч байна. Дараа нь энэ цайнаас болж англи, хятадын хооронд маш том зөрчил үүссэн байна. Хятадууд цайгаа зөвхөн алт, мөнгөөр арилжаална, англиас өөр юу ч худалдан авахгүй, англичуудын бараа бүтээгдэхүүн хятадуудын шаардлагад нийцэхгүй хог шаар гэж томорсон юм. Ингээд хэдэн жилийн дараа англид алт, мөнгө гэхээр юу ч үлдээгүй байна. Ингэж л хар тамхины дайн эхэлсэн түүхтэй. Хятадууд англичуудыг өөрийн цайндаа бараг л хар тамхичин шиг донтуулсны хариуг авч байгаа хэрэг. Английн арми Бээжинд орж ирээд элдэв зан авир гаргасангүй. Хүн амьтан алж хядаж, байшин сав нурааж сүйтгэсэнгүй. Хятадын төр засаглалд ч гар хүрсэнгүй. Харин ганц эвгүй юм хийсэн. Англичууд Бээжингийн номын санг шатаасан юм. Хятадын үе үеийн гүн ухаантан, сэхээтнүүдийн алдартай зохиол бүтээлүүд түймэрт өртөн шатсан юм. Өөр юу ч хийлгүйгээр англичууд хятадаас гарч явлаа. Үүнээс болж хятадууд үхтлээ уурлаж бухимдав. Европ даяар англичуудын энэ үйлдлийг буруутган, англичуудыг шинэ зууны хүннүчүүд хэмээн хочилсон юм. Гэтэл хятадууд дотор энэ үйл явдлыг арай өөр өнцгөөс харах хүмүүс гарч ирэв. Ингэхэд манай уламжлал, гүн ухаан гэдэг зөв үү, буруу юу? манай сэтгэлгээ хоцрогдсон юм биш биз? бидэнд шинэ сэтгэлгээ, шинэ гүн ухаан хэрэгтэй биш үү? гэсэн асуулт тавьж эхлэв. Англичууд бидэнд ийм л дохио өгөөд гараад явчихсан юм биш биз? гэсэн яриа өрнөв. Удалгүй англичуудыг буруутгах биш харин өөрсдийгөө буруутгах нь зүйтэй гэсэн уур амьсгал нийгэмд бүрэлдэж эхлэв. Ингээд английг сонирхох сонирхол хятадад хүчтэй дэлгэрэв. Үүнд бас Япон нөлөөлсөн. Англи боловсрол эзэмших хамгийн ойр газар нь Япон. Англи боловсрол эзэмшснээр Япон орон үсрэнгүй хурдтай хөгжиж эхэлсэн. Ингээд хориод оны үеэс эхлэн хятадууд англи руу хүүхдүүд илгээн англи боловсрол эзэмшүүлж эхэлсэн. Энэ хүүхдийн нэг нь Хятадын шинэчлэлийн эцэг гэгдэх ДенСяопин байсан бөлгөө. Англид боловсрол эзэмшсэн хятадуудын хувьд бас нэг шинэ сонин гэвэл Чингисхаан, монголчуудын талаархи төсөөлөлд том өөрчлөлт оров. Дэлхий дахинд капитализмыг түгээн дэлгэрүүлж дэлхийн цаашдыг хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулсныг хятадууд англичуудаас олж мэдэв. Хожим жараад онд Чингисийн гавъяаг үнэлэх асуудлаас болж Хятад, Орос хоёр муудалцан харилцаагаа тасалсан юм шүү дээ. Нээлттэй хаалганы бодлого гэдэг нь Хубилай хааны бодлого. Хятадын зах зээлийг европ, араб, төв ази гэхчилэн дэлхийн улс орнуудын өмнө нээж худалдаа, арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн. Хятадад үйлчилж байсан хөдөлмөрийн норм, нормативыг хүчингүй болгон үнэ ханш, ашиг орлогоо бизнес эрхлэгчид өөрсдөө шийдэх эрхтэй болгосон. Үнэ ханшийг улсаас хянаж дээрээс нь зохицуулдаг байсныг болиулсан. Энэ либераль бодлогын улмаас хятадын эдийн засаг урьд хожид байгаагүй ихээр хөгжин дэвжсэн юм. Бээжин хотыг далайн тээвэртэй холбосон усан замын суваг хоолой гэхэд л дэлхийн түүхэнд давтагдашгүй дэд бүтцийн агуу төсөл. Эдийн засгийн маш хүчирхэг улс л үүнийг хийж чадна. Англичууд Суецийн суваг байгуулснаа бараг л дэлхийн долоон гайхамшгийн нэг гэж тухайн үедээ магтаж байлаа. Гэтэл Суэцийн суваг нь Хубилай хааны зарлигаар бүтээсэн сувгийн дэргэд ердөө л хүүхдийн тоглоом. Дэнсяопинийг Хубилай хааны хойд дүр гэж нэрлэдэг нь ортой ч байж мэднэ. Авч явуулж буй бодлогууд нь Хубилай хааны бодлоготой их төстэй, өөрөө бас монголчуудад элэгтэй. Уул нь хятадууд өөрсдийгөө дэлхийн хамгийн ухаантай, нийгмийн хамгийн шударга зөв тогтолцоотой орон гэж үздэг, тиймээс бусдын зөвлөгөөг дагах нь гутамшиг гэж үздэг хүмүүс. Нэр төрийн асуудал гэхүү. Харин энэ сэтгэлгээг хамгийн түрүүнд эвдсэн хүмүүс нь сингапур, гонконг, дараа нь тайвань улсууд. Тэд англи, америкчууд дээр очоод шууд гуйсан, биднийг хөгжихөд туслаач, дэмжээч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг нь ялангуяа эх газрын хятадууд анхандаа үхтлээ шүүмжилсэн. Бид адилхан хятад хүмүүс, гэтэл та нар хятад хүний нэр төрийг гутаан доромжиллоо, нэр нүүрээ барсан адгийн амьтад хэмээн хараан зүхэж байв. Харин үүнээс болж тэр орнуудад ямар ч муу юм болсонгүй, харин ч улс орон нь гайхалтай хөгжиж дэвшив. Энэ үйл явдал мэдээж эх газрын хятадуудад бас нөлөөлсөн. Үндсэндээ хятадад нээлттэй хаалганы бодлого, нэг улс хоёр тогтолцоо гэдэг зарчим үүсэн бий болох гадаад, дотоод нөхцөл бүрдсэн болно. Улс орондоо өрнөдийн үйлдвэрүүдийг олноор нь оруулж ирж, тэдгээр үйлдвэрт нь социалист биш капиталист хууль үйлчлэх жишээтэй. Хятадад байгуулагдсан өрнөдийн үйлдвэрүүдэд социализмын үнэр ч байхгүй юм шүү дээ. Хубилай хааны үед гэхэд л социалист, капиталист хоёр тогтолцоо зэрэгцэн оршиж байлаа. Хубилай хааны үеийн нэгдэл, сангийн аж ахуй нь манай социализмын үеийн нэгдэл, сангийн аж ахуйтай их төстэй гэх мэт. Төрийн өмчийн хувьцаат компани, ноогдол ашиг гээд тооцвол капиталист тогтолцоо. Хятадын коммунист нам гэдэг нь нэг нам биш, бараг арваад намын нэгдэл. Олон намын тогтцолцоо гэдэгтэй төстэй. Тэр утгаараа, намын их хурал нь Их Хуралдайтай төстэй. Гэх мэтчилэн түүх сөхөж яривал өнөөгийн хятад ухаан гээд байгаа нь угтаа монгол ухаан л байгаа байхгүй юу.
үнэмшилтэй сайхнаархудлаа нааж байгаа юм биш үү Дэнийг Францад сурсан гэдэг гэтэл энд англи болоод явчлаагэх мэт
Таны зөв. Жижиг сажиг алдаа гарсан байж магадгүй, гэхдээ зарчмын алдаа биш. Би түүхийн асар их ном, баримт материал уншсан. Бүгдийг нь толгойдоо хадгалдаг болохоор хүний нэр ч юмуу газрын нэр эсвэл он сар өдөр дээр жаахан будилаан гардаг тал бий. Оросуудын бичсэн түүх дээр ДеСяопинийг 1919 онд 80 оюутны хамт Франц руу сурахаар явсан гэж бичсэн байна. Англи руу ямар хүмүүс явсныг нягталж болох байх. Гэхдээ энд зарчмын ямар ч ялгаа байхгүй. Хятадууд өөрсдийн гүн ухаан, амьдралын үзэл баримтлалдаа засвар оруулан өрнөдөөс суралцахаар шийдсэн нь миний сэтгэгдлийн гол санаа. Дараа Хятадад 80-аад онд болсон өөрчлөлтүүд нь хорьдугаар зууны эхэнд болсон оюун санааны өөрчлөлтөөс улбаатай. Ухаандаа өрнөдийн математик логикийн талаар японоор дамжуулж Хятадууд мэдэж авсан. Логик гэдэг үгийн ханзыг японоос шууд хуулж авсан. Хятадад логик гэсэн үг, ойлголт, ханз үсэг байдаггүй болоод тэр. Математик логик бол орчин үеийн компьютер, программын үндэс суурь. Хятадын гүн ухаан, сэтгэлгээ нь өрнөдөөс ямар хол хоцорсны нэг тод жишээ бол энэ. Энэ нь өөрсдийгөө хэт дөвийлгөн биеэ тоосны гай. Өнөөдөр хятадууд өөрчлөгдсөн. Тэд өнөөдөр өрнөдөөс юу л бол юу сурч байна. Бүх зүйлийг мэдэхийг, чадахыг эрмэлзэж байна. Энэ л хамгийн чухал нь. Түүнээс бус хэн, хэзээ яасан гэдэг нь айхтар түүх гуйвуулаад байгаа хэрэг биш. Нээх том зарчмын алдаа илрүүлж гэнэ. Үнэмшилтэй сайхан худлаа нааж байна гэнээ? Инээд хүрчихлээ.
The night before his departure, Deng's father took his son aside and asked him what he hoped to learn in France. He repeated the words he had learned from his teachers: "To learn knowledge and truth from the West in order to save China." Deng was aware that China was suffering greatly, and that the Chinese people must have a modern education to save their country. ------- Гадагшаа явахынхаа урьд шөнө Францад очоод юу сурах вэ гэсэн эцгийнхээ тавьсан асуултанд Ден Сяопон хариулахдаа багшийнхаа захисанчлан "Өрнөдөөс үнэнийг, мэдлэгийг сурч эзэмшин Хятад орноо авран хамгаална" гэж хариулжээ.
Арвангуравдугаар зуунд монголчуудын гүйцэтгэж байсан үүргийг өнөөдөр америкчууд биелүүлж байна. Дэлхийн дахинд чөлөөт худалдааг хөхиүлэн дэмжих, худалдаа арилжааны аюулгүй байдлыг хангах гэх мэт. Энэ талаар өмнө бичсэн сэтгэгдлээ энд орууллаа. ------------------------ Өнөөдөр америкийн цэргийн бааз дэлхийн бараг бүх өнцөг булан бүрт байрлаж байна. Дэлхийн аюулгүй байдлын баталгаа гэхүү дээ. Үүний төлөөсөнд америкчууд асар их мөнгө төлж байна. Европын өндөр хөгжилтэй, бараг л социалист гэмээр орнууд байдаг. Тэд бол зөвхөн хувиа бодож довоо шарлуулдаг. Дэлхийн хаана юу болох нь тэдэнд огт падгүй. Европчууд өөрсдийн энэ бэртэгчин зангаа өмөөрөхдөө америкийн дарангуйлал, хүчирхийлэл гэсэн үгийг харамгүй хэрэглэдэг. Уул нь америкчууд өндөр хөгжилтэй орнууд зөвхөн өөрсдийгөө бодох биш нийт дэлхий нийтийн асуудлыг бас бодолцох хэрэгтэй, америк ганцаараа дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх нь хүндрэлтэй байна, тиймээс бусад хөгжилтэй орнууд америкийн ачааллаас хуваалцаач гэсэн саналыг байнга тавьдаг. НҮБ-ийн энхийг сахиулах хүч гэдэг нь ердөө л харуул манааны үүрэгтэй, орчин үеийн дайн тулаан явуулах чадваргүй үлбэгэр хүчин. Даварсан дарангуйлагчдийн хувьд инээд нь хүрнэ. 2003 оны Иракийн дайнд америкчууд орчин үеийн дайны урлагийг харуулсан. Үндсэн гол тулаан компьютерийн дэлгэц дээр өрнөсөн. Сансрын хиймэл дагуулаас Иракийн хаана юу болж байна гэсэн зураглалыг маш өндөр нарийвчлалтайгаар Америкийн цэргийн удирдлагын төв рүү дамжуулж, энэ мэдээлэлд тулгуурлан ямар бай устгах вэ гэдгээ ганц кноп дараа л шийдэх жишээтэй. Яг л компьютер тоглоом тоглож буй мэт. Нэг байг товлоод устгах тушаал өгмөгц америкийн тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц дээрээс пуужин харваж ердөө хэдхэн хормын дараа нүд ирмэх зуур онилсон байг устгаж байна. Пуужин, бай хоёр хоорондоо хэдэн зуу, магадгүй мянган километрийн зайтай. Гэтэл пуужин энэ хол зайг ердөө хэдхэн хормын дотор туулж байна. Онцлог нь америкчууд энэ дайны үйл ажиллагааг дэлхий нийтээр CNN, FoxNews гэхчилэн мэдээллийн агентлагуудаараа дамжуулан цацсан. Магадгүй иракчууд ч энэ бүхнийг зурагтаараа харсан байх, гэхдээ ямар ч хариу үйлдэл хийх зав гарахгүй. Үүгээрээ америкчууд өөрсдийн технологийн ололт амжилтаа дэлхий дахинд сурталчилсан хэрэг. Хуурай замын цэргүүд нь ердөө л билэгдлийн чанартай. Үндсэн тулаан компьютерийн дэлгэц дээр өрнөсөн. Тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ. Одоо бол хиймэл дагуулын зураглал бүр өндөр нарийвчлалтай болсон байлгүй. Барилга, обьектийг нэвт хардаг дурангууд бий болсон. Яг л рентген зураг шиг. Сансраас, хиймэл дагуулаас ийм дуран ашиглахыг огт үгүй гэх газаргүй. Орчин үеийн дайн гэдэг бидний мэддэг дайн биш болсон. Ялангуяа оросууд америктай энэ салбарт зиндаархана гэвэл ёстой бүтэхгүй. Оросуудын зэвсэглэл гэдэг бараг л хүй нэгдлийн ***** гэсэн үг. Эдийн засгийн салбарт бол бүр барж идэхгүй. Жишээ нь гар утас, таблетын процессорууд байна. Энэ процессорын схемийг английн компани худалддаг юм. Гар утас үйлдвэрлэж буй, таблет үйлдвэрлэж буй дэлхийн бүх компаниуд процессорынхоо схемийг Англиас худалдаж авна. Нэг цөмт, хоёр цөмт, дөрвөн цөмт, найман цөмт процессорууд гэж ярьдаг. Англиар бол dual core, quad core гэхчилэн ярьдаг. Энэ оноос эхлэн 64 битийн архтитектур руу шилжиж байна. Процессорын чип буюу микросхемийг ихэвчлэн америкийн компаниуд үйлдвэрлэдэг. Интел компани гэхэд л i3, i5, i7 процессорын чипээ өөрсдөө үйлдвэрлэж байлаа. 22 нано, 18 нано технологи ашиглан. Гэтэл сүүлийн үеийн чипүүдийг 12 нано технологиор үйлдвэрлэн үнэ өртөг нь навс унаж байна. Жижиглэнгийн үнэ нь 1-2 долларын үнэтэй, бөөний үнэ нь бараг 10-20 цент. Үүнээс болоод Интел компани цаашдаа бэлэн чип худалдаж авах нь өөрсдөө чип үйлдвэрлэхээс хамаагүй хямд ашигтай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Нэг чип дотор процессор, санах ой, интернет, wifi, график гээд нэг компьютерийг бүхэлд нь багтааж чадаж байна. Apple компани 64 битийн iPhone 5 гар утсаа яг ийм чипээр Өмнөд Солонгост хийлгэсэн. Ухаандаа Хятадууд гар утас, таблетны зах зээлийг эзэллээ гэдэг нь үнэн чанартаа английн схем, америкийн чипийг борлуулж л байгаа асуудал юм шүү дээ. Энэ бол зөвхөн ганц жишээ. Үйлдвэрлэлийн бусад бүх салбарт үүнтэй төстэй загвар үйлчилнэ. Өөрөөр хэлбэл америкийн эдийн засаг гэдэг нь зөвхөн америкт байдаг юм биш, бүх дэлхийгээр тарсан байна. Хятад ч тэр, Энэтхэгт ч тэр, Бразилд ч тэр, хаана л бол хаана америкийн эдийн засаг. Эдгээр улсууд өөрсдөө сэтгэж чадахгүй болохоор америкийн барааг борлуулахаас өөр юу хийж чадах билээ? Яахав бараа бүтээгдэхүүн дээрээ Хятадад үйлдвэрлэв, Малайзад үйлдвэрлэв, Энэтхэгт үйлдвэрлэв, эсвэл Бразилд үйлдвэрлэв гэсэн шошго л наах юм биздээ. Дэлхий гэдэг маань америкийн гэр орон болчихлоо, ийм нөхцөлд америкчууд дэлхийн цагдаа, гэрийн эзний үүрэг гүйцэтгэхээс өөр замгүй. Гэтэл оросын техник, технологи гэж хаана байна? Дэлхийгээр нэг тарсан тийм технологи байна уу? Орос, Америк хоёр хөгжлийн түвшин, дэлхийн эдийн засаг дахь оролцоо, жингээрээ газар, тэнгэр шиг ялгаатай улсууд. Оросууд америктай барьцана гэдэг үнэхээр инээдтэй хэрэг. Оросууд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм? Хуучин социалист системийн орнууд гэж байсан, бүгдээрээ оросоос зайгаа барьж европын холбоо руу нэгдсэн. Оросыг дэмждэг, оросыг сайн хэлдэг улсууд тэдэн дунд байхгүй. Аргагүй шүү дээ. Оросууд маш бүдүүлэг, бусдын үгийг сонсдоггүй, зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг, юм болгон дээр түрэмгий загначихаад өөрсдийгөө дандаа зөв юм хийсэн гэж өмөөрдөг. Ийм танхай этгээдээс бүх улсууд нүүр буруулж байна. Бодит үнэн энэ. Гэтэл зарим хүмүүс оросуудыг муулах нь хятадуудын ажил маягийн юм ярьж байна. Энд хятад огтхон ч падгүй. Оросууд буруу юм хийж байвал буруу гэдгийг нь хэлэх л ёстой. Украйн улс гэхэд л цөмийн зэвсгээрээ дэлхийд айргийн тавд орох улс байсан. Өөрийн аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хүчирхэг гүрнүүдээр баталгаажуулан цөмийн бүх зэвсгээ устгасан. Хэрвээ Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг их гүрнүүд амалсан ёсоороо хамгаалж чадахгүй бол бусад орнууд яахав? Энэтхэг, Пакистан, Хятад, Хойд Солонгос гэхчилэн цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн зэвсгээ устгалаа гэхэд өөрдийн аюулгүй байдлаа юунд даатгах вэ? Тэгэхлээр энэ бол маш ноцтой асуудал. Зүгээр нэг Орос, Украйны хоорондох хэрүүл, маргаан төдий зүйл биш. Үүний цаана цөмийн зэвсгээс улс орнууд хэрхэн ангижрах вэ гэсэн том асуудал бий. Үүнийг л наад зах нь ойлгох хэрэгтэй.
Tani tailbariig unshihad denduu urt yum. Neg bol boginosgo, ugui bol niitlel bolgon noch.
Bich
Ямар ч технологитой бай түүхий эдгүй бол юу ч үйлдвэрлэж чадахгүй. Түүхий эдтэй буурай орнууд технологи эзэмшвэл түүхий эдээ зарах хэрэггүй болно. Энэ бол АНУ, Английн ард байдаг жүүдүүдийн хувьд сүйрэл болно. АНУ сайн сайхан, АНУ дэлхийн цагдаа, сайхан сэтгэлтэй, хүчтэй гээл байх юм. АНУ гэж улс байдаггүй гэдгийг одоо болтол мэддэггүймүү? АНУ гэсэн нэрийг ашигладаг МАСОН-ы 320 гэр бүл л энэ улсын алсын удирдлагаар удирддаг. АНУ-ын ард түмэн гэсэн маск зүүчихээд тэднийг ашигладаг юм. Тиймээс түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрүүдийг гартаа барьж өөртөө найдвартай нийлүүлдэг байлгах шаардлагатай. Иймээс нефть, зэс, ховор металын их нөөц бүхий орнууд АНУ-ын үгэнд орохгүй бол тэдгээр оронд дотоодын шашин, үзэл суртал, ястан үндэстэний зөрчилийг нь санхүүжүүлэх замаар мөргөлдөөн дайн үүсгэж өөрсдийгөө дэмжигч хүснийг засгийн эрхэнд гаргаж түүхий эдийн нийлүүлэлтээ хангадаг. Үүнийгээ дэлхийн цагдаа гэж нэрлүүлэх дуртай байдаг. Таны ярьж байгаа юмыг чинь 24 жилийн өмнөөс Баабар ярьж маш их амжилтанд хүрсэн юм. Харамсалтай нь одоо бол улсууд залийг чинь мэддэг болчихсоныг яасан ухаардаггүй Юм.
Энд би дахиад өөр нэг сэтгэгдэл бичиж байснаа тавилаа. Наад асуудалтай чинь бас холбоотой. ----------------------- Америк гэдэг том эдийн засаг. Зөвхөн Google, Apple, Microsoft, Facebook гэх мэт хэдхэн компанийн орлого нь оросын эдийн засгийг зажлахгүй залгина. Ойрын 2-3 жилийн дотор эрчим хүчний салбарт том хувьсгал гарна. Гарын алганд багтах төдий жижигхэн цахилгаан үүсгүүрээр нэг айлын хэрэгцээний эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Одоогоор энэ технологийг хэрэглэж буй Google компани гэхэд эрчим хүчний шинэ үүсгүүр ашигласнаар жилдээ хэдэн тэрбум долларын хэмнэлт гаргаж байна. Google компанийн дата төв гэдэг нь хэдэн сая компьютер дотроо агуулсан аварга том байгууламж. Цахилгаан эрчим хүчний жинхэнэ мангас. Ойрын 5 жилийн дотор энэ технологийн үнэ хямдарч жирийн айл өрхүүд худалдан авах боломжтой болно. Яг л компьютерын юмуу гар утас, таблетны үнэ унадаг шиг. Өнөөдөр орчин үеийн шинэ гэр утас, шинэ зурагт нээлтээ хийсэн өдрөө гэхэд л өдөрт хэдэн арван сая ширхэгээр борлогдож байна. Жилийн дотор гэхэд л бүх дэлхийг бүрхэнэ. Үүнтэй адилаар, эрчим хүчний шинэ үүсгүүр нь нээлтээ хийсэн өдөртөө хэдэн сая ширхэгээр борлогдож жил, хоёр жилийн дотор л дэлхийг бүрхэх байлгүй. Айл өрхүүд, албан байгууллагууд эрчим хүчний хувьд хэнээс ч хамааралгүй болно. Сар бүр цахилгааны мөнгө төлнө гэсэн ойлголт алга болно. 20-30 жилд нэг удаа тэжээлээ цэнэглэх, солих асуудал гарна. Дахин хэлье, энэ технологи өнөөдөр Google, SalesForce, LinkedIn зэрэг дэлхийн томоохон сүлжээ компаниудад ашиглагдаж байна. Үндсэн шатахуун нь устөрөгч. Яг нартай адил. Нар бас устөрөгчөөр ажиллана. Орост худалдааны хориг тавилаа гээд өрнөдийн хөгжил зогсохгүй. Шинэ технологиуд борооны дараах мөөг шиг ар араасаа цувран гарч байна. Хүнсний салбарт гэхэд л айл өрх хэрэгцээт жимс ногоогоо гал тогооны өрөөндөө хялбархан ургуулах технологи бий болох жишээтэй. Ер нь хүн бусдаас хамааралгүйгээр өөрөө өөрийгөө зуун хувь хангах тийм технологи руу явж байна. Оросууд өнөөдөр юу ч үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. 1930-аад онд өрнөдөөс худалдаж авсан технологиор бараг 1990 он хүртэл бэдэрсэн. Дэлхийн хоёрдугаар дайнд ялахад тусалсан гээд байдаг онгоц, танк, зэр зэвсгүүд нь дандаа америкаас худалдаж авсан технологи. Одоо тэр бүх технологиуд нь авралгүй хоцрогдсон. Шинээр технологи бий болгож чадаагүй. Ер нь коммунистууд үргэлж л хүний юмаар хүүдэгнэнэ. Өөрсдөө юу ч хийж чадахгүй. Дандаа бусдын халаас ухаж дээрэм тонуул хийх сонирхолтой. Өөрсдөө зээлээ аваад үйлдвэрээ байгуулаад ашиг орлогоо олоод ядарсан хүмүүстээ туслах нь яасан юм? Үүнийг хэн ч хориглоогүй. Ингээд бусдад буян болбол коммунистуудыг хэн ч муу хэлэхгүй. Харин ч сайн хүмүүс байна гэж дэмжинэ. Гэтэл коммунистууд яаж байна? Хэдэн үйлдвэрлэгч компаниудаа татвараар дарамтлан хуу мөлжөөд арай гэж хуримтлуулсан мөнгийг нь гарын салаагаар баруун солгойгүй цацаж эдийн засгаа туйлдуулж байна. Хүний мөнгөөр хүүдэгнэчихээд нэг их өөрсдөө мөнгөө олоод буян болж байгаа аятай томроно. Путины Оросын хөгжлийн загвар бол ийм л загвар. Одоо бизнес эрхлэхээсээ хамаг хүмүүс нь халширч байна. Жаахан мөнгө хийсэн хүмүүс нь гадаад руу зугтахын түүс болж байна. Украйнчууд ийм хөгжлийн загвар харахыг огт хүсэхгүй байна. Тэд Польш, Унгар, Чехийн замаар урагшлахыг хүсэж байна. Тэд амьдралаа шинээр, өөрөөр эхлүүлэхийг хүсэж байна. Ийм үзэл бодолтой хүмүүсийг оросууд бандерчууд, фашистууд, алан хядагчид гэж нэрлэж байна. Украйны засгийн эрхийг алан хядагчид гартаа авлаа гэж оросууд ярьж байна. Оросууд үргэлж л ингэж хэлдэг байсан. Оросуудын гарт амиа алдсан монголын эх орончдыг оросууд тухайн үедээ бас л алан хядагчид, үндсэрхэг үзэлтнүүд гэж гутаан доромжилж байсан. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров гэж сайхан худалч гар байна. Путин ч бас дутахгүй худлаа ярина. Одоо бүр цайчихсан. Арав алхаад баригдах зүйл дээр ингэж худлаа ярих ямар хэрэг байна? Жишээ нь Крымд орос цэрэг байхгүй гэж Лавров ч тэр, Путин ч тэр мэдэн будилсан. Үнэн баримт ямар байгааг энэ youtube бичлэгээс хараарай. http://www.youtube.com/watch?v=b0Z8ymyhx8A
Америк гэдэг өөрөө асар том ертөнц. Дэлхийг тэр чигээр нь өөртөө багтаасан ойлголт. Юун Орос, юун Хятад. Улс нь дэндүү том болохоор үүнийг жаахан дэлгэрүүлж ярихгүй бол болохгүй байна. Бага сага нуршсан юм байгаа л байх. Гэхдээ надад үүнийг завсарлаж байх зав зай алга. Юу бодсоноо шууд бичиж байна. Унших нэг л уншина биз, уншихгүй нэг нь тэр л биз. Гэхдээ иймэрхүү мэдээллийг тэр болгон олж уншихгүй л болов уу.
Эрчим хүчний шинэ технологийн нэг жишээ дурдая. Хэдхэн грамм жинтэй, гарын алганд багтах дайны цомхон цахилгаан үүсгүүр 10-20 киловатт цахилгаан гаргана. 10 киловатт гэдэг нь америкт бол нэг айлын хэрэгцээ, монголд бол 10 айл тэжээнэ. Ямар ч дуу чимээгүй, нам гүм. 5 жилийн дараа ч юмуу энэ технологи монголд нэвтэрвэл утааны асуудал бүрэн шийдэгдэнэ. Айл өрх бүр гэртээ цахилгаан халаагуур тавихад л хангалттай. Сар бүр цахилгааны мөнгө гэж төлөхгүй. Малчин айлууд ч бас хээр гэртээ хотод байдаг ямар ч цахилгаан хэрэгслэл ашиглахад асуудалгүй. Bloom Energy компанийн танилцуулгыг хараарай. Гэхдээ энэ цорын ганц компани биш. Өөр олон компаниуд эрчим хүчний шинэ зах зээлийн төлөө өрсөлдөж байгаа. http://www.youtube.com/watch?v=Kyj1DTUeugA
Bloom Energy Powers eBay's Data Center in South Jordan, Utah - first data center to be powered primarily by fuel cells. http://www.youtube.com/watch?v=TcRyUmxeyt8
Орчин үеийн хуванцар материалын талаар өөр нэг жишээ. Гангаас 50 хувь, хөнгөн цагаанаас 30 хувь хөнгөн Carbon Fibre гэдэг материал. Зуун хувь цахилгаанаар ажиллах, BMW i3 суудлын тэрэгний 85 хувийг энэхүү хуванцар материалаар хийжээ. Бат бөх чанараараа гангаас дутахгүй. Энэ суудлын тэрэгний борлуулах үнэ нь ойролцоогоор 40 мянган доллар. Танилцуулгыг эндээс харна уу. http://www.youtube.com/watch?v=Om7fMiLDa9w
carbon fibre iig alhaar uzuurtei yumaar tsohihod hargarch butardag. metal bol tegehgui honhoino.
orosuud amerikiig tanaih neft, hii zrj bnaa, gar utas, chup,notbek geed yu ch hiich chadahgui gehed orosuud tegbel ta nar ter gar utas notbekee tvlj amidardahuu gej doogloj baisan. ene delhiid baigaliin noots bol hemjeetei shuu..
Орчин үеийн хувцанцар материалууд шал өөр болсон. Дээрээс нь алхаар нүдэж, галаар төөнөж, үсэрч дэвхцэж, юм мөргүүлэхэд яах ч үгүй. Үнэ өртөг нь ч маш хямдарсан. Дэлхийн аль ч оронд нийлүүлнэ гэсэн онлайн дэлгүүрүүд бий. Жишээ нь монголоос захиалаад авч болно. Ихэвчлэн арван жилийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оютунууд автомашинаа шал өөр бүхээгтэй болгоход хэрэглэдэг юм. Жил бүрийн зургаан сарын эхээр билүү тэмцээн болдог юм. Хэн нь гоё машин бүтээв гэсэн уралдаан. Бас завь, онгоц хийж уралддаг. Бодвол герман чанар гэж дуулсан байлгүй? Германчууд гоомой, хулхи бүтээгдэхүүн хийнэ гэж түүхэнд байхгүй. Аюулгүй байдлын олон давхар шалгалт, сорилтыг давж байж бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхээ авна. Бойнг 787 Dreamliner агаарын хөлөг гэхэд л их бие, далавч гээд олон эд ангиуд нь carbon fiber материал. Онгоц ямар хурдтай явдаг билээ, агаарын ямар их эсэргүүцэл, ачаалалтай тулгарч байна, агаарт шувуутай хүртэл мөргөлдөж болно. Хэрвээ хуванцар материал нь хонхойх, хотойх ч юмуу сэв суувал юу болохов? Бараг сүйрэл болно. Гэтэл энэ бүх сорилтыг давж байна гэхээр carbon fibre материал ямар бат бөх, найдвартай, чанартай болохыг харуулж байна. Carbon fibre гэдэг нано материалын үндсэн түүхий эд. Хичнээн ч хэмжээгээр үйлдвэрлэж болно. Бараг хэмжээ, хязгааргүй. Тийм болохоор байгалийн баялаг дуусна, элдэв металлууд хомсдоно гэсэн ойлголт байхгүй. Металл гэдэг материал үндсэндээ үйлдвэрлэлээс шахагдан гарч байна. Ямарч хэрэгцээгүй болно. Үнэтэй, хүнд, болхи, шинж чанарыг нь хүссэнээрээ өөрчилж болохгүй гээд маш олон дутагдалтай. Металл олборлох уурхайнууд хэнд ч хэрэгцээгүй болох цаг тун ойрхон байна. дутагдалтай.
mongol duussan kaput. Azid baigaa afrikiin oron.
... Бүү горьд муу хороо хужаа . ... Монгол улс өндийн босож эхлэх цагынхаа өмнө байна. Монгол өндийхөд, дэлхий бөхийдөг юм . ... Эрийг бүү бас , далайг бүү янд , ... Эр хүн туг ч барина , тугал ч хариулна . ... Зовсны эцэст жаргадаг юм.
-----Крымд орос цэрэг байхгүй гэж Лавров ч тэр, Путин ч тэр мэдэн будилсан. Үнэн баримт ямар байгааг энэ youtube бичлэгээс хараарай. USA-iin 50,000 garan tsereg Omnod Solongos bairladag daa. Teren shig Orosiin tseregiin baaz ugaasaa Crimea-d bairlaj baisaniig/baigaag ni Orsuud Ukrainii uimeeneer dalimduulaad tsergee Crimead oruulchihlaa gej baruuniihan mushgiad baigaa yum bishuu?
Монгол улсын хөгжлийн түвшинг би ганцхан, нүдэнд ил харагдах үзүүлэлтээр хэмжиж болох байх гэж боддоог. Энэ нь гудамж замын хөдөлгөөн юм. Өнөөдөр манайхан зэрлэг бүдүүлэг жунглаас ирсэн малнууд шиг хөдөлгөөнд оролцож байна. Хэрвээ улс орон үнэхээр тун удахгүй хөгжих юм бол хүмүүсийн соёл ч дагаад өөрчлөгдөх учиртай юм. Тиймээс би өнөөдрөө эхлээд ойрын 10 жилд манайхны замын хөдөлгөөний соёл хэрхэн өөрчлөгдөхийг хармаар байна. Манайх шиг зэрлэг бүдүүлэг зорчидог улс дэлхийд өөр хаа ч байхгүй шүү. Би дэлхийн маш олон орноор явсан, ажигласан зүйлс зөндөө л байдаг.
Сайхан мэдлэгтэй, мэдээлэлтэй залуучууд байх атал та нар хаана явна вэ. Хэд гурванёдолларын төлөө хүн царайчилж явна уу. Эх оронд чинь хулгайч нар үүрэлж дууслаа даа. Тэнэгийн орон аль хэдийнэ болсоншдээ.
estoi zob heljee, vnen yum chini.. manai baabar gej hujaa bolohoor tor muu menjir geed bvh yumaa any, kanad baruuniihand ogohgui bol sviren geed l oriolood bgaa.. svirdeg hujaa nar ali ert mohsan baimaar yum getel ulam hogjijood l. hagas erliiz bolohoor baabar bas hagas boddog yum bolohuu daa..
Зөвлөлтийн хэлбэржилт сэтгэлгээг сурталчилдаг Коммунизмыг далд өмөөрч бичдэг Ганхуяг судлаач Оросын төрд коммунист нам байх ёстой бна л даа Коммунистууд Оросын төрд гарвал агуу гүрэн задарна Энэ нь Монголд хүнд тусна.Афганистанд Зөвлөлтийн цэрэг ороход Барууныхан нууцаар хүлээн авалт хийж баярласан гэдэг юм Барууныхан коммунистууд Оросын төрд эргэж ирвэл үнэхээр баярлана Аливаа асуудалд утга агуулгыг үгүйсгэж сэтгэл хөдлөлөөр үзэл сурталаар хандаж утга агуулгыг хэлсэн хүн бүрийг хавчиж гадуурхдаг өөрчлөлтөнд дасах чадваргүй нийгэмийг Зөвлөлтийн хэлбэржилт сэтгэлгээ гэнээ Зөвлөлт гүрэн задарч Зүүн европын орнууд сүйрсэн шалтгаан нь Америкийн империализмд биш коммунистуудын бүтээсэн зөвлөлт хэлбэржилт сэтгэлгээ хэтэрсэн юм Монголд зөвлөлтийн хэлбэржилт сэтгэлгээ дэндүү тархсан тэгээд ажил бүтэхгүй бухимдал өндөр бгаа юм ш дээ Цэргийн ухаанаар зөвлөлтийн хэлбэржилт сэтгэлгээгээр сургасан 100 цэрэг ухаалаг бэлдсэн 10 цэрэгт ялагдах нь бодит үнэн шүү
Монголын ухаалаг 10 цэрэг Оросын 100 ухаалаг бус цэрэгтэй байлдаад ялаад л...
Mongol humuus shalbaag shig zantai bodoltoi bolj
Оюутолгойн уяаны нохой Баабарын гэр бүлийг тэжээх гэж хэдэн зуун хүн траншейнд тарчлан зовж амь насаа алдлаа.Баабарын эхнэр хүүхэд энэ гэмт хэргийг зогсоохын төлөө ард түмнийхээ талд гарч болдоггүй юм байх даа.
Сталин гучаад оны эхээр Америкаас 500 гаруй үйлдвэрийн зураг, төсөл худалдан авсан байдаг юм. Эдгээр нь тухайн цагийнхаа хамгийн шилдэг технологитой үйлдвэрүүд. Өнөөгийн ханшид шилжүүлбэл, нэг үйлдвэрийн дундаж өртөг нь 10 тэрбум доллар. Жишээ нь Оюутолгойн нийт хөрөнгө оруулалт нь одоогоор 6 тэрбум доллар болоод байна. Анх 15 жилийн өмнө 2 тэрбум долларт босно гэж тооцож байсан. Манай банкны хүү сарын 2 хувь буюу жилийн 24 хувь. 15 жилийн хүү нь 360 хувь, өөрөөр хэлбэл 3 нугарна гэсэн үг. 15 жилийн өмнө банкинд 2 тэрбум доллар хадгалуулсан бол өнөөдөр хүүтэйгээ нийлээд дор хаяж 6 тэрбум доллартай болсон байна. Юу ч хийхгүйгээр зүгээр л хүү тооцоход л тэр шүү дээ. Гэхдээ энэ 6 тэрбум доллар гэдэг нь Сталины худалдаж авсан нэг үйлдвэрээс хямд тусч байна. Энэ нь ч аргагүй. Учир нь Сталин зөвхөн үйлдвэр худалдаж аваагүй, мөн үйлдвэрийг хувилж олшруулах эрхийг давхар худалдаж авсан юм. Анхдугаар таван жил гэдэг нь америкчуудын босгосон үйлдвэрүүдийг хэлж байна. Харин дараагийн таван жилээс эхлэн оросууд үйлдвэрүүдээ өөрсдөө барьж эхэлсэн юм. Америкийн зураг төслөөр. Хожим оросууд монголчилно гэдэг шиг америк үйлдвэрүүдийг оросчилж эхэлсэн, гэхдээ суурь нь яг хэвээрээ. Ийм маягаар 50 жил гэлдрээд эцэст нь яах ч аргагүй технологийн хоцрогдолд орж тогтолцоо нуран унасан юм. Зөвлөлтийн технологи өрнөдийн технологиос хэдэн үеэр хоцрогдсон. Баруунд дүрвэн гарсан оросуудаас дэлхийд алдартай технологи бий болгосон хүмүүс цөөнгүй бий. Асуудал хүндээ биш тогтолцоондоо байна. Өрнөдийн тогтолцоог өнөөдөр хэн ч яаж ч муу хэллээ гээд технологийн түвшинг нь хэн ч гүйцэж чадахгүй. Ойртох ч үгүй. Тогтолцооны давуу тал гэж энэ. Хүний асуудал бол жижигхэн асуудал. Манай зарим хүмүүс дэлхийн хүн амын 1 хувь нь нийт баялгийн 90 хувь, магадгүй 99 хувийг эзэмшиж байна, пий паа болохоо байлаа, эдийн засаг сүйрлээ гэж сүр бадруулдаг. Гэтэл энд аюултай үзэгдэл огт байхгүй. Зүй нь дэлхийн нэг хувь нь нийт баялгийн 99 хувийг үйлдвэрлэж байна гэж ярих ёстой юм шүү дээ. Яагаад ийм болов гэхээр автомат роботуудаас болж байна. Үйлдвэрлэлийн бүх ажлыг роботууд хийж байна. Үүнээс болоод дэлхийн хүн амын 99 хувь нь үлдсэн ганц хувиа сорж, шимэгчилж амьдарч байна. Манай монгол улс ч ялгаагүй. Үндэсний цөөн хэдэн том үйлдвэрүүд нь дандаа орчин үеийн өрнөдийн автомат шугамнуудтай. Бүх ажиллагаа нь автомат. Энэ хэдэн үйлдвэрийн орлогоос улсын төсөв бүрдэж байна. Түүгээр нь үлдсэн бараг бүх хүмүүс нь тэжээлгүүлж, угжуулж байна. ОюуТолгой үйлдвэр гэхэд л одоогоор 6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд бүтээгдэхүүнээ борлуулахад жилдээ улсын төсөвт ойролцоогоор 2 тэрбум долларын хөрөнгө төвлөрүүлэх баримжаатай байна. Энэ нь манай улсын төсвийн 25-30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Зүгээр л сул орж ирэх мөнгө шүү дээ. Бид гараа ч хөдөлгөхгүй. ОюуТолгойд дэлхийд өөр хаана ч байхгүй уулын робот ажиллаж байна. Саяхан ОюуТолгой үйлдвэрийнхэн монголчууд машинаар зөөдөг ажлыг туузан дамжуулгаар шийдсэн байна. Ингэснээр жилдээ хэдэн арван сая долларын хэмнэлт гарч байна. Бараг л монголын ноолуурын бизнестэй тэнцэх тоо. Иймэрхүү зүйлийг бид дэмжих ёстой юм шүү дээ. Хэн хэндээ ашигтай. Хятадууд яг ингэж л гаднын хөнөгө оруулалтыг өөртөө татан дэлхийн тэргүүний технологийг урамшуулсан. Үр дүн нь нүднээ илхэн. Бид ч бас ингэж л ажиллах ёстой. Муусайн америкчууд, канадчууд биднийг мөлжлөө, хулхидлаа гэж яривал бид өөрсдөө л хохирно. Харин тэднийг дэмжээд үйлдвэрлэл явуулах бүх нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл бид өрсдөө л хожино. Хурдхан үйлдвэрлэлээ ажилд нь оруулж татвар хураамжаа авах хэрэгтэй байна шүү дээ. Стратегийн ач холбогдолтой хэдхэн том уурхайгаа дэмжсэн шиг дэмжин ажилд нь оруулаад бусад жижиг сажиг уурхайнуудыг бүгдийг нь хаах хэрэгтэй гэж хүмүүсийн ярьж байгаа нь надад зөв санагддаг. Уул уурхай бол хэн дуртай хүний хийдэг бизнес биш, зөвхөн дэлхийн стандартаар үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүсийн хийх ажил. Үүнийг л зөв зохицуулж чадвал элдэв хэл ам татрана. Энэ бол монголчууд бидний өөрсдийн хийх ажил. Гадныхан огт падгүй. Гадныхан ирээд л монголыг мөлжөөд байгаа юм шиг ярих хэрэггүй л дээ. Тэд хууль цаазын дагуу л ажиллаж байгаа, монголын нөхцөлд тохируулан буруу зөрүү юм хийдэг хүмүүс тэдний дунд мэр сэр байдаг л байх. Энэ бол цөөн хэдэн хүмүүсийн асуудал. Ихэнхи нь ном журмын дагуу ажиллаж байгаа гэж ойлгодог. Тэгэхлээр бидэнд өрнөдийг түших нь хамгийн ашигтай хувилбар. Орос, хятадууд бол биднээсээ нэг их дээрдэхээргүй хүмүүс. Том гүрэн болохоор хөдлөх нь удаан, маш хашир болгоомжтой хөдөлнө. Харин бид жижигхэн улс болохоор маш хурдан хөдлөх боломжтой. Энэ бол манай маш том давуу тал. Ерөнхийдөө бид зөв зам дээрээ зогсож байна. Учиргүй алдаад төөрч будилсан асуудал алга. Харин зарим хүмүүсийн сэтгэлгээ нь хоцрогдсон болохоор асуудлыг буруугаар харах тохиолдол бий. Үүнийг анзаарагтун.
amerikuud barisan bish orosuud uursduu hiisen yumshde,ternees umnu oros ulas chini mash ih hund uildevertei baisanig medeh uu,AJILCHIN,TARIACHIDIN HUVISGAL 1910-ONOOS HOISH DELHII DAYAR URNUSUN YUMAA,TUUNIIG 1-R INTERNATIONAL GEJ NERLESEN YUMA..
teriin ergelt hiij baij neg zasrah baih esvel gazar nutgiinhaa ihenhiig aldaj baij tusgaar togtnoloo avch uldeh baihaa
Танай коммунистууд үнэнийг хэзээ ярьж байсан юм. Түүхэн үнэнийг дандаа гуйвуулна. Гучаад онд Украйнд бараг 10 сая хүн өлбөрч үхэж байхад Зөвлөлт Засгийн үр тарианы экспорт оргил хэмжээндээ хүрч байсан юм. Хичнээн хүн өлбөрч үхэх нь Сталинд огтхон ч сонин биш, америкаас худалдаж авсан үйлдвэрүүдийнхээ үнийг төлөх нь Сталинд чухал байсан. Зарж, борлуулж, худалдаж болох бүх зүйлээ өрнөдөд худалдсан. Хаант засгийн үеийн үйлдвэрүүд нь бас л өрнөдийн хөрөнгө оруулалтай үйлдвэрүүд. Коммунистууд засгийн эрхэнд гараад өрнөдийн бүх өр зээлийг хүчингүй болгон үйлдвэрүүдийг нь нийгэмчилсэн юм. Коммунистуудад үйлдвэрээ дээрэмдүүлсэн хүмүүсийн үр сад нь өнөө хүртэл оросуудтай зарга хийсээр яваа. Хаант засгийн хамгийн том бүтээн байгуулалт гэгдэх Транс Сибирийн төмөр зам гэхэд 100 хувь америкийн санхүүжилт, зээлээр боссон байх жишээтэй. Оросууд энэ мэт түүхээ огт ярьдаггүй. Өөрсдөө бүхнийг анхнаас нь хийсэн мэт худлаа ярьдаг. Коммунистуудын хувьд худлаа ярина гэдэг нь гэм биш зан.
1. Транссибирийн төмөр замыг 1913 оны үнээр 1.455.413.000 рублээр гадаадын ямар ч зээлгүй барьсан юм. 2. Оросоос гадна Америкт ч бас өлсгөлөн болж 5 сая хүн өлсөж үхсэн юм. Уншсан бүх юм нь холилдчихсон "түүхч" нэртэй чам шиг баасыг би зажлахгүй залгина. Судлаач Х.Д.Ганхуяг.
Би ч чамайг заждахгүй залгина. Транс Сибирийн төмөр замыг барихад Америкууд хэдэн жидийн хугцаатай хичнээн зээл өгсөн баримтыг би олж өгч чадна. Чи бол түүхийн ямар ч мэдлэггүй мал. Чамайг бодвол би маш олон баримт мэднэ. Оросуудын нуугаад хэлдэггүй баримтууд. Бүхнийг өөрсдөө хийсэн, өөрийн хүчээр хийсэн гэж дандаа худлаа хуцна. Надад үнэн баримт нь байгаа болохоор Чиний наад баримтыг чинь би өлхөн няцааж чадна.
Транс сибирийн төмөр зам босгох бүх үйл явцыг америкчууд баримтжуулж баримтат кино хүртэл хийсэн. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина гэдэг үг бий. Энэ тухай баримтат киног youtube дээр тавьсан байсныг би үзэж байснаа тодхон санаж байна. Оросууд яаж ч гүрийж новшроод түүхийн үнэн баримтат киноноос зугтах газаргүй. Мэдээж америкийн албан ёсны баримтууд дээр ч энэ мэдээлэл байгаа. Америкчууд хэлсэн ярьсан, хийсэн бүх ажлаа баримттай баталгаатай ярина. Оросууд шиг баримтгүй худлаа шаахгүй. Ичихгүй бүхнийг өөрсдөө хийсэн гэж шаана. Ийм хүний тус мэддэггүй, хөгийн зантай болохоор нь оросуудад хүмүүс дургүй байдаг юм шүү дээ. Зүгээр хүн шиг байхад юу нь болохгүй байна?
CHINII SHUTEED BAIGAA AMERIKED CHINI ODOO YADUURAL,AJILGUIDEL DEED TEGTEE YAVJ BAIGAAG MEDEJ BAINA UU?ALI ESVEL PYOTR HAAN SHIG ALASKAG ZARAH UU????
Үхсэн хойноо, Youtube-ээр үзсэн киногоо ярьдаг новш байна ш дээ, чи. Тэгж л таарна. Тэгээд тэр баримтаа гаргаад ирээч, нусгай минь. Баримт байгаа гэж худлаа сүржигнэх ямар хэрэг байгаам ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
amerikuud dornod subiriin zamiig sanhvvjvvlseniig tvvh medehgui, yagaad gebel 1914 0nii sainii omon orosiin altanii noots delhiid 1 dugaart baisan. ter ved amerikd altanii soliorol bolood ter ih altai baisan ch orosiig bvr ih baisan daa. bas 1920 onii ediin zasgiin hyamralaar amerikd bas olsgolon bolj mash ih hvn vhsenii bol yrdagui ee. ruzbeltiin ter hodolmoriin lageri bol orosiin gulagaas jaahan tsahiltai, vzel bodoloor ni ylagdagui bsanaas busadaar bol barag ijilhen dee..
Би баримтаа олон эх үүсвэрээс давхар шалгасан. youtube дээрээс миний үзсэн баримтат кино бол ердөө нэг л эх сурвалж. Ойролцоогоор 5 жилийн өмнө үзэж байснаа маш тодхон санаж байна. Тийм чухал хэрэгтэй бол нэг, хоёр хоногийн дараа хаанаас энэ баримтыг олохоо санах байх. Чамайг ийм өчүүхэн ямар ч хэрэгцээгүй баримтаар хөөцөлдөнө гэж огт бодоогүй учраас эх сурвалж дээрээ нэг их ач холбогдол өгсөнгүй. Тухайн үедээ энэ түүхэн киног үзчихээд өөр бусад өрнөдийн, ялангуяа америкийн баримтуудтай тулгаж үзээд хоорондоо таарч байхаар нь үнэн юм байна гэж үнэмшсэн. Орос баян байсан болоод Аляскаа зарсан уу? Зарахаас өөр гарцгүй болоод зарсан юм. Инээд хүргэчихлээ. Орос хэзээ байтлаа газар нутгаа зарж байсан юм? Газар нутгийн төлөө үхэн хатан тэмцдэг улс. Мөнгөтэй баян байсан бол Орос хэзээ ч Аляскийг Америкт зарахгүй байсан. Ийм энгийн үнэнийг ойлгохгүй ямар мал вэ? Өрнөдийн ямар технологи, ямар техникээр Транс Сибирийн төмөр зам барьсан, ямар ямар компаниуд менежмент, төлөвлөлт хийсэн гээд бүх мэдээлэл баримтат кинонд тусгагдсан байсан. Баримтат кино бол баримтат кино. Хаана байрлах нь чухал биш. Интернетэд байна уу, саран дээр байна уу, эсвэл ангараг гариг дээр байна уу чухал биш. Дэлхийн бүх мэдээллийн агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, компани, корпорациуд өөрсдийн мэдээ баримт, баримтат киногоо жишээ нь youtube юмуу Vimeo зэрэг видео сервер дээр байрлуулж байна. Энэ бол зүгээр ердийн жишиг. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс үнэн баримттай танилцахад тусалж байна. Түүнээс бус оросууд шиг мэдээллийн бүх эх сурвалжийг хаагаад өөрсдийн худал мэдээллээ цорын ганц үнэн гэж тэнэгддэг хүмүүс биш. Ингэхэд чи сохор, дүлий юмуу хаашаа юм? Хуучин социалист орнуудаас өнөөдөр хэн оростой найзалж нөхөрлөж байна? Грузин байтугай Украйн хүртэл өнөөдөр Оросоос салахын түүс болж байна. Хүнтэй сууж байгаад салчихаад дараа нь гэр оронд нь орж агсам согтуу тавьж үймүүлдэг, ухаан нь орон гаран солиотой хүн шиг аашилж буй оросуудыг юунд нь өмөөрнө вэ? Инээд хүрчихлээ. Нэг жижигхэн, өчүүхэн баримтыг учиргүй томруулж дөвчигнөж гэнэ. Чиний аз дутахад, би энэ баримтаа хангалттай сайн нягталсан учраас өөртөө зуун хувь итгэлтэй байна. Ер нь би өөрийнхөө бүх мэдээллийг давхар давхар шалгаж, олон эх үүсвэрүүдээс харьцуулан баталгаажуулж, дараа нь санаагаа гаргадаг. Асар их мэдээлэл тархиндаа хадгалдаг болохоор зарим нэг жижиг сажиг алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зарчмын алдаа биш. Хүний нэр ч юмуу газар нутгийн нэр ч юмуу он сар өдөр дээр заримдаа алддаг тал бий. Үүнийг зөв болголоо, буруу болголоо гээд ямар ч ялгаа байхгүй. Мөн чанар, утга агуулгад ямарч нөлөөгүй. Би цаасан дээр нэг ч тэмдэглэл хөтөлдөггүй. Энэ бол тийм чухал зүйл биш. Гол нь зүй тогтол. Хэрэгтэй гэвэл баримтаа би интернетээс хайгаад олж чадна. Би хүссэн мэдээлээ интернетээс олж авах хосгүй чадвартай хүн. Надтай энэ тал дээр эн зэрэгцэх хүн энэ хорвоо дэлхий дээр байхгүй гэж өөрийгөө бяцхан үнэлдэг ухаантай. Надтьай харьвцаж ажиллаж байсан_ гадна, дотнын олон хүмүүс миний энэ чадварыг гайхан биширдэг юм. Чи мэдээллээ яаж ингэж хурдан олж чаддаг байнаа гэж надаас үе үе асуудаг. Хэдэн өдөр хайгаад олохгүй мэдээллийг хэдхэн минут, цагийн дотор олчихлоо гэж үү гэж гайхдаг. Нууц нь ердөө л зүй тогтол. Онгирч байгаа юм биш, энэ бол миний давуу тал. Та нар намайг яагаад ч барж идэхгүй. Би нэг харсан баримт, зүй тогтлоо хэзээ ч мартахгүйгээр санаж чаддаг юм. Би хар нялхаасаас олон хүнтэй харахгүйгээр зэрэг шатар нүүж сураад энэ чадварыг эзэмшсэн юм. Ямар ч зузаан номыг, ялангуяа шинжлэх ухааны номыг бол 5 минутын дотор л уншина. Дараа нь хаанаас нь ч асуусан ямар ч алдаагүй хариулж чадна. Харин жижиг сажиг баримтан дээр жаахан төөрөлдөнө. Гэхдээ агуулгаасаа гажихгүй. 500 эсвэл 800 хуудастай урьд нь огт үзэж харж байгаагүй номоо 5-10 минтуны дотор бүрэн уншихад тэр зэргийн алдаа гарах нь сүйрэл биш. Одоохондоо надад өөр хийх ажлууд их байгаа болохоор баримтаа шууд гаргаж чадахгүй. Амин чухал хэрэгтэй гэвэл нэг, хоёр хоногийн дараа олоод өгч болно. Надад энэ баримт огтхон ч сонин биш байна. Өөр илүү сонирхолтой баримтууд, мэдээллүүд байна.
Tuuh gegch tsagaan solio Tuscan jinhene shizo b na, bas baabairiin bogs doloogch yum uu daa
Дээрхи мал чи сонсож бай. Уурын хөдөлгүүр гэж зүйл хэзээ үүссэнийг чи мэдэх үү? Төмөр зам, галт тэрэг гэж зүйл хэзээ хаана үүссэнийг чи мэдэх үү? Энд 17 -18 дугаар зууны үеийн тухай асуудал яригдаж байна Транс Сибирийн төмөр зам бол 19-20 дугаар зууны үеийн асуудал. Англид уурын хөдөлгүүр, галт тэрэг үүсснээс хойш бараг 200 жил, төмөр замын тээвэр английн нийтийн тээвэр болсноос хойш бараг 100 жилийн дараахь яриа. Өнөөдөр япончууд нарны гүүрийг хэрхэн барьж байна, яаж тооцоо судалгаа хийж, газар хөдлөлт чичирхийлэл, газрын гүн дэхь элсний нүүдлийг хэрхэн тооцоолж компьютер дээр загварчлан материалын эсэргүүцэл, даацыг бодож олж байна? Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон материалыг зөв сонгох ёстой. Лабораторид маш олон удаагийн шинжилгээ судалгаа хийж олон удаагийн туршилт, сорилт хийсний дараа яг тохирсон материалаа олж зам гүүрээ босгож байна. Газар газрын хөрсний бүтэц, онцлог, цаг уур, салхи, хур чийг гээд бүгд хоорондоо ялгаатай. Нэг газар хэрэглэсэн материалыг нөгөө газар хэрэглэж болохгүй. Коммунистуудын хэрэглэх дуртай норм норматив энд огтхон ч падлийгүй. Бүх тохиолдлууд өөр учраас зардлын нэгдсэн тооцоо гэж байхгүй. Тохиолдол бүрийг загварчлан, тохиолдол бүрт тохирсон технологийн шийдэл гаргана. Өрнөдөд аливаа үйлдвэрлэл яг ингэж явна. Төмөр зам дээр ч бас ялгаагүй. Математик загварчлалыг дээд зэргээр хэрэглэнэ. Газрын хотгор гүдгэр, налуу, бороо, үер усны хуримтлал гээд төмөр замын метр тутмын тооцоог хийнэ. Монголчууд ингэж ажиллаж чаддаг билүү? Техник сэтгэлгээ, технологийн асар том ялгаа эндээс харагдана. Гэтэл ТрансСибирийн төмөр замыг оросууд яаж өөрсдөө хийнэ гэж санав? Ердөө ажиллах хүчийг л гаргасан. Хорьдугаар зууны эхэн үеийн Орос орон, өнөөгийн Монгол орон хоёр дүндээ дүн л байхгүй юу. Оросуудын сэтгэлгээ маниасаа дээрдэхгүй. Энэ талаар оросын нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт Иван Петрович Павловын уншсан маш мундаг лекц байдаг юм. Яг энэ Ганхуяг шиг шинжлэх ухааныг сэглэж шүлэг ч биш дуу ч биш, бөөн сэтгэл хөдлөл болгон хувиргадаг хүн хогнуудын талаар большевикуудын өмнө уншсан лекц. Шинжлэх ухааны цагаан толгой ч байхгүй, тэгсэн мөртлөө бөөн шинжлэх ухаан ярьсан, хэлж буй үгнийхээ утгыг өөрөө ч ойлгодоггүй тийм хүмүүсийн талаар хүний биеийн анатоми физиологи шиг махлан задалж ярьсан юм. Үе үе үнэнийг ярьдаг, хүн төрхөө алдаагүй тийм хүмүүс орост мэр сэр төрдөг юм. Ихэвчлэн Нобелийн шагнал авсан тийм хүмүүс. Тэдэнд хүн чнар гэж нэг юм байдаг учраас худал хуурмагийг тэвчиж чаддаггүй юм. Дэлхийд нэрд гарсан ийм цуутай эрдэмтдийн амыг таглах гэж коммунистууд махаа иддэг юм. Алж болдоггүй, устгаж болдоггүй, аргаа барахдаа гадаад руу цөлж санаа нь амарна. Оросоос л аль болох холхон байлгахыг хичээдэг юм. Үнэнээс айж байгаа хэрэг. Төмөр замын тухайд гэвэл төмөр зам, галт тэрэг гэдгээ ч сайн ойлгоогүй хүмүүс гэнэтхэн тив алгассан төмөр зам барина гэж хаашаа харсан юм байхав. Гэтэл өрнөдийн компаниуд энэ ажлыг хийгээд бараг 100-200 жил болсон туршлагатай хүмүүс. Бүх тооцоо, бүх төлөвлөлт, бүх менежментийг өрнөдийн компаниуд гардан хариуцаж хийсэн юм. Америк гэхэд л дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн босгох Маршаллын төлөвлөгөө зохиож хэрэгжүүлсэн шиг Орос орныг хөл дээр босоход туслах маш том хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийнх нь нэрийг яг одоогоор сайн санахгүй байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд орос оронд аж үйлдвэрийн томоохон төвүүдийг барьж босгосон юм. Яг л Сталин анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөрөө америкаас үйлдвэрүүд оруулж ирсэнтэй адилаар. Транс Сибирийн төмөр замтай дүйцэхүйц аварга том усан цахилгаан станцууд гэхэд л америкийн зураг төсөл, америк инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн байх жишээтэй. Түүх байнга давтагдаад байна. Догшин Иваны опречникүүд гэхэд л Сталины чекистүүдтэй яг адилхан. Цаг хугацаа нь л өөр болохоос хийж буй үйлдэл нь яг адилхан. Хэлбэрийн хувьд ялгаатай, агуулга нь яг адилхан. Энэ юуг хэлээд байна гэхээр асуудал хувь хүнд байгаа юм биш, тогтолцоондоо, зүй тогтолдоо байна гэсэн санаа. Сталин, Догшин Иван эсвэл Петр хаан энд ямарч үүрэггүй. Тэд зөвхөн үүрэг гүйцэтгэгчид. Тван зуун жилийн өмнөх, гурван зуун жилийн өмнөх, зуун жилийн өмнөх, эсвэл өнөөдрийн үйл явдлууд яг адилхан давтагдаж байна. Зөвхөн хүний нэр, он сарыг нь солиход л үйлдэл явдал нь яг адилхан таарч байна. Үүнийг чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг юм. Эдийн засгийн хэлээр бол туулсан замын асуудал. Хаант засаглал, коммунист засаглал, төр төвд засаглал гэдэг нь хэлбэр нь л ялгаатай болохоос агуулга нь яг адилхан. Дэлхий нарыг тойрно гэж үзэж байсантай адилаар төрийг иргэн тойрно гэсэн үзэл баримтлал. Гэтэл ардчилал үүний яг эсрэг. Дэлхий нарыг тойрно гэдэгтэй адилаар иргэнийг төр тойрно гэсэн зарчим. Эхлээд иргэн, дараа нь төр. Ийм төрд чөтгөрийн тойрогт орооцолдоно гэсэн ойлголт байхгүй. Энэ бол иргэн төвт тогтолцооны зүй тогтол. Төрийг ертөнцийн төв гэж үздэг хүмүүсийн хувьд энэ бол мэдээж солиотой санаа. Бруно гэж эрдэмтнийг лам нар шатаасан юм шүү дээ. Дэлхий нарыг тойрдог зүй тогтлыг нээснийхээ төлөө галзуу солиотойгоороо дуудуулж амиа алдсан. Ардчилалын зарчим үүнтэй яг адилхан. Төр иргэнээ хүмүүжүүлэх ёстой гэж үздэг коммунистуудын хувьд энэ бол ухаан санаанд нь багтамгүй санаа. Гэхдээ европ, америкчууд энэ замаар замнаад 200-300 жил өнгөрлөө, тогтолцоонд өчүүхэн ч өөрчлөлт орсонгүй. Анх яаж төлөвлөсөн, яг тэр төлөвлөлтөөрөө өнөөг хүртэл оршин тогтносоор байна. Энэ хооронд технологийн хичнээн хувьсгал гарав, хүмүүсийн мэдлэг, оюун ухаан хичнээн тэлэв, хөгжив? Гэтэл төрийн тогтолцоо нь өнөө хэр ямар ч засваргүйгээр найдвартай ажилласаар байна. Байгалийн жинхэнэ зүй тогтол гэдэг энэ. Байгаль дээр гэрэл, сүүдэр яаж сүлэлдэн оршдог вэ, яг тийм зарчмаар төрийн тогтолцоогоо урласан. Байгалийн зүй тогтлоос гажихгүй байхын давуу тал энэ. Үүнийг л коммунистууд өнөө хэр ойлгохгүй байна шүү дээ.
Хөөе Ганаа наана чинь хөлсний тархи угаагч ажиллаж эхэлсэн байна. Бодвол Оюутолгойнх юм шиг байна.
Íåôòü áîëîâñðóëàõ, í¿¿ðñ áîëîâñðóóëàõ òîì òîì ¿éëäâýð¿¿ä õóðäàí áàéãóóëáàë îëîí õ¿íèé àìüäðàëä íºëººëíº äºº!!!
Íåôòü áîëîâñðóóëàõ, í¿¿ðñ áîëîâñðóóëàõ ¿éëäâýð¿¿äèéã íýí äàðóé áàéãóóëàõ íü îëîí õ¿íèé àìüäðàëä ñàéíààð íºëººëíº äºº.
Социалист нийгмийн үед оросыг тахин шүтдэг хэсэг өөрийн толгойгүй гарууд байсан бол одоо америкийг тахин шүтдэг хэсэг эргүүнүүд бий болчихож.Америк өөрөө хичнээн том байгаад,хичнээн хөгжилтэй байгаад,хичнээн баян байгаад бусдын явдлыг заах ёстой юу,бусдыг алж хядах,бөмбөгдөх эрхтэй юу.Хэрвээ америк өөрийн дуртай "амьтныг" бусдын төрд "томилох" ёстой юм бол ардчилсан сонгуулийн хэрэг байна уу.Ер нь ардчиллын хэрэг байгаа ч юм уу.Үүнийг ардчилал гэх үү,үүнийг эрх чөлөө гэх үү,үүнийг тусгаар тогтнол гэх үү гэдэг асуулт байна.Америк өөрөө ёс зүйгүй,балмад түрэмгий,харгис садист бол бусдыг шүүмжлэх эрх тэдэнд бий юу.
hollywood youtube uzseer baihaar iimel bolnodoo
Америкийг тахин шүтдэг Доринуудыг Баабар 24 жил бойжуулсан юм. Одоо хэргийг нь гаргах цаг болсоон болсон.
Бид ямар бодлого барих вэ? Ямар болох вэ гэдэг нь чухал болохоос америк оросын хэн нь мундаг болох талаар хэдэн жил нет ухаж олсон унэн худал нь мэдэгдэхгуй цэцэрхэлээр талцмааргуй байна. Бид нуугээд явж чадахгуйгээс хойш айл хоршуудийнхээ аргыг нь олоод амьдардаг баймаар байна. Тэртээгээс шинэ том ах ирээд гое болгоно гэж мороодоод хамар хашааныхныгаа хараагаад баймаар байна. монгол мундаг байх нь монголчуудаас л шалтгаална.
pyotr haanihaa uliig dolooj galiin shugaman deer ideh hoolgui umsun shinelgui,oroh orongui,buudah sumgui,germanii ih buuni sumand toos boloh huseltei heree yumaa.
Хамгийн сүүлчийн өгүүлбэр гайхалтай мэргэн.Болдог бол одоогийн албан байгуулалга гээд байгаа өнөр гэр бүлүүдийн том том байшингуудийн үүдэн дээр бичиж өлөгмөөр юм.Маргааш энэ санааг нэг том гишүүн хулгайлцан үгийг нь жаахан өөрчлөөд цогтой тэмцэгч мэт аашлах,даанч өөрийхнь толгойноос гараагүй болхоор цааш явахгүй иймэрхүү юмнууд нэрлээд байвал элэг муудана.Манай улсын бодлогшуу юмыг засаад өгөх шиг болоо биз.Уншиж ухаарч тусгаж авч чаддаг бол тэршүүдээ!!!Баярлалаа.Ганхуяг танд.Ер нь юуч үгүй хоосон монголд улс төрчид ард түмнийг шулж хулгайчууд хамаг баялгыг хямдхан гадаадруу ямарч хяналгүй зарж баяжиж байгаагаа ичихгүй дэлхий даяаар худлаа ярьж халхалж байгаашдээ!!Үнэндээ ард түмний амьдрал өдөр ирэх тутам доройтсоор...
mongol nutagt tor baihgyi bolood udaj bna shdee bid chini torgyi amidarch baij bolohiin ih zagyar oron. delhiid baihgyi baihaa
Чи өөрийгөө Ганхуягаас илүү гэж үзүүлэхээр оролдож байгаа боловч Америк л бүхнээс илүү гэж бичиж долоон дор гэдгээ нотолж байна даа
Чиний өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа бүхэн чинь бүгд америкийн технологи. Социализмын үеийн оросын үйлдвэрүүд ч цагтаа дэлхийг шуугиулж явсан америкийн шилдэг технологи. Энэ үйлдвэрийг европчууд ирж үзчихээд гайхаж, толгой сэгсэрч байсан юм шүү дээ. Зарим нь бараг зөвлөлтийн замаар замная гэж европчуудад уриалж байсан удаатай. Чи энэ үнэнээс хаашаа ч зайлахгүй. Америкчууд яагаад ингэж мундаг хөгжиж байна гэдгийн нууц нь маш энгийн. Бурхан, Чөтгөр хоёрыг энэ тэнцүү авч үздэг. Алийг нь ч илүү, дутуу гэж ялгарвалдаггүй. Бурхан нь бурханыхаа ажлыг хийнэ, Чөтгөр нь чөтгөрийнхээ ажлыг хийнэ. Чиний зөв, миний буруу гэж хоорондоо маргаж бие биенээ сургах гэж оролддоггүй. Энэ нь америк орныг хүчирхэг болгодог. Эрх чөлөө гэдэг чинь энэ шүү дээ. Угаасаа хүн амьд байгаа цагт хөгширнө, өвчин тусна, гай зовлон тохиолдоно, үүнээс зайлах аргагүй. Үүний нэгэн адил хүн төрөлхтөн байгаа цагт Чөтгөр заавал байна. Зугтах газаргүй. Алуурчин, дээрэмчин, хулгайч, луйварчин, янхан гээд бүх хүмүүс заавал байна. Хүй нэгдлийн үед ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч бас байна. Өвчин тусахтай л адил зүйл. Бид өвчин байдаггүй гэж мянга яриад нэмэргүй. Нэг л өдөр өвчин тусна. Нэг л өдөр осолд орно. Нэг л өдөр тахир дутуу болно. Нэг л өдөр үхнэ. Өдөр бүр хэн нэгэн хүн үүнд өртөж байгаа. Энэ үнэнийг үгүйсгээд ямар ч нэмэргүй. Яг үүнтэй адилаар Чөтгөр бидний дунд цаг үргэлж хамт амьдарч байгаа. Үүнийг үгүйсгэх нь ямар ч утгагүй. Яагаад америкт гэмт хэрэг өндөр байна, яагаад үүний эсрэг америкчууд ямар ч арга хэмжээ авахгүй байна? Яагаад гэвэл тэд Чөтгөрт боломж олгож байна. Бурханаас дутахааргүй эрх ямбыг Чөтгөрт эдлүүлж байна. Энэ бол ардчилал, хүний эрхийн тулгуур зарчим. Үүнийг ойлгосон улс гүрнүүд л өнөөдөр хөгжиж чадаж байна. Гэтэл дарангуйлагч орнууд яаж байна? Чөтгөрийн эсрэг үндэсний хэмжээний том дайн зарлаж байна. Шуламын ангуучлал хийж байна. Арабын орнууд энэ тал дээрээ бүгд адилхан. Арвангуравдугаар зуунд арабууд монголчуудыг Шулам гэж нэрлэж байсан, өнөөдөр Америкийг Шулам гэж нэрлэж байна. Сэтгэлгээ нь яг хэвээрээ. Үүнээс болж тэд хөгжлөөрөө европт гүйцэгдсэн юм шүү дээ. Коммунизм бол угаасаа Чөтгөр ангуучлах талаараа алдартай. Арабуудаасаа долоон дор. Хувьсгалын эсэргүү, ангийн дайсан, гадаадын тагнуул, буруу номтон гээд Чөтгөрийн тоо барагдахгүй. Гэхдээ Чөтгөр нь барагдана гэж байхгүй. Шинэ, шинэ дайснууд, шинэ шинэ чөтгөрүүд шил шилээ даран мэндэлнэ. Хоморгонд нь гэм зэмгүй баахан хүмүүс хэлмэгдэнэ. Бурхан гэж юу вэ, Чөтгөр гэж юу гэдгийг хэн нэгэн удирдагч, аль нэгэн бүлэглэл хэрхэн тодорхойлохоос хамаараад үйл явдал хаашаа ч эргэж болно. Өнөөдөр зөв гэсэн зүйл нь маргааш буруу болж, буруу гэсэн зүйл нь зөвтөх жишээтэй. Үүнээс болоод түүхийн номоо байнга шинэчилж бичнэ. Өмнө бичсэн зүйлээ үгүйсгэж шинэ Бурханд зориулан цоо шинэ түүх бүтээнэ. Хэрвээ жишээ нь монголын түүхийн номыг 20 он, 30 он, 40 он, 50 он гэхчилэн нарийвчилж судалбал хоорондоо байнга зөрчилдөнө. Үзэл сурталжсан учраас тэр. Үзэл суртал хаашаа эргэн түүх тийшээ эргэнэ. Уул нь түүх гэдэг цагийн аясаар өөрчлөгддөг, засаж залруулдаг зүйл биш юм шүү дээ. Зөв ч бай, буруу ч бай, байсан зүйл байснаараа байх ёстой. Үнэн үнэнээр байна гэдэг маш чухал. Өнөөдөрийн америкийг би байгаагаар нь л дүгнэж байна. Магтсангүй, муулсангүй. Тэнд Бурхан ч бий, Чөтгөр ч бий. Сайнаараа ч, муугаараа ч америкчууд толгой цохино. Онцлог нь өөрсдийгөө энхийн цагаан тагтаа гэж худлаа ярьдаггүй. Дэлхий нийтийг жаргуулна гэж худлаа ярьдаггүй. Та нарт хайртай, дуртай гэж худлаа ярихгүй. Энэ л хүний сайхан чанар юм шүү дээ. Нэг за гэвэл ёогүй. Хэлсэн амандаа заавал хүрнэ. Хичнээн хугацаа зарцуулах нь хамаагүй.
Хятадууд коммунист байна уу, капиталист байна уу хамаагүй үнэхээр мундаг бодлоготой хөгжиж байна даа - энэ ч үнэн үг дээ харьцуулаад жишихэд монголчууд шүлсээ үсчүүлсэн нэг ерөнхийлэгчтэй хоосон ардчилал буюу дүр эсгэсэн ардчилалаар замнаад юу болж төгсөж байгааг хүн бүр л харж байна шүү дээ.
Hugjuud bish dotroosoo yalzarch baigaa yu gedegiig bid gadnaas ni haraad helj chaddahgui. Bayajsan hed ni uur oron luu tsagaachlah ni ih l yum shig...
ухаалаг төрийн нэн тэргүүний зорилт бол төрийг худалч, хулгайчдаас цэвэрлэх явдал мөн гэдэгтэй бүгд санал нийлэх байх одоо харж сууя элбэгээ төрөөс худалч, хулгайчдаас зайлуулах ажлаа яаж эхлүүлэх нь хошгоруулалт уу? асуудлыг шийдэж эхлэв үү? гэдэг шууд харагдана. бороогийн алт, оюутолгойн монголд ашиггүй гэрээг хийсэн ард түмэнд ад үзэгдсэн хүмүүсийг шүүж эхлэхгүй бол энэ нь зөвхөн хошгоруулалт болно. энэ үйл явдал МАНАН-д итгэж болох эсэхийг ард түмэнд харуулана.
Оюутолгойн уяаны нохой Баабарын гэр бүлийг тэжээх гэж хэдэн зуун хүн траншейнд тарчлан зовж амь насаа алдлаа.Баабарын эхнэр хүүхэд энэ гэмт хэргийг зогсоохын төлөө ард түмнийхээ талд гарч болдоггүй юм байх даа.
Бүх улс оронд өөрийн онцлог сайн муу тал бий. Ярих гэсэн юмаа тойрч ярьж сураач ядаж. Зээр гэхээр зэс гэхээр гуйл. Монгол хүн гэж хир ухаантай ямьтан бэ гэдэг эндээс харагдаад дотор муухай болох юм. Тэнэгүүдийн нэг онцлог нь ямар түргэн ямар хялбар дүгнэлт хийнэвээээ
санал нэг байна.Харин хэзээ төрөө цэвэрлэхийг цаг хугацаа харуулна. Монголчууд их найзгайрвал мөхнө. Энэ бол баараггүй үнэн.
goltoi l bichsen bna.iimerhuu dugneltuud tun chuhalunendee mongol hun busdiig doromjloh,hov yarihaas iluug zonhi n chadahgui n unen.
Õÿòàäûí ò¿¿õýí äýõ àóãàà óõààíòíóóäûí íýã Äýí Ñÿî Ïèí,-Ìóóð õàð,øàð áàéõ íü õàìààã¿é.Òýð õóëãàíà áàðüæ ÷àääàã ë áàéõ ¸ñòîé ãýñýí ýðòíèé õÿòàäûí ç¿éð ¿ãèéã õýëýõäýý óëñ îðîí êîììóíèñò áàéíà óó,êàïèòàëèñò áàéíà óó ïàäã¿é,ººðèé㺺 àâààä ÿâ÷èõ ýäèéí çàñàãòàé ë áàéõ ¸ñòîé ãýñýí ñàíààã ýíãèéíýýð õýíä ÷ îéëãîãäîõîîð òîìü¸îëñîí þì.Ãýòýë áèä áîëîõîîð, Ìóóð, õóëãàíà áàðüæ ÷àäàõã¿é ÷ áàéæ áîëíî.Õàìãèéí ãîë íü õàð áàéõ ¸ñòîé ãýýä òýíýãòýýä áàéãààä ÿëãàà íü áàéãàà þì.Õîîëîî ººðºº îëîîä èä÷èõýæ ÷àäàõã¿é ìóóð ºëñãºëºí㺺ð ¿õýæ ë òààðíà áèç äýý.Ãàíö íýã æèë áîë áîíä ãàðãààä òýñäýã þì àà ãýõýä öààøäàà ÿìàð ÷ èðýýä¿é áàéõã¿é.
... Хулгайч луйварчин байх нь хамаагүй мөнгөтэй болж л байвал үхээд тамд очсон ч хамаагүй. Социализм , капитлизм гэж туйлширaхаас илүүтэй өмсөх хувцас, идэх хоолтой болох нь хамгийн чухал … гэж танай Дэн Сяопин чинь хэлсэн тийм үү. ... гэхдээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ , Сарыг дагавал сарны гэрэл , мууг дагавал могойн хорлол . ... Хичнээн хүнд хэцүү байсан ч зөвт зам дээрээ эргэлт буцалтгүй зогсож чадсан хүмүүс эцэстээ сайн сaйханд хүрдэг , ... Харин хатуу нөхцөл байдалд бууж өгөгсөд эд хөрөнгө , эрх мэдэлд шунаж , идэх уухыг урьтал болгодог ч эцэстээ юу ч үгүй хоцордог юм. Хятадын 5000 жилийн түүх нь боолын хөдөлмөр дээр тогтсон бүдүүлэг гар үйлдвэр , хөгжлийн жамаар хоцрогдсон техник технологитой аж үйлдвэржилт , авилгал хээл хахууль , хууран мэхлэлтээр дүүрэн байдаг . Тийм дээ ч хөрөнгөтний нийгэм капитлизм нь тэдний урьд өмнө байсан амьдралын хэв маяг , амьдрах орчин болохоор маш хурдан үндсэн дүрдээ хувирч Трилион $ тай болсон ч нөгөө л боол сэтгэхүйгээрээ, шуналт зангаараа ичих чүгүй Монгол мэтийн зовж буй орнуудын 125 $ байдаг коксжих нүүрсийг 40 хүрэхгүй $ аар ил цагаан дээрэмдэх, Дорнодын Дашбалбарын ураныг нууцаар олборлон хулгайлах үйлдэл хийхдээ өөрсөд шигээ хулгайч хуурамч ардчилсан хужаа луйварчидтай Хятад төрийн нэрийн өмнөөс хуйвалдан бузар муугаа үйлддэг . Харин Монголчууд үндсэндээ сүүлийн 20 иод жилд худал хуурмаг , хорон муу дүүрсэн капитлизмаар замнаж байгаа бөгөөд энэ бол Монголчуудын төрөлх бие биенээ хүндэлж шударгаар амьдардаг талын нүүдэлчин зан чанартай огтхон ч таарахгүй учраас одоогийн оюуны хөгжлийн зогсонги байдал үүсээд байгаа юм. ... Удахгүй энэ бүх сэтгэлгээний өөрчлөлт , нийгмийн мөн чанарыг нэлээд гүнзгий ойлгох тусам өнөөгийн худал хуурмаг, авилгал, хээл хахууль, урвалтаар дүүрсэн хөл толгойгоо орооцолдуулсан эх захгүй мөнгөний төлөөх ардчилсан нийгмийн мөн чанарыг сэтгэлийнхээ гүнд хүлээн авахаас татгалзсан ихэнх Монголчуудын хандлага , ... Мөн Америк , Өрнөд , Хятад мэтийн хумсаа нуусан муур шиг бузар санаатай , өлөн чоно мэт ховдог сэтгэлтэй улс орнуудыг таашаахаа больж илтэд Оросыг дэмжиж байгааг, за гэвэл ёогүй Оросуудад нийгмийн олонхыг хамарсан хэмжээнд шударга үнэнч зан чанар оршин байгаа болохоор гэж тайлбарлаж болно. … Монголчуудын өнөөдөр туулж буй зам нь ирээдүйн цаг үеийн хувь тавиланд нь бэлдэх зориулалттай учраас аливаа асуудлыг бэрхшээлийг өөр нүдээр харж сурах хэрэгтэй. Хэрэв бид 1990 онд Хятад гэж ямар улс байдгийг бараг мэдэхгүй шахам байсан бол одоо хулгайч , хуурамч , боолын сэтгэлтэй үнэн зөвт зан чанар гэж өчүүхэн ч байхгүй улс орон гэдгийг ойлголоо. Тэр цаг үед Америкчууд гэж хэн бэ гэх талаар мэддэг Монгол хүн байсан гэхэд эргэлзэж байна. Европд фашизм 1945 онд булшлагдсан гэж үзвэл АНУ неонацизмийн буухиаг үргэлжлүүлэн авч явч байгаа түрэмгий , хүний үнэргүй , дэндүү шуналтай улс орон гэж хэлэхэд нэг их хэтэрсэн болохгүй гэж бодож байна. Монгол ахан дүүс минь бид 1990 онд балчир хүүхэд мэт гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй ард түмэн байсан. Ардчилалын хэмээх чимээгүй булаан эзлэх дайны туршид дэлхий дахиныг сэтгэлдээ багтааж чадсан, ихэд хашир суусан , тэвчээртэй наaнуу цаанууг ойлгодог , гэхдээ үндсэн мөн чанар болох нүүдэлчин зөвт чанараа алдаагүй ард түмэн болон сайн тал руугаа өөрчлөгдөн хувирчээ. ... Монгол ахан дүүс минь бид өөр зуур буй ардчилсан хужаа луйварчид урвагчид болон хорон муутангуудыг эгнээнээсээ зайлуулан хорт хавдраа тайруулан авахуулах өвчтөн адил эгнэгт ангижирч , нэгэн тугийн доор нэгдэн нягтарч , зөвт зам дээр гаран Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэн тэмцэх зангилгийн цаг нэгэнт иржээ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ardchilal gedeg neriiin door oshoo honzongoo avah yum! Hogjil gedeg neriiin door biye biyeniigee luiverdah yum!
Amidral uuruu temtsel: eneguigeer humuus amjiltand hurehgui, uls oron hugjild hurehgui. Gehdee hun gedeg oyun uhaintai yum boloor bas ataarhal, ushuu honzon geh met setgelgee dagaldah yum! Yum savandaa baij baihad neeh ih teer bolohgui...
202.9.47.177 буюу түүхээ-чиний сэтгэгдлүүдийг уншихад үнэхээр өндөр мэдлэгтэй, логик сэтгэлгээ сайтай гэдэг нь тов тодорхой харагддаг ч чамд энэ мэдлэгийг арай чөтгөр өгөөгүй гэдэгт би бүрэн итгэдэг шүү.яахав шашны ойлголтоор бол чөтгөрийг ашиглах үе байдаг гэсэн.гэхдээ сүнсээ худалдаад биш шүү.бурхан буг чөтгөрийн харилцан үйлчлэл дээр хорвоогийн хөгжил тогтдог.гэхдээ энэ нь гагцхүү бурханы таалал хүслээр хийгддэг бас чи нэг зүйл дээр худлаа ярьж байна.коммунистууд хамгийн их шашингүй үзэлтнүүд шүү дээ.өөрсдөө чөтгөрийн гар хөл учраас юу гэж өөрсдийгөө авлах вэ дээ.тийм болохоор аллага хядлагыг аймшигтай их үйлдсэн.коммунистууд бол жинхэнэ чөтгөрүүд шүү дээ. ямар сайндаа л Маркс шашин бол хар тамхи гэж айлдаж байсан шүү дээ.Бурхан ямагт ялах нь ойлгомжтой.өөрөө ялж байхаар бүтээсэн учраас, гэхдээ чөтгөр заримдаа заль гарган түр зуур ч болов ялах явдал бий.Гэхдээ л эцсийн мөчдөө бурхан ялах нь тодорхой учир бурханы үйл дэлгэрдэг байлгүйдээ.үндсэн философийг нь ойлгоод чөтгөрийг ашиглан мэдээлэл авах ч бас буруу биш гэхдээ зальдуулснаа мэдээд чөтгөр уурлаж хилэгнэн түүний хорлол нь бодохоос аймшигтай биздээ.
Өрнөд яагаад хөгжив гэхээр Чөтгөрийг Бурхантай эн тэнцүү авч үзсэн учраас тэр. Өмнө нь хүмүүс Бурхан илүү, Чөтгөр дутуу гэж ялгаж үздэг байсан юм шүү дээ. Еврропчууд энэ үзлээс татгалзсан. Одоогоос бараг 500 жилийн тэртээ. Энэ нь шинжлэх ухааныг үзэл суртлаас салгасан асуудал. Жишээ нь орчин үеийн технологи ямар ч ид шидийг бүтээж чадаж байна. Гэхдээ энд Бурхан, Чөтгөр гэсэн ямар ч үзэл суртал байхгүй. Гар утсыг, эсвэл роботыг хүний сайн сайхны төлөө ашиглах уу, хүнийг хорлохын төлөө ашиглах уу гэдгийг шинжлэх ухаан хариуцахгүй. Шинжлэх ухааны ямар ч томъёолол, математикийн ямар ч томъёог хараад тэндээс ямар ч Бурхан, эсвэл ямар ч Чөтгөр олж харахгүй. Математикийн томъёо гэдэг нь өөрөө байгалийн хууль, зүй тогтол. Энэ зүй тогтол бүгдэд тэгш үйлчилнэ. Бурхан байна уу, Чөтгөр байна уу, огт падгүй. Бурхан, Чөтгөр гэдэг нь зүгээр л хийсвэр ухагдахуун. Хүмүүст ойлгуулахад арай дээр юмуу гэдэг үүднээс ийм үгнүүдийг хэрэглэж байна. Жишээ нь гэрэл, сүүдэр гэдэг нэг юмны хоёр тал. Нэг нь Бурхан бол нөгөө нь Чөтгөр гэсэн үг. Амьдралд гэрэл ч хэрэгтэй, сүүдэр ч хэрэгтэй. Гэрэл ашигтай, Сүүдэр хортой гэсэн ойлголт байхгүй. Бурхан, Чөтгөр хоёр нь зоосны хоёр тал гэдэг шиг нэг мөн чанарын хоёр тал. Нэгийг нь нөгөөгөөс нь ялгаж тусгаарлах боломжгүй. Зоосны хоёр талыг бие биенээс нь салгаж болохгүй шүү дээ. Бурхан, Чөтгөр хоёрыг ч нэг нэгнээс нь салгах боломжгүй. Учир нь энэ хоёр хоёулаа нэг бүхэл зүйл. Өрнөдийн орнуудад энэ үнэнийг хүүхдүүдэд бүр багаас нь зааж сургадаг. Бурхан, Чөтгөр хоёрыг бие биенээс нь салгаж, нэгийг нь нөгөөгийн эсрэг турхиснаар фашизм, коммунизм зэрэг ямар аймшигтай тогтолцоонууд үүсдэгийг үлгэрийн хэлбэрээр тайлбарладаг. Зүгээр л Чингис хааны түүхийг, монголын нууц товчоог уншаад үз. Тэнд Бурхан, Чөтгөр хоёр эн тэнцүү дүрслэгдсэн байгаа. Сайн үйл, муу үйл бүгд бий. Амьдралыг хий хоосон магтаагүй. Чингис хааны алдаа, оноо бүрийг нууж хаалгүйгээр үнэнээр нь бичсэн байгаа. Гэтэл Марксын юмуу Лениний, эсвэл Сүхбаатар, Чойбалсангийн намтар түүхийг уншаад үзээрэй. Ичиж үхмээр. Учиргүй ариун гэгээн хүмүүс. Ямар ч хир буртаг байхгүй. Яаж ингэж сэтгэж чадаж байнаа? Бурхан хүнд Чөтгөрийн явдал байх ёсгүй гэсэн үзэл суртал явж байна шүү дээ. Хүмүүсийн тархийг угааж буй хэлбэр. Гэрэл, сүүдэр хэрхэн сүлэлдэн оршихыг, энэ нь нэг бүхлийн хоёр тал болохыг хүүхдүүдэд тайлбарласан Pixar компанийн Өдөр, Шөнө гэх хүүхэлдэйн киног эндээс үзэж сонирхоорой. http://www.youtube.com/watch?v=MRuURW_UXfw
Эрхэм "түүх" ээ. Хамгийн ичиж үхмээр ичгүүргүй худлыг чи хэллээ. "Би ямар ч зузаан номыг, ялангуяа шинжлэх ухааны номыг бол 5 минутын дотор л уншина" гэж чи шааж байна. Ийм боломж ямар ч хүнд байдаггүй. Энэ бол чиний мэдрэл нэг л бишийг илт харуулж байна. Би чамд хэлээд байна ш дээ. Уншсан хамаг юм чинь холилдчихож гэж... Судлаач Х.Д.Ганхуяг.
Энэ бол зүгээр л миний чадвар. Би ном уншихдаа үсэглэж уншдаггүй, өгүүлбэрээр нь ч уншдаггүй, харин түлхүүр үгээр уншдаг юм. Ямар ч байсан чам шиг мал биш. Ямар ч зузаан ном, ямар ч том онол байлаа гэхэд гол санаа нь хэдхэн түлхүүр үг дээр эргэлддэг юм. Бүх мэдлэгийг нээж хаадаг магадгүй 10-20 түлхүүр үг байна, дараа түлхүүр үг бүрийн задаргаа нь дахин 10-20 түлхүүр үг болж өргөжих жишээтэй. Ганц түлхүүр үг тайлбарлах гэж л хэдэн арван хуудас, магадгүй нэг бүлэг зарцуулна. Ялангуяа өрнөдийн ном бол уншихад маш хялбар байдаг юм. Бүтэц нь маш тодорхой. Эхний бүлэг ямар байна, дуусан дуустлаа яг нэг загвар, нэг бүтцээр бичигдэнэ. Онол нь хаана байна, дадлага нь хаана байна, түүх нь хаана байна, тодорхойлолт нь хаана байна, жишээ нь хаана байна, түлхүүр үг нь хаана байна гээд маш эмх цэгцтэй. Харин орос ном бол уншихад жаахан түвэгтэй. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Гэхдээ л би ямар ч орос номноос түлхүүр үгийг андахгүй олно. Хэдэн түлхүүр үгнүүдийг дор нь эвлүүлээд тухайн онолын араг ясыг босгоно. Нэгэнт араг яс нь боссоны дараа тухайн онолыг задалж, угсарч, эвлүүлж дураараа наадаж болно. Цагтаа орос оюутнуудыг ангайлгаж явлаа. Бид төрөлх хэлээрээ номоо уншаад юу ч ойлгож чадахгүй байхад чи яг оносон хэдхэн үг барьж аваад тайлбарлах юм, хэдэн сар, жил дадлага хийгээд, дасгалын ажил хийгээд огт ойлгож чадаагүй зүйлийг хэдхэн минутын дотор хоёр гуравхан үг хэлээд ойлгууллаа. Энд ямар учир байна? гэж надаас орос оюутнууд тэсгэлгүй асуудаг байлаа. Хачирхалтай санагдсан байх л даа. Би гэхэд л оросоор хоёр, гурван үг олигтойхон холбоод ярьж чадахгүй, дөнгөж нэгдүгээр курст очсон нусгай бандь. Шалгалтаа дандаа онц өгнө. Багш нартайгаа хэдхэн түлхүүр үгээр харилцаад л гүйцээ. Ямар нэгэн бодлого, даалгавар өгвөл нүд ирмэхийн зуур бодоод гаргачихна. Бодлогын өгүүлбэр дотроос түлхүүр үгээ хайгаад олсон бол хариу нь нүдэнд шууд харагдана. Ямар тэгшитгэл зохиох вэ, ямар аргаар бодвол хурдан бэ гэхчилэн бодлогын тавил аяндаа тодроод ирнэ. Бараг автоматаар гэх үү дээ. Байгалийн зүй тогтол хаа ч адилхан учраас тэр шүү дээ. Тийм болохоор би оросуудад хариулахдаа, мэдээж энд хэл ямар ч хамаагүй, шинжлэх ухаан үг хэллэг, түлхүүр үг гэдэг хаа ч адилхан. Үүнийг оросоор нэрлэнэ үү, монголоор нэрлэнэ үү, англиар нэрлэнэ үү, ямар ч ялгаагүй. Гол нь зүй тогтол, шүтэн барилдлага гэдэг зүйл гэж тайлбарлана. Байгалийн зүй тогтол бол түгээмэл. Математик, физик, хими, биологи, нийгмийн ухаан, логик, эдийн засаг гээд суурь нь нэг. Зөвхөн хэлбэрээр л ялгаатай. Хэлбэрээ дагаад түлхүүр үгнүүд нь жаахан ялгаатай. Томъёо, томъёолол нь бага зэрэг өөр. Тийм болохоор жанжин шугамаа алдана, төөрч будилна гэсэн ойлголт надад байхгүй. Харин ерөнхий зүй тогтолд захирагддаггүй элдэв салангид тоо баримтууд дээр ойр зуурын алдаа гарах нь бий. Гэхдээ энэ агуулгад ямар ч нөлөөгүй. Би ч ийм баримтанд ач холбогдол өгдөггүй. Миний тархи ямар тааралдсан тоо баримт бүрийг чихэж байдаг хогийн сав биш дээ. Тэртэй тэргүй интернет байхад баримт хурааж үхснээ хийхэв. Ухаад л олчих зүйл. Яахав олон долоон юм хуцаад байхаар чинь өөрийнхөө талаар бага сага мэдээлэл өглөө. Ямар ч боломжгүй зүйл хэллээ ч гэх шиг. Чамд л тэгэж санагддаг юм байгаа биз. Харин би бол чамаас огт өөр хүн. Надад боломжгүй зүйл гэж байхгүй. Тийм болохоор наад үхээнц бодлоо өөртөө хадгал. Хэрвээ миний бодол санааг үгүйсгэх санаа оноо байгаа бол жишээ баримтаа тоочоод гаргаад ир. Миний чадвар энд огтхон ч падгүй. Миний чадварыг үгүйсгэвэл миний бодол санааг үгүйсгэнэ гэж бодоод байгаа юмуу хаашаа юм? Инээд хүрчихлээ.
Zajilahgui zalginaa gej eniig l heldeg baih daa. Hamag tsagaa hugaslan heregtei medeelel ugch baidag Tuuh gegchid bayarlaj yavdag.
Чи одоо хаашаа юм ?! Монголчууд нэрийг нь мэдэхгүй нэг солиотын ном хурдан уншдаг, гоц ухаантайг гайхан бишрэх ёстой болж байна уу ?! Чи бол зүгээр л мэдээлэл цээжилсэн, илүүдэл мэдээллийн хогийн сав. Нэг мэдээллээс нөгөө мэдээлэл рүү үсчсэн бөөс. Файлууд нь холбогдоогүй ямбий компьютер. Чи ер нь хэн ч биш. Харин БИ бол СУДЛААЧ ГАНХУЯГ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Чи бол ямар ч судлаач биш, зүгээр л сэтгэлийн хөөрлөө илэрхийлдэг хүн. Муур улаан өнгөтэй юу, хөх өнгөтэй юу гэдгийг чи үргэлж хардаг. Хэрвээ муур улаан өнгөтэй бол чамд тэр муур таалагдана, харин хөх өнгөтэй бол чамд таалагдахгүй. Ухаандаа ОюуТолгой үйлдвэрийг Оросууд барьсан бол чамд таалагдана, харин америкууд барьсан бол чамд таалагдахгүй. Ашигтай, ашиггүй байх нь чамд огт падгүй. Гол нь чамд муурны өнгө чухал. Харин надад муурны өнгө огтхон ч сонин биш, муур хулгана барьж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, мөн чанараа онож чадаж байна уу гэдэг нь чухал. Мөн чанараа онох аваас хулгана баригдлаа гэсэн үг. Тэмээ, хулгана хоёрын үлгэрийг санаж байна уу? Хэн нь түрүүлж нар харсан нь цаглабарын арван хоёр жилийг тэргүүлэх болзолтой. Хулгана нарны эсрэг зүг харж байгаад уулын оройд мандсан нарны гэрлийг түрүүлж хардаг. Мөн чанарыг онох хятад зүйрлэлийн монгол хувилбар энэ. Чиний нүдэнд харагдаж буй бүхэн үнэн байх албагүй. Нүдэндээ итгэнэ гэдэг нь сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхийн нэр. Гэтэл хүнд билгийн нүд буюу оюуны мэлмий гэж байдаг. Энэ нь шинжлэх ухаан. Шинжлэх ухаанд хил хязгаар, үндэстэн ястан гэсэн ойлголт байхгүй. Сэтгэл хөдлөл, таалагдах, эс таалагдах тухай ямар ч яриа байхгүй. Мөн чанараа ононо, үгүй бол онохгүй. Мөн чанараа онохгүй бол чиний тооцоо буруу байна гэсэн үг, тооцоо буруу байна гэдэг нь чиний машин, техник ажиллахгүй, эвдрэнэ гэсэн үг. Хэрвээ чиний машины дугуй хагарвал машин чинь догноцоод явахгүй. Аягүй бол осолд орно. Хэрвээ чи зөрүүдлээд дугуйгаа солихгүй бол шүү дээ. Харин дугуйгаа солиод нөөцийн дугуйгаа тавибал машин чинь цаашаа хэвийн давхина. Энэ бол шинжлэх ухааны мэдлэг. Чи мянга уурлаж хашгирч, харааж зүхээд нэмэргүй. Алдаагаа засахгүй бол хөдлөхгүй. Хятадын төр алдаагаа ойлгосон байна. Улс орон хөгжихөд үйлдвэр хэрэгтэй, харин үйлдвэр хэний өмч байх, ямар ашиг олох нь төрд сонин биш. Яг энэ зарчмаар хятадын төр өрнөдийн орнуудад өөрийн орныг нээж өгсөн. Хятадын хямд ажиллах хүч гэдэг нь өрнөдийг даллан дуудах бал бурам гэсэн үг. Өрнөдийн компаниуд хятадын ажилчдад сарын 10 долларын цалин өгнө үү, 20 долларын цалин өгнө үү, 50 долларын цалин өгнө үү хятадын төрд огт падгүй асуудал. Харин гаднын хөрөнгө оруулалтыг хамгаалах нь хятадын төрийн бодлого. Хятад ажилчдыг шуллаа, мөлжлөө, дарлалаа, боолчиллоо, доромжиллоо гэсэн аливаа эсэргүүцлийг хятадын засгийн газар үг дуугүй нам дарна. Өрнөдийн итгэлийг олохын хэрээр өрнөдийнхөн хамгийн орчин үеийн үйлдвэр, техник, технологио Хятадад байршуулж эхэлсэн байна. Үр дүнд нь хятадууд дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиудтай нутаг дээрээ танилцах боломжтой болжээ. Элдэв хэвлэл мэдээллээс сураг сонсох биш, яг үйлдвэр дотор нь ажиллаж мэдлэг оюун, сэтгэлгээгээ тэлсэн байна. Хятадууд өрнөдийн боол болсныхоо шанд өрөндийн технологийг асар богино хугацаанд өөрийн болгож чадсан байна. Нэг тэрбум хүн дотроос юмыг хараад ойлгодог хүн заавал олдож таараа. Тийм хүмүүс нь хятадын өөрийн үндэсний үйлдвэрүүдээ босгож ирж байна. Өнөөдөр бүтээгдэхүүнээ зуун хувь өөрөө үйлдвэрлэдэг компани гэж байхгүй. Машин үйлдвэрлэлээ гэхэд хөдөлгүүрээ нэг газраас авна, дугуйгаа нэг газраас авна, хурдны хайрцгаа нэг газраас авна гэх мэт. Эцсийн бүтээгдэхүүн гарахдаа нэг л бренд болж гарна. Олон компани оролцсон гэж мэдэгдэхгүй. Хятадууд ч бас үүнийг нь сураад мэдээд авна. Газар газраас эд ангиуд цуглуулж үйлдвэрлэл явуулж байснаа эд ангиудыг нэг нэгээр нь дотооддоо үйлдвэрлээд эхэлнэ. Хаанаас түүхий эд авахав, хаанаас түүхий эд боловсруулах машин авахав, хаанаас эд анги хэвлэх машин худалдан авахав гээд хэрэгтэй бүх мэдээллээ олж чадвал ямар ч бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэж болно. Шинжлэх ухаан, технологид муурны өнгө огтхон ч падгүй. Энэ бол зүгээр л ердийн үнэн. Хятадууд европыг дагаад байгаа юм биш, америкийг дагаад байгаа юм биш, шинжлэх ухаан технологийг дагаж байна. Хулгана нар луу биш, уулын орой руу хараад байна гэсэн үг. Уулын оройд мандах нарны цацрагийг харж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хятадын төр хүчирхэг өндөр гуалиг тэмээ болон хувирч байгаа юм биш, харин эсрэгээрээ царай муутай өрөвдөмөөр бяцхан хулгана болон хувирч байна. Анхандаа гаднын хөрөнгө оруулалтын өмнө хулгана болон жижигэрч байсан бол одоо үндэснийхээ үйлдвэрийн өмнө ч бас адилхан хулгана болох зорилт дэвшүүлж байна. Төр бизнест оролцох, хутгалдах, зохицуулахаасаа бүрэн татгалзаж эхэллээ. Дахин хэлье, хятадын төр хүчтэй байсан юм биш, харин сул дорой байсныхаа хүчээр хятад орон өндийсөн юм. Үүнийг л нээлттэй хаалганы бодлого гэж нэрлээд байгаа хэрэг. Хорьдугаар зууны эхэнд хувь заяаны шоглоомоор гэхүү англичуудад хүчиндүүлэн гомдол харуусал тээж явсан хятадууд хорьдугаар зууны сүүлээр өрнөдийхэнд сайн дураараа хүчиндүүлэн хөгжлийн эрч хүчээ олж авч байна. Таалагдах, эс таалагдах асуудлыг сэтгэлээсээ бүрэн авч хаяв. Хамгийн чухал нь оюун ухаан, техник, технологи. Үүний төлөө ямар ч чөтгөртэй нөхцөхөд бэлэн. Инноваци гэдэг нь өнөөх хорлонтой чөтгөр. Хүний оюун санаа, итгэл үнэмшлийг орвонгоор нь эргүүлдэг хамгийн адтай чөтгөр бол инноваци шинэчлэл. Энэ бол төрийн хийдэг ажил биш, бизнесийн хийдэг ажил. Үүнийг хятадууд зөв ойлгосон байна. Өнөөдөр өрнөдийн их дээд сургууль, судалгаа шинжилгээний лабораториудыг хятад оюутнууд дүүргэж байна. Хаана л бол хаана хятад. Тэд үнэнийг, шинжлэх ухааныг, мөн чанарыг онохыг эрмэлзэж байна. Энэ бол түгээмэл зүй тогтол. Түгээмэл зүй тогтолд хятад ухаан, америк ухаан, эсвэл орос ухаан гэж байхгүй. Ертөнцийн бүх юмс үзэгдэлд тэгш үйлчилнэ. Бас нэг сонин дуулгахад би түүх, нийгмийн ухааны хичээлдээ үргэлж гурав авдаг байсан, бодвол үүнийг сонсоод чи баярлах биз. Дунд сургуульд байхдаа ч тэр, орост оюутан байхдаа ч тэр. Яагаад гээч? Яагаад гэвэл марксизмын онол сургаал нь байгалийн түгээмэл зүй тогтлуудыг зөрчдөг байсан учраас тэр. Хэрвээ байгалийн түгээмэл зүй тогтлыг зөрчиж байгаа л бол тийм хуулийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Байгалийн хууль байна уу, нийгмийн хууль байна уу огт падгүй. Энэ бол миний амьдралын зарчим. Би худал зүйлд хэзээ ч итгэхгүй. Тийм болохоор марксизмын онол яагаад буруу вэ, энэ тогтолцоо яагаад амьдрах чадваргүй вэ гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролддог. Онцлог нь багш нар миний хэлж буй санааг үгүйсгэдэггүй, бас зөвшөөрдөггүй байсан. Орос оюутнууд ч бас марксизмд эргэлзэж эхлэв. Ялангуяа зуны амралтын строй отрядын дараа оюутнууд нийгмийн ухааны хичээл дээр зөвлөлт гүрний үнэн дүр төрхийг ярьж эхэлсэн юм. Надаас халдвар авч байгаа хэрэг. Тэд зөвлөлтийн бахархал болсон хамгийн шилдэг үйлдвэрүүд, ган хайлуулах үйлдвэр, электроникийн үйлдвэр, машины үйлдвэр гээд янз бүрийн үйлдвэрүүд дээр хуваарилагдан үйлдвэрлэлийн дадлага гэх үү оюутны ажил гэхүү цалинтай ажил хийж байсан юм. Харин би барилгын ажилд хуваарилагдан дадлага хийж билээ. Бүх оюутнуудын үзэж харсан зүйл бараг адилхан. Тэд зөвлөлтийн аж үйлдвэрүүдийн техник, технологийн асар их хоцрогдлыг хараад гүн цочролд орсноо ам уралдан ярьцгаасан юм. Ажилчдын хөдөлмөрийн хүнд нөхцөл, асар бага цалин хангамж, хүнд хүчир гар ажиллагаа гээд боолын нийгэм гэж юу байдгийг бодитоор нь харлаа. Боолын нийгэм гэдгийг балар эртний түүх гэж бодож байсан нь эндүүрэл юм байна, яг тэр нийгэм чинь бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм байна. Багш та үүнийг юу гэж бодож байна? гэсэн асуултыг оюутнууд тавьсан юм. Багш хариулахдаа, та нарын нас бол сурч боловсрох цаг, ийм цаг дахиж тохиохгүй, эрт орой хэзээ нэгэн цагт та нар амьдралд хөл тавина, үйлдвэр дээр ажиллана, гэхдээ та нарын одоо сурч буй зүйл та нарт ямар ч хэрэг болохгүй, гол нь сурах арга эвээ олно, үйлдвэр дээр гараад бүхнийг шинээр сурах болно, тэнд та нарыг огт өөр амьдрал хүлээж байгаа, үүнийг та нараас нуухгүй. Та нарын өнөөгийн үүрэг бол номон дээр юу гэж бичсэн байна, түүнийг л давтаж хэлэх явдал. Итгэнэ үү, байна уу, хамаагүй. Хэрвээ номон дээрхиэс өөр хариулт хэлбэл би зөвшөөрөхгүй, магадгүй миний буруу, та нарын зөв байж болно. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Багшийн хувиар биш, хал үзсэн хүний хувиар зөвлөхөд сохрын газар сохор, доголонгийн газар доголон явах нь аминд өлзийтэй гэж айлдсан юм. Үүнээс хойш оютнууд ч элдэв юм ярихаа больсон. Худал хуурмагийн ертөнц дотор амьдарч байгаагаа гэнэт олж хараад арга мухардснаа ойлгосон биз. Харин би өөрийн үзэл бодлоос огт ухраагүй. Үүний төлөө ямар дүн авахаа ч мэдэж байлаа. Миний бүх хичээлийн дүн онц, зөвхөн нийгмийн ухаан, түүхийн хичээлийн дүн дунд. Онцлог нь манай багш надад огт муу хандаж байгаагүй. Бараг л намайг хүндэлдэг байсан гэж болно. Учир нь шалгалтан дээр надаас өөрөө бараг гуйж байсан юм, би чамд хүссэн дүнг чинь тавьж өгье, чи зүгээр л номны хариултыг хэлчих гэж бараг л ятгасан гэхүү дээ. Харин би надад дүн хэрэггүй, надад үнэн хэрэгтэй гэж хэлээд л шууд гурав авч байлаа. Арай ч муу тавьж зүрхлээгүй юм. Удалгүй зөвлөлт засагт өөрчлөн байгуулалт эхэлж эцэстээ энэ тогтолцоо нуран унасан юм. Бүх зүйл миний ярьж хэлснээр, тооцоолсноор болсон юм. Миний тооцоонд ямар ч алдаа байсангүй. Ертөнцийн зүй тогтол эвдэрсэн л бол үр дагавар нь зайлшгүй. Ямар тогтолцоо байх нь хамаагүй. Байгалийнх уу, нийгмийнх үү, ялгаагүй. Капиталист тогтолцоо юу, социалист тогтолцоо юу хамаагүй. Муурны өнгө энд огт падгүй. Харин би мөн чанараа онож чадсан, хулганаа барьж чадсан. Коммунист дэглэм зайлшгүй нуран унах зүй тогтлыг баараггүй хэлж чадсан. Тиймээс би өнөөдөр өөртөө харамсдаггүй. Харин ч эх орны алтан гурваараа бахархаж байна. Байгаа яг онож хэллээ. Үүнийг мэдлэг гэж нэрлэхгүй юм бол өөр юуг мэдлэг гэж нэрлэх вэ? Хэрэгтэй, хэрэггүй мэдлэгийн цуглуулга, хогийн сав ийм байх уу? Хэн нэгний мэдээлэл, мэдлэгийг хуулж ярьсны хүчинд би хангалтгүй дүн авсан гэж үү? Огтхон ч үгүй. Миний мэдлэг бусад бүх хүний мэдлэгээс зөрж байсан. Энэ мэдлэгээ би өөрөө олж авсан. Бүр дунд сургуульд байхдаа нийгмийн ухааны хичээлтэй зөрчилдөж, өөрийнхөө зүтгэсээр байгаад сайн дүнтэй төгсөж байлаа. Мэдэхгүйдээ биш, харин мэддэгтээ тэр. Байгалийн хууль, зүй тогтолд итгэдэг болоод тэр. Эцэстээ миний бүх мэдлэг батлагдсан. Би онгирч байгаа юм биш. Би дүнгийн хойноос, хэлбэрийн хойноос хөөцөлддөг чам шиг муу өчүүхэн бөөс биш, миний бүх мэдээллүүд хоорондоо зүү орох зайгүй нягт холбоотой байгаа. Харин чи намайг хараахаас өөр яаж ч чадахгүй. Чиний мэдлэгийн түвшин хүрэхгүй. Оросын нэг хөлдүү толгойтой Плеханов гэж тэнэг дурак байсныг чи надад санагдуулчихлаа. Марксын бүтээлийг орос руу орчуулна гэж жинхэнэ сэглэсэн этгээд. Орчуулсан санаа чинь буруу байна, номолсон зүй тогтол чинь амьдралд нийцэхгүй эсрэгээрээ болоод байна, наад алдаагаа зас гэхэд үхтлээ уурлан сэдвийнхээ тухай биш, орчуулгынхаа тухай биш нөгөө шүүмжлэл хэлсэн хүний өмссөн зүүсэн, идсэн уусан, өвчтэй солиотойг дуудан шал утгагүй хэрүүл шуугиан дэгдээдэг тэр л араншинг би чамаас харж байна. Плеханов нь бас болоогүй, өөрийгөө хосгүй суут ухаантан, Маркс бол ердөө л цэцэрлэгийн бандь гэж томроно. Сүүлд нь Плехановоос хамтран зүтгэгчид нь залхаад Ленинийг гарган ирж шинээр Искра сонин үүсгэн маркизмын судалгааг давхар хариуцуулсан түүх бий. Магадгүй тэр солиотой оросын хойд дүр нь Ганхуяг ч юм билүү? Хэлсэн, ярьсан, дүгнэсэн зүйл нь дандаа худлаа. Бүр өрөвдчихлөө.
... Гахай шалбаагаа санагалзана . ... Шалбааг дотроо таатайгаар хөрвөлдөнгөө өөрийгөө гахай биш гэдгээ бусдад итгүүлэх гэж оролдоно.
1985 оноос Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Үзэл Суртлын хэлтсийн эрхлэгчээр, 1986 оноос Намын Төв хорооны гишүүн бөгөөд намын үзэл суртал, мэдээлэл, соёлын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Александр Яковлевын 2004 онд Новые известия сонинд өгсөн ярилцлагыг энд тавилаа. ЗХУ болон Путины засаглалын үнэн дүр төрхийг илчилсэн сонирхолтой ярилцлага байгаа юм. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн санаа гаргажээ. Энэ хүний бичсэн олон ном бий. Эдгээрээс "Бодит үнэн - энэ бол өөрчлөн байгуулалтын эх ундарга мөн" гэсэн ном их алдартай. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэсэн санаа энд бий. Тогтолцооны дугуй худал хуурмаг бол ийм тогтолцоо цаашаа явахгүй, хагархай дугуй осолд хүргэх аюултай тул хуучин дугуйгаа шинэ дугуйгаар сольж үнэний зам дээр гарах нь амин чухал болохыг онцолжээ. Гэхдээ одоо ярилцлагаа (ярилцлагын хэсэг) сонирхоё. Энэ бол гудамжны нэг тэнүүлчний яриа биш коммунист намын үзэл суртал хариуцаж явсан нөлөө бүхий хүний яриа гэдгийг санаарай. --------------- – Сейчас снова много говорят о роли прессы и необходимости введения цензуры. – В свое время мы отменили цензуру как таковую. И я скажу, что в первые годы перестройки СМИ сыграли огромную положительную роль в повороте мозгов людей. И сколько номенклатура ни пыталась приостановить этот процесс – ничего не получалось. Я помню, на каждом политбюро и на пленумах ЦК, о чем бы речь ни шла, половина заседания уходила на обсуждение СМИ и их «разрушительной для государства роли». Я каждый раз шел на заседания с тяжелым ощущением, что сейчас опять загнусавят старые песни. Когда вышла известная статья Нины Андреевой «Не могу поступиться принципами», Михаил Сергеевич тут же собрал политбюро и буквально заставил каждого определить свое отношение к этой статье. Был такой член политбюро по сельскому хозяйству Никонов. Он мялся-мялся, потом вдруг говорит мне: «Но Александр Николаевич, ты все-таки распустил печать». Меня это взорвало: «Виктор Петрович, вот у тебя в сельском хозяйстве все налажено, продуктов полно (а полки магазинов, если помните, тогда были пустые, как скелет динозавра)? Давай поменяемся ролями, раз у меня все так плохо». Я просто хочу сказать, что тогда прессу номенклатура считала врагом партии власти, а на самом-то деле не будь ее, Россия неминуемо рухнула бы в пропасть. В конце восьмидесятых была бесцензурная печать, а потому честная. Понимаете, она не была заказная. Если и был заказ, то он шел от общества. Я, когда собирал редакторов, говорил: что хотите, то и пишите, но не врите! – Что изменилось за эти годы? – Что изменилось? Я, кроме тоски, ничего не испытываю. Мне как-то звонят с одного из каналов с просьбой дать интервью о демократии. Только заранее просят: пожалуйста, не говорите ничего плохого о президенте. Вот и вся демократия. Хотя не в ней дело. Как же так, бывшие демократы, которые были запевалами этого процесса, теперь винят во всем демократию! И ведь никак не могут понять, что не демократия виновата, не свобода виновата, а люди, которые пришли во власть. Которые не разобрались в том, что такое свобода, или понимают ее как свою вотчину, которой надо управлять. Та же реформа судебной системы. Мы эту проблему еще в восьмидесятых годах обсуждали, и до сих пор ничего не сделано. Ох, номенклатура хитрая! Она понимает, что можно изменять, а что не стоит. Вот была однопартийная коммунистическая система. Скомпрометировала себя. Но теперь у нас снова однопартийная, но созданная демократическим путем через управляемую демократию. При советской власти фирменным блюдом обмана были клятвы в верности воле народа. Правда, никогда власть эту волю не выполняла, но все бурно аплодировали клятвам. Мы попытались воздействовать на этот уголочек в мозгах, который руководит восторгами, и ненавистью, и страхом. Но все равно людям до сих пор хочется обманываться, хочется перекладывать ответственность на кого-то другого: губернатора, президента. – Сейчас тоже модно ссылаться на данные социологических опросов. – Не только на них. Частенько прорывается: «Вы знаете – это настроения людей». Когда нет гражданского общества, настроения людей – продукт действий власти. Сейчас часто оперируют феноменом большинства – большинство проголосовало. Но ведь это большинство от пришедших на выборы – скажем, примерно 50 млн человек, а избирателей 110 млн, а где же остальные 60 млн? Я тут недавно читал дискуссию трех интеллектуалов-демократов, не буду называть их имена, с директором ФСБ Патрушевым. Так не поверите, самым большим либералом из них оказался Патрушев. А бывшие демократы требовали введения цензуры, требовали разобраться с творящимся безобразием, быть потверже. Это они директора ФСБ уговаривали. Однако не себя они просили прищучить, а других. Пора о себе говорить, господа!
Монголын эх орончдын ангууч гэж гадаадын хөрөнгө оруулагч гэх колоничлогчдод хүндлэгдсэн Баабар гэгч Оюутолгойд дахин асар том зээл авахуулахын тулд ямарч гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй улайран ЗГ-ыг буланд шахаж байна.Ерөнхийлөгч хүртэл сандраад Япон руу "эмчилгээнд" явчих юм шиг байна. Тээр жил Эрчим хүчний ( ТЭЦ-4) хувьчлалын улайралын үед С.Зориг алагдсан байдаг.
Энэ сарын 3-нд Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас улс орнуудын дунд сургуулийн сурлагын амжилтын рейтингийг уламжлал ёсоор танилцууллаа. Гэхдээ энэ удаагийн рейтинг жинхэнэ шуугиан тарив. 3 жил тутамд явуулдаг PISA буюу олон улсын сурлагын амжилтын үнэлгээгээр Хятадын Шанхайн дунд сургуулийн сурагчид бүх үзүүлэлтээр буюу “математик”, “шинжлэх ухаан”, “унших чадвар”-ын үнэлгээнд хамгийн өндөр оноо авсан байна. Өмнө нь Шанхай бүсийн сурагчид PISA үнэлгээнд багагүй амжилт үзүүлж байсан боловч энэ удаа олон хүн ийм хэмжээний амжилт гаргана гэж төсөөлөөгүй байсан бололтой. Энэ удаагийн үнэлгээнд Хятадын Шанхай, Сингапур, Хонг Конг, Тайвань, Өмнөд Солонгос эхний 5 байрыг эзэлжээ. Харин Европоос Финлянд сайн амжилт үзүүлжээ. Сонирхолтой нь Европдоо хамгийн амжилттай үнэлэгдсэн Финляндын боловсролын тогтолцоо хуучин ЗХУ-ын тогтолцоотой ихээхэн төстэй юм. Одоо үнэлгээний мэргэжилтнүүд Шанхай яагаад ийм өндөр амжилт үзүүлсэн талаар ид хэлэлцэж байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Хятадын тусгай бүс болох Шанхайн сурагчдын амжилт нийт Хятадыг төлөөлөхгүй ба энэ нь Шанхайд онцгой анхаарал тавьсны үр дүн гэнэ. Гэхдээ Шанхайн амжилтыг тусгай бүс нутгийн онцлог гэж үзэхээс илүүтэй өнөө үеийн Хятадын онцлогтой холбон үзэх нь зүйтэй. Цаашилбал, энэ удаагийн үнэлгээнд Хятад угсаатны (Тайвань, Хонг Конг, Сингапур) буюу Хятад соёлт иргэншилт улсууд тэргүүний байранд эрэмблэгдсэн байгааг сайтар анзаарах хэрэгтэй юм. Энэ нь тэдгээр улс орнууд боловсролоо бие даан хөгжүүлж буйн илрэл болно. Монгол улс өмнө нь энэ үнэлгээнд хоёр удаа оролцож байсан бөгөөд доогуур эрэмбэтэй орнуудын тоонд орж байжээ. Монгол улс ийнхүү амжилт гаргахгүй байгаа нь тус улсын боловсролын тогтолцоо ба бодлого тодорхой зүг чиггүй, гэнэн лоозон, популист шоунд булагдсан, мэргэжлийн бодлого ихээр дутаж байгаатай холбоотой юм. - See more at: http://gashuun.mn/
Хятадыг дуурайх бус, харин Хятадууд өөртөө тохирсон бодлого хэрэгжүүлээд байгааг анхаарах хэрэгтэй. хятад шиг Монгол ч гэсэн өөрийн бодлогыг л хийх чухал болоод байна.
Би Ганхуяг судлаачиЙГ ДЭМЖИЖ БАЙНА.Гэвч Кунзийн сургаалиас эхтэй хятад ухаан,хятадын зан суртхуун монгол хүмүүнд хэзээч тохирохгүй хорон санаа,хомхой шунал,арга заль,аль муу бүхнээр дүүрэн...
Би Таныг сайн ойлгож байна. Гэхдээ Хятадыг бид судлаж мэдэж байх ёстой юм байгаа биз дээ ?! Бас зарим хэрэгтэй юмыг нь авч болно биз дээ ?! Эсвэл дайсан гээд бүх юмыг нь хаяад орхичих ёстой юм уу ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
Mongolchuud bid chini ter Kunziin surgailtai Hytadaas iluu baisan ue baisan. Sanaagaaraa bol Hytadaas iluu sanaa muutai baih. Het ih uhaantanaar duurchihsan yum bishuu harin.
... Архичин хүнийг судлаж архичин болсон олон хүний гашуун хувь тавиланг давтах нь ухаантай хүний хийх ёстой ажил биш ээ. Алдаагаа ухаарч зөвийг эрхэмлэж чадвал худлаар дүүрсэн мянган ном эргүүлснээс илүү дээр бус уу . ...
Хүмүүст хандан хэлэхэд өнөө цагт Youtube дээр үзсэн, харсан бүхэндээ битгий итгэж бай. Тэр баримтат киног чинь 10 жилийн баагий ч хийдэг болчихсон үе. Ямар ч цензургүй. Youtube-р дүүрэн тийм кинонууд байналээ, дөнгөж өчигдөрхөн Америкууд яагаад саран дээр дахиж буугаагүй вэ гээд нэг дебил кинонцор байналээ. Гэх мэт хог новш их бий. Conspiracy theory буюу хуйвалдааны онолчид бол бүр хуцаж өгнө. Анзаараад байхад настай хүмүүс интернэтэд байгаа материалыг туйлын үнэн, маргашгүй баттай гэж боддог шиг байсан, арагчгүйлдээ цаг үе нь тийм байсан. Залуус бид бол өөр байх хэрэгтэй. Эх сурвалж муутай баримтат киног үзэж цагаа барахын оронд ядаж сайхан порно үзвэл арай дээр.
... Гахай шалбаагаа санагалзана . ... Шалбааг дотроо таатайгаар хөрвөлдөнгөө өөрийгөө гахай биш гэдгээ бусдад итгүүлэх гэж оролдоно.
МОНГОЛЧУУД ӨӨРИЙН ГЭСЭН БОДЛОГОТОЙ БОЛОХ ЦАГ БОЛСООН. НЕО ЛИЕРАЛИЗМ, КОММУНИЗМ, КҮНЗ ГЭЖ ТУЙЛШРААД ХЭРЭГГҮЙ. БИДЭНД Ч ГЭСЭН ӨӨРИЙН САЙН ЗҮЙЛС БАЙГАА.
Like
ok
Hudalch hulgaichiig tsetserleh nereer hezeed jinhen hudalch hulgaich nar turuun undurlugluu temuulj baidag. Yagaad gebel urd baisanaasaa iluu bolohoor.
монголчууд төрөө ухаалаг байхыг хүсч байна. үүнийг ярих биш өндөр хурдтай хэрэгжүүлж эхлэх эсэх нь эрх баригч намын эн тэргүүний зорилт байх биз. монголыг доройтуулж байгаа тахир дутуу хуулиудыг ард түмэн, эрдэмтэн мэргэдээсээ асууж зөв болгох, хувьчилсан олон үйлдвэр зориулалтаараа ашиглагдаж байна уу? бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж үү? зэрэг үзүүлэлтээр шалгалт хийн монголд хэрэг болох зүйл хийж чадахгүй байж түрээсээр ажил хийсэн хүний ашгийг сорогч болгосон луйварчдаас монголын ард түмний хөрөнгөөр баригдсан үйлдвэрүүдийг хурааж түрээсээр амь аргацаан шулагчдыг хязгаарлаасай
... Толгой нь юуг бодно байна , бие нь түүнийг гүйцэтгэнэ . Ерөнхийлөгч нь ямар хүн байхаас шалтгаалан улс орны хөгжил тодорхойлогдоно. Монгол хүнд өширхдөг , Монголчуудыг үзэн яддаг , Монголын эсрэг Хятадын төлөөх бодлого барьдаг алуурчин хужаа Ц Элбэгдоржоор удирдуулаад ирээдүйн сайн сайхныг хүлээж сууна гэдэг бол нэг бол адгийн тэнэгийн хийх ажил мөн. ...
Сайн байцгаана уу? "Түүх"-ээ чамаар буй сонинг жаал харлаа хө.
tyyh gej ergytsen mal. medeelliin hogiin sav bolson amitan baina shd dee! haa hamaagyu yum holij hutgaad. Uuruu yamar negen yum barij avaad bicheech chaddag yum bol. Hyn yum hiilegdeggyu murtuluu uuriinh ni garaas yum gardaggyu neg tiim hymyys baidag daa yag ter hyn chine tyyh gegch mun boloi.
Мал минь чи энэ өгүүлбэрийг эхлээд харчих тэгээд дараа нь олон юм хуц. ---- Путин гарч ирээд хүчний байгууллагын тусламжтайгаар даварсан хулгайчуудын хандыг хага дарав. Их тэмцэл болсон юм. Зүгээр л хэдэн хулгайчийг дараад хаясан чинь Орос орон тэр дороо л босоод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл Путин Оросын “хуучин маягийн” нэлээд хатуу төрийг сэргээн босгож чадсан юм. Өөр арга түүнд байгаагүй байх. Ингэмэгц нь түүнийг ардчилал, хүний эрхийг зөрчлөө гэж орилолдов. Тэгээд Орос, Хятад найзлав. Төрийн удирдлага сайжирмагц эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал илт сайжрав. ----- Энэ одоо юу вэ? Солиотой юмуу хаашаа юм? Оросын эдийн засаг огт дээрдээгүй, огт сэргээгүй. 1990 онд нэг баррель нефтийн үнэ ойролцоогоор 20 доллар болтлоо буурсан, үүнээс болж зөвлөлтийн эдийн засаг хямарч эцэстээ бүрэн дампуурсан. Үүнээс хойш нефтийн үнэ аажим аажмаар өссөөр 2000 оноос эхлэн нэг баррель нефтийн үнэ ойролцоогоор 80 доллар болсон. Путин засгийн эрхэнд яг шинэ мянган эхлэхтэй давхцуулан гарч ирсэн. Нефтийн ханшийн өсөлтийг зөв тооцсон байна. 2000 онд литр түлш монголд ойролцоогоор 700-800 орчим төгрөг байсан болов уу. 1996 онд 150 орчим төгрөг байснаа суга өссөн нь энэ. 4-5 жилийн дотор үнэ нь 4-5 дахин өссөн хэрэг. Үүнээс хойш ханш нь тогтвортой өссөөр одоо нэг баррель нефтийн үнэ 120 доллар орчим эргэлдэж байна. Үүнээс болж оросын төсөвт орох татвар эрс нэмэгдсэн юм. Оросын эдийн засаг нефтээс бүрэн хамааралтай хэвээр байна. Хэрвээ нефтийн үнэ өсвөл эдийн засаг нь тэлж харагдана, нефтийн үнэ буувал агшиж харагдана. Гол нь нефть, байгалийн хий, дээр нь мод. Үүнийг хөгжил гэж нэрлэдэггүй, харин баялгийн хараал гэж нэрлэдэг юм. Үүний хамгийн тод жишээ бол Сочигийн өвлийн олимп. Сочи гэдэг нь бараг халуун орны бүс. Тийшээ онгоцоор л очиж таарна. Гэтэл ямар тэнэгийх нь толгойд тэнд өвлийн спортын цогцолбор барих санаа төрдөг байнаа? Сибирь рүү дөхүүлдэггүй юмаа гэхэд ядаж Москвагийн ойролцоо барьж болноо доо? Хүмүүс хагас, бүтэн сайнд ч юмуу цаг заваараа машин тэргээ унаад цана чаргаар гулгах ч юмуу сайхан амарч хөлсөө гаргаж болно. Олон улсын элдэв уралдаан тэмцээн зохиосон ч арав алхаад л очоод үзчихнэ. Орос бол цас мөсний орон. Хаана л бол хаана цас. Гэтэл очиж очиж Сочи байдаг нь юу юм? Оросын хамгийн халуун дулаан бүс. Үүнийг ухаалаг шийдвэр гэж үзэж болох уу? Сайн бодоод үз. Энэ бол баялгийн хараалын сонгодог жишээ.
cham shig ergyytsen amitan hynii yuman deer ih medegch bolj baalj suudag garuud mongoloor dyyren bainadag! Engej tom tenegtej baihaar yagaad neg shyymj bichej bolohgyu gej 1rt 2rt 3rt gej baigaad bichej barah uu? barahgyu l baihgyu yu? baival gargaad ir. baihgyu bolhoor bitgii huts ih medegchee.
yasan ch ih zav zaitai yum. ugugdsun sedveer chuluutei shaadag garuudaas medlege hezee ch garahgyu.
Sochi bol handgait bish! Baigaliin saihan hosolson gazar! Zugeer neg nusan buunuud ochdog gazar hiigeegui saihan olon ulsiin tansag zugaalaga temzeen amraltiin gazar bolj baina!
Баярлалаа, яг үнэнийг бичиж зөв дүгнэлт хийжээ.
Mohgold apdcilal toxipoxgyi mas caih dapahgyilagch xepegtei
... Хулгайч луйварчин байх нь хамаагүй мөнгөтэй болж л байвал үхээд тамд очсон ч хамаагүй. Социализм , капитлизм гэж туйлширaхаас илүүтэй өмсөх хувцас, идэх хоолтой болох нь хамгийн чухал … гэж танай Дэн Сяопин чинь хэлсэн тийм үү. ... гэхдээ Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ , Сарыг дагавал сарны гэрэл , мууг дагавал могойн хорлол . ... Хичнээн хүнд хэцүү байсан ч зөвт зам дээрээ эргэлт буцалтгүй зогсож чадсан хүмүүс эцэстээ сайн сaйханд хүрдэг , ... Харин хатуу нөхцөл байдалд бууж өгөгсөд эд хөрөнгө , эрх мэдэлд шунаж , идэх уухыг урьтал болгодог ч эцэстээ юу ч үгүй хоцордог юм. Хятадын 5000 жилийн түүх нь боолын хөдөлмөр дээр тогтсон бүдүүлэг гар үйлдвэр , хөгжлийн жамаар хоцрогдсон техник технологитой аж үйлдвэржилт , авилгал хээл хахууль , хууран мэхлэлтээр дүүрэн байдаг . Тийм дээ ч хөрөнгөтний нийгэм капитлизм нь тэдний урьд өмнө байсан амьдралын хэв маяг , амьдрах орчин болохоор маш хурдан үндсэн дүрдээ хувирч Трилион $ тай болсон ч нөгөө л боол сэтгэхүйгээрээ, шуналт зангаараа ичих чүгүй Монгол мэтийн зовж буй орнуудын 125 $ байдаг коксжих нүүрсийг 40 хүрэхгүй $ аар ил цагаан дээрэмдэх, Дорнодын Дашбалбарын ураныг нууцаар олборлон хулгайлах үйлдэл хийхдээ өөрсөд шигээ хулгайч хуурамч ардчилсан хужаа луйварчидтай Хятад төрийн нэрийн өмнөөс хуйвалдан бузар муугаа үйлддэг . Харин Монголчууд үндсэндээ сүүлийн 20 иод жилд худал хуурмаг , хорон муу дүүрсэн капитлизмаар замнаж байгаа бөгөөд энэ бол Монголчуудын төрөлх бие биенээ хүндэлж шударгаар амьдардаг талын нүүдэлчин зан чанартай огтхон ч таарахгүй учраас одоогийн оюуны хөгжлийн зогсонги байдал үүсээд байгаа юм. ... Удахгүй энэ бүх сэтгэлгээний өөрчлөлт , нийгмийн мөн чанарыг нэлээд гүнзгий ойлгох тусам өнөөгийн худал хуурмаг, авилгал, хээл хахууль, урвалтаар дүүрсэн хөл толгойгоо орооцолдуулсан эх захгүй мөнгөний төлөөх ардчилсан нийгмийн мөн чанарыг сэтгэлийнхээ гүнд хүлээн авахаас татгалзсан ихэнх Монголчуудын хандлага , ... Мөн Америк , Өрнөд , Хятад мэтийн хумсаа нуусан муур шиг бузар санаатай , өлөн чоно мэт ховдог сэтгэлтэй улс орнуудыг таашаахаа больж илтэд Оросыг дэмжиж байгааг, за гэвэл ёогүй Оросуудад нийгмийн олонхыг хамарсан хэмжээнд шударга үнэнч зан чанар оршин байгаа болохоор гэж тайлбарлаж болно. … Монголчуудын өнөөдөр туулж буй зам нь ирээдүйн цаг үеийн хувь тавиланд нь бэлдэх зориулалттай учраас аливаа асуудлыг бэрхшээлийг өөр нүдээр харж сурах хэрэгтэй. Хэрэв бид 1990 онд Хятад гэж ямар улс байдгийг бараг мэдэхгүй шахам байсан бол одоо хулгайч , хуурамч , боолын сэтгэлтэй үнэн зөвт зан чанар гэж өчүүхэн ч байхгүй улс орон гэдгийг ойлголоо. Тэр цаг үед Америкчууд гэж хэн бэ гэх талаар мэддэг Монгол хүн байсан гэхэд эргэлзэж байна. Европд фашизм 1945 онд булшлагдсан гэж үзвэл АНУ неонацизмийн буухиаг үргэлжлүүлэн авч явч байгаа түрэмгий , хүний үнэргүй , дэндүү шуналтай улс орон гэж хэлэхэд нэг их хэтэрсэн болохгүй гэж бодож байна. Монгол ахан дүүс минь бид 1990 онд балчир хүүхэд мэт гэнэн итгэмтгий сайхан сэтгэлтэй ард түмэн байсан. Ардчилалын хэмээх чимээгүй булаан эзлэх дайны туршид дэлхий дахиныг сэтгэлдээ багтааж чадсан, ихэд хашир суусан , тэвчээртэй наaнуу цаанууг ойлгодог , гэхдээ үндсэн мөн чанар болох нүүдэлчин зөвт чанараа алдаагүй ард түмэн болон сайн тал руугаа өөрчлөгдөн хувирчээ. ... Монгол ахан дүүс минь бид өөр зуур буй ардчилсан хужаа луйварчид урвагчид болон хорон муутангуудыг эгнээнээсээ зайлуулан хорт хавдраа тайруулан авахуулах өвчтөн адил эгнэгт ангижирч , нэгэн тугийн доор нэгдэн нягтарч , зөвт зам дээр гаран Монгол улсын сайн сайхны төлөө зүтгэн тэмцэх зангилгийн цаг нэгэнт иржээ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
MONGOL GEJDEE HUURHII ZAILUUL,YUCH BAIHGUI,AMERIK,HYATAD,OROS GEJ GUACHISAN SAIHAN AMIDARNA GESEN TENEG HUMUUS.
Mongold hytaduudiig oruulahaa sogsoohgui bol mongol oron ih hund baidagd orono gedeg barag ergelseegui bollo. Ukraind bas hytadad bolj baigaa baidlaas mongol ih sanaa awah heregtei. Germand amidardag turkuud Turkee l gen, Ukraind amidarz baigaa orosuud orosoo l gene. Mongold orj irj baigaa hytadiin yu hiihee buzahgui hytaduud mongoliin esreg baidag. Mongol chig joohon oron ayuld orj baina chuu. Eor ni gadnii humuus olon olnoor ni oruulj ireh ayul oruulj baina gesen ug. Irsen sozin buzdag, buzahgui bol daisan boldog ANHAAR!
одоогийн төрийн бодлого ард түмэнд таалагдахгүй болж шүүмжлэж эхлэсэн одоо эрдэмтэн мэргэд, ерөнхийлөгч хүртэл тэнэг төр гэдгийг хүлээн зөвшөөрч шинэчлэлт хийхийг шаардав. тэнэг хүнээс цэцэн ухаан хүлээнэ гэдэг юу л бол төр засгийг тэнэгтүүлж байгаа байгаа түшээд, албан хаагчдаас салж байж л ухаалаг төртэй болох байхдаа
... Толгой нь юуг бодно байна , бие нь түүнийг гүйцэтгэнэ . Ерөнхийлөгч нь ямар хүн байхаас шалтгаалан улс орны хөгжил тодорхойлогдоно. Монгол хүнд өширхдөг , Монголчуудыг үзэн яддаг , Монголын эсрэг Хятадын төлөөх бодлого барьдаг алуурчин хужаа Ц Элбэгдоржоор удирдуулаад ирээдүйн сайн сайхныг хүлээж сууна гэдэг бол нэг бол адгийн тэнэгийн хийх ажил мөн. ...
ЭХ ОРОН-гэдэг хувь хүн, улс үндэстэн цаашилвал нийт хүн төрөлхтөний шүтээн болсон энэ ухагдахуунийг олон хувилбараар тайлбарлах нь бий.Гэхдээ гол төлөв унасан газар угаасан ус гэж тодорхойлох нь давамгайлдаг. Энэ нь чиг илүү оновчтой бөгөөд унасан газар угаасан ус улс үндэстэн хоёр хүйн холбоотой болох нь орчин үеийн ШУ-ны түвшинд тайлбарлагдаж байгаа боловч бас тийм төгөлддөр бус ажээ. Олон улсын эрдэмтэдийн сүүлийн үеийн хамтарсан судалгаагаар эх орон гэдэг юуны түрүүнд хүмүүс,ард түмэн нь байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Газар нутаг гэдэг нь үнэн боловч харьцангуй ойлголт ажээ. Жишээ болгоход Курилийн арлууд өнөөдөр Оросуудын эх орон. Хэрэв Японд шилжвэл Япончуудын эх орон болох жишээтэй. Иймд газар нутаг бол аливаа амьтан, араатан, жигүүртэн болон альч улс үндэстэн ард түмний амьдрах, оршин тогтнох БИО-ОРОН ЗАЙ нь болдог юм байна. Үнэндээ ч ард түмэн үгүйгээр улс үндэстэн, эх орон гэдэг ойлголт байхгүй байхсан билээ. Ийм учир шалтгаан , хүчин зүйлээс улбаалан бүх улс үндэстэн ард түмэн өөр өөрийн амьдрах-орчин био-орон зайдаа үе удамаараа дамжин амьдарч бусдаас илүү дасан зохицож, био-орон зайтайгаа ойлголцож, амьдрах оршин тогтнох чадвар нь илүү болж, био-орон зайдаа татагдан тэмүүлж, бишрэн шүтэж, цаг үргэлж хамгаалан тэмцэж ирсэн байна. Вьетнамруу бэлэгт явуулсан морь тэр холоос эргээд өөрийн нутагтаа гүйж ирсэн гэдэг чухам үүнтэй холбоотой байдаг байна. Энэ тодорхойлолт нь орчин үед шинээр гарч ирсэн шинжлэх ухаануудын тухайлбал экологийн шинжлэх ухааны ойлголттой яв цав нийцэж байгаа юм. Энэ бүхнийг өгүүлэхийн учир гэвэл хэрэвээ та эх орондоо хайртай хүн бол юуны түрүүнд ард иргэдээ хүмүүстээ хайртай байж тэдэндээ үргэлж тусалж байх ёстой юм байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Эс бөгөөс та эх оронч хүн биш болж таарах нь байна. Амьдрах, оршин тогтнох БИО-ОРОН ЗАЙ-гаа хамгаалж, унаган төрхөөр нь авч үлдэх, харилцан бие биедээ тусалж хамтран ажиллах хөгжих нь эх оронч үзэл бөгөөд урт удаан хугацааны туршид тогтвортой хөгжих нэгэн салшгүй хүчин зүйл юм.
Сайн байцгаана ууе Хүү..е, ХАСАР-аа, сайнуу, газрын хаанаас гараад ирвээ чи минь. Чамайг чинь ер харагдахаа больчихоор сонин.мн рүү орохоо больждээ, за тэгээд цаг наргүй л таваргаж яваа болтой гэсэн л юм бодож байв. Эртний танил минь, сайхан хаваржижи байна уу, бас, тааралдсандаа, амар мэндээ мэдэлцэж буйдаа таатай бөгөөд баяртай байна.
ууе-уу?.
Дайснаа зөв үнэлж,санаа бодлыг тольдон харж чаддаг монголчуудын чадвар Х.Ганхуяг судлаач мэтийн хашируудад үлдсэн нь манай залууст чухал хэрэгтэй.Монголчууд ноёд-ард 1 зорилготой ялж явсан түүхтэй хөршүүд,эд/н засаг-улс төр/н алуурчид ч нам,шашин(MҮҮН,Будда),яс үндэс(Увс хүн,буриадууд)гэх мэт талцан хэрэлдэх нь ихсэж байгаагаас харагдаж байна.Бид бие биеэ ойлголцон,хамтран нэгдэх л хэрэгтэй юм даа.
Хөршүүд,алуурчид зориуд янз бүрийн "ХЭРҮҮЛИЙН алим" тарьж нийгмийн бүх давхаргыг эв нэгдэлгүй байлгахын тулд бүхнийг хийж байгаа үед Уурлаж бухимдсан хүн ул суурьтай зөв шийдвэр гаргахгүй шүү!!!Нийгмийн ороо бусгаа энэ цаг дор манайхан их бухимдалтай амьдарч байна.Эрт үеэс төрөө дээдэлж ирсэн монголчуудын энэ их бухимдал зад тавин дэлбэрэхэд тэр хүчийг зөв тийш нь чиглүүлэх (эх болсон газар шороо-ирээдүй үеийнхээ төлөө)
Түүхээ чиний бичсэн сэтгэгдлүүд таалагдаж байна. Ер нь тусдаа шүүмж маягийг бичвэо эсвэл энэ мэт сонирхолтой мэдээллээ олонд түгээх Судлаач Ганаатай адил блог нээвэл яадаг юм бэ?
Ухаантай хүн бусдын алдаан дээр сурдаг тэнэг хүн өөрөө алдаж байж сурдаг. Аль нь ч Монголд хэрэгтэй юм байна
ish sindrom ni huduljee havar bolj baigaa umuudaa
Түүхээ чиний ярьж байгаа зүйлийг огт үгүйсгээгүй, нэн ялангуяа бидний дунд чөтгөр байгаа, байх ч болно гэдэгт үнэхээр санал нэг байна.Дэлхийн хүн 7 тэрбум хүн амын чинь тал нь бараг чөтгөр байх магадлалтай.Гэхдээ л энэ бол сонголтын л асуудал, сонголтын зам, хүн энэ 2 замыг янз бүрээр гүйцээдэг.Иймээс хуваах тогтолцоо тэдний өөрсдийнх дотор оршдог.Бурхан, чөтгөрийн тогтолцооноос гадна төвийг сахисан өвөрмөц тогтолцоо байдаг бололтой.. бурхан, чөтгөрийн тогтолцооны ялгаа бол эрх чөлөөтэй хүн, шоронд байгаа хүн хоёртой яг адилхан. Чөтгөр бол маш хатуу дэг, сахилга баттайгаар өөрийн захиргаанд байгаа хүн/сүнсний хувьд/ий сэтгэх үйл ажиллагааг дээд зэргээр хөгжүүлэхийг хичээдэг. Бурхантай өрсөлдөхийн тулд. Гэхдээ энэ хосолмол тогтолцоог Бурхан өөрөө бүтээсэн болохоор эцсийн дүндээ бурхан ялах нь тодорхой шүү дээ.Монголд ч гэсэн муу муухай юм газар авч байгаа юм шиг хэдий ч тэр муухайг даван гарах Бурханы цаглашгүй ухаан, туйлын үнэн үйлчилж л таараа.Чөтгөрийг өрсөлдөгч гэж үзэхээсээ илүү хүлээн зөвшөөрч, найр тавина гэдэг маань энгийн үгээр бол ханилсан эхнэрээ янхан шиг бусдад биеэ үнэлэхийг нь хүлээн зөвшөөрч, тийм бусармаг үйлтэй нь эвлэрэхийг л хэлнэ.
oros ugaasaa merk yum bnashd
комметчингуудаа битгий ингэж худлаа эх оронч дүр эсгэж солиоролдоод байцгаа тийм л их эх оронч сэтгэлтэй юм бол гараад жагсцгаа гартаа зэвсэг бариад тэмцэцгээ чадахгүй юм бол амаа олохгүй битгий солиорцгоо дуугүй л гэртээ цавиндаа гараа хийгээд хэвтэж бай!!!
Яагаад "Хятад ухаан" Оросын тухай болоод дуусчихваа...
Үүнийг "түүх" гэдэг нэрээ нуусан сэтгэл зүйн болон патологийн гажигтай этгээд ийм болгож байна. Ийм "лекцэн коммент" энэ дэлхийн хаана ч байдаггүй. Энэхүү "түүх" хэмээгч өөрөө бүтээл хийж чадахгүй, нэрээ хэлж чадахгүй учраас сэтгэл зүйн эмгэгээ илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл комментоос хэтрэхгүй өчүүхэн хүн учраас уураа Та бүхэнд гаргаж байна. Өөр юу байсан юм ?! Судлаач Х.Д.Ганхуяг.
түүх гэдэг хүн гуйвуулаад бн шүү дэ. Ганхуяг гуайн санаа бол Төрд байгаа шударга бус явдал, авилгатай тэмцэж чадвал комунист байсан ч хөгжиж болдогыг хятад харуулж байна гэж маш зөв санаа хөндсөн. Авилгалтай тэмцэж чадахгүй бол мянган ардчилал хөгжөөд улс орон хөгждөггүй юм бн гэдгийн манай улм тэртэй тэргүй харуулж бн. Тэрнээс биш АНУ болон технологийн дэвшлийн тухай ерөөсөө яриагүй. Түүх гэгч нөхөр маш зальтай хүн бн.
Одоо Оросыг жишээ болгон харьцуулж үзнэ. Их сайхан харьцуулалт болно. ---- Энэ хэний хэлсэн үг вэ? ХЯТАД УХААН гэх энэ өгүүлэл доторхи санаа юу, өөр өгүүлэл доторхи санаа юу? Бичсэн өгүүлбэрээ өөрөө уншаад ойлгоогүй бололтой. Цэвэр Хятадын тухай ярьж байсан яриаг нь би дүйвүүлж Орос орон руу үсчсэн болж таарч байна уу? Битгий инээд хүргээд байгаарай. Чи өөрөө л Орос орон руу гэнэт хазайсан. Санаа нь ч тодорхой байна. Дахиад ишлэл авъя. ----- Төрийн удирдлага сайжирмагц эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал илт сайжрав. Оросуудыг барууны “түүхий эдийн хавсарга” гэж шоолох нь элбэг. Хэдэн жилийн өмнө Оросын нэг том эдийн засагч: “тийм, бид одоохондоо түүхий эд (нефть, хий) нийлүүлж байгаа. Тэгээд Та нар автомашин, гар утсаа түлж амьдрах юм уу ?!” гэж өөдөөс нь даапаалсан юм. Энэ их учиртай үг юм. Нээрээ ч бодоод байхад түүхий эдтэй хүн “юм юм” хийж болно, харин байхгүй хүн бол “хоосон” байх нь мэдээж юм. Одоо бол Оросууд “юмаараа юм” хийж сурч байна. Орос орон улам бүр өөртөө итгэлтэй болсоор, улам бүр хүчирхэгжсээр байна. ------- Уучлаарай үүнийг би хэлээгүй шүү. Энэ Ганхуягийн өөрийнх нь хэлсэн үг. Энд Хятадын тухай санаа байна уу? Хаашаа юм, би одоо Оросын тухай яриагаар Ганхуяг гээчийн Хятадын тухай яриаг гуйвуулсан болж таарч байна уу? Больж үз. Би энд онол ярьж байна. Онол бол баталгаа, нотолгоо шаарддаг чанд зүйл. Онолын хэллэгийг ганц хоёр өгүүлбэр, ганц хоёр томъёогоор хураангуйлж болно. Харин баталгаа, нотолгоо нь хэдэн зуун хуудас ч хүрч болно. Би бол судлаач хүн. Тийм болохоор би өөрийн хэлж буй санаагаа аль болох баталгаажуулах, нотолгоожуулахыг хичээж байна. Түүнээс бус би өөртөө юу таалагдаж байна, юу эс таалагдаж байна гэсэн сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй. Таалах, эс таалах асуудал цагийн аясаар яаж ч хувирч болно. Багадаа дурлаж байсан зүйл чинь насанд хүрэхэд чинь тээртэй, яршигтай санагдаж мэднэ. Урьд нь тоохгүй байсан зүйл чинь гэнэт таалагдахыг үгүйсгэхгүй. Хувь хүний аль алдаж онохыг тэр гэхэв. Унаж босоод л явна. Орчин тойрондоо сүйдтэй гай учруулахгүй. Харин төр хазгай муруй гишгэвэл яахав? Ганц хоёр хүний асуудал, ганц нэг өрхийн асуудал уу? Мэдээж үгүй. Төрийн алдааг улс даяараа үүрнэ. Цэвэрлэгчээсээ авахуулаад жолоодогчоо хүртэл. Би дээр нефть, байгалийн хийн сүүлийн 20 жилийн үнэ ханшийн хэлбэлзэл, түүнчлэн өнөөдөр амжилттай хэрэгжээд явж буй эрчим хүчний шинэ технологи, энэ оноос болон ирэх оноос худалдаанд нийлүүлэгдэж буй цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашинуудын талаар товч сонордуулсан. Хүсвэл youtube хаягаар ороод компаниудынх нь албан ёсны мэдээллүүдтэй танилцаж болно. Ямархуу үнэ ханштай эд вэ, хэзээнээс худалдаанд гарч байна, эрчим хүчээ хаанаас яаж авч байна гэх мэт. Энд нефть, байгалийн хий гэсэн ойлголт огт байхгүй. Нефть, байгалийн хий л байхгүй бол гар утас, компьютер, автомашин, эсвэл онгоц ажиллахгүй гэж хэн юугаар яаж нотлоод байгаа юм? Яахав нэг тэнэг орос нь мундаг эх оронч болж тэнэгтээ л биз. Гадаадын хулгайч нараас юмаа харамлаж, хамгаалж байгаа царай нь тэр. Эх оронч царай гарган худлаа орилохоос өөр юу хийж чадах юм? Юу ч чадахгүй. Ийм худлаа эх орончдоос болж Орос орон өнөөдөр сүйрлийн ирмэг дээр тулж ирээд байна. Нефтийн ханш баррель нь 80 доллар болоход л оросын эдийн засаг сүйрнэ. Нефть, байгалийн хийн орлоготой дүйцэх орлогын өөр эх үүсвэр Орос оронд өнөөдөр байхгүй. Уул нь нефтийн ханшийн өсөлтөөр Орос орон гайгүй хуримтлалтай болж чадсан юм шүү дээ. Толгой нь ажилладаг хүнд бол дэлхийн хамгийн шилдэг технологиудыг худалдаж аваад үйлдвэрлэлээ шинэчилсэн бол ямар ч асуудалгүй байх байлаа. Гэтэл өнөөдөр юу ч үгүй хоосон сууж байна. Идэж ууж, тоглож наргиж, найр наадам эргүүлсээр хайран үнэт цагаа яйрин болгон үрж дуусгалаа. Гэтэл юу гэнээ? Орос орны ирээдүй гэрэлтэж байна, энэ бол ухаалаг төрийн ач гавъяа ч гэх шиг. Чиний наад сэтгэлийн хөөрөл хэнд хэрэгтэй юм? Хүний нүд бол одоо, өнгөрсөн цагийг харна. Сэтгэлийн хөөрөл ч бас одоо, өнгөрсөн цаг дээр суурилна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж нэг айхтар үг бий шүү дээ. Чиний одоо харж байгаа, үнэмшиж байгаа, итгэж байгаа үнэн чинь ирээдүйд яг адилхан үнэн байна гэсэн ямар ч баталгаа байхгүй. Гэхдээ энэ нь ирээдүйг угтаж харж болохгүй гэсэн үг бас биш. Үүний тулд махан нүд биш, харин оюуны мэлмий хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны мэдлэг. Ийм мэдлэг нь нүдний өмнө байгаа зүйлийг үйл явдал уу, үзэгдэл үү, зүй тогтол уу гэдгийг ялгаж салгаж ойлгоход туслана. Зүй тогтол нь хүний ухамсар, сэтгэл хөдлөлөөс огт хамаарахгүй, учир шалтгааны хэлхээ, мөн чанар нь хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй онцлогтой. Тийм болохоор ирээдүйн хувирал, өөрчлөлтийг найдвартай харуулж чаддаг. Саруул ухаанаас илүү сайн нөхөр үгүй гэж үүнийг хэлээд байгаа хэрэг. Тийм болохоор би шинжлэх ухаан гэдэг үг дээр өргөлт хийж яриад байна. Хятад ухаан, орос ухаан, монгол ухаан, америк ухаан гэж ярихаас хамаагүй найдвартай. Төр төвт засаглал, иргэн төвт засаглал гэдэг нь өөрөө шинжлэх ухааны ухагдахуун. Эдгээр нь ямар онцлог зүй тогтолтой вэ гэдэг нь бас тодорхой. Хятадууд иргэн төвт загвар руу зугуухан шилжиж байна. Шилжих цаг нь иржээ гэдгийг ойлгочихлоо шүү дээ. Харин оросууд төр төвт загвартайгаа өнөө хэр ноцолдсоор байна. Плехановын санаанаасаа зохиосон Нийгмийн Ардчилалын загварын шинэчилсэн хувилбар болох Дархан Ардчилалын загварыг Орос оронд нэвтрүүлэх гэж оролдоод бараг гараанаасаа гаралгүй нүд аних шиг болллоо. Дархан Ардчилал буюу Суверенная Демократия гэдэг нь цагтаа оросын гуравдахь, магадгүй хоёрдахь хүн гэгдэж явсан Владислав Сурков гэх чечень эрийн санаанаасаа бодож олсон загвар. Нийгмийн ардчилалын загварыг арай уян хатан, хувирамтгай болгосон хэлбэр. Дархан гэдэг ойлголтоо түүхий эд бэлтгэн нийлүүлэгч биш, харин оюун ухаан шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн утга бүхий өрсөлдөх чадварын тухай ойлголт юм хэмээн Сурков тайлбарласан байдаг. Эцсийн дүндээ нийгмийн ардчилал ч тэр, дархан ардчилал ч тэр ардчилал дээр толгой залгасан загвар. Өөрөөр хэлбэл төр төвт загвар. Иргэн төвт ардчилалын загварын яг эсрэг загвар гэсэн үг. Энэ загварынхаа хүрээнд төрийн санхүүжилттэй судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн баахан корпораци байгуулаад шатаж байх шиг байна. Одоо энэ бүхнээ задлаж жижиглэн хувьчлах асуудал яригдаж байна. Төр төвт загвар өнөө цагт тохирохгүй гэдгийг л амьдрал харуулаад байгаа хэрэг. Сурков ч өөрөө үүнийг эцэстээ ойлгож эхэлсэн. Ингээд муур хулгана л барих ёстой гэсэн хятадын туршлагыг нэвтрүүлэх санаа түүнд төрсөн юм. Өөрөөр хэлбэл, өрнөдийн техник технологи, хөрөнгө оруулалтыг ямар ч үнээр хамаагүй орос оронд оруулж ирэх хэрэгтэй, ингэхдээ ямар ч золиосыг тэвчих хэрэгтэй, хэрвээ өрнөдийг муулах, хавчин гадуурхах, эсэргүүцэх хүн гарч ирвэл тэр хүнийг үндэсний аюлгүй байдал, хөгжил цэцэглэлтэнд саад учруулсан төрийн гэмт хэрэгтэн мөн хэмээн үзэж хатуу гэсгээн цээрлүүлэх ёстой гэх үзлийг номлож эхлэсэн юм. Ингэж хэлснээсээ болж хүмүүсийн дургүйцлийг төрүүлэн оросын нэр төрийг гутаасан өөдгүй урвагч хэмээн цоллуулж аргаа барахдаа нэг бяцхан шалтаг заан өндөр албан тушаааасаа өөрөө огцорсон. Гэхдээ яг өөрийнхөө хүсэлтээр огцорсон уу, үгүй юу гэдэг нь бас оньсого. Нэг хэсэг сураг алдарч байснаа гэнэтхэн буцаад л Кремльд ороод ирсэн. Гэхдээ нэг л нам гүм, яг юу хийж байгаа нь тодорхойгүй. Хятадууд эхлээд нэр төр гэж баахан омогдож байснаа сүүлдээ нэр төрөө ч умартан өрнөдөд сайн дураараа хүчиндүүлэн хөгжлийн эрч хүч, цэнэгээ авсан шиг тийм үйл явц Орос орныг хүлээж байна уу гэлтэй. Хятадууд өрнөдөд найр тавих болсон цаад шалтгаан нь өрнөдийн техник, технологи, шинжлэх ухаан болохыг дээр дурдсан. Яг энэ санааг Сурков бас давтсан. ДенСяопин гэнэтхэн гарч ирсэн шиг Сурковын талын хүн Орос оронд гэнэтхэн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Их тулааны өмнөх нам гүм гэдэг шиг Сурков чимээгүй байгаа нь тун сэжигтэй. Энэ жил юмуу ирэх онд Орос оронд ямар нэг өөрчлөлт гарцаагүй тохионо. Ялангуяа энэ жил. Үүнийг зүй тогтол надад хэлж байна. Өөрчлөлтийн өдөөгч нь юу ч байж болно. Жишээ нь нефть, байгалийн хийн ханшийн уналт. Ийм магадлал 80 хувьтай байна. Үүнийг тооцох тусгай аргачлал гэж бий. Наад зах нь оросын сайтуудад минийх шиг санал сэтгэгдэл үй түмээрээ бий. Бүх мэдээллийн хэрэгслэлүүд нь худалдагдсан учраас үнэн мэдээлэл гэж хаа ч байхгүй. Ялангуяа оросын төв телевизийн сувгуудаар ганц ч үнэн мэдээлэл гарахгүй. Дандаа гуйвуулсан, тархи угаасан мэдээллүүд. Ийм нөхцөлд үнэнийг олж мэдэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх бараг цорын ганц боломж нь санал сэтгэгдлүүд болсон учраас лекцен сэтгэгдлүүд хүчээ авч байгаа хэрэг. Өдөр бүр зурагтаар үзэж, сонсож буй танил дасал болсон ойлголтуудыг нь өөр өнцгөөс тайлбарлана гэдэг амаргүй учраас тэр шүү дээ. Ийм соён гэгээрүүлэх ажил хийдэг хүмүүсийг нийгмийн түүчээ буюу англиар social entrepreneurship гэж нэрлэдэг юм. Энэ чухам юу болохыг Social Entrepreneurs: Pioneering Social Change гэх доорхи танилцуулгаас хараарай. Надад коммунистуудтай бодох тооцоо бий. Миний хоёр өвөө хэлмэгдэлд өртсөн. Нэг нь хоёр удаа малаа хураалгасан. Гучин онд, жаран онд. Бараг өнчин ишигнээс эхлэн малаа өсгөсөөр мянгат малчин болох босгон дээр бүх малаа коммунистуудад дээрэмдүүлсэн. Цэвэр өөрийн эрдэм чадлаар бараг өөрөөсөө ч харамлаж өсгөсөн мал сүргийг нь ард олныг мөлжиж, луйвардаж олсон бузар хөрөнгө гэж гүтгэн дээрэмдсэн юм шүү дээ. Үүнээс хойш оросуудыг нэг нүдээрээ үзэхээ байсан. Энэ бол оросуудын явуулга гэдэг нь тодорхой. Нөгөө өвөө маань хятадын тагнуул гэж гүтгэгдэн хөдөө суманд бага ангийн багшаар томилогдон ажиллах болсон хүн. Сумаасаа хаашаа ч гарах эрхгүй. Уул нь Орос оронд дээд сургууль улаан дипломтой төгссөн хүн, бас Хятадад дээд боловсрол давхар эзэмшсэн. Орос, Хятад, Манж, Түвд, Япон гээд бараг арваад хэлтэй. Энэ өвөө маань оросын талаар ганц ч үг дуугардаггүй, орос оронд боловсрол эзэмшснээ ч дурсдаггүй, харин хаяа хятадын талаар сонин хачин зүйл ярина, хятадын үлгэр домгуудаас ч заримдаа ярина. Хааяа шөнө орой хүмүүсийн дуг нойрондоо дугжирах цагаар учир битүүлэг хүмүүс өвөө дээр зочлон шивэр авир ярихад нь санамсаргүй сэрж яриаг нь сэмхэн чагнана. Лоохууз, Сурмаажав гэх мэт нэрс дуулдана. Тэгэхэд л хэлмэгдэл гэж зүйл байдгийг анх удаа дуулсан юм. Тэр үед бий арав орчим настай байлаа. Өвөө маань маш мундаг номын сантай байлаа. Мэдэх, мэдэхгүй янз бүрийн хэлийн сонин хачин номнууд. Заримыг нь толь бичиг ашиглан унших гэж оролдоно. Найман хэлний зузаан толь байсан юм. Хамгийн сонирхолтой нь үе үеийн сурах бичгүүд. Тавиад он, жараад он, далаад он гэх мэт. Тавиад оны сурах бичгүүд нь нэлээд оросжуу. Байгалийн ухаан, нийгмийн ухааны нэр томъёо, түлхүүр үгнүүд нь гол төлөв орос. Аажмаар түлхүүр үгнүүд нь монгол болж хувирна. Харин түүх, нийгмийн ухааны хичээлүүд нь тун хачирхалтай. Нэг сурах бичиг нь нөгөөгөө үгүйсгэнэ. Ухаандаа тавиад оны түүхийн сурах бичиг дээр Англи, Америк, Япон, Хятад, Герман, Франц, Энэтхэг, Турк гээд дэлхийн бараг бүх орны тухай, хүн ам, аж ахуй, улс төрийн тогтолцоо, соёл гээд маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй. Тэгснээ жараад оноос эхлэн гэнэт сурах бичгийн үг хэллэгүүд өөрчлөгдөөд эхэлнэ. Нөгөө өндөр хөгжилтэй орнуудын түүх байхгүй, оронд нь баахан хараал, хэрүүл. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр орос, америкууд холбоотнууд явсан болохоор түүх нь арай үнэн байсан бололтой. Уншихад сонирхолтой. Харин хүйтэн дайн эхэлснээс хойш өрнөдтэй харьцах харьцаа эрс өөрчлөгдсөн тул өрнөдийн орнуудын түүх нь дандаа муулсан, хараасан, доромжилсон агуулгатай болж өөрчлөгджээ. Ийм түүхийн сурах бичиг унших нь ямар ч сонирхолгүй, санаа авах, хэрэг болох ганц ч мэдээлэлгүй. Сүүлдээ хараал, ерөөлийн үг нь арай соёлтой улс төрийн нэр томъёогоор солигдож үзэн ядах сэтгэлгээ нь далд нууц гэмгүй хэлбэрт шилжсэн гэх үүдээ. Он оны сурах бичгүүдийг хооронд нь харьцуулахад л энэ үйл явц андашгүй харагдана. Эндээс л түүх, нийгмийн ухааны хичээл ямар барьцгүй болохыг мэдсэн юм. Өнөөдрийн үнэн маргааш худал ч болж мэднэ. Үүнийг шинжлэх ухаан гэж нэрлэж болох уу? Учир нь түүх, нийгмийн ухаан бол хөдөлшгүй зүй тогтол, диалектик гэж үргэлж хэлдэг байсан шүү дээ. Уран зохиолын хичээл дээр хүртэл хэв шинжит дүр гэсэн ойлголт байдаг, энэ нь амьдралын үнэнийг тусгасан зүй тогтлууд гэж заадаг, бас социалист реализм гэж онол ордог байлаа. Гэтэл өнөөдрийн реализм маргааш нь худлаа болоод байвал яахав? Он оны сурах бичгүүдийг харьцуулж хараад ийм л зүйлийг би олж харсан юм. Энд ямар нэг зүйл худлаа байна, тэр нь юу вэ гэсэн бодол, эргэлзээ толгойд эргэлдэнэ. Дараа нь эцэг маань ажилдаа шинэ санаа нэвтрүүлнэ, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ гэж зүтгээд төрд тэрсэлсэн дайсан болж хөдөө аймаг руу цөлөгдөв. Орост дээд сургуулиа улаан дипломтой төгссөн, хийсэн судалгаа шинжилгээний бүтээлүүд нь оросын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан хүн юм шүү дээ. Зүгээр нэг хоосон онол номлол биш, харин оросын үйлдвэр дээр нь туршиж нэвтрүүлээд тооцоо судалгаа нь амьдрал дээр батлагдсан зүйл. Амихандаа хийсэн ажлаа монголд нэвтрүүлж тус болох санаатай байсан биз. Гэтэл үүнийг нь дарга нар шууд эсэргүүцэв. Суудлаа алдах нь гэж айсан хэрэг л дээ. Тиймээс барын бамбарыг бага дээр нь гэдэг зарчмаар эцгийг минь хөдөө рүү цөлж санаа нь амарцгаав. Та нар өөрсдөө бодоод үз. Юм хийе, бүтээе гэсэн эрмэлзлэлтэй оргилуун залуусыг амьдралд дөнгөж хөл тавихад нь дарга, даамлууд гэх цөөврүүд тал талаас нь хэмлэн бүх хүсэл зоригийг нь мохоож унтрааж байна. Ийм нийгэм яаж урагшаа хөгжих вэ? Хаана байна нөгөө гэрэлт коммунизм, нөгөө шударга ёс? Суудалтай зууралддаг энэ заваан үзэгдэл социализмын үеэс эхтэй бөгөөд өнөө хэр амь бөхтэй оршсоор байна. Үнэн чанартаа энэ бол хувь хүний асуудал биш, харин тогтолцооны асуудал юм. Төр төвт загварын онцлох шинж. Өнөөдөр монгол орон төр төвт загвар, иргэн төвт загвар хоёрын яг голд нь ирээд гацчихаад байна л даа. Миний эцгийн жишээ, миний өвөө нарын жишээ бол жирийн жишээ. Ийм жишээ үй түмээрээ бий. Миний амьдрал ч бас төстэй замаар явсан. Энэ бол ямар нэгэн зүүд зэрэглээ, хий хоосон үзэгдэл биш. Амьдрал дээр тохиосон бодит үйл явдал. Энд сэтгэл зүй доголдсон гажсан ямар ч асуудал байхгүй. Миний оюун санаа эв эрүүл, сав саруул байна. Харин би элдэв хайр сэтгэл, аз жаргалын дууллыг өөртөө огтхон ч халдаахгүй. Коммунистуудын хэрэглэдэг хамгийн муухай хор бол энэ. Эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай, нам засагтаа хайртай, үхэн үхтлээ үнэнч явахаа андгайлна, аз жаргалын төлөө урагшаа гэх мэт үгс бол жинхэнэ сэтгэцийг гажуудуулдаг хортой нян юм шүү дээ. Харин би өөртөө энэ бүхнээс сэргийлэх хангалттай дархлаатай болсон хүн. Энэ хайрын хоронд хордсон хүний хувьд над шиг цоо эрүүл хүн сэтгэцийн өвчтэй мэт харагдахыг би ойлгож байна. Тийм ч учраас өөрийн саруул ухааныг харуулахын тулд аливаа юм, үзэгдлийг зүй тогтолтой нь уяж, холбож ярьж байгаа хэрэг. Тийм болохоор миний сэтгэдлүүд урт болж байгаа юм. Өвчтэй хүн хэзээ ч ингэж сэтгэж чадахгүй. Харин яг энэ Ганхуяг шиг бусдыг өвчтэй, солиотой гэж дуудна. Өөр юу ч хийж чадахгүй. Өвчтэй болохоор аргагүй шүү дээ. Харин Ганхуяг чи нэг зүйлийг соргог анзаарсан байна. Анзаараад ч байх юу байхав. Би чамд олон удаа хэлж байна. Би чамайг арчиж хаяна. Чиний бүх зулбасгануудтай чинь хамт. Чамайг би яаж хэрхэн арчихийг чи төсөөлөх ч үгүй. Та нар шиг новшнууд хийсэн хэргээ хүлээж, гэм нүгэлээ наминчлахаас нааш гэрэлт хорвоог харахгүй гэж мэдээрэй. Там руу чинь үүрд илгээнэ. Хэзээ ч гарч чадахгүйгээр. Үүнийг би чамд амалж байна. Харин одоо нийгмийн түүчээ гэж юу болохыг энэ хаягаар үзээрэй. Хэрвээ миний хэн болохыг сонирхож байвал шүү дээ. Миний бие цогсыг хараад та нар надаас юу ч олж долоохгүй. Би өөрийгөө найдвартай нууцалсан. Магадгүй өвгөнтийн нэг архичин та нарын өмнө зогсож байж мэднэ. Та нар намайг танихгүй. Тийм болохоор миний үзэл бодолтой танилцсан нь дээр. http://www.youtube.com/watch?v=jk5LI_WcosQ
Гадаад дотоодын мөлжигчид 24 жилийн хугацаанд Баабар гэдэг 2 хөлтэй хувалз бий болгосон.Одоо энэ хувалзан бактерлогийн зэвсгийг эх орноо гэсэн хүн бүрийн эсрэг хэрэглэж байна.Фортуна Батбаяр, Сэдваанчиг нар руу чиглүүлж байна.
Omhii hujaanuud, Arhichin orsuud Bi Chinggisiin mongol!
Tuux gedeg xun iim zuv, logiktoi yarij baixad xumuus yaagaad egduutseed baigaad gaixav. Tuuxiin bicsen bolgoniig unshaad bi xedii undur bolovsroltoi ch uuriiguu chamlav.
Хаана юу бичихээ мэдэхгуй эсвэл санаатайгаар энэ нийтлэлийн агуулгыг ондоо тийш нь хандуулах гэж оролдоод байгаад хумуус гайхаж дургуйцэж байна. Блог нээгээд ч юм уу хумууст мэдээлэл огох боломж нь нээлттэй шд
... Түүх гээч этгээд юу ч хамаагүй бурна, худал хуурмагтаа живнэ, түүнийгээ үнэн гэж нүүр нь улайхгүй тас дайрна , ... , Гахай юу ч хамаагүй иднэ , шалбаагандаа хөлбөрнө , хөлбөрөх зуураа өөрийгөө гахай биш гэж нотолно. Тэгээд ч нэгэнт бохир жорлонд унасан хүнээс юу үнэртэх нь ойлгомжтой биз дээ. Түүнтэй адил Түүх гээчийг уншаад ойлгож , бахархаж байгаа хүмүүс нэг бол гахайн төрлийнх үгүй бол муур хужаа багш Баобаарын өөрөө өрсдийгөө худал өргөмжлөх аргаа хэрэглэж олны анхаарлыг татах гэж оролдож байгаа явуургүй бохир арга хэрэгсэл нь биз. Эхний удаа уншсан , хоёр дахь удаа холуур тойрч мэдрэмжээ гамнаж , цагаа хэмнэдэг болсон. ...
Zorigoo chi Youtube dr Mol hariltsan yaria gd bichleg olj uzeerei, mol min.
Хаана юу бичихээ мэдэхгуй эсвэл санаатайгаар энэ нийтлэлийн агуулгыг ондоо тийш нь хандуулах гэж оролдоод байгаад хумуус гайхаж дургуйцэж байна. ---- Угаасаа энэ нийтлэлд ямар ч үнэн алга. Хятадууд гаднын хөрөнгө оруулалтаар боссон, өөрсдийн хүчээр биш. Орчин үеийн үйлдвэр, технологийг хэр баргийн хүн худалдаж авдаг эд биш. Хятадууд дөнгөж саяхан картын бараагаар гол зогоож байсныг мэдэх үү? Энэ Ганхуяг гэгч этгээд үнэнийг санаатайгаар мушгин гуйвуулж байна. Орос орон нефтийн ханшийн өсөлтөөр жаахан мөнгөтэй болсон. Гэхдээ олж буй орлого нь гаднаас авсан зээлээ төлөхөд хүрэлцэхгүй. Алдагдлын зөрүү нь жилд 100 тэрбум доллар. Энэ бол бодитой тоо. Хүсвэл эх сурвалжийг нь олж өгч болно. Орос орон хөл дээрээ огтхон ч босоогүй. Үүний буруутан нь оросын төр. Гэтэл энэ Ганхуяг юу гэнэ вэ? Орос орон хөл дээрээ боссон, үүний гавъяатан нь оросын төр, Путин гэж хуцаж байна. Яаж ингэж ичихгүй худлаа ярьж чадаж байна? Үнэнийг санаатайгаар мушгин гуйвуулна гэж энэ. Монгол орон өнөөдөр хөгжлийн хурдаараа дэлхийд айрагдаж явна, ер нь үзүүр, түрүү булаалдах хэмжээнд явж байна. Манйах шиг ингэж хурдтай хөгжиж байгаа орон энэ дэлхийд маш ховор. Дундаж цалин, дундаж тэтгэврийн хэмжээг харахад л ойлгомжтой асуудал. Дундад Азийн орнууд гэхэд л дундаж цалин 50 доллар орчим эргэлдэж байна. 100000 төгрөг хавьцаа. Гэтэл монголчууд Солонгост ажилласнаас монголд ажиллах нь бараг дээр болох гээд байна. 10 жилийн өмнө хотоор дүүрэн хуучин Эксел давхиж явсан, одоо багтаж ядсан жипнүүд. Энэ барилга, энэ зам, энэ гар утас, компьютер, интернет гээд хар. Хүнсний дэлгүүр, супермаркетуудаар дүүрэн үндэсний бренд бүтээгдэхүүнүүд өнгө алаглан өрөөстэй. Автобус унаагаа ч өөрсдөө хийгээд эхэллээ, компьютер ч үйлдвэрлэж байна, нарын зайгаа ч үйлдвэрлэж байна. Гэртээ нарны зайгүй, гар утасгүй, зурагтгүй, машин, мотоциклгүй малчин айл гэж байна уу? Монгол хэзээ ийм байсан юм? Үүнээс илүү өндөр хөгжилтэй байж байгаад зах зээлд шилжээд бид улам доройтоод, мөлхөж унаад байгаа юм уу хаашаа юм? Ингэхэд чиний наад хоёр нүд чинь юм харж байна уу? Монгол орон эргүүтлээ, мөхлөө гэж энэ Ганхуяг гэгч солиотой эр ямар хий юм хараад дөвчигнөөд байгаа юм? Үнэнийг санаатай гуйвуулж байгаа юм бишүү? Дээр хэлсэн, дахиад хэлье, минийх шиг урт сэтгэгдэл оросын сайтуудаар дүүрэн бий. Бусад орнуудад ч бий. Энэ бол жирийн практик. Үүнийг хүн бүр унших албагүй. Тэгээд ч энэ Ганхуягийн сайт биш, миний хаана юу хийхийг заах хэрэггүй. Би нэг л зүйлийг Ганхуягаас шаардаж буй, Үнэнийг бүү гуйвуул. Юу нь хэцүү байна? Худлыг хэлэх амархан, харин үнэнийг тогтоох амаргүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үгийн утга энэ. Хэрвээ энэ Гаснхуяг гэгч этгээд худлаа яриагүй бол би энд ингэж урт сэтгэгдэл бичих шаардлагагүй байлаа. Хэрвээ би худал үг хэлэх байсан бол үүнийг хоёрхон үгэнд хэлэхэд л хангалттай. Худал үг маш амархан. Худлыг няцааж үнэнийг тогтоох нь үнэхээр хэцүү. Би өөрийн дурандаа ингэж урт сэтгэгдэл бичээд байгаа юм биш. Өөр зам байхгүй болоод тэр.
Түүхч гуай, та хэрэглээний нийгэм шүтдэг бололтой. Жийп унасан энэ бүдүүн хүмүүс элдэв өвчин дүүрэн, эмч хайгаад гадагшаа явж байна. Хүүхэддээ боловсрол олгох гэж бас л гадагш явуулж байна. Эмнэлэг, сургууль нь хоцрогдсон энэ нийгэмд та жийпээ унаад хаа хол явах вэ? Ядаж 7 буудал ороод ядуу зүдүү хүмүүсийг харалдаа. Та бодвол нас дээр гарсан, ядуу байсан ч одоо наймаачин хүүхдүүдийн буянд өдөржин нээт ухаж суух завтай суудаг буурлуудын нэг байх. Танд мэдэхгүй, ойлгохгүй зүйл олон байна, энд ингэж цагаа үрэхийн оронд үр ачдаа бантан хийж өгөөд суувал арай дээр биздээ.
Таны жийп унасан хүнд хорсож байгаа байдлыг өвчин гэж тодорхойлдог юм билээ ш дээ.Коммунизт нийгэмд амьдарч байсан хүмүүсийн ерөнхий менталит гэж нэг хүн маш тодорхой тайлбарлаж байна лээ.Тийм хүмүүс бусадтайгаа адил биш олноос онцгой бая эсвэл эрдэмтэй хүмүүсийг үзэн яддаг гэсэн.Танд бол яг тохирч бн.
Та нар шиг новшнууд бусдыг үргэлж эд хөрөнгөөр нь хэмждэг. Хэн илүү мөнгө олж байна, хэн дутуу мөнгө олж байна, үүгээр л бүх амьдралыг хэмжинэ. Та нарын мэддэг зүйл ингээд л дуусаа. Адгийн баян эд хөрөнгө гэдэг үгийг дуулсан уу? Та нар тийм л арчаагүй баян. Та нарын тэр хэрэглээний бүтээгдэхүүн гэж нэрлээд байгаа зүйл чинь тэнгэрээс өөрөө унаад ирдэг эд биш, газраас өөрөө ургаад гараад ирдэг юм биш. Үүнийг хийхэд мэдлэг оюун, техник технологи гэж зүйл хэрэгтэй байдаг юм. Мэдлэг оюун нь байгаад технологи байхгүй бол эсвэл технологи байгаад мэдлэг байхгүй бол тэр хэрэглээний бүтээгдэхүүн бий болохгүй. Нөгөө талаас та нарыг энэ бүтээгдэхүүнийг худалдан ав гэж хэн ч албадаагүй. Авбал ав, байвал бай. Ямар сонголт хийх нь өөрийн чинь дур. Харин Монгол оронд бүх зүйлийг нэгэн зэрэг шинэчлэх санхүүгийн болоод хүн хүчний боломж байхгүй. Тийм болохоор хамгийн түрүүнд мөнгө олж болох салбарууд түрүүлж хөгжиж байна. Өөр зам байхүй. Харин ч манай боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний түвшин, соёл, Төв Азийн орнуудынхаас хамаагүй өндөр түвшинд байна. Мөнгөтэй болохын хэрээр хоцрогдож буй салбаруудаа хэр хэмжээгээрээ өөд нь татаад явна. Тийм болохоор наад утгагүй, амьдралгүй, биелэх боломжгүй шүүмжлэлээ одоо боль. Чам шиг новшнууд улс орны хөгжилд нэмэр болохүй, нэрмээс болно.
argagui l bujignuuldag yum bichdeg hun shuu
neg iim hunii zurag sonin.mn deer baigaad l baidgiin zov l sanaa bichsen baibashdee...
Судлаач Ганхуяг гуай шиг улс үндэстнийхээ тусын тулд, зоригтой дуугарч байгаа хүнийг төр засаг нь дэмжин туслаж, баг бүрдүүлэн судалгааны институци болгон хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хүнд судалгаа, шинжилгээ хийхэд нь маш их материал цуглуулж харьцуулах, цаг зав зарцуулах хэрэг гарч байгаа. Хүнийг нээж авч хоцроно гэдэг эцсийн эцэст манай улсад л хэрэгтэй!
Sudlaach Ganhuyagyin ugend "unen" bii bii..., gehdee gants hun bol urgelj "TSEG" gedeg!? Tegeed ch "Tsoo Eruul" geed baigaa nuhduudees bollgoomjilj l yavah yostoi l doo!?
"Niigmiin tuuchee" geed bur durdee itgechihsen, uuruu uurtuu title ugsun, bas boloogui ee, uuriiguu "Eruul saruul" gegch baih uu?! Busdyig eldveer duuddag nuhur uuruu hen baij taarah vee?!
"Busdyig soliotoi, shizotoi..." geed baidag arga baril chini henii shalgarsan arga baril bilee dee?! Unuuh "kommunistuudyinh" bish bil uu?! Ene arga barilyig B.Batbayar (baabar gegch) l tun sain ezemshsen yum bilee!?
Энэхүү "түүх" хэмээгч өөрөө бүтээл хийж чадахгүй, нэрээ хэлж чадахгүй учраас сэтгэл зүйн эмгэгээ илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл комментоос хэтрэхгүй өчүүхэн хүн учраас уураа Та бүхэнд гаргаж байна. Өөр юу байсан юм ?! Судлаач Х.Д.Ганхуяг. ------- Миний сэтгэгдлүүд тэр чигээрээ онол. Гэтэл өөдөөс онолын хариулт хэлэхийн оронд намайг өвчтэй солиотоогоор дуудаж байна. Харин Ганхуяг гээч этгээдийн сэтгэдэл дотор онолын үнэр ч алга. Өвчтэй, солиотой гэх хараалаас өөр юу ч алга. Чи дээр бичсэн миний, Ганхуягын бүх сэтгэгдлүүдийг өөрөө уншаад үз. Хэрвээ нүд чинь сохроогүй бол. Хэн нь эрүүл, хэн нь өвчтэй байна? Хүнтэй онол ярина гэж дандаа томроно, тэгсэн хэрнээ онолын хариулт өгөхөөр өөдөөс дандаа хараал урсгана. Ийм хүнийг эрүүл хүн гэх үү? Чинийхээр тэгээд Ганхуяг эрүүл юм биз дээ? Ёстой инээд хүрчихлээ.
Хэрэв онол мэддэг хүн бол өөрөө сайт блог нээгээд нэрээ хэлээд бүтээлээ бичдэг юм. Чам шиг хүний бичсэн бүтээлийн араас нэрээ нуучихаад коммент бичээд сууж байдаггүй. Чаддаг, мэддэг болоод би 1.140.000 уншигчтай байгаа юм. Чамд зөвхөн миний араас нэргүй коммент бичих л хувь заяаг үлдсэн. Чиний тавилан чинь тэр... Би юу боллоо гэж хэн нь үл мэдэгдэх комментод онолын хариу өгөх ёстой гэж. Нохойнд бол нохойн хариу л өгнө ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Эрүүл мөртлөө солиотой дүр үзүүлэн бичсэн зүйлийг чиглэлийг санаатайгаар гуйвуулах нь "дайсан" этгээдийн хийх ажил.Үнэхээр монгол хүн бол эе эвийг хичээн 1 зорилгод нэгдэх цаг ирээд байгааг ойлгохгүй байх гэж үү?Дэлхийн аврага шатарчин агсан Гаспа
түүхээс сонсох юм их байна.шинэ мэдээлэл,шинэ дүгнэлт, шинэ анализ, онолын сайтар гаргалгаа, баримт факт энэ л хангалттай ш дээ.түүхийн буюу комент бичхэн байх надад ерөөсөө падлий байхгүй, гол нь олзуурхууштай, сонирхолтой, хэрэг болохуйц мэдээлэл нь чухал, мэдээж авах гээхийн ухаанаар хандана шүү дээ.хараал хэрүүл, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байвал хэн тоож үзэх юм бэ? шинэ соргог мэдээлэл солилцож, хүлээн авч байвал ёстой муур хар,ногоон байх нь ямар ч хамаа алга.
"Tuuh" geed bicheed baigaa baagii chi bolidoo, chamd heleed baina sh dee "GANTS HUN BOL URGELJ TSEG" gej?! Chi l bugdiig "YAG TAG" medeed baina gene dee!?
Yag iimerhuu tsag ued "...meddegguigee medegchid" chimeegui l suudag yum shuu dee! "Zui togtol" ni tiim yum!?
Chamaig uuriin gesen blog mlog ch yum uu, end tend duu chimee gargaad ehlevel comment bichij boloh l yum!
Sudlaach Ganhuyag baigaa uchraas chi comment uldeej baigaa biz dee, "ih medegch" -"onolch" uuniig meddeg l baimaar?!
Зочин, 2014-03-07 20:57:26, 103.26.194.1 солойт. Зочин, 2014-03-07 21:04:59, 103.26.194.27 шизо Зочин, 2014-03-07 21:05:09, 103.26.194.27 өвчит Зочин, 2014-03-07 21:05:19, 103.26.194.26 хөөрхий Зочин, 2014-03-07 21:05:32, 103.26.194.12-эд нар нэг хүн байна,хөөе чи өөрөө яавч эрүүл тэр тусмаа ухаантай хүн биш
түүх, 2014-03-07 23:19:55, 202.9.47.177-чи уг нь чадалтай бахархмаар мундаг юм,гэхдээ одоо мэдэх нэг хэрэг хийх нь чухал байгаа,тэгэхээр 1-д чиний ЭХ ОРОНДОО\гэхдээ АРД ТҮМЭНДЭЭ наалдахаар\ яг гардаж хийсэн,хийж байгаа юу байна,2-д тэр америкийн технологитой цөөнхи нь тасархай баян,хэсэг нь дундаж энэ тэр нь бидэнд үнэндээ хүртээлгүйгээс гадна тэд биднийг яаж шулж шалдан болгохоо урьтал болгож бодно гэдэгт хэнч эргэлзэхгүй,чиний шагшраад байгаа технологиор хийсэн хэдхэн центийн бараагаа,тэд бидэнд\мөн адил ядуу орнуудад\ хэдэн мянга магадгүй хэдэн сая доллараар шахдаг\үүнийгээ та нар хэрэглээний эрин үед байна гэж тархи угаадаг\,3-д чиний жишээ болгосон\үнэндээ бараг тийм л дээ\ 1% нь 99%иа тэжээдэг энэ ЗӨВ тогтолцоо гэдэг чинь ЧИ маш андуу шууд хэлэхэд буруу бодож байна,чи бод 1% 99%иа тэжээхийн тулд маш их баялаг хуримтлуулах ёстой,бүтээн байгуулалт хийх ёстой,1% маш ухаантай,маш их технологи зохион бүтээх чадвартай ,бүтээсэн байлаа ч өөрсдөө хийж чадахгүй, тэр 99%иараа хийлгэнэ тэгэхийн тулд тэжээж байгаа,одоо тэгээд хардаа 99% нь гардаж баялаг бүтээж байна тэгсэн мөртлөө энэ баялагынхаа 1%-г эзэмшдэг ердөө БООЛУУД,дээр нь өөрсдийнхөө газар шороог эвдэж\нэг ёсондоо гэр орноо эвдэж буснуулж байгаад\хамаг баялагаа гаргаж өгдөг, нөгөөдүүл нь ингэж авахыгаа ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэж нэрлэдэг-чи үүнийг ЗӨВ ТОГТОЛЦОО гэж тархи угаах гээд оролдоод байналдаа\бааварч бас тэгдэг,Оюу-Толгойн гэрээг батлахгүй байснаар өдөр бүр 1 сая доллар алдаж байна гээд орилоод байсан\,4-д яг хэрэг дээрээ америк болон баруун европ 1980-иад онд гүнзгий хямралд орчихсон нурж унах нь дөхөж байтал ЗХУ-н удирдлаг түүний дотор ганц хүн горбачёвын буруу үйл ажиллагаанаас болж бүх зүйл эсрэгээрээ эргэчихлээ үүнээс\бодит фактаас\дүгнэлт хийхэд тогтолцоо гэхээсээ ХУВЬ ХҮН-ий нөлөө маш их үүрэгтэйг харуулж байна\түүхэнд ийм жишээ маш ихдээ\5-д ардчилал гэдэг чинь яг хэрэг дээрээ маш муу тогтолцоо гэхдээ үүнээс сайн тогтолцоо байхгүй гэдэг маш худлаа,байгаа гол тийм тогтолцоог олж хэрэгжүүлбэл баячуудад ашиггүй,ардчилал гэдэг олонхи шийдсэн гэдгээр ХАРИУЦЛАГА хүлээдэггүй зальтай ЛУЙВАРЧИН ТОГТОЛЦОО 6-д болж өгвөл битгий америкчуудыг магтах гээд хойч үеийнхээ тархийг угаах гээд байсны хэрэггүй дэ, та нарын үр хүүхэд ч бидний хүүхдүүдтэй ялгаагүй тэдний золиос болно шүүдээ,та нарт өгсөн хахуулын "жоохон"мөнгөөө хэдэн сая нугалж авна шүүдээ
Туухчээ би чамаар бахархаж баина.чи их мэдлэгтэи хун баинаа. Одоо чамаиг баинга уншина. Харин овчтэи хумуусииг арчина марчина гэж доошоо орох хэрэг баина уу даа
Улс төр Судлаач хүн юм бол та дараахь 2 зүйлийг анхаараач 1-д ядаж сэтгүүлч нарын бичсэнээс санаа авч Хятадын улс төрийн тогтолцоо байгуулагуудыг ялгаж салгаж ойлгооч. Хятадын хоёр хурал гэж нэрлэдэг юмыг эхлээд ойлгочих. Эхнийх нь Бүх хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулган гэдэг юм. энэ бол бас засгийн газрын тайланг хэлэлцдэг боловч зөвхөн зөвлөх үүрэгтэй. Эхлээд хуралддаг. Хоёрдахь хурал бол таны бичээд байгаа засгийн газрын ажлын тайланг хэлэлцдэг манайд байсан ардын депутатуудын их хурал. Албан ёсны нэр нь Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган. Хоёрдахь чухал асуудал бол Хятадын шинэ даргын нэрийг ядаж ойролцоогоор зөв бичиж сур. Си Зиньпин эсвэл Ши Жиньпин, оросоор Си Цзиньпин гэдэг. Горбачёвыг Гобачёв, Путинийг Путн гэж бичвэл та яасан их шоолох бол доо улс төрч судлаач минь арай ч дээ наад захын мэдлэг алга даа
Зээлийн санал ... Одоо хэрэглэх Баталгаат ба боломжийн зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй хамт хэрэглэж, хурдан аваарай өнөөдөр батлах. Кредит шалгалт, барьцаа байхгүй байна. хялбар алхам, хурдан санхүүжилт бага хүүтэй. Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай unitedloan008@gmail.com