sonin.mn
 
Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл 1988 оны 4 дүгээр сарын 6-нд Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байв. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгаа шинжилгээний ажлын ач холбогдол зэргийг сурталчлах ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажиллаж байсан ба хамт олныхоо дунд нэр хүндтэй залуу судлаач байлаа.
 
 
       Талийгаачийн ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар нь байгаль орчны салбарт ажиллаж байгаа журмын нөхөд бидний сэтгэлд үүрд дуурсагдах болно. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.
 
Ум сайн амгалан болтугай.
 
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ