Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-ийг зорих 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтад Б.Ган-Эрдэнэ /Эрчим/ Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар тэнцжээ.
“Пушкаш академи”-д суралцах хүүхдүүдийн сонгон шалгаруулалт 2002 онд төрсөн залуу хөлбөмбөгчдийн дунд, нээлттэй болоход өсвөрийн шигшээ багт тоглож явсан Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар шалгарав. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлөөс С.Эрдэнэ-Очир, Ц.Ганболд нар болон Техникийн захирал Ш.Жаргалсайхан удирдан явуулав.

Европ тивийн алдартай хөлбөмбөгийн академид суралцах болсон Монгол хөвгүүд ирэх 8 дугаар сард Унгар улсыг зорино. Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар “Пушкаш академи”-ийг зорьж буй Монголын 7, 8 дахь хөлбөмбөгчид юм. Өмнөх хоёр жилд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид тус академийг зорьсон билээ.
Энэхүү сонгон шалгаруулалтын элсэлт бүрийн хөлбөмбөгчид нас насны багтаа орж чамгүй амжилттай оролцож байгаа бөгөөд Г.Ганбаяр “Сүзүки кап” хэмээх олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан нь хамгийн том амжилт болсон юм. “Пушкаш академи”-ийн Г.Ганбаяр Монголын 23, 19 хүртэлх А.Дөлгөөн, Б.Амгаланбат нар 19 хүртэлх насны шигшээ багтаа хүчин зүтгэж байгаа юм.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
mash san bn.san surakh kheregtee PUSKAS bol aldartaa san khulbumbugchin basan.MINII DUU NAR SAN SURAARAA.AKH N ta nar deer ochno..FELCSUTED.