sonin.mn

Хятадын Төмөр замын корпорацаас мэдээлж буйгаар дөрөвдүгээр сарын 29-ээс тавдугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд тус улсын үндэсний төмөр замаар нийт 112 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувиар нэмэгдсэн дүн гэнэ.


Өнөөдөр төмөр замаар буцах зорчигчдын урсгал нэмэгдсэнээр үндэсний төмөр зам 21.1 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 1896 суудлын галт тэрэг нэмж ажиллуулахаар төлөвлөж буй аж.


Төмөр замын 12306 тасалбарын борлуулалтын байдлаас үзэхэд, өнөөдөр Бээжин, Гуанжөү, Чэндү, Шанхай, Ши-ань, У-хань, Ханжөү, Шэньжэн зэрэг хотуудаас зорчигчид хамгийн олон гарч явсан бол Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Ши-ань, Ханжөү, Чанша зэрэг хотуудад хүрч, дахин зорчигчдын урсгал Бээжингээс Шанхай, Бээжингээс Хөх хот, Наньнин-Гуанжөү зэрэг хотуудын хооронд зорчих жуулчид олонтой байв.