sonin.mn

Тавдугаар сарын 4 хүртэлх байдлаар 219 улс орон, бүс нутгаас 288,938 гадаадын худалдан авагч оролцсон нь 135 дахь үзэсгэлэн яармагтай харилцуулахад 17.3 хувиар нэмэгдэн байна. Уг ээлжийн үзэсгэлэн яармагт 117,188 хуучин худалдан авагч маш идэвхтэй оролцоод зогсохгүй шинээр бүртгүүлсэн 171750 худалдан авагч оролцож, тус бүр 14.6, 21.4 хувиар нэмэгджээ. Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд нь тодруулбал, “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулагч орнуудаас 187,450 худалдан авагч оролцсон нь 17.4 хувиар нэмэгдэж, 64.9 хувийг эзэлсэн бол БРИКС-ийн орнуудаас 72,417 худалдан авагч оролцсон нь 24.1%-иар өссөн байна. Мөн RCEP-ийн гишүүн орнуудаас 64,808 худалдан авагч оролцосн нь 6.9%-иар өссөн бол Европ, Америкаас 51862 худалдан авагч оролцон нь 3.4%-иар өссөн байна.


Үзэсгэлэнгийн үеэр төлөвлөсөн экспортын гүйлгээ 25.44 тэрбум ам.долларт хүрч, 3%-иар өссөн байна. Үйлчилгээний роботын бүсэд дотоодын тэргүүлэгч 46 робот компани 500 гаруй роботын үзэсгэлэн гаргаж, компаниуд өдөрт дунджаар 300 гаруй үйлчлүүлэгч хүлээн авчээ. Энэхүү үзэсгэлэнд 50 улс орон, бүс нутгаас нийт 736 компани оролцсоны 67 хувь нь "Бүс ба Зам" санаачилгад оролцогч улс орнуудынх аж ахуйн нэгжүүд аж.


Уг үэзсгэлэнд дэлхийн 229 улс орон, бүс нутгаас 527,185 гадаадын худалдан авагч онлайнаар оролцсон байна.