“Хятад улсын аялал жуулчлалд халуун өрнөл гарч байна”, “Хятадын эдийн засгийн хэрэглээ тасралтгүй өсгөж байна”... Саяхан болж өнгөрсөн 5-р сарын 1-ний баярын амралтын хугацаанд, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “халуун өрнөл” гэдэг үгээр тайлбарласан байна. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Гадаадад аялах, эрчимтэй хэрэглээ, шинэ туршлага нь энэ баярын амралтын өвөрмөц онцлог болжээ. Испанийн “La Vanguardia” сонинд, Хятад улс маш олон аялал жуулчлалын үзэмжит газрууд бас хүн дүрст роботуудыг нэвтрүүлж, жуулчдад аялал жуулчлалын хөтөч, тэр ч байтугай гүйцэтгэлийн үйлчилгээ үзүүлж, хүмүүст гэнэтийн бэлэг барьсан талаар мэдээлжээ.
Тоо баримтууд энэхүү баярын амралтын хэрэглээний өсөлтийг баталж байна. 5-р сарын 1-ний баярын амралтын хугацаанд Хятад улсад давхардсан тоогоор 314 сая хүн дотооддоо аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. Дотоодын жуулчдын нийт зардал 180 тэрбум 269 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар нэмэгджээ. Мөн улсын хэмжээний голлох жижиглэн худалдаа, хоол ундны компаниудын борлуулалт өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсчээ. Нисэх онгоц жолоодох, шүхрээр үсрэх зэрэг шинэ төрлийн хэрэглээнээс авахуулаад "Хятад маягийн шинэ" аялал жуулчлал зэрэг бизнесийн шинэ хэлбэр, "агуй дахь концерт" зэрэг шинэ аялалын орчин зэргийг дурдахад, Хятад улсын хэрэглээний зах зээл бүх талаар "шинэчлэгдсэн" гэдгийг харж болох юм.
Нэг талаас, технологийн шинэчлэлийн дэмжлэгтэйгээр олон газрынхан баярын амралтын хугацаанд соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарыг тасралтгүй сайжруулж, хүмүүсийн улам олон янзын хэрэгцээг хангасан байна. Холбогдох платформуудын мэдээллээс үзэхэд, анх удаа нисэх онгоцны нислэгийн тийз захиалсан хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 30 хувиар олширч, үүний дотор их дээд сургуулийн оюутан болон 60-аас дээш насны зорчигчид хамгийн ихээр нэмэгдсэн байна. Бүс нутгийн хувьд, томоохон хотуудаас гадна олон жижиг хотууд жуулчдын зорин очих дуртай халуун цэг болжээ. Зарим жижиг хотуудын зочид буудлын захиалга жилийн өмнөхөөс 64 хувиар, тасалбарын борлуулалт хоёр дахин гаруйгаар өссөн байна. Энэ нь Хятадын дотоодын эрэлтийн зах зээлийн олон түвшний боломж улам бүр тэлж байгааг харуулж байна.
Соёлын хэрэглээний чухал хэлбэр болохын хувьд Хятадын киноны үйлдвэрлэл энэ онд ч эрчтэй хэвээр байна. 5-р сарын 5-ны байдлаар, Хятадын 2025 оны киноны тасалбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд тэргүүлсэн хэвээр байна. "Хятадын киноны хэрэглээний жил"-ийг эхлүүлснээр киноны зах зээл, соёлын хэрэглээний асар их эрч хүч улам тод болж байна.
Хятадын хэрэглээний зах зээл эрчимтэй хөгжиж байгаа нь дэлхий нийтийн хувьд ч ашигтай юм. 5-р сарын 1-ний баярын амралтын үеэр Хятадын жуулчид дэлхийн 1837 хотод зочилсон нь өнгөрсөн оныхоос 400 гаруй хотоор нэмэгдсэн байна. Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Пол Гриффитс хэлэхдээ, АНУ-ын гаалийн нэмэлт татвар нь олон улсын аялал жуулчлалын салбарын тогтворгүй байдлыг нэмэгдүүлсэн хэдий ч Хятадын жуулчид хүрэлцэн ирсэн нь Ойрх Дорнод руу аялах жуулчдын тоог тогтвортой болгож байна гэжээ.
Үүний зэрэгцээ визгүй транзит, хилээр гарах үеийн татварын буцаан олголтыг сайжруулах бодлого хэрэгжүүлснээр, олон улсын найз нөхөд Хятад улсад ирэх нь улам олон болж байна. Холбогдох платформын мэдээллээс харахад, 5-р сарын 1-ний баярын амралтын үеэр хилээр орсон жуулчдын аялал жуулчлалын захиалга жилийн өмнөхөөс 173 хувиар өсчээ.
Дэлхий дахины өнцгөөс харвал, АНУ-ын эхлүүлсэн тарифын дайны нөлөөн дор, Хятад улсын 5-р сарын 1-ний баярын амралын хугацааны хэрэглээ ид нэмэгдсэн нь Хятад улсын эдийн засгийн асар хүчтэй уян хатан чанарыг товойлгон харууллаа. Энэ он гарснаас хойш олон улсын олон байгууллагууд Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээ ахиулсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хятадын эдийн засгийн бодлогын судалгааны албаны дарга Маргит Молнар хэлэхдээ, Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлж, бүтцийн өөрчлөлтийг ахиулснаар эдийн засаг урт хугацааны өсөлтөө хадгалж, “үргэлжлүүлэн дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр нь болж байна” гэжээ.
5-р сарын 1-ний баярын амралтын сүүлчийн өдөр Хятадын импорт экспортын 137 дахь яармагийн оффлайн үзэсгэлэн амжилттай өндөрлөж, олон үзүүлэлтээр түүхийн шинэ амжилтыг тогтоосон байна. Түүнчлэн баярын амралтын үеэр хаалтаа хийсэн Шанхайн олон улсын автомашины аж үйлдвэрийн 21 дэх удаагийн үзэсгэлэн "нисдэг машин"-ыг танилцуулсан нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Зарим орнууд харилцааг салгах “хана” босгож байгаатай харьцуулахад Хятад улс хамтын ажиллагааны “үүд хаалга”-а тасралтгүй өргөжүүлж, хамтдаа амжилтад хүрэх боломжийг бүрдүүлж байна. Үүнийг энэ удаагийн 5-р сарын 1-ний баярын амралтын хугацаанд дэлхий нийт улам тод олж харлаа." гэжээ.
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0