sonin.mn

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн хоёрдугаар дайнд АНУ ялалт байгуулсан тухай хэлсэн үгэнд тайлбар хийжээ. 

Медведев дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулахад АНУ хамгийн их хувь нэмэр оруулсан бөгөөд тавдугаар сарын 8-ны өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэх нь зүйтэй гэж Трампын саяхан хэлсэн үгийг “дэмий хоосон зүйл” гэж нэрлээд “Берлинийг хэн авсныг” эргэн санахыг санал болгосон байна.


Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн хариуд “Дөрвөн жил гаруйн хугацаанд хэн дайсныг ялав.“Талархалгүй Европыг хэн чөлөөлөв” гэж хариу тайлбар хийжээ. 


Мөн тэрбээр “Манай ард түмэн хараал идсэн фашизмыг устгахын тулд 27 сая охид хөвгүүдийнхээ амь насыг золиосолсон” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Төгсгөлд нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга 5-р сарын 9-ний өдрийг Орос улсад баярын өдөр хэвээр үлдээнэ гэж мэдэгдээд "Энэ нь тийм байсан, үргэлж тийм байх болно” гэж хэлжээ.


Эх сурвалж: lenta.ru


Ж.Бат