sonin.mn

НХАУ-ын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жэн Бэй 5 дугаар сарын 8-нд мэдээлэл хийв. Энэ үеэрээ хэлэхдээ:" Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг үндэсний томоохон стратегийн хэрэгжилт, нэн чухал салбаруудын аюулгүй байдлыг хангах чадавхыг бэхжүүлэх болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хэрэглээний барааг шинэ бүтээгдэхүүнээр солих зэрэг ажлыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцуулахыг дэмжин ажиллаж, тэдний оролцоог тогтвортой хангах урт хугацааны механизмыг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлж байна гэжээ.


Тэрбээр цөмийн эрчим хүч, төмөр зам зэрэг салбарт хувийн хэвшилд нээлттэй томоохон төслүүдийг аль хэдийн эхлүүлсэн бөгөөд зарим цөмийн цахилгаан станцын төсөлд хувийн хөрөнгө оруулалтын эзлэх хувь 20 хувьд хүрсэн байна гэв. Харин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, дахин боловсруулах зэрэг салбарт хувийн хэвшлийн оролцоо 80 хувиас давсан үзүүлэлттэй байгаа ажээ.


Мөн энэ онд тээвэр, эрчим хүч, усны аж ахуй, шинэ төрлийн дэд бүтэц, хотын дэд бүтэц зэрэг голлох салбарт нийт 3 их наяд юанийн өртөг бүхий өндөр чанартай төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурдсан байна.