
- Оросын түрэмгийллийн тухай цөлх хар ухааны төсөөлөл
Би Лондонд амьдардаг зураач хүн. 2022 оны тэр түгшүүрт шөнө, үүр, өглөөг хэзээ ч мартахгүй болтлоо дотроо бэтгэрсэн уран бүтээлч хүн байнаа. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны бодрол. Хүлээн авах нь Таны дур. Эрх чөлөөт ардчилсан үзэлтэй жирийн монгол хүн бичиж байна. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах хэлбэр гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга. Үргэлжлүүлье.
Оросууд арай ч дайрахгүй, сүрдүүлж байна гэж олон украин хүн, Ерөнхийлөгч Зелинский ч бодож байсансан. Гэтэл итгэл эвдэн аймшигт их хүчээр дайран орж ирсэн. Тэр их цувааг Украин руу орж ирж байгааг харахад ч аймаар.
2022 оны тэр өдрүүдэд дэлхийн бараг бүх телевиз Украинаас мэдээ, дүрс дамжуулж өөр өөрийнхөөрөө үнэлэн дүгнэж байсансан. Багцаагаар төсөөлбөл 1941 оны 6 дугаар сарын 22-23, Нацист Германы арми итгэлийг эвдэн Зөвлөлт улс руу гэнэт бөөн хүчээр довтолж орсон тэр өдрүүд л олон хүний санаанд буусан байх. Би яг л тэгж бодож, харамсаж, “орос ах нар”-таа гайхаж, гомдож, бас зүхэж суусан даа, одоо нуух юм алга. Тэгж хэллээ гэж айх ч юм алга, Оросыг түрэмгийлэгч мөн гээд НҮБ заагаад өгчихсөн юм чинь! Дэлхийд, адаглаад Европт дайн дэгдээх, бас тэгээд тэр дайн нь дэлхийн II дайнаас хойшхи хамгийн том дайн, тийм балмад шийдэлд хүрнэ гэж Оросыг төсөөлөөгүй, маш олон хүн, би ч ялгаагүй.
Манай Монголд одоо ч гэсэн Орост хир халдаахгүй, Украины нацизм, наркоман, алиалагчийн үлгэрт итгэчихсэн зүхэж суугаа хүн олон байдаг юм байна. Тэд яг боож үхэж байна.
Оросын телевизийг их үзэх тусам яг л тэгнэ. Тэнэглэл рүүгээ бүр явна. Кремлийнхний миф (үлгэр домог!) ямар дуусах биш. 2022 оны хоёрдугаар сарын тэр өдрүүдэд дэлхийн том том хэвлэл, мэдээллийн агентлагууд Киев хот 2-3 хоногт эзлэгдэх нь (Kiiw falls down within 2-3 days) гэж мэдээлж байлаа шүү лээ. Би ч “За энэ улс ингээд дуусдаг байжээ” гэж гашуудан бодож байсансан. Бараг дэлхий нийтээрээ тэгж бодсон биз ээ!
Гэтэл яасан билээ? Цаана нь буун дуу, дэлбэрэлтийн чимээ сонсогдож байсан Киевийн гудамжнаас Зелинский “Би хаашаа ч зугтахгүй. Надад зугтах онгоц явуулах хэрэггүй. Украинчууд бидэнд эх орноо хамгаалах зэвсэг л хэрэгтэй. Үхэхээс ч айхгүй” гэж лайв хийхийг хараад дэлхий дахин тэр залууг ёстой биширсэн. Украинчууд зоригт Ерөнхийлөгчөө хараад хийморь нь сэргэж, зүрх нь чангарч цэрэг арми нь байтугай жирийн иргэн нь ч зэвсгээ барин боссон. Тэд ялалтдаа итгэсэн.
Украинчууд ийнхүү чангарсан бол эсрэгээрээ оросууд дэндүү бардам байсныхаа хэрээр аймаар хүнд шооконд орсон. Одоо ч тэр шоокноосоо гараагүй байна.
Киевийг гуравхан хоногт, Украиныг 7-хон хоногт эзэлнэ гэж чихэнд нь ялалтын марш эгшиглэж, цэцэг жимс барьж угтсан украин бүсгүйг тачаадан мөрөөдөж омог бардам орж ирсэн оросын цэргүүд хоромхон зуурын дотор үнс шороо, үхдэл сүгнүүд болон сүйрлийнхээ зам руу орсон доо. Украин жанжин Залужный, Сырский нар “Аварга анаконда могой”-г нутгийнхаа гүн рүү оруулж байгаад дундуур нь хоёр хувааж тас татсан нь цэрэг-дайны урлагийн бодит жишээ болон дуурсаж байна. Эсрэгээрээ Оросын жанжид нь цэрэг-дайны урлагийн талаар үнэхээр хол хоцрогдож өнөөх л харгис Жуковынхаа “махны машин”-ыг ажиллуулсаар. Бараг нэг сая оросын иргэн, залуу идэр насныхан амь биеэ золиосоллоо. Одоо дахиад хэдэн зуун мянгаараа үрэгдэх юм бол? Хайран байна. Дэндүү хайран! Үр дүн хаана байна? Сүүлийн бүтэн жил хагаст хамаг хүчээ шавхан давшиж байлдаад Украины газар нутгийн 1%-ийг эзлэж авснаа Орост юу гэж тайлбарлаж байна? Энэ ялагдлаа цайруулах гэж Оросын улс төрчид, суртал ухуулагчид ам л ангайвал Украин улс, Украины ард түмэн, Украины Ерөнхийлөгчийг харааж зүхэхийн муугаар хараан зүхэж, нэг ёсондоо гурван жил хар энергиэ Украин руу үлээж цацаж, болдогсон бол “алах юмсан”, “үхээсэй” гэсэн хий хүслээ нууж чадахгүй байна. Энэ чинь жинхэнээсээ шоок шүү дээ. Хараал заналын үр дүн нь хаана байна вэ?
Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Д.Медведев гэж жинхэнээсээ хараалч нөхөр тодорлоо. Гутамшиг. Үр хүүхэд, ач гуч нар нь ирээдүйд яана даа? Украиныг бүрэн эрхт улс биш, түүнийг зөвхөн барууны орнууд л тэгж ойлгуулаад тэтгээд байгаа гэж Медведев саяхан ярина лээ.
Буфер бүс байгуулна гээд бүх Украиныг зурчихсан, баруун үзүүрт нь Украин нь ялгарах шахам юмгүй зургийг хар л даа. Тийм газрын зураг Медведев зохиомжлоод түүндээ итгэн тэнэглэж байгааг ТВ-ээс харлаа. За тэгвэл логикоор төсөөлье л дээ. Украин бүрэн эрхт улс биш юм бол 1990-ээд онд Орос нь АНУ, ОУВС-гийн зээл дээр тогтож байсан, нэг ёсондоо Барууны тоглоомон тэжээвэр байсан, одоо Хятад, Хойд Солонгосоос бүрэн хамааралтай улс болчихсон байна, Оросын бүрэн эрхт байдал нь хаана байна вэ?!
Украины эсрэг дайндаа ялахгүй болохлоор эсэн бусын түүх зохиож ярьдаг өвчин Кремлийг хэрсэн. Путины зөвлөх Антон Кобяков гэдэг хүн “Зөвлөлт Холбоот Улс одоо хүртэл эрх зүйн хувьд оршин тогтнож байгаа, учир нь 1922 онд тус улсыг байгуулсан Ардын депутатуудын их хурал л энэ улсыг тараах ёстой атал Беловежийн хэлэлцээрээр тараасан нь буруу. Тийм учраас Украины хямрал бол Зөвлөлт Холбоот Улсын дотоодын хямрал” хэмээн нэрлэв. Энэ нь Украины ард түмнийг чөлөөтэй алж хядах, хотуудыг нь бөмбөгдөж пуужиндаж дрондох, тэгснээрээ Украинд өдүүлсэн цуст дайндаа оросуудыг үнэмшүүлэх, дэмжүүлэх, бүр цаашилбал “Украины губернатор” гэгчийг Путин тохоон томилохын зөвтгөл болох юм байлгүй.
Германы сурвалжлагч Ваннерын нэвтрүүлгийг уржигдар Лондонгийн ТВ-ээр үзэж суулаа. Украины нисэгчгүй онгоцнуудын бөөгнөрүүлсэн атак Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах хамаг зэвсгийг устгаж байна гэж ярилаа.
Украины нисэгчгүй онгоц, дронууд Оросын нутаг дэвсгэрт, тэгэх тусмаа Москва хот, Москва орчимд 36 цагийн турш атакалжээ. Нөгөө оросуудын шагшин магтаад байдаг “Орешник” сураггүй гэж хэлж байх юм. Украиныг 7-хон хоногт буулгаж аваад “Украины губернатор”-ыг Путин томилоод сүйд хийнэ гэсний шан үр дүн ганц хоногт иймдээ тулчихсан байна. ТВ-ийн мэдээ шүү, миний уран дүрслэл биш. Төгсгөлд нь логикгүй нэгэн тэнэглэлийг нэрлэмээр байна. Цэвэр цус руу аваачаад холион бантан болгожээ, монголчуудын тэнэглэлд нь тохируулсан жинхэнэ тэнэглэл. Украины ард түмний төлөө дуугарсан нь эрлийз, хурлийз, эсвэл цэвэр хятад байдаг, цэвэр монгол болохлоороо Путины талд зогсох ёстой, Оросын талд л байвал цэвэр цусны монгол гэсэн тэнэглэлээ хэзээ зогсоох вэ? Наад Орос, Хятад хоёр чинь хуйвалдаад юу ч хийж мэдэхээр болчихсон байгааг сохор дүлий л биш бол ойлгомоорсон! Сибирийн тэр их ой, сая сая гектар газар хятадуудад хугацаагүй арендаар очсон, очсоор байгааг цэвэр монгол цусаараа тайлбарлаад өгнө үү?!
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Сэтгэгдэл47
Цөмийн дайнаа эхлүүлээ. Угаасаа дэлхий сүйрч байна.
Бөгспутин,,,,өсөхийн өлөн,,,дутуугын комплекс,,алах муулах ,хордуулах тамлан зовоох муу бүхэнд мэргэшсэн,,,хүний адаг юмшүүдээ,,,
СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,2022 оноы 2 сарын 24 нд,,,оросын фашистууд,,, украины нутагт,,, хулгайч араншингаараа,,,халдан орох үед,,,би “””бөгспутин тэнэг л пязда юмдаа,,,өөр дээрээ гал дуудлаадаа,,,украин бууж өгнө гэж хэзээ ч байхгүй ээ”””,,,хэмээн итгэл төгс бичиж байлаа,,,,яг тэр өдөр кгбгын гоожуур путин,,,жинхэнэ ориг БӨГСПУТИН болсон юмшүүдээ,,,
Гар хоосон украин эмэгтэйчүүд эрчүүд хөгшид,,”””,киевийн хамгаалалтанд босно””” хэмээн,,,,модон акагаар бэлтгэл хийгээд зогсож байгаа тэр дүр зургыг хараад л,,,”””””энэ украины ард түмэн бууж өгөхгүй нь батаараа юм байнаа”””,,,,,гэсэн бүрэн итгэл үнэмшил авч,,,бахархан бишир,,,,бүр огшин,,,нүдэнд нулимс хурж байлаа,,,
Цөмийн дайны галд чиний гэсэн бүхэн шарагдаж шашлык болох байлгүй мал минь !!!
Ene medrel muutai soliorood baiga humuus iin bichseniig sonin mn tabiad mongol ulsiin esreg tarhi ugaalt hiideg bolj tagnuul auylguin zublul anhaarch tseberlegee hiih bolson Ukraine i araas orj mongol irgede alj ehleh ji
Ene medrel muutai soliorood baiga humuus iin bichseniig sonin mn tabiad mongol ulsiin esreg tarhi ugaalt hiideg bolj tagnuul auylguin zublul anhaarch tseberlegee hiih bolson Ukraine i araas orj mongol irgede alj ehleh ji
нөгөө сүхбаатар,номиндарь 2 usaidийнх нь санхүүжилт нь хаагдаад үлгэрээ бичихээ болиод энэ нөхөр ми6гийн санхүүжилтээр элэг авсан юм эрээчиж суух гэж,ийм гадны агентуудыг монголчууд бид эрхбиш нэг гадарлахтайгаа байнаа, орос задарч ялагдвал хэний колони болохоо жинхэнэ МОНГОЛ хүмүүс зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа шүү,ОРОСын ялагдлыг чухам ямар хүмүүс хүсээд байгаа нь даанч тодорхой доо,энэ мэтийн эх орон,тусгаар тогтнолоо мөнгөөр худалдах цагаачид,элэг зүрх нь урд зүгийн новшнуудад сануулахад та нарын мөрөөдөл бүтэхгүй нь даанч сайхан даа???!!!
дэлхийн хоёр колончлогч улсын нэг задарна а задарна
Харийн улсаас буу зэвсэг авч, өөр улстай дайн хийнэ гэдэг бол асар хортой муу үйл мөн. Украйнаас болж оросын эсрэг европ дайсагнах шаардлага огт байхгүй. Сүйрэх мөрөөрөө сүйрч далдарцгаа украйнчуудаа. Өөрийнхөө хүчээр улсаа авч явж чадахгүй үндэстэн бусдын дарлалд ордог.
Эмээ уу,,,,оркоо,,,,,
🇷🇺🇷🇺💖💖🇷🇺💖💖🇷🇺💖💖🇷🇺💖💖💯👍
украйн гэж үндэстэн байхгүй орос үндэстэн ЗХУ-д иргэний дан болж байна ёвроп энэ дайн хүйтэн зэвсгээ өгч байна Хэрвээ германы таван зуун км тусдаг тауруусаа украйнд өгвөл өрсын батлан хамгаалах цөмийн номлолын дагуу шууд цөмийн дайныг зарлаад харвана тэгээд араас нь ямар ул с америк хятад орохыг мэдэхгүй
зелинский өнөөдөр таван зуун км тусдаг таурусаа мерцээс аавахаар германд ирж байна маргааш цөмийн бөмбөг хаана буухыг харж байяа
Хэн дайн хийлээ малаа.
Hooe, manaih uuriiguu avaad yavj chadahgui baigaa shuu. Gyatad orood irvel baruunaas demjleg avahaas uur argagui. Oros Gytadiin duu bolson. Chiniiheer bol manaih nas busdiin darlald oroh ni tiimuu?
орос чинь ч гэсэн иран, хойд солонгосоос зэвсэг авч байгаа шүү. Хойд со-гоос бүр өлбийсөн өлөн 12 мянган цэрэг хүртэл авч ирээд алуулж байгааг юу гэх вэ? Оркоо
Өмхий хужаагийн эрлийз хурлийзууд 1919 онд семёнов оросын аюул гэж цуу яриа тараан ард иргэдийг айдаст автуулж манипуляци хийж байсан түүх давтагдаад байна яг одоо
Би ч гэсэн яг ийм бодолтойгоор орсын хийсэн зүйлийг нүдээ аниад, чихээ бөглөөд дэмждэг, итгэж найддаг байлаа гэж. 22 оны 2 сарын 22 ны өглөө бүх юм орвонгоороо эргэсэн дээ. Одоо бол орс, путлерийн бузар булайг харах шиг сонсох шиг л болж байна. Дээрээс нь Монголын ард түмэнд учруулсан гашуун түүхийг бодохоор бүр үзэн ядаж байна даа.
Харин тиймээ 4 дэх жилдээ орж бгаа энэ солиотнууд жинхэнэ монгол хүн биш бхаа хараал зүхэл хар тамхи нацист ярьсаар нөгөөдөх нь урагшаа явдаггүй аргаа барьж бна трампт найдаж үзлээ одоо нөгөөдөх нь уур нь хүрээд жинхэнэ гамшиг үзүүлнэ гээд тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв орос орон энэ дэглэм унавал дотроо эвгүйдэх л бхдаа хайран орон
орос муу украйныг орвонгоор нь эргүүлэхээр боллоо командлагч нартаа хүч хүрэгдэхээ больж үгнээс нь гарч байна
бүтэн сайн өдрийн орой чп тв үзээрэй
Зургаа зураа, хэрэггүй юмаар оролдоод яахав дээ, бичих авъяас алга хө
Энэ их хоцрогдсон тэнэглэл байна. Одоо дэлхий шал өөрөөр харж байна. Одоо Зелег хэн ч тоохоо больсон. Орос Америк 2 бүүрч тоохои больсон. Барууныхан зүгээр л Украйны фашистуудын гараао могой бариулчихсан. Америк Украйны ховор металлын 50%ийг эзэмших болчихлоо. Европ хоосон хоцрох гээд сандраад амиа тавьж байна.
Эмээ уу,,,балай оркоо,,,
Хэний ч мэдэж байгаа юмннуудыг ямар ч авцалдаагүй тойруулаад бөөгнүүлэд биччихжээ. ха ха ха. Зургаа л зур өвөө минь. Бичиж байгаа юм чинь тэнэг бөгөад уншихад онц сонирхолгүй мангар байлаа! Энэ бүгдийг одоо дэлхий мэддэг болсон! Лондонд манай Монголын нэг өмбүү амьдардаг юм байна хөөрхий!
Тийм л юм бол Зеленский барууныхны үгнээс гарахаа байж НАТО-д элсэнэ гэж юунд солиорсон юм. Ук НАТО-д элсвэл Оросын аюулгүй байдалд үнэхээр ноцтой асуудал тулгарах нь тодорхой. Хар тэнгис хаагдаж, тэнд Америкийн эргүүлийн онгоц явж, Оросын хамгийн чухал далайн гарц хаагдана. Ук ын нутагт барууны орнуудын цөмийн зэвсэг пуужингууд байрлана. Тэдний гол зорилго бол ОХУ-ыг задлах шүү дээ. Тэгэхээр зүгээр хараад суувал улс орноо алдах байсан шүү дээ, орос
ganc saihan unen um bichlee ene hun
Энэ дайн яагаад .юунаас болоод.хийж байсан хэлэлцээ 2017 он.2022 онуудад яагаад тасалдсаныг мэдэхгүй бол ийм сэдвээр яриад бичээд ч хэрэгүй дээ. Угаасаа ойлгохгүй сэдэвээр оролдоод хэрэгүй.
Энэ дайн яагаад .юунаас болоод.хийж байсан хэлэлцээ 2017 он.2022 онуудад яагаад тасалдсаныг мэдэхгүй бол ийм сэдвээр яриад бичээд ч хэрэгүй дээ. Угаасаа ойлгохгүй сэдэвээр оролдоод хэрэгүй.
Энэ дайн яагаад .юунаас болоод.хийж байсан хэлэлцээ 2017 он.2022 онуудад яагаад тасалдсаныг мэдэхгүй бол ийм сэдвээр яриад бичээд ч хэрэгүй дээ. Угаасаа ойлгохгүй сэдэвээр оролдоод хэрэгүй.
Ямар дайн,,,,
Delhiin gyrabdygaar dain garah baih syy!!!Medbedeb egyylsen baina,odoo NATO-hedleh l yum bol ter dain ni bolno biz ee....Manaih sig ylas hezyy l bna....................eniig dalimdyylah hychin oirhon baigaa s dee!!!er ni Delhii hyamarch baina daa?...bas l neg yimeen samyynii heseg tegelder hegjij bye byeteigeen hel amaa ololchohoo baij baih sig zarim tybsind bol.....................................
Odoo l tsust aluurchin, sadist chotgor Putinii honogiin too guitsej, tolgoigoo shudarga yosnii zaazuuraar tsavchuulj, hoid zugiin shar chotgoruud ustah tsag irj dee.
1919 ond Orosyn auyal gej tarhi ugaaj baigaad Syi Shu Janii tsereg orj irsen. Tuuhee sana.
172.58.164.157- аа. IIIinois USA-гаас Москва руу нүүх үү? Би тусалж болно шүү...ккк
илүү дутуу бөгс долоолгүй наад усан будгаараа өөрийгөө буд за Лондонд мөнгөгүй болцийм бхдаа угаасаа юу ч бичлээ чамд олгтой мөнгө монгол өгөхгүйш you piece of shit
Амин хувиа хичээсэн хүн байна өөрөө. Эх орныхоо төлөө санаа зовохгүй байж хаа байсан Украинд санаа зовж гэнэ. Ард түмний баялгийг хэдхэн зальтай өлөн өссөн юмнууд луйвардаж иргэдийн мэдэхгүйг зальдаж, хулгайлж авсан баялгаар хэдхэн гэр бүл тансаглаж хулгай луйврын мөнгөө үрж ядаад казино, элдэв дээдийн үнэтэй машин, орон гэр өөр бусад зүйлд хайр гамгүй үрж байхад юу ч дуугарахгүй мөртөө эсгий хийх газар нохой хэрэггүй нь адил их юманд санаа зовж дээ тэнэг гахай чинь
Хошин шогийн хүн бол хошин шогийн л хүн байна. Ухаан нь үүнээс илүү давж чадахгүй тийм дээ ч эх орноо аюулд орууллаа. Орос хүмүүс фашист бол биш тэд үнэний талд зогсдог ард түмэн. Тиймдээ ч ялалт тэдний талд байдаг. Харин чиний наад амьдраад байгаа газар болон Америк, Франц энэ тэр орны ихэс дээдсүүд бол шулаачид ядуу буурай орнуудад тусалж бн гээд хор найруулж өнгөтэй өөдтэй юмнуудын боловсон аргаар дээрэмдэж авдаг хүн сүгнүүд мал минь.
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
англи бол эртнээс нааш олон улс орныг колончилсоор байна монголыг оюу толгойг ашиглан колончилж байна гэж манай монгол мэргэжилтнүүд баталсаар байна
солиорчихож чи.
Энэ мэдрэл юу хуцаад байнаа
🇺🇦🍀
🇺🇦🍀
BARUUND AMIA HOOHOILJ BGAA BALAINUUD BUGD L INGEJ BODOJ BGAA BHOO
Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ! Өөрсдөө өдсөөр байгаад орос ах нарын уурыг нь хүргээ биз дээ. Уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзанаа гэж энэ дээ.