
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4.4 дэх жилдээ (1195 өдөр шөнө) шилжээд өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/business, Барууны улс төрч Линдси Грэм, Жон Болтон, Фридрих Мерц нарын мэдэгдэл, Оросын эдийн засгийн тухай хятадын China Chengxin International Credit Rating агентлагийн мэдээлэл, түүнд оросын эдийн засгийн профессор Игорь Липсиц, Олег Кузьмин нарын өгсөн дүгнэлт, оросын банкир Олег Тиньков Оросын ард түмнээ тодорхойлсон зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Фронт Оросын талд ашиггүй байна. Стратегийн санаачилга Украины гарт байна. Оросын ТВ-ээр Оросын зэвсэгт хүчин стратегийн алдаа гаргаж бүтэлгүйтсэн тухай ил ярьж байна. Үхэл хорогдол нь 1 сая руу дөхлөө.
АНУ-ын сенатч Линдси Грэм Сенатад маш чухал үг үе үе хэлж байна. “Путиныг одоо зогсоохгүй бол дэлхийн III дайн дэгдэж мэдэхээр аюултай нөхцөл байдал үүсээд байна шүү!” хэмээн анхааруулаад Путины түрэмгийллийг зогсоохын тулд шинэ хориг тавих тухай хуулийн төсөлд 82 сенатч санал нэгдсэнийг мэдэгджээ. “2025 онд ОХУ-ын эсрэг авах санкцын тухай акт” хэмээн хуулиа нэрлэжээ. Хэрэв Путин гал зогсоохгүй бол АНУ нь ОХУ-д болон Оросоос эрчим хүчний эх сурвалж худалдан авдаг орнуудад 500%-ийн татвар ногдуулна гэжээ. Энэ нь юуны өмнө Хятад, Энэтхэгт хамаарна, тэр хоёр улс Оросоос нефть, хий авахаа больчихвол дайн зогсоно хэмээн Грэм хэлжээ. Цааш нь “Украин ялагдахгүй. Украиныг ялна, буулгаж авна–энэ бол оросын суртал нэвтрүүлгийн миф буюу үлгэр домог” гэжээ. Ноён Грэм оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах тухай хуулийг хамтран зохиогч Ричард Блументалийн хамт Киевт иржээ.
“Умард урсгал 2” гэх хийн хоолойг сэргээх тухай ямар ч яриа байхгүй. Өнөөдөр Украины эсрэг хийж байгаа дайн, маргааш Европын эсрэг хийх тэр дайнд нь Москвагийнханд бид туслах ёсгүй хэмээн ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц мэдэгдсэн ба ОХУ-ын эсрэг томхон арга хэмжээ авч Украиныг тултал нь дэмжинэ гэдгээ Мерц байн байн хэлж анхааруулж байгаа.
Трампын өмнөх Засаг захиргаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Жон Болтон нэгэн ярилцлагадаа “Трамп бол Путины барьцаанд байдаг, түүнээс маш хүчтэй хамааралтай хүн гэдэг нь Путинтэй утсаар ярилцсаны дараа ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаас нь илэрхий харагдаж байна” гэсэн нь анхаарал татна. Трамп эрх бариад бүтэн дөрвөн сар будиллаа. Путины галаар тоглож байгаа, тэнэг мангарыг дуудсан ч эргээд Путинд итгэл төрүүлэхгүй гэх баталгаа байхгүй.
Орост шинэ нэмэлт хориг тавих тухай Баруун үгсэн тохиролцож байх хойгуур “Роснефть”-ийн ашиг бараг 60%-иар буурсан гэсэн мэдээ саяхан цухалзав. Орос орон дайныхаа пянг даахгүй, санхүүгийн том катастроф руу ойртож явааг хятад нөхөд нь анхааруулжээ. China Chengxin International Credit Rating (CCXI) агентлагийн судалгааг хятадын ба олон улсын хэвлэл, сайтууд нийтлэжээ. Хэрэв Украинтай дайнаа үргэлжлүүлсээр байх аваас дефолтын эрсдэл тулгарч, оросын эдийн засаг сөнөл рүүгээ явна хэмээн Путины холбоотон Хятад нь ийнхүү анхааруулга өгчээ. CCXI-гийн үзэж байгаагаар дайн шатлан өргөжих тусам санхүүгийн тогтвортой байдал алдагдана, улс орны хүч нөөц, резервийг сүйтгэнэ, барагдана. Зээлийн рейтинг “BBB+g” гэсэн үнэлгээг Орост өгчээ. Энэ нь дайн өдөөснийх нь дараахан Оросын санхүүгийн тогтвортой байдал дундаж түвшинд, гэхдээ дефолтын эрсдэлтэй гэж гарч байжээ. Одоо бол дефолтын аюул Орост бодитой тулгарсан. Учир нь улсын зардал зарлага нь маш их байна, ажиллах хүчний дефициттэй тулгарсан, инфляц нь Оросын эдийн засгийг нураахын босгон дээр дэнжигнэн тэнцүүлж байна. Цэрэг-аж үйлдвэрийн комплекстоо Кремль маш их найдлага тавьж байвч энэ нь дотоодын бэрхшээл зовлонгуудаас аврахгүй. Төв Банкны 21%-ийн хүүнд найдлаа гэхэд эдийн засгийн өсөлтийг боймлосон, хэрэглээ ба хүсэлтийн хооронд дисбаланс үүсгэхээс цаашгүй. Цаашаа явах зам алга, Орос мухарт очиж тулна, ингэснээр Кремль нь эдийн засгаа үргэлжлүүлэн нураагаад байхаас өөр зам харагдахгүй байна хэмээн хятадын судалгаанд бичжээ. CCXI-гийн үзэж байгаагаар “BBB-g” гэдгийн түвшин нь доошилсон, гэвч тогтворжуулах гэж бүтэлгүй оролдсоор, дээрээс нь тушаасаар, харин бодит байдал нь өөрөөр байна гэсэн нь өмнө нь олон улсын Fitch, Moody’s, S&P гэх мэт агентлагуудын өгч байсан дүгнэлттэй нэгэн адил байна.
Орос дайн өдөөснөөрөө эдийн засгаа баллаж тавина, эрсдэлд оруулна хэмээн Fitch, Moody’s, S&P үзэж байсан бол тэдний дүгнэлт одоо хятадын амаар хэлэгдэж байгаа нь энэ ажээ. Хятад хэдийгээр Оросын дайныг дэмжигч боловч ойртон ирж буй илэрхий бодит сүйрлийг таслан зогсоогч нь биш юм.
Магадгүй сүүлчийн сануулга ч байж болох. Хэрэв Кремлийнхэн дайнаа үргэлжлүүлж, энх тайвнаас татгалзсаар байх аваас эхний ээлжинд санхүүгийн сүйрэлд орно, дээрээс нь гаднаас олон санкцууд тавигдахаар дефолт ба олон жилийн рецесс Оросыг хүлээж байгаа тухай Хятад сэрэмжлүүллээ хэмээн Оросын эдийн засагч Олег Кузьмин тэмдэглэсэн бол оросын нэртэй эдийн засагч Игорь Липсиц “Путинд мөнгө дуусч байна, бүр эрчтэйгээр мөнгөө барж байна, тиймээс ч Оросын нуралтын цаг хугацааг Зеленский олоод тооцчихсон, Орост төмсний үнэ суга өссөн, хүнсний үнэ ч өсч байна. Рубль, үнийн өсөлт, нефтийн үнийн уналт явж өглөө” гэжээ.
Оросын эдийн засгийг 2021 онтой нь харьцуулсан судалгааг CCXI хийсэн ба тийм судалгааны үндсэн дээр Украины эсрэг түрэмгийлэл нь улс оронд нь засашгүй, арилгашгүй хохирол учруулж, санхүүгийн системийг нь бусниасан, одоо ядаж холбоотнууд нь хүртэл Кремлийн амжилтад итгэхгүй байна, тэр ч бүү хэл анх удаа Бээжингээс катастроф ойртсоныг хатуухан санууллаа, хойшдоо амжилтын тухай үлгэр домгийн ард нуугдан Кремлийнхэн аргацаах аргагүй болсон, бодит байдал улам бүр хатуурхаж байна, олон улсын изоляц ба Оросын өрийн өсөлт, санхүүгийн дампуурал гарцаагүй–CCXI-гийн дүгнэлтийн цаад санаа!
Хятадын сануулга ба оросын эдийн засагчдын ярьсныг Оросын Төрийн Думд суудалтай “Шударга Орос” намын дарга Сергей Миронов дэмжээд телеграммд бичсэн нь:–Иргэд хүнсээ худалдаж авах чадалгүй болж байна. Төмсний үнэ 3 дахин, сонгино 2 дахин, байцаа 56%-иар өслөө. Ийм л орцтой махгүй шөл идэх болж байна. Энэ талаар Засгийн газрын дарга Мишустинд захидал илгээсэн” гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайдаар Б.Ельциний Засгийн газарт ажилласан А.Козырев ингэж дүгнэжээ. “Үйлдвэрлэж чаддаг нь нефть, хий, үхэл” гэжээ. Оросын зартай хөрөнгөтөн банкны эзэн Олег Тиньков нь Оросын ард түмнээ тун хорлонтой дүгнэж нэрлэжээ. Хулчгар бишүүд, конформистүүд, чадварлагууд, жинхэнэ имперцүүд нь нэг бол гараад явчихсан, эсвэл Оростоо шоронд сууж байна, эсвэл Украины зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байлдаж байна. Орост арай дөнгүүр нь хүн амынхаа 0.0001%. Үлдсэнийг нь хүн гэж нэрлэхэд тун хэцүү гэжээ. Путины манкурд боолуудыг цөмийг нь, нийтээр нь хэлчихсэн юм биш үү?
Оросын эдийн засаг дайны эрчмээс хэт хоцорч буй тухай шинээр элдэв мэдээ ирсээр байна. Орос, Беларусь аль алин нь төмсгүй болжээ гэсэн мэдээ ойрдоо сайтуудыг дүүргэв. Төмсний хямрал бодитой нүүрлэжээ. Одоо ойроор нь, шууд гарцтайгаар нь Европын Холбооноос импортлох ганц л зам үлдэж байна. Гэтэл Европын Холбоотой хоёулаа дайсагнасан. Хоёр улсад гол нэрийн хүнсний бүх бүтээгдхүүн хомсдож эхэлжээ. Урьд Зөвлөлт улсын үед яаж ч хямарсан төмс хамгийн хямд, элбэг байдаг байв. Одоо бол төмс ч үгүй болжээ. “Картофельный кризис” Орост өргөн цар хүрээтэй өрнөж байна. Энэ оны эхнээс төмсний үнэ 49% өссөн ба бүхэл оноор нь авч үзвэл үнийн өсөлт 173% буюу рекорд амжилт, 2002 оноос хойшхи хамгийн оргил үедээ тулжээ. Нийлүүлэгчдэд очиж буй үнийн өсөлт өнгөрсөн хавраас хойш 340% гэсэн бас нэгэн маргаантэй тоо явж байна. Орост төмсний нөөц дуусч, одоо хүнсний дэлгүүрт Египет, Пакистан, мөн Хятадын төмс зарагдаж байна. Ургац хураалт тааруу, гантай, бас ажиллах хүчин, ложистик, санкц гээд маш олон шалтгаантай. Одоогоор 7.3 сая тонн төмс хураан авсан гэх боловч тэр нь юунд ч хүрэхгүй. Ийнхүү Украины эсрэг Путин, Лукашенко нарын дайн хүнсний хямралыг бүр өөгшүүлэгч болж хувирчээ.
Z-пропагандист В.Соловьев ТВ-ийн улигт нэвтрүүлгээрээ “Тэдэнд л энх тайван хэрэгтэй. Харин бидэнд бол ялалт хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй ялалт ч чухал, харин энх тайван биш” хэмээн хашгачин байгаа нь ТВ-ээр нэвтрэв. Кремлийнхэн дипломат хэлэлцээ хийх эсэх, түүнд нь Трампаас өгдөг мөнхийн “Хоёр 7 хоногийн хүлээлтийн анхааруулга” утгаа бүр алдаж дууссыг В.Соловьев нотлоод өгчихсөн юм биш үү?
Төгсгөлд нь шинэхэн мэдээ. Амралтын өдрүүдээр тохиожээ. Гиркиний найз, бас нэг Z-пропагандист Максим Калашников “Манай авиац ийм шившгийг түүхэндээ үзсэнгүй, ямар их шившиг вэ?” хэмээн уулга алдав. “Энэ Пёрл Харбор уу! Шинэ Цусима юу!” гэсэн гарчгаар оросын блогерууд зэрэг зэрэг бичээд эхэлжээ. Хэдэн арван Ту-22, Ту-95, зарим нь пуужин бөмбөгтэйгээ (одоогоор 41 онгоц!) шатаж байна! Эрхүү муж Украинаас 5000 км. Гэтэл Эрхүүгийн ойролцоо стратегийн хүнд бөмбөгдөгчийн бааз шатаж байна. Орос орон цэргийн аэродромууддаа цохилт амсаад хүнд шооконд орлоо гэжээ. Дрон стратегийн бөмбөгдөгчийг нь онилон яг сөнөөж буй бичлэг маш олон байна. Тэгвэл 41 гэдгийг хэтэрхий ахиулсан өөр нэг тоо оросын сошиалд явж байна. Нийт дүн ширхэг гэж хэлэхэд чамлалттай ч өөрөөр юу гэх билээ гээд нэг блогер бичжээ: 7 ширхэг Ту-160; 6 ширхэг Ту-95МС; 2 ширхэг Ил-78М; 6 ширхэг АН-26; 2 ширхэг АН-12; 39 ширхэг Ту-22М3; 30 ширхэг Миг-31; А-50 онгоц 2 ширхэг, нийтдээ 92 ширхэг онгоцнууд устгагджээ. Оросын агаарын цэргийн хүчний 2/1 газар дээрээ үнс нурам, төмрийн сэг болов гэсэн мэдээ үнэн үү?
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл44
Галт тэргэнд хар тамхиа татаж байгаад барууны сэтгүүлчдэд баригдсан фашист алиалагч Макрон, Мерц, Стармерийн бичлэг. Барууны AFP агентлагийн бичлэг. 😆😆😆 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=7-uw00qEYQL3MSkt
40 онгоц байснаа 92 онгоц болчихсон уу хөлсний хямдхан бичээч Номиндариа 😆😆😆, бодиттой баримт фашист алиалагч Макрон, Мерц, Стармер эздийнхээ галт тэргэнд мансуурч буй бичлэгийг үзээрэй! 😆😆😆 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=7-uw00qEYQL3MSkt
Бөгспутин стратегийн бөмбөгдөгч онгоцныхоо талыг нь тавиад туучихваа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
202.126.88.223-т, Оросын стратегийн пуужингууд бүгд бүрэн бүтэн тушаалаа хүлээж байгаа, нацист Киевээсээ ирэх мэдээг хүлээнгээ нулимсаа арчих алчуураа бэлдээрэй салга бөгсөн толгойтоо
Гях,,,гяхх,,,гяхх,,,уйл уйл,,,оросын шээсээ,,,дотор чинь онгойно,,,
66.181.188.47-т нацист Киев чинь нэмээд 6 муж алдах гарын үсгээ зурчихлаа, Удахгүй Хар Тэнгист гарцгүй Киев гээд ганц хот улсанцар үлдэнэ, ккк
Нацист Киевээс НАТО~гийн фашист офицер гахайнууд бөөн бөөнөөрөө зугатаацгааж байна, ккк
Гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутины 25 жил байгуулсан орос том модон жорлон улс дахиад ХЭЗЭЭ ч ийм олон стратегийн бөмбөгдөгч онгоц үйлдвэрлэж чадахгүй эээээээ,,,гях,,,гяхх,,гяхх,,,СЛАВА УКРИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,бөгспутины хар тэнгсийн флот бүрэн сүйрсэн,,,,стратегийн бөмбөгдөгч онгоцны флот бүрэн сөнөад шаасан,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Киевээс гарах автозамууд дээр зугатаах гэсэн нацист Хохол цэрэг офицерүүд алаан болж байна, ккк
Унгар, Румын улсууд Украйнтай хиллэдэг хилээ хаажээ, ккк
макроны авгай хэтэрч байгаа макроныг ганцах ташаад онгоцноос буулгаад нам суулгаж гөлөг болгосон шүү мундаг авгай
ОРОСУУД ОЙРЫН 10 ЖИЛ ТАМД АМЬДРААД БАЙЖ ДЭЭ. ӨӨРСДӨӨ ӨДСӨН МАЛНУУД. СЛАВА УКРАЙНА.
Бөгспутин,,,,Шааааалллллл дэмий,,,,украинлуу дайрсан юм,,,,дууслаадаа,,,,тэнэглэлд хязгаар үгүй гэж үнэн юмдаа,,,,
эмээ уу, салга бөгсөн толгойтоо! ккк
Гях,,,гяхх,,,гяхх,,,,би эм уугаад ч,,,,,бөгспутин чинь аврагдахаасаа өнгөрлөөлдөө,,,
путин долбить долбить долбить еще рас- араас нь долбить украйн гуйваад ирж байна үнэн шүү цохиод бай ар рас нь цохиод бай
Сайн бнаа укрууд нисэх онгоцгүй бол дайн хийж чадахгүй одоо ч путлер өөрийгөө боох эсвэл тойрон хүрээлэгчидээ боолгох л зам үлдлээ
одоо ч орошник- самарчин цөмөөд өгнөө
Орос одоо хөдлөж эхлэнэ дээ. 40 онгоцоор 5 мужийг сольж авна
Гях,,гяхх,,,гяхх,,,,юугаараа яаж хөдлөх юм,,,,,
Энэ 6 сардаа багтаагаад укрианы нэг хотод Путин цөмийн цохилт хийх хэрэгтэй ! Одоо юундаа найдаад юугаа хүлээгээд байгаа юм ! Эдийн засаг ийм муу байна ! бас 100 гаад онгоцоо нэг өдөр алдчихлаа ! Шийрэгнээд эргэлзээд байлгүй энэ дайны цөмийн шатандаа шууд ор !! Львов хотод цөмийн цохилт өгч агаарт хийсгээд укриануудыг ухаан оруул ! Барууныхан айсандаа болоод дуу нь гарахгүй гурав хононо ! Нэгэнт энэ нь эхэлчихсэн бол болохоо байлаа гээд укрианууд бууж өгөх юмуу дайн нь шууд зогсоно ! өөр арга алга ! 6800 цөмийн хошуу бөмбөгтөй байж ингэж муугаараа дуудуулан дуудуулан очиж очиж нэг муу авгай Номиндариар бичүүлэн бичүүлэн байгаад бөйсны хэрэггүй Путинээ ! Энэ дайны цөмийн шатыг нь эхлүүлэх цаг болжээ !!
Үнээр,,,,Аргаан баржийнээ,,,, тиймээ тахараа,,,,гях,,,гяхх,,гяхх,,,
Алада хаячихна чамайг. Тахар новшоо
эргүү жингэр хаха
энийг бичсэн хүн инээдтэй биш үү хэн итгэх билээ, иш татсан баримт нт дан нэг талыг барьсан. Орос төмсгүй болно гэж юу байхав дээ , дэлхийн 2р дайны хүнд үеийг төмсний хүчээр өлсөж үхэлгүй давсан одоо укр -аас болод төмсгүй болох гэнэ ккк
Оросууд,,,,Үнэхээр л идэх төмсгүй болчихсон юм чинь яалтай ч билээ,,,,чи өөрөө оросын сайтуудаас уншаач,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
белорусийн лукащенко үнэн сэтгэлээсээ орос украйны хэрэгцээний бүх төмсийг тарина хангана гэж хэлснийг орос тамсгүй болчихжээ гэж мушгиж байгаа нь тэрээ гал эргэсэн чавганцын үг орос үр тариа төмсөөр дэлхийд шүү дээ
Номиндарь гэж угаадас долоогч яги
Номиндарийг элдвээр хэлэхээр,,,орос гахайнохой агаа чинь бөмбөгдөгч онгоцтой болчихмоор санагдаад байна уу,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,эргүү орк,,,
орешник 1 ш харваад л дуусаа Киевт
орешник 1 ш харваад л дуусаа Киевт
Баруунаас санхүүждэг хөлсний 2- 3 сайт нээрээ боол эзэндээ үнэн гэдэг шиг л хаха.
шаасан эзэндээ боол- маа үнэнч
oroziig putler saihan duusgaj manid buyan hiij baina daa
фашист нацист дуус ч л байвал баяр баяр
Бэлтгэл хошууч Адъяагийн Батсайхан гуай минь мэнд байгаа даа. Бүтэн сар болло. Санаа зовоочихлоо
Ирвэс Сирский уриад укриан ру опёративын хэлтсийн даргаар явчихсан гэсээн ! Тахир дутуу ирэх болов уу да хөөрхий
Бадарч тахар Новш минь аятайхан байгаарай. Наргиа хийх зүйл мөн үү?
Хөөрхий дөө ичсэн хүн хүн алнаа гэж
гой гой
Ухрайн 2 сар тэсвэл дээд заяа нь.
Гях,,,гяхх,,,гяхх,,,чи юунаас үндэслэж ингэж бодох боловоо,,,
Ukrainii ard tumen zovlongoos angijrah tsag aisui
Хорвоо дэлхий даяараа ёстой шуугиж байна даа, энэ операцийн тухай! Дэлхийн Цэрэг дайны түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ...гэх мэтээр! Нууцаар ороод сүйтгэчихсэн нь Орос дотоод хяналтаа нэгэнт алдаад сэтгэл санааны доройтолд орсныг харуулж байна даа! Украйн Ялна! Энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал болжээ. Украйнчууд зоригтойгоос гадна маш ухаалаг хүмүүс гэдэг нь харагдаж байна.