
Хувийн хөрөнгийг хураах, татварын дарамтаар айлган хөрөнгө оруулагчдыг холдуулах зэрэг алхмууд нь эцсийн дүндээ бүгдийг ядуу байлгаж, эрх мэдэлтэй цөөн хэсэгт илүү давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж байна.
Нийгэмд үүссэн олон нийтийн асуудалд бид бүгдээрээ хариуцлагатай, бодолтой хандах шаардлагатай. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, түүний учир шалтгааныг эхэлж эргэцүүлэх хэрэгтэй. Иргэд жагссан, жагсаагүй, нам, улс төрийн харьяалалтай эсэхээс үл хамааран нийтээрээ зөвхөн нэг зүйл дээр санал нэгдэж байна. Тэр нь нийтээрээ сайхан амьдрах.Иргэдийн төлөөлөл болсон хууль тогтоох байгууллагын гишүүд ч гэсэн үүнийг үл ойшоож болохгүй. Гэтэл өнөөдөр энэ нийтлэг хүсэл зорилго биелэгдэхгүй байгаа нь нийгмийн дунд зөрчилдөөн, үл ойлголцол бий болгож байна.
Ардчилсан нийгэмд хүн бүр төлөөллөө сонгох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийн институцийн хувьд жам ёсны эрх нь. Гэсэн хэдий ч улс төрчдийн байр суурийг харахад зарим нь асуудалд хэт улс төрийн өнцгөөс хандаж байгаа нь харагддаг.
Жишээлбэл, өнөөгийн олон нийтийн жагсаал бол иргэдийн зүгээс "бид орлогогүй байна, олсон орлого маань амьдралд хүрэлцэхгүй байна, төгрөгийн үнэ унаж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа, төр засаг анхаараач ээ" гэсэн маш тодорхой дохио, шаардлага хүсэж байна.
Гэтэл зарим улстөрчид энэ жагсаалыг “зохиомол”, “захиалгатай” гэх байдлаар тайлбарлаж, асуудлыг үндсэн агуулгаас нь гажуудуулж, хөндийрүүлж байгаа нь хэт улс төрийн шинжтэй хандлага.
Тэгвэл одоо яах вэ?
Энгийн иргэн, бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн наад захын хүлээлт бол “удахгүй сайжирна” гэж тэвчихээс илүүтэй тодорхой, бодит шийдэл, ахиц дэвшлийг хүсэж шаардаж байна.
Улс төрийн ухаанд “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ?” гэдэг ганцхан асуулт байдаг.
Тэрхүү нийгэм нь шууд утгаараа эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай. Тэгвэл тэрхүү өсөлтийг хэдий хугацаанд хийж чадах вэ? Ямар аргаар улс орноо мөнгөтэй орлоготой болгох вэ? гэх мэт нэмэлт асуултууд олон.
Өнөөгийн төрийн бодлого орлогыг нэмэгдүүлэх биш, харин орлогын тэгш бус байдлыг хэтэрхий засахыг хичээж, үүнийгээ нэн тэргүүний зорилт болгоод байна. Тэгш хуваарилалт чухал хэдий ч, орлого өөрөө хангалттай нэмэгдэхгүй бол ямар ч хуваарилалт хийсэн ач холбогдол багатай. Үүний улмаас бид боломжоо алдаж байна.
Хувийн хөрөнгийг хураах, татварын дарамтаар айлган хөрөнгө оруулагчдыг холдуулах зэрэг алхмууд нь эцсийн дүндээ бүгдийг ядуу байлгаж, эрх мэдэлтэй цөөн хэсэгт илүү давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж байна.
Сургамж авч болохуйц түүхийн нэгэн жишээ бол Венец улс санагддаг. Энэ улсыг хүмүүс аялал жуулчлалын хот гэдгээр нь мэддэг байх. Тэр байтугай аяллын бүс нутагтай орнуудад очиход эртний Венец хот гэсэн соёл, үзмэрийн байгууламж байгуулсан байх жишээтэй.Хөгжиж дэвшсэн түүх нь маш энгийн. Далайн худалдаа, газарзүйн байршлын хувьд тохиромжтой бүс нутаг учраас түүнийгээ түшиглэн худалдаагаа тэлж түүнийг дагасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлт эрчимтэй нэмэгдэж хөгжил нь хурдацтай дэвшсэн. Энэ боломж нь тухайн улсын улс төрийн зөв систем бий болж чадсанаас улбаатай. Тухайн улсыг тогтолцооны хувьд нэг хүний хамаарлаас салгаж Гүнгийн зөвлөл, Ерөнхий зөвлөл гэх хяналт, төлөөллийн системийг бий болгож тэдгээрт нь язгууртан, баялаг бүтээгч бизнесийнхний төлөөлөл багтаж улс орны үйл хэрэг шийддэг байжээ. Олон зуун жил дэлхийн жишиг хот болон хөгжиж ирсэн хот улс төрийн систем дахин өөрчлөгдсөнөөр дэлхийн музей хот болсон түүхтэй. Учир нь хувийн хэвшил, бизнес язгууртны төлөөлөл хэт олонход нөлөөлж байна эрх мэдлийн хуваарилалт алдагдаж байна гэж үзэн шахалт үзүүлж тэдгээрийн хөрөнгө хурааж, татвараар дарамтлан эдийн засгийн хумигдвал байдал бий болгосноор худалдаа наймаа, хөрөнгө оруулагч нь цөөрч эргээд хуучин систем рүүгээ буцсан байдаг.
Бидний мэдэх мөнхийн хөрш Хятад улс коммунист засаглалтай ч, Дэн Сяопины зоримог шинэчлэлүүд улсынхаа эдийн засгийг хүчтэй тэлж чадсан.
Түүний гол үзэл санаа нь:
“Хэн баяжих нь чухал биш. Юуны түрүүнд улс орон мөнгөтэй болох хэрэгтэй гэж үзсэн.
Тэрээр аж үйлдвэрийг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийг дэмжсэн. Үүний үр дүнд хувь хүмүүс баяжсан ч улс орон бүхэлдээ өссөн. Ядуурлыг бууруулж, эдийн засгаа өсгөж, хөгжилтэй орон болж чадсан хамгийн ойрын жишээ бол энэ.
Энэ агуулгаар хандаж, нэгдэж хэт улс төрөө хойш тавьж чадвал боломж бидэнд бүрэн боломж байна.
Г.БУЯНБААТАР
Сэтгэгдэл10
сонгол яг эсрэгээр нь живж байгаа Оростой нэг завинд сууцан ацруугаа шааж бна
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын алтны ордыг дээрэмдсэн ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Дэлхийн бүх улсууд мөрддөг ашигт малтмалын орд ашиглах дараах үндсэн 2 төрлийн гэрээ байдаг. Үүнд: А. Лицензийн гэрээ Б. Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Лицензийн гэрээг ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч компани нь төртэй байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашит малтмал нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг бүрэн хэмжээгээр захиран зарцуулна. 2. Олборлогч компани нь АМНАТ, бүх төрлийн татвар, ордоос олох нийт ашгийн 34%-ийг төрд төлнө. Бүтээгдэхүүн хуваах гэрээг лиценз эзэмшигч төр нь олборлогч компанитай байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашигт малтмалын 51 %-иас доошгүй нь төрийн өмчид үлдэх бөгөөд төр түүнийг захииран зарцуулна. 2. Олборлосон бүх ашигт малтмалын 51-ээс доош хувь нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг захиран зарцуулна. 3. Олборлогч компани АМНАТ, бүх төрлийн татвар төрд төлнө. Аль аль гэрээнээс улс адилхан ашиг олно. Энэ энгийн мэдээллийг маш тэнэг улс төрчидөд зориулав.
Монголчууд дэлхий дээрх хамгийн дорой, мулгуу, арчаагүй үндэстэн мөнөөс мөн. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхлэхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм.
Хулгайч Оджаргал, Мафийн босс Элбэгдорж нарын хийсэн гэмт хэрэгт Монголын ард түмэн хатуу шийтгэл өгөхийг хүссэн тул 2024 онд Оюун-Эрдэнэ сонгогдсон. Чи үүний эсрэг тэмцэх боломжгүй, яагаад гэвэл ард түмэн хүсэж байгаа учраас тэр муу эсэргүү минь. Сонгуулийн үр дүн чамд таалагдах албагүй. Ард түмний хүсэл зорилго чухал болно. Дэлхийд дайн гарах гэж байхад хэдхэн шуналын туламд баригдах ёс байхгүй. Дайн болох гэж байхад үндэсний эрх ашиг ямарч хөрөнгө оруулалтаас чухал болно. Монголыг мөлжиж ирсэн аливаа хөрөнгө оруулалтыг хуулийн заалт буруугаас болсон дээрэм гэж үзнэ.
Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгөх. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна. Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж бодож магадгүй тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм. Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байна гэсэн үг юм.
Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүлж байна. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж бодож байна уу? Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог.
Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг. Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй орны хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ. Монголчууд Оюутолгойн буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг.
Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм. Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг.
Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой. Монголчууд сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой.