
Энэ оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, Жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн авто машиныг жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.
Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Т.Ундрахбаяр
Сэтгэгдэл5
Үгээр бус үйлдэлээр
Мөдхөн барууны орнуудад гардаг шиг цугласан олон руу машинтай дайрч олон хүний амь бүрэлгэдэг гэмт хэрэгтэн гаж донтон галзуучуудын орон болж хувирах нь байна л даа
Huuhedgui yanhan huuhen baidag dandaa hunii nuhruudiin nua hiideg Alruuu ni arhiniii shil chih ataarhuu huuhen
Mash ih gemt hereg hiisen Hamtragch ni Batsukh gedeg hun baidag
Tsagdaa nar shalgaarai Eej aav ni Sarnai chinbat 2