sonin.mn

Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номин өнөөдөр баатарлаг нь аргагүй мэдэгдэл хийж, би дараагийн Засгийн Газарт сайдаар ажиллахгүй хэмээсэн билээ. Тэрбумтаны охин гэнэт албан тушаалд дургүй болчихсон юм болов уу? гэтэл үгүй ажээ.


Нийгэмд өөрийнх нь нэр хүнд маш муу болсныг ойлгосон Ч.Номин хамгийн өндөр төсөвтэй гэгдэх яамыг цаашид хэрхэх тухай уран шийдэл олсон байна.


Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Бум-Очирыг Ч.Номингийн оронд Соёлын Сайдаар томилох тохироо хийгдэж эхэлсэн гэнэ. Д.Бум-Очир нь Ч.Номингийн хувийн телевизид хөтлөгчөөр ажиллаж байсан. Мөн түүнийг улс төрд оруулсан хүн нь Ч.Номин бөгөөд 2021 онд өөрийнхөө ахлах зөвлөхөөр томилж байжээ. Өөрөөр хэлбэл Ч.Номин "экс ажилтан"-даа Соёлын Яамаа "өгөх нь" ээ.


Э.Борхүү