
ЕТГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болно. Гэхдээ, хараахан томилогдоогүй, өнөөдөр УИХ-ын чуулганаар шийднэ. Гэсэн хэдий ч, Засгийн газарт нь орж ажиллах хүсэлтэй улстөрчдийн марафон хаа сайгүй, эрчтэй яваад эхэлжээ. Улс төр рүү, олон нийт рүү өөрсдийгөө рекламдаад сүйд л байна. Заримынх нь нэр ус аль эрт тодорчээ.
Тэргүүн Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалууд дээр хэн хэн очих нь тодорхой болчихсон яригдаж байна. Гэхдээ, Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулах ёстой. Тэгж байж сайд нар томилогдоно.
Гэвч, улс төрийн хүрээнд, ялангуяа МАН, АН-д Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүний сураг огт таалагдахгүй байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д хоёр сонгогдсон гишүүд уулзаад “…Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт байсан нэг ч хүнийг сайдаар үлдээхгүй шүү” гэж тохирчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар ч Ч.Номингоос бусад нь үлдэх хүсэлтэй байгаа мэт таг дуугүй л байна. Ч.Номин л “…Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна” гэж мэдэгдээд байгаа юм. Хоёр дахиа сонгогдсон гишүүд энэ байр сууриа энэ сарын 9-нд болсон МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, УИХ дахь бүлгийнхээ хурал дээр танилцуулахаар болсон байна.
Өнгөрсөн өдрүүдэд болсон эдгээр хурал дээр үүнийгээ хүчтэй илэрхийлж чадаагүй бололтой. Энэ талаарх мэдээ, сураг бага байна. Харин жагсаалтынхан нэлээд хөдөлгөөнд оржээ. Угаасаа, 2024 оны сүүлчээс МАН-ын жагсаалтынхан улс төрийн бужигнаанд идэвхтэй оролцох болсон.
Тиймээс, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар тодруулсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр тус намын нөлөө бүхий гишүүд “…Намын бодлогыг зөрчсөн жагсаалтын гишүүдийг буцааж татах эрх зүйг яаралтай хийх хэрэгтэй” гэж ярьжээ. МАН-д тийм шаардлага үүссэн гэсэн үг. АН-д ийм хэрэгцээ бий. Тэгвэл, мань жагсаалтынхан, мөн УИХ-д анх удаа сонгогдсон МАН, АН-ын гишүүд өчигдөр, уржигдраас уулзалдаад эхэллээ. Тэд “…Адилхан 126 кноп байхад заавал жагсаалт, тойрог гэж ялгаж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. Бүгдээрээ адилхан саналын эрхтэй. Мөн олон сонгогдсон гишүүд сайд болно гэдэг нь маш хоцрогдсон ойлголт. Түүнээс илүүтэй хэн юу хийж чадах нь чухал. Олон эксперт орж ирчихээд мэдлэг чадвараа ашиглаж, харуулж чадахгүй байна. Тиймээс Г.Занданшатар даргын Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүлэг бүлэг дээрээ ярихыг шаардъя. Энэ УИХ-ын дийлэнх нь анх удаа сонгогдсон болон жагсаалтын гишүүд байна. Тийм учраас энэ бодлогыг биелүүлэхгүй, бүх цаг үед сайд болдог, сонирхлын зөрчилтэй хүмүүсийг сайдаар оруулж ирвэл цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэцгээжээ. Үүнийгээ өнөөдрөөс илэрхийлээд эхлэх бололтой.
Эхнээсээ, МАН-ын бүлгийн хурал дээр ч ярьсан байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарахаар болж байгаа юм.
Ер нь бол, Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа улс төрийн хувьд “чадал шалгасан” гурван асуудалтай тулна. Нэгдүгээрт, УИХ дахь намын бүлгийн 68 гишүүнээ хувь тэнцүүлэн барьж чадах уу. Хоёрдугаарт, УИХ-д суудалтай гурван намыг Засгийн газартаа татаж оруулж чадах уу. Гуравдугаарт, Ерөнхийлөгчөөс салангид, өөрийн толгойтой харагдаж чадах уу. Эдгээр дээр чадал нь хүрвэл Засгийн газрынх нь “нас” уртасна. Үгүй бол удахгүй унах нигууртай харагдаж байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл23
Урд нь сайд хийгээгүй Боловсролтой мэдлэгтэй нэр цэвэр цус цэвэр хүн сайд болох ёстой
66.181.161.125 Фашизмах зогсоо ! Бафка ххр мал улаан адгуусаа
66.181.161.125 Фашизмах зогсоо ! Бафка ххр мал улаан адгуусаа
Хамгийн зөв, МАН болон Монголын ард түмэн ямар өртэй юм бэ, үргэлж сайд хийж цусалж байдаг хэдэн хулгайн баячуудад!!
Данхын засгийн газрын үед ажилласан ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Номин Наранбаяр мэтээс хамгийн түрүүнд салах хэрэгтэй. ТЭЦ-3 дээр том аваарь хийчихээд сайдаар үлдэе гээд мөнгө тараагаад байгаа шуналын ТАХАЛ Чойжилсүрэн дээлээ нөмрөх ёстой
Өрөвдөм ч Улсууд юм даа. Ийм Улс гэж байдаг юм уу? Establishment/Elita/ гэдэг чинь Төрт Ёс Төрийг үзэл . Албан тушаалын наймаа торироо биш.
Төрийн
Тохироо/наймаа
МаН ын жагсаалтынхан сайд болох цаг иржээ ! Гэхдээ 3 р ээлжийн үёд сайд болж хоолонд орох байх ! Одоо уул нь нэгдээд нэг хүн шиг байвал ганц нэг хүнээ сайд болгож чадна ! Жишэлбэл Рэгдэл өвгөнийг боловсролын сайдаар ч юмуу ! Лувсанжаиц залууг Номин сайдын оронд ч юмуу гэх мэт ! гэхдээ МАН ын хулгарууд тэгүүлэхгүй л дэ ! Ингэхэд Занданшатарын төр барина гэж ч юу байхав машинд дайруулчихгүй шиг л явж байвал болох нь тэр ! Зандкаагийн засаг хойтон өдийд унана ! Тэр үёд Тэмүүлэн баньд засгаа байгуулах байх !
Зандкаа явган явахгүй юм чинь машинд дайруулахгүй л дээ!
УИХ - ын гишүүн бус \ ялагдсан \ хүнээр ЕС тавьчихаад УИХ - йн гишүүдээр сайд вавих юм уу ... ??? УИХ й-ын гишүүн чинь ЕС - аа дуудаж , асууж , шалгаж , бас загнаж , даалгавар өгдөг юм биш үү , ҮХ - ээ үз ...
Zandanshatar bol zkhuukiin huuheldei ter bol uls turd 20n jil yavahdaa uls ornoo tonon deeremdej yavsan bolohoos uur hiij giiguulsen yum neg ch ugui odoo huuchin avilgach hulgsich said naraar tanhimaa burduulbel tegee duus duus duusgii daa???
Dur eznee goloxgui gej… Yamarch chadvarguig n medeed Ix xurliin darga bxad n ard tumen songuuliar ambaardaad yavuulchixsan xun turiin tolgoid suuna genee!!! Tegeed bas boloogui barag chixduuleed shaxuulaad ene sanaliig xuleen zuvshuurch bgaa uxaani um yarij bgaa. Xurelsuxed yag iim naidvartai ugeer n xudulj zagas shig am n angalzdag utsan xuuxeldei xeregtei..
эНЭ БУМОЧИР ГЭДЭГ ХҮН ЧИНЬ ЯРИА ХӨӨРӨӨГ НЬ ЧАГНАХААР ЭРҮҮЛ БУС САНАГДСАН ШҮҮ. ЭРҮҮЛ МЭНДИЙ НЬ СЭТГЭЦИЙН ХУВЬД ГАЛГУУЛАХ ЁСТОЙ ШҮҮ. НОМИН ӨӨРӨӨ САЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ. ЯАГААД ЦААШ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ. ЗАЛУУ ХҮН СУРНА ШҮҮ ДЭЭ.
УИХ-ын нэг ч гишүүнийг сайд болгож болохгүй. Зөвхөн дан дээлтэй мэргэжлийн Засгийн газар байгуулах хэрэгтэй. Тэгвэл амбицтай гишүүд Засгийг оролдохгүй шүү.
Залуус ухаантай.ажилаа хийж эс чадваас эднийг огцоруулах л байх.
Одоо эдэнд xэн ч итгэxгүй яаx ч гэж байгаад л байдгийн xөөш зайлаач !!!
Одоо эдэнд xэн ч итгэxгүй яаx ч гэж байгаад л байдгийн xөөш зайлаач !!!
Одоо эдэнд xэн ч итгэxгүй яаx ч гэж байгаад л байдгийн xөөш зайлаач !!!
Одоо эдэнд xэн ч итгэxгүй яаx ч гэж байгаад л байдгийн xөөш зайлаач !!!
Энэ засаг гэж нэг л явуургүй тэр сонгогдож байгаа нь ч гэсэн, сонгож байгаа нь ч гэсэн огцотч байгаа нь ч гэсэн
Zandansatar ydirdaj ene sine zasagiig ajiluulaj abch yabj chadah yy?....Mongolchyydiin teereldsen hybi zayaniii chyhal irmeg deer irlee dee,enyyniig terbeer zalaj yabah yhaantai ydirdah emneh byhn hiij irseniig ylamjluulan hiih,zasagtai temzegch olon jiliin bygssan ylas teriin abilgagchidiigf baribchilan abchirch gegeen syyheer oruulan yaliig ni sonsgoj chadah yy?....ene metiin ard tymenii nyryyn deer irsen amidral temzeliig ene Zandansatra zaslaa yu?.....ta nar yu gej bodoj baina...Minii hybid arai l ygyi yum sib dee?..tegsenee dahiad l zasagaa solih ni garzaagyi dee?.............Mongolchyyd tamiin togoonii ylgertee egnesgyi zorison ni ynen!!!dahaid gychin jiliin yhaan heregtei!!!!
Сүр Данзан Дүр Зандан гэдэг хоёр "ТОМ" дарга хорших нь ээ.