
Иранд Моссадын туршуулыг Израилийн төлөө тагнуул хийсэн хэргээр цаазалсан гэж Mehr агентлаг мэдээллээ.
Тус хэвлэлд "Израилийн Моссадын тагнуулчийг албан ёсны эрүүгийн хэргийн шүүх хурлын дараа цаазалсан" гэж мэдээлжээ. Уг ялыг Ираны Дээд шүүх баталсан гэж тэмдэглэсэн байна.
Израилийн гадаад тагнуулын алба Моссадын туршуул Исмаил Фекри 2023-2024 оны өвөл баривчлагджээ.
Тэрбээр Израилийн хоёр тагнуулын ажилтантай холбогдож, Ираны талаарх мэдээллийг дамжуулж байсан гэнэ.
Өмнө нь зургадугаар сарын 15-нд Ираны цагдаа нар тус улсын хойд хэсгийн Альборз мужид Израилийн тагнуулын албаны хоёр туршуулыг саатуулсан талаар мэдээлсэн бөгөөд тэд тэсрэх бөмбөг, тэсрэх бодис, электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаад баривчлагджээ.
Эх сурвалж: ren.tv
Ж.Бат
Сэтгэгдэл1
ЗӨВ