
Саяхан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлнэ гэж улсаас 53.5 тэрбум төгрөг гаргуулж аваад, тэр их хэмжээний мөнгөө өөрийн төрсөн дүү Ж.Азжаргалын компани болох "Кэй минералс солюшн" ХХК-иар дамжуулж, төсөл нэрийдлээр угаасан. Тухайн төслийнхөө зөвлөх инженерээр Ж.Золжаргал өөрөө ажилласан. Төсөл нь огт хэрэгжээгүй буюу Тавантолгойн түлшний үйлдвэрийн хажууд хэсэг газарт шороон овоолго хийгээд орхисон нь ил болсон. Ах, дүү хоёрын хамтарсан төслийг нь Төрийн аудитын байгууллагаас шалгаж, мэдээж ямар ч үр ашиггүй гэсэн дүгнэлт үйлдэж, акт тавьжээ.
Ямар ч төсөл хэрэгжээгүй учраас үр дүнгүй гэдэг дүгнэлт нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл нэрийн дор 53.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй нь хачирхалтай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нь 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Баянгол дүүргийн 9 дүгээр тойрогт сүр дуулиантай нэр дэвшиж, өөрийгөө үнэнч, шударга, эгэл жирийн инженер гэж сурталчилж, ард түмнийг төлөөлөн сонгогдож байсан нь саяхан.
Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа цаасан дээрх төсөл барьж, сонгосон ард түмнийхээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс, татвар төлөгчдийн орлогоос нэг, хоёр, 10, 20 бус, бүхэл бүтэн 53.5 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй.
Энэ хэргийг авлигын асуудлаар шалгаад ч зогсохгүй УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал ч яригдаж болохуйц ноцтой баримт ил болоод байна.
Д.Дандархүү
Сэтгэгдэл6
Ийм их мөнгө идсэн бол гишүүн болж үхсэн өлийгөө хийх вэ дээ, аль хэдийнээ сахал, жунай, эби эд нартай адилхан гадаадын казинод хэвтэж байхгүй юу
Цаад эзэн нь хэн вэ
Хчтад түлш аьах гэсэн ловвийчид дайрч эхэллээ Тэр туршилтын үйлдвэрт зарцуулсан мөнгө яах вэ Шхахмал түлшний үйлдвэр асар их алдагдалтай дээр гь 1000 шахам хүн угаартаж үхсэн МАН ыхан тэрийг бичвэл яасан юм бэ
Нүүрс хагас коксынхоо ялгааг ч мэдэхгүй байж битгий тэнэгтээд бай. Хагас кокс гэж пиролизийн аргаар эрчим хүчний нүүрсийг боловсруулаад утаагүй болгосон нүүрсийг хэлдэг юм. Хагас кокс аваад түлшээ хийнэ үү бэлэн хагас колсоор хийсэн түлшээ авна уу аль нь ч байсан хотын утааг бууруулна.
Зөвөө дэмжиж байна. Иймэрхүү зүсээ хувилгасан луйварчдийг АТГ шалгаж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй
Золжаргалд энэ ямар хамаа бхв дээ. Хүүктэйгээ үзээд бгаа санаатай юм уу Нямбаа?