
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой “Оросын хуйвалдаан”-ы талаар дахин хөндөж, тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг эрс шүүмжилсэн мэдэгдэл хийлээ.
“Хиллари Клинтон — гурван долларын дэвсгэрт шиг хуурамч хүн. Тэд Оросын хуйвалдааныг зохиомлоор санаачилж, ардчиллыг дотроос нь унагахыг оролдсон,” хэмээн Трамп мэдэгдэв.
АНУ-д 3 долларын дэвсгэрт байдаггүй тул уг хэллэг нь тухайн хүнийг хуурамч, итгэх аргагүй нэгэн болохыг илэрхийлдэг Америк хэлц үг юм. Энэ нь Трампын 2016 оны сонгуулийн үеэр ашиглаж байсан “Crooked Hillary” гэх хочны шинэ хувилбар гэж ажиглагчид дүгнэж байна.
Трамп зөвхөн Хиллари Клинтоныг төдийгүй Ерөнхийлөгч асан Барак Обамаг ч "Оросын холбоотой хуурамч мөрдлөгийг санаачилсан" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“2016 оны сонгуулийн өмнө миний кампанит ажлыг тагнасан, мөрдсөн. Энэ бол улс төрийн гэмт хэрэг. Үүний цаана Обама өөрөө байсан нь тодорхой болж байна,” хэмээн тэр хэлсэн аж.
Энэхүү мэдэгдлийг Үндэсний тагнуулын газрын (ODNI) саяхан нийтэлсэн шинэ тайланд үндэслэсэн хэлж байна гэж Трамп ярьжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: foxnews.com
Сэтгэгдэл10
Глобалчлал дууссан. Хиллари эмгэн шулам байжээ.
Трамп 5 : 0 Хиллари
галзцуу солиотай Трамп юу ч гэж хэлж мэднэ
Тиймээ. Хиллари Клинтон анх хуульч, өмгөөлөгч байхдаа зөвхөн эрх мэдэлтэн, баячуудад үйлчилдэг байсан бөгөөд 13 настай хүчиндүүлсэн ядуу охиныг хүчиндсэн этгээд нь баян хүн тул охиныг буруутай хэмээн шүүхээр гаргуулж байсан хүн. бас дайн гаргахын тулд хамаг л улс төрийг хийдэг байсан. Обама ч гэсэн Хиллари шиг баяжихын тулд дайн гаргаж нефтийн үнэ нэмэхийн төлөө бүгдийг дайчилсан шүү. Энэ Обама, Хиллари Клинтан нарын "ачаар" нефт ихтэй орнууд Сири, Ирак, Иран, Иймен, Венесуэл зэрэг нь дайны хөлд үрэгдэж нефтийн үнэ өссөнөөр өмнөх ерөнхийлөгч нарын халаас жишээ Бушийн гэр бүлийн халаас их зузаарсан.
Үнэн.
шанага нь 5 шавхаруу 3 гэж ирээ л тогоо шанага руугаа орлоо. майхан тогоо шанагаа аваад гарч өглөө. майхан тогоо шанагаа аваад гарснаас хойш…
Төв аймгийн хэдэн гуанзныхан шанага хоол 5 төгрөг, шавхаруу хоол нь 3 төгрөг гэж зардаг байсан. Шанаган тавынхан гэж ха хаа хаа.
трамп өөрийгөө шанага нь тавых гэж байган байна
Энэ 3 долларын эм шулам,Монгол улс бол Азийн үлгэр жишээ ардчилсан улс гэж солиорч билээ.Тэгэхэд Олон улсын энхтайвны Нобелийн шагналт Аун Сан Су Чи,Дүр эсгэсэн хуурамч ардчилал дарангуйллаас ч доор гэж элбэгдорж алын улаан нүүр рүү харж байгаад чин үнэнийг хэлсэн юм.Хогийн муу баабар гэгч золбин урвагч одоо глобалчлал ч байхгүй,ардчилал ч байхгүй нүүрээ хийх газаргүй болж байна даа.
Украйнд Зеленскийн дарлалыг эсэргүүцэж жагсаал болж байна. Украйны засаг удахгүй бууж өгнө. Украйны ард түмэн ахиж хэзээч глобалчлалд хууртагдахгүй.