
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 22 /SCMP/. Хятадад “ажилдаа явах хүсэлгүй болох эмгэгийг анагаах эмнэлэг”-ийн ажилтнууд ажилтай холбоотой түгшүүр, сэтгэл гутрал, ядаргаа зэрэгтэй тэмцэхэд нь үйлчлүүлэгчдэдээ тусалж байгаа тухай "South China Morning Post" сонинд бичжээ. Эмнэлгийн захирал Юэ Лиминь яридаа "эдгээр шинж тэмдгүүдийн цаана нарийн төвөгтэй сэтгэл зүйн болон нийгмийн хүчин зүйлс бий. Манай мэргэжилтнүүдийн зорилго бол эдгээрийн шалтгааныг илрүүлж, үнэлгээ, оношлогоог дэс дараатайгаар хийж, улмаар эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх явдал юм" хэмээн онцолсон байна.
Оношилгооны үе шатанд эмч нар үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйн ерөнхий байдалд үнэлгээ хийх ярилцлага зохион байгуулж, бамбайн хордлого (гипертиреоз) зэрэг өвчний шинжилгээ хийдэг байна. Дараа нь үйлчлүүлэгч нэг бүрд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг ажээ. Өмнө нь хүүхдээ “сургуульд явах дургүй байдлыг эмчлэх эмнэлэгт” авчирч байсан эцэг эхчүүдийн ярианаас үүдэн ийм үйлчилгээ үзүүлэх санаа төрсөн байна.
Нийгмийн сүлжээний хэрэглэгчид энэ санааг хөгжилтэй байдлаар хүлээн авчээ. "Энэ клиникийг санаачилсан хүн бол жинхэнэ суут ухаантан!" хэмээн нэг хэрэглэгч бичсэн бол "эмнэлэгт ороход эмч нь байхгүй, учир нь тэд өөрсдөө ч ажилдаа ирэх хүсэлгүй байгаа" гэж өөр нэгэн хүн хошигножээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Хятадын залуучууд сэтгэцийн эмгэгтэй болж байна.
Монголчууд ажил хийж чадахгүй байна