Бээжингийн Олон улсын радио кино телевизийн 32 дахь удаагийн үзэсгэлэн буюу BIRTV2025 нь долдугаар сарын 23-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэн нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн цогц хэлбэр, хэт HD, ухаалаг чадавх” сэдвийн хүрээнд 26-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэн, үндсэн тайлангийн бага хурал, олон улсын солилцоо зэрэг баялаг хөтөлбөртэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
BIRTV2025-г Хятадын Радио телевизийн үндэсний газар болон Хятадын Төв Радио Телевизийн дэмжлэгтэйгээр Хятадын Радио Телевизийн олон улсын эдийн засаг технологийн хамтын ажиллагааны хязгаарлагдмал компани буюу CBIC зохион байгуулж байна.
Бямба - 12 сарын 20,
2025

Сэтгэгдэл0