sonin.mn

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сүүлийн үед өрнөж буй Хятад, Америкийн худалдааны хэлэлцээний талаар сэтгүүлчийн тавьсан асуултад хариулав.


Сэтгүүлч:

"Зургадугаар сарын эхээр Лондон хотноо Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаарх хэлэлцээ амжилттай болж, Лондонгийн хэлэлцээрт хүрсэн. Сүүлийн өдрүүдэд хоёр тал дараагийн шатны хэлэлцээг удахгүй хийх гэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ тухай танилцуулаач" хэмээн асуув.


Хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа:

Хятад, Америкийн тохиролцооны дагуу ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн энэ сарын 27-30-ны өдрүүдэд Швед улсад айлчилж, Америкийн талтай эдийн засаг, худалдааны хэлэлцээ хийнэ хийнэ.


6 дугаар сарын 5-нд Хятад, Америкийн төрийн тэргүүн нар утсаар ярилцсаны дараа талууд чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ хүрээнд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн механизмыг бүрэн хэрэгжүүлж, харилцан хүндэтгэх, эрх тэгш, зэрэгцэн орших, хамтран ажиллах, хамтдаа хожих зарчмыг баримтлан хоёр тал бие биенийхээ анхаарал хандуулж буй худалдааны гол асуудлуудаар урагштай зөвшилцөлд хүрэхийг зорьж байна гэжээ.