
2025 оны 7-р сарын 23-нд Хятад улс Хайнань чөлөөт худалдааны боомтын тусгай бүсчилсэн хяналтын ажиллагааг албан ёсоор энэ оны 12-р сарын 18-нд эхлүүлэх болсноо зарлалаа. “Тусгай бүсчилсэн хяналт” эхэлснээр Хайнань аралд тэгийн тарифын бодлого, олон улсын илүү чөлөөтэй урсгал, хялбаршуулсан зохицуулалт хэрэгжих юм. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятадын нээлттэй байдлаа тэлж буй бодит алхам бөгөөд зөвхөн дотоод эдийн засгийг дэмжээд зогсохгүй дэлхийн улс орнуудад ч боломж олгоно гэж үзэж байна.
47 жилийн дараах түүхэн давхцал
1978 оны 12-р сарын 18-нд Хятадын Коммунист Намын XI сонгуулийн Төв хорооны III бүгд хурал хуралдаж, реформ, нээлттэй бодлого хэрэгжих түүхэн эхлэл тавигдсан бол 2025 оны яг энэ өдөр Хайнаньд “Тусгай бүсчилсэн хяналт”-ын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Хэдий эдийн засгийн даяаршил саармагжиж, худалдааны хамгаалалт эрчимжиж буй ч энэ алхам нь Хятадын тал илүү өндөр түвшний нээлттэй бодлого хэрэгжүүлэх тууштай зорилгоо нотолж буй хэрэг юм.
Хятадын Гадаад худалдаа, эдийн засгийн их сургуулийн дэд захирал Сань Байчуань “Энэ алхам нь дэлхий дахинд экспорт, хөрөнгө оруулалтын шинэ боломж олгох бөгөөд нээлттэй дэлхийн эдийн засгийг цааш дэмжих хүчин зүйл болно” хэмээн тайлбарлажээ.
Хайнань — дэлхийн жишиг бүхий нээлттэй боомт
Хайнань чөлөөт худалдааны боомт нь 2018 онд анх байгуулагдаж, сүүлийн 6 жилийн хугацаанд гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хил дамнасан санхүү, хөдөлгөөний чөлөөт байдал, өгөгдлийн урсгал зэрэг олон талт бодлогын тогтолцоог бүрдүүлжээ.
"Тусгай бүсчилсэн хяналт" нь "арал тусгаарлагдана" гэсэн үг биш, харин Хайнанийг олон улстай илүү чөлөөтэй холбож, Хятадын эх газрын бусад бүс нутгуудтай холбоо, тээврийн үр ашигтай сүлжээ бий болгох зорилготой юм. Тусгай бүсчилсэн хяналт эхэлснээр Хайнань гааль, хяналтын онцгой бүс болж, дараах “дөрвөн илүү” бодлогыг хэрэгжүүлэх аж:
Илүү уян хатан “тэгийн тариф” – Татваргүй барааны ангилал 1900-гаас 6600 хүртэл өснө (бараг 74%-ийг хамарна).
Илүү нээлттэй худалдааны зохицуулалт – Импортын жагсаалтыг илүү уян хатан болгож, бараа, хүмүүс, санхүүгийн урсгал чөлөөтэй болно.
Илүү хялбар тээвэр, нэвтрэх бодлого – Олон улсын болон эх газрын зорчих хөдөлгөөнийг дэмжинэ.
Илүү үр ашигтай хяналтын горим – Бага оролцоотой, өндөр үр ашигтай зохицуулалт хэрэгжүүлнэ.
Дэлхийн хөрөнгө оруулалтын шинэ цэг
Сүүлийн 5 жилд:
Хайнань дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 9.78 тэрбум ам.долларт хүрч, жил бүрийн өсөлт 97%-д хүрэв.
Шинээр бүртгэгдсэн гадаадын компани 8098-д хүрч, жил бүрийн өсөлт 43.7% болов.
Хэрэглээ, аялал жуулчлалын төв болж байна
85 улс орны иргэд Хайнаньд визгүй зорчих боломжтой. Дэлхийн хамгийн томд тооцогдох татваргүй дэлгүүр Хайнаньд байгаа бол L'Oréal зэрэг олон улсын брэндүүд тус бүсэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл0