
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 25 /DW/. Украины дайныг зогсоохын тулд Орост үзүүлэх нөлөөгөө ашиглахыг Европын Холбооны Зөвлөлийн дарга Антониу Кошта БНХАУ-д хандан уриалжээ. Тэрбээр Бээжин хотноо болсон Европын Холбоо-Хятад улсын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэхдээ “Оросын зүгээс НҮБ-ын дүрмийг биелүүлэх, Украины эсрэг явуулж дайныг нь зогсоолгохын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувиар Хятад улс Оросын талд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг бид уриалж байна” гэлээ.
Мөн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен үг хэлэхдээ, Европын Холбоо, Хятадын харилцааны өнөөгийн байдлааг дахин үнэлэн дүгнэхийг уриалжээ. “Бидний хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр тэнцвэртэй байдал улам бүр алдагдаж байна” гээд өнгөрсөн онд хоёр талын худалдаанаас хүлээсэн Европын Холбооны алдагдал 305,8 тэрбум еврод хүрснийг дурдсан байна. Энэ мэт санаа зовоосон асуудлууд байгааг хоёр тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бодит шийдлийг санал болгох зүйтэй гэдгийг тэрбээр онцоллоо.
Хятадын удирдагч Ши Жиньпин хэлэхдээ "стратегийн зөв шийдвэр” гаргахыг ЕХ-нд хандан уриалаад, хэдийгээр санал зөрөлдөөн байгаа боловч “сонирхол давхцах цэг” бий гэдгийг онцлон дурджээ.
“Олон улсын байдал ээдрээтэй болох тусам хоёр тал харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал” гэж Ши Жиньпин мэдэгдлээ. Европын Холбоо ба Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаас хүлээх үр дүн анхнаасаа бага байсан гэдгийг Ройтерс агентлаг дурдсан байна. Уулзалтын хугацааг Хятадын талын хүсэлтээр нэг өдөр болгон богиносгожээ.
Сүүлийн үед худалдааны маргаан, Оросыг Хятадын тал дэмжиж байгааг ЕХ буруушаасан зэргээс үүдэн хоёр талын харилцаа төдийлөн таатай бус байгаа юм. Энэ удаагийн саммитын үеэр Орос-Украины дайн, Хятадын цахилгаан авто машинд ногдуулсан ЕХ-ны татвар, газрын ховор металлын экспортод Хятадын тавьсан хязгаарлалт зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
хэнтэй,хэр зэрэг худалдаа хийхээ хэнээр ч заалгахгүй,Оростой хэрхэн харилцахыг та нар заахгүй,та нарын азиудыг дорд үздэг,тулган шаарддаг цаг өнгөрсөн,их хуцалгүй зайл л гэсэн бнадаг
Украйн орос руу довтлохгүй. Пуужингаас хамгаалах системээ түлхүү авсан бол нато-д элсэх шаардлага гарахгүй байсан
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE. Imate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI.... Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-mail: hybridalliantcreditunion@gmail.com