sonin.mn

2025 он гарснаас хойш БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээнхотын төмөр замын боомтын тээврийн хэмжээ тогтмол өсөлттэй байгаа аж. Долдугаар сарын 26-ны байдлаар, импорт экспортын ачаа тээврийн хэмжээ 10 сая 42.2 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5%-иар өссөн дүн гэнэ. Үүнээс Хятад-Европын ачааны галт тэрэгний тээвэрлэлтийн хэмжээ 2 сая 749.9 мянган тонн байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.0%-иар өсжээ.




Эрээнхотын төмөр замын боомт, Манай Монгол Улсын Замын-Үүд өртөө хооронд "Өдөр тутмын яриа хэлэлцээ, сар бүрийн уулзалт"-ын яриа хэлэлцээний механизм хэрэгжүүлж, боомтын тээврийн тогтвортой, үр ашигтай ажиллагааг хангаж буй гэнэ.




Одоогийн байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэгний маршрут 73 байгаа бөгөөд Герман, Польш, Орос зэрэг 10 гаруй орны 70 гаруй зангилаа өртөөнд хүрч, Хятадын 24 муж, өөртөө засах орны 60 гаруй хотыг холбож буй ажээ.


Г.Бямба