sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 28 /Bloomberg/. Өмнөд Солонгосын технологийн томоохон компани болох “Samsung” Америкийн цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Tesla” компанид зориулан бичил схемийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. 



Гэрээний үнийн дүн нь 16.5 тэрбум ам.доллар бөгөөд 2033 оныг дуустал хэрэгжинэ.



"Samsung" компани бичил чипийн зах зээлд байр сууриа алдаж буй энэ үед “Tesla”-тай энэхүү шинэ гэрээг байгуулж байна. Тус компанийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаагаас шалтгаалан гэрээт үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй байгаа Тайванийн TSMC компанитай харьцуулахад бичил электроникийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх хүчин чадлаа бүрэн ашиглах хэмжээний захиалга авч чадахгүй байгаа юм. Эдгээр компани мөн 2 нанометрийн хэмжээтэй чип үйлдвэрлэх технологид шилжих бэлтгэл ажлаа хангаж байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг