
МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 29./ТАСС/. Бензин экспортлохыг энэ оны наймдугаар сарын 31 хүртэл түр хугацаагаар хязгаарлах тухай шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргалаа. Энэхүү шийдвэр нь нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хамаарах бөгөөд өмнө нь үйлдвэрлэгч бус компаниудад хамаарах шийдвэрийг гаргаад байсан юм.
Хөдөө аж ахуйн улирлын чанартай ажлаас шалтгаалан түлш шатахууны дотоодын зах зээлд эрэлт нэмэгдэж буй үед нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор энэхүү арга хэмжээг авлаа хэмээн засгийн газрын тогтоолд дурджээ. Тогтоол өнөөдрөөс буюу 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Өмнө нь ТАСС агентлаг эх сурвалжуудыг эш татан “наймдугаар сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэгчдийн хувьд бензиний экспортыг 1-2 сарын хугацаагаар хязгаарлахаар холбогдох байгууллагууд төлөвлөж байна” гэж мэдээлж байсан юм. Мөн шадар сайд А.Новак мэдээлэл өгөхдөө, шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгчдийн бензиний экспортыг бүрэн зогсоож магадгүй гэж байв.
Эх сурвалжуудын мэдээлснээр, экспортыг зогсоосонтой зэрэгцэн үнийн дээд хязгаарыг өсгөх шийдвэр гаргаж магадгүй бөгөөд энэ тохиолдолд нефть олборлогчдод олгодог демпферийн төлбөрийг тэглэх юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл16
Төр, засаг өөр эх үүсвэр олооч ээ !!!
Одоо манайд колонкууд дээр очерлоод эхэлж байх шиг байна!
ОРОСЫГ барууныханы бөгс долоож муулаад байгаа тэнэг гаруудад Монгол-Хэн бэ гэдгийг МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ , харин ч Орос Орон Монголыг их харж үзлээ.
Ийм балай шахуу юмнуудыг устгал таарна
Төр, засаг өөр эх үүсвэр олооч ээ !!!
Үхсэн хатсаны "өөр эх үүсвэр "-вэ , Монголын ОДОЙ зах зээлийг хэн тоох юм .
Шаардлага зөв, гэвч монгол их газрын түгжигдсэн арал улс.
ОРОСЫГ барууныханы бөгс долоож муулаад байгаа тэнэг гаруудад Монгол-Хэн бэ гэдгийг МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ , харин ч Орос Орон Монголыг их харж үзлээ.
бас үнэн
Үхсэн хатсаны "өөр эх үүсвэр"-вэ , Монголын ОДОЙ зах зээлийг хэн тоох юм .
Үнэн
Монголд шүлс шиг жаахан юм өгдөг юм чинь арай зогсоочихгүй байх оо ! Бас Хүүк сая Путины үгэнд ороод Макронтой аальгүйтэхээ болиод уранаа зогсоочихсон юм чинь арай хаачихгүй байх оо !
Mngluud benzingui bolvoo huurhii
Manaid yamar ch hamaagui horig, uursduu eh survaljaa sudalj olood unshitsgaa erguu uhernuudee
Манайд хамаатаи хориг юм болов уу
Манайх гайгүй ээ хоригт орохгүй