Манайхан Хятадын нэрт түүхч Сыма Циний “Ши-цы” (Түүхэн тэмдэглэл)-г дажгүй мэддэг. Учир нь “Түүхэн тэмдэглэлийн” 110 дугаар бүлэгт “Хүннүгийн шашдир” байдаг. Манайхан энэхүү 110-р бүлгээс Түмэн шанъюй, Модун шанью-гийн домог болон Хүннүгийн аж байдлыг мэдэж авдаг. Ингээд л болоо. Гэтэл “Түүхэн тэмдэглэлийн” бусад олон бүлгүүдэд Хүннүгийн өмнөх (энэ нь маш чухал) болон Хүннүтэй холбоотой маш сонирхолтой олон баримт бий. Эхний удаад “Түүхэн тэмдэглэлийн” 81 дүгээр бүлэг буюу “Ли Мугийн амьдрал” гэсэн хэсгийг танилцуулъя:
Бүлэг 81. ЛИ МУ-ийн амьдрал
Ли Му бол Чао-ийн эзэмшлийн умарт хилийн цэргийн командлагч алдарт жанжин байлаа. Тэрээр Яньмынь тойргийн Дай газарт байнга байж хүннүгийн эсрэг болгоомжлох арга хэмжээ авдаг байв.
Тайлбар: Чао улс бол Байлдаант улсуудын үед байсан эртний хятадын 7 үндсэн улсын нэг юм. Чао улс НТӨ 403-аас НТӨ 222 онд оршин байжээ. Байлдаант улсууд гэдэгт энд дурдсан Чао-гаас гадна Хань, Вэй, Чу, Янь, Ци улсууд ордог. Энэ үед Хятадууд хүннүгийн эсрэг дайрах биш, хамгаалалт хийж, чингэхдээ олон жилээр байнга хамгаалдаг байжээ.
Ли Му өөрийн үзэмжээр түшмэдүүдийг томилж, худалдааны бүх татварыг цэргийг тэтгэх зардлыг нөхөхийн тулд аяны өргөөндөө нийлүүлдэг байлаа.
Ли Му цэргүүдээ хооллохын тулд өдөр болгон хэд хэдэн бод мал нядалж, цэргүүдээ морь унах, нум мумаар харвахад сургаж, дохионы галыг байдлыг нямбай шалгаж, олон тооны туршуул илгээж, цэргүүддээ уужим сэтгэлээр ханддаг байв.
Тайлбар: Хүннүгээс хамгаалахын тулд Хятад асар их зардал гаргаж, байнгын бэлтгэл хийдэг байжээ.
Ли Му цэргүүддээ: “Хэрэв хүннү нар дээрэм хийхээр довтлон ирвэл нэн даруй эд зүйлээ хямгадаж, бэхлэлтэд нуугд. Дээрэмчдийг (хүннү) барихыг оролдсон хүний толгойг авна” гэсэн тушаал буулгажээ.
Чао-гийн нутагт хүннү нар довтлон ирэх болгонд дохионы гал асааж, цэргүүд тэр дороо эд зүйлээ авч, тулалдаан хийлгүйгээр бэхлэлтэд нуугддаг байв. Ийм байдлаар хэд хэдэн жил өнгөрч, Чао-гийн нутаг ямар ч хохирол амссангүй.
Тайлбар: Хятадууд хүннүгийн эсрэг байлдалгүй бэхлэлтэд нуугдах идэвхигүй арга хэрэглэж байна.
Гэсэн хэдий ч хүннү нар Ли Му-г хулчгар гэж үзсэнээс гадна Чаогийн хилийн цэргийнхэн хүртэл жанжнаа хулчгар гэж үзэж болжээ. Чаогийн захирагч Ли Муг зэмлэсэн боловч тэр урьдын адил байсаар л байв. Уур нь хүрсэн Чаогийн захирагч Ли Муг татаж, түүний оронд цэргийн жанжнаар өөр хүнийг томилжээ.
Жил гаруй болсны дараа Хүннүчүүд дайрах болгонд шинэ жанжин тосон тулалддаг болов. Тэр тулалдаануудад шинэ жанжин хэд хэд ялагдаж, их хохирол хүлээн, умарт хил орчим газар тариалан, мал аж ахуй эрхлэх боломжгүй болжээ.
Тайлбар: Тулж байлдах болгонд шахам хүннү цэрэг ялж байна. Тэр үед хүннүчүүд бэхлэлт эзлэх арга барилд суралцаагүй байжээ.
Чаогийн эзэн Ли Му руу дахин хандав. Ли Му гэрийнхээ хаалгыг түгжиж, өвчтэй хэмээн шалтаг зааж гэрээсээ гарахгүй байв. Тэгэхэд нь Чао-гийн эзэн Ли Му-г орноос нь албаар босгож, түүнд цэрэг командлахыг тушаажээ. Ли Му: “Хэрэв Та үнэхээр намайг жанжин болгох гэж байгаа бол би урьдын хэвээр ажиллана. Зөвхөн энэ тохиолдолд л Таны тушаалыг биелүүлж чадна” гэж өгүүлэхэд Чаогийн эзэн зөвшөөрчээ.
Ли Му томилогдсон газраа очмогц өмнөх тушаалын дагуу ажиллаж эхлэв. Хүннүчүүд хэдэн жил дараалан юуг ч эзэлж чадсангүй. Гэсэн хэдий Ли Му-г хулчгар гэж үздэг хэвээрээ байв. Жил болгон шагнал урамшуулал авдаг хэдий ч удтал зүгээр суусан цэргүүд дайсантай тулалдах хүслээр шатаж эхлэв.
Тайлбар: Хүннүтэй дайтахын тулд олон жилийн турш бэлтгэжээ.
Тэгээд Ли Му мянга гурван зуун байлдааны тэрэг (колесница), арван гурван мянган сайн морь, тавин мянган зоригт цэрэг, зуун мянган мэргэн харваачдыг ялган авч бүгдийг зохион байгуулж, дайны ажилд сургажээ. Тэрээр маллаж байсан бүх мал сүргээ тарааж, талаар нэг дүүргэв. Хүннүчүүд бага хүчээр дайрахад Ли Му хүннүг эсэргүүцэх хэдхэн мянган хүн үлдээж, ялагдсан мэт дүр үзүүлж ухарчээ.
Тайлбар: Хүннүг бутцохихын тулд лавтайяа 150-200 мянган хүнтэй хүчирхэг арми бэлтгэжээ.
Энэ тухай сонссон Хүннүгийн шанъюй томоохон хүчээр Чао-гийн нутаг руу цөмрөн оров. Олон тооны отолт бэлдсэн Ли Му баруун, зүүн жигүүрээ давшуулж, довтлон Хүннү нарыг бут ниргэн, тэдний зуун мянга илүү морьтныг устгажээ.
Тайлбар: Хятадын түүхчид өөрсдийн хохирлыг дарж, дайсны хохирлыг ихэд дэвэргэж бичдэг зан энд харагдаж байна. Гэсэн хэдий энэ удаад хятадууд ялжээ.
Дараа нь Ли Му даньлань овгийг устгаж, дунху-г бут ниргэн, линьху-г буулган авч, шанъюйг зугтаалгажээ. Үүний дараа арав гаруй жилийн турш Хүннүчүүд Чао улсын хилийн хана руу ойртож чадаагүй юм.
Тайлбар: Энд хүннүгийн даньлань, дунху, линьху 3 овгийн нэр гарч ирж байна. Эндээс дунхуг бид сонсож байсан.
Судлаачийн үг
Хамгийн сонирхолтой нь энд дурдсан үйл явдал Модун Шанъюй-гийн Хүннү гүрэн байгуулагдахаас хамаагүй өмнө болсон юм. Хүннү улс ганцхан Чао улстай төдийгүй хил залгаа Хятадын бусад улс руу дайрч байсан нь “Түүхэн тэмдэглэлд” байдаг. Модун шанъюй-гаас бүр өмнө Хүннү гүрэн нэн хүчирхэг байсныг эндээс бэлхнээ харж болно. Энэ бол Монголын түүхийг урагшлуулах сайхан боломж биш гэж үү ?!
Сыма Цинь хятадын түүхч учраас хятад жанжингуудынхаа ялалт амжилтыг магтан дуулах нь мэдээж хэрэг. Хэдий ийм ч Сыма Циний “Түүхэн тэмдэглэлээс” манай Хүннүтэй холбоотой олон сонирхолтой баримт олж болно. Ер нь бол эртний хятадын түүх бол нүүдэлчин монголчуудтай хийсэн дайн тэмцлийн түүх юм. Үүнийг мэдэхийн тулд “Түүхэн тэмдэглэлийг” бүтнээр нь уншиж судлах ёстой.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2025 оны 07 дугаар сарын 28.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Бямба - 12 сарын 20,
2025

Сэтгэгдэл51
баярлалаа
Хятадын цэргийн генерал Сю Шүжан Олноо Өргөгдсөн Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж амжилттай зохион байгуулсан алдарт жанжин мөн.Судлаач Х.Д.Ганхуяг.
Хүннүчүүд бага зэрэг муу ажиллаж, тагнах ажиллагаа дутуу байж гэж бодлоо. Гэснээс хүннүчүүд одоогийн Монголчууд бид нарын өвөг мөн үү?
Биш ээ. Монгол бол манай эриний 8-9-р зуун хавьцаа үүссэн. Бид нэг үндэсний салаа мөчрүүд. Гэснээс ойрдууд бол яалт ч үгүй түрэг гаралтай.
Хятадын цэргийн генерал Сю Шүжан Олноо Өргөгдсөн Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж амжилттай зохион байгуулсан алдарт жанжин мөн.Судлаач Х.Д.Ганхуяг.
хөөнүүтэцгээж байгаа юугэвэл хөөнүүтэж байгаа
Хүннүгээс өмнө энэ нутагт Сэлжү Борхоо Дунху гээд олон төрт улс байдаг байлаа ! Хятадын эртний архивыг ухвал юм олдоно ! гэвч одоогийн хятадууд ухуулахгүй монголын түүх урагшилчихна гээд ! 1380 онд Мин улсын цэрэг Хархорумыг эзлээд галдан шатаасан юм тэгэхэд маш их зүйл баримт устсандаа ! Тэрнээс хойш Монгол өөдлөөгүй ! Лёв Гумилёв эртний Төв Азийн тухай их юм бичсэн байдөг юм ! Арай өөрөө худлаа зохиодоггүй байх ! Бээжингийн архивт орж судлаж үзсэн гэж үздэг юм тэр нь ч худлаа байх оо !! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Хятад дампуурч задраасай
+ Орос бас задраасай..кк
Хүннүчүүдээс бүх үндэстэн үүсэлтэй. Монголчууд хятадын ся үндэстнээс үүсэлтэй. Эсвэл ся үндэстэн хятадууд биш. Монголчуудын өвөг хүннүчүүд мөн ч олон үндэстнээс халх үндэстэн үүссэн. Олон үндэстэн нийлээд хүннүчүүд болж байсан. Тэгэхээр аль үндэстэн анхны үндэстэн гэдэг нь тодорхой бус. Газар орны уур амьсгалаас шалтгаалж өөр өөр үндэстэн бүрэлдэж бий болдог. Нэг үндэстэн дэлхийг эзэлсэн ч өөр үндэстэнүүд үүсгэнэ. Үндэстнүүд нэг үндэстнээс салаалж нүүгээд өөр өөр үндэстэн үүссэн.
халх гэдэг нь хрисчиан гэсэн үг ээ. халах мөн халхлах хэрээсээ үүрэх
xiǎohé xiǎohé, zài wǒ xīn piāoguò bǎ yōuyōu de xīnshì, fān chéng lǚlǚ chūn bō
Монгол, хятад хүн хоёр харш. Суухаар дархлаа муу жижиг биетэй хүүхэд төрж удам нь тасардаг. Хятадууд үүгээр монголчуудыг устгах бодлого явужлж байж ч магадгүй. Хятад хүний цусанд монголчуудад дургүй зан нь шингэчихсэн байдаг. Удам дамжиж өс хонзонгоо авдаг.
Эд баялаг, хацар гоо охидыг нь булааж авдаг байсан түүхтэй л дээ.
Хегелийн үндэстнүүдийн тухай номонд хүннү, ся үндэстний тухай бичсэн байдаг.
Битгий худлаа шаагаад бай. Гегельд үндэстний тухай ном байхгүй. Харин Гегелийн нүүдэлчдийн тухай өгүүлсэн "Түүхийн философийн лекцүүд"-ийг би орчуулсан ба энэ нь миний ganaa.mn блогод бий... Худлаа хуцахаа тат... Судлаач Х.Д.Ганхуяг.
Судлаач юмуу худлаач юмуу ?
Марксын багш Гeгeль диалeктикийг сайн хөгжүүлсэн хүн гэхдээ идeалист диалeктикийг ! Түүх мүүхийг бичиж бичиж барьсан юм байхгүй ээ ! цэвэр философийн хүн ! Мөн Иманауил Кантыг гүйцэхгүй хүн !
Музейн тайлбарлагчид худлаа тайлбарлах нь тухайн улсын музей хулгайн олдвор авсан байх магадлалтай. Худлаа ярих нүгэл
Онц дүн тавья.
Хүннү бидний өвөг дээдэс мөн үү
Ямар ч эргэлзээ байхгүй мөн. Судлаач Х.Д.Ганхуяг.
Та тэгвэл өөрийгөө хүннүгийн тэр гэдэг хүний удам гээд нотлоод гаргаад ирж чадах уу? Бас нэрээ бичихдээ оросууд шиг 3 үеээр бичээд байдаг нь яадаг юм бэ?
1. Монголын түүхийн дурын ном зохиолд манай төрт ёс Хүннүгээс эхэлдэг. Монголчууд бүгдээрээ шахам Хүннүгийн үр сад, хойч үе. Харин чи хувь хүний удам угсаа, угсаатны түүх, үндэстний түүх гэсэн ойролцоо ойлголтуудыг ялгаж сур. Чи эдгээрийг хольж хутгаж байгаа чинь тэнэг хэрэг. 2. Би нэр, эцгийн нэр, овгийн нэрээ бичиж байгаа маань дэлхий нийтийн жишиг. Чи ч гэсэн иргэний үнэмлэхээ гүйцэд уншаад үзэхгүй юу. Ингэж асууж байгаа чинь тэнэг хэрэг. Ингээд чи 2 өгүүлбэрт 2 удаа тэнэгээ нотолж байна даа. Иймээс чи боловсролоо дээшлүүл. Судлаач Х.Д.Ганхуяг.
Iim ih yum unshij sudalna, olj medsenee busdad hurgeh setgel ni yamagt amar bailgahgui tul uigagui bichne, niitelne. Ui tumen teneg humuus dotor medleg bolgood avchih eruul uhaantai gants hoer hun ch bolov baih bui za gej naiddag biz ee! Tegeed zogsohgui usan teneg, esvel galzuu soliotoi ni medegdehgui humuustei margaj, senhruulehiig shantrahgui hicheene. Sudlaach tanii ene ih energi, huch ermelzleliig uneheer gaihaj, bas hundetgej baina. Tanid talarhaj yavdag. Bas tanii omnoos haramsaj baidag. "Mundashgui erdem surahad nas daanch bogino, munhguudiin dund suuhad nas daanch urt" gej bilguun nomch helsen ni yutai unen bilee. Mongoliin gamshig bol mongoloor duuren malnuud bilee.
Өнөө цагт ястаны хэлүүд глобалчлалд устах ёстой. Глобалчлал хоёр янз
Сангийн сайд жавхлан хуурамчаар бирж дээрээс мөнгө иддэг
Ямар ч бага ястаны хэл, зүйр үгүүд устах ёстой
Таалагдаж бна
Нийтлэл бичих коммент бичихээс илүү үнэмшилтэй
Манжууд монголын соёлыг доромжилж тооноор дугуй хийдэг болгож өөрчилсөн. Муу хүний эрээн дотроо.
Монголын бие даасан соёл гээд бариад авах юм даанч байхгүй Бараг 100 % хүний юмаар хүүднгнэж гайхуулсан байдаг Илжирч өмхийрсөн тархийг нь түвд хувалзууд базаж манкуур монгол овог нэр гудамж талбай уул ус толгод гүвээгээ түвдээр нэрлэж түвдүүдийн элэг доог болсон байдаг. Бүр 7 хоногийн 7 өдрөө түвдээр нэрлэж яр тэмбүү бөөс хуурст түвдүүдийн элгийг хөшөөдөг. Монгол манкуур оркууд хадаг яндар цам майдар болж сэгсэгнэдэгийг боловсон жорлонд бааж шээж үзээгүй бохир заваан түвд самган сонсож олж мэдээд мэл гайхаж цэл хөхөрч тэгсэнээ манкуурыг шоолж эг маггүй шоолж инээнэ Өөрийн гэсэн бичиг үсэг байхгүй, салан баавгайн үлгэр шиг 10 илүү бичиг үсэг сольжээ. Одоо криллээ латинаар солино гэж өвчигнөнө Крилл нь ч , уйгар нь ч , латин нь ч адилдаа адил бусдын бичиг үсэг, алийг нь ч хэрэглэсэн бусдын элэг доог доо хөөрхий Хувцас хунар гэх юм байхгүй, хятад хилээ хаахаад чармай шалдан үлдэх болно, монголд 83 сая мал бий. 80 саяынх нь үс нь гадагшаа 3 саяынх нь үс дотогшоо Дэлхийд байхгүй монгол
Дэлхийд байхгүй монгол дээл гэж дөвчигнөнө. Түүхэндээ 1 метр бүү хэл 1 сантиметр торго дурдан даавуу даалимба хийж үйлдвэрлэж үзээгүй хүмүүст ямар юмны хувцас эд агуурсын соёл гэж байх вэ дээ. Хонины арьсаа үсийг нь гадагшаа харуулж өмсөж эдлэх бол жинхэнэ монголын гэх соёл. Хятадын торго дурдан, манжийн ихэс дээдэсийн маяг загвар бол бусдын соёл Манжийн дарлалд 250 жил тарчлахдаа авч үлдсэн манжийн төрд үйлчилсэн монгол хувалзуудын ямбаны хувцасыг одоо монгол хувцас гэж тахин шүтнэ Барьсан байшин барилга энэ тэр нь англи нэртэй Жуулчид буугаад мэл гаыхаж цэл хөхөрнө, монголд ирсэн юм уу нутагтаа байгаа юм уу гэдгээ ойлгохгүй Монгол дэлгүүрт орлоо гэж бодтол тэнд нь монгол гэх юм байхгүй 7 хонохгүй ул нь салдаг гэрийн шаахай, 5 хоноод ханзраад унадаг ноолуур гэх юмнуудыг эс тооцвол өөр өөрийнх нь гэх юм маруухан Хадаг яндар цам майдар бичиг үсэг хувцас хунар барьсан байшин барилга гээд бүх юмс нь гадных, өөрөөр хэлбэл монголд үндэсний соёл гэх юм байхгүй, хүний юмаар хүүдэгнэж
Залхуу монголчууд хятадад ашигтай.
Тэнэг монголчууд орост ашигтай
Бгаа л юм бна.
ee muu sogtyy galzyy dyrak aa!!!chi muu geleg haanaasaa yhaad iim zuil gargaad ireb ee?...baga sig tenegteeree,mal aa.....................
Дэлхийд алдаршсан түүхийн бүтээлээс орчуулан үнэгүй хүргэж байна. Энд орчуулга, тайлбар хийхэд их хөдөлмөр ордог юм. Чиний оюун ухаан хүрч ойлгохгүй байгаа бол иймэрхүү бүтээлээс холхон явж сур... Судлаач Х.Д.Ганхуяг.
Хятадын цэргийн генерал Сю Шүжан Олноо Өргөгдсөн Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж амжилттай зохион байгуулсан алдарт жанжин мөн.Судлаач Х.Д.Ганхуяг.
chi yamar eh syrbaljaas oloo be?.....gaihal aa!!!
Хамгийн эхэнд байгаа. Уншаагүй байж хуцах муухай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Хятадын цэргийн генерал Сю Шүжан Олноо Өргөгдсөн Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж амжилттай зохион байгуулсан алдарт жанжин мөн.Судлаач Х.Д.Ганхуяг.
Монголын нутгаас уйгурын олдвор олноор олддог. Архелогчид мэдлэг нь дутуугаас тайлбарлаж чадахгүй. Монголынх гээд байдаг. Хэн ч очиж байгаагүй хээр газраас түүхэн цайж олдсон гэдэг билүү. Музей барина гээд дутуу орхисон билүү
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}
Линьху гэж ойн иргэдийг хэлдэг билүү, шар мөрний бор тохойн монголчууд билүү. Баруун монголчууд Хүннү мөн. Гэхдээ бусад монголчууд ч гэсэн төрөл садангууд.
Хятадын цэргийн генерал Сю Шүжан Олноо Өргөгдсөн Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж амжилттай зохион байгуулсан алдарт жанжин мөн.
мума гэгчээр төрүүлсэн муутайгаа тэмцэж буй түүх ш дээ.
хөнү-г баривал толгойгүй болох. довтловол асалдах. бэхлэлтэд нуугдах нь зөв өө. ли му хульчгар. яагаад гэвэл ли тангаас дахиад л дотлохым чинь. тэр нь түбэд шүлэгт. гм гм
янь мынь -ханз нь ямар… за бараг гаргахын бна өө. ш үй. төддүгээрээс … . сион нүү. протокол чж post
https://youtu.be/O7C0YariilY
1dayuan singapore 0 equator Dǎo Yí Zhì Lüè. taiwan hǎiwài zhū guó, gài yóu cǐ shǐ — seojjog ⇔ dongjjog (timur kangin ida doǧu … )