
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Украинд хийж буй дайнаа зогсооход 10-12 хоногийн хугацаа үлдсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ийнхүү тэрбээр В.Путинд өмнө нь 50 хоногийн хугацаа өгснөө наашлуулж буйгаа мэдэгдлээ. Д.Трамп энэ мэдэгдлийг Шотландад даваа гарагт буюу өчигдөр хийжээ. "Би өнөөдрөөс эхлэн 10 эсвэл 12 хоногийн шинэ хугацаа тогтооно. Хүлээх шалтгаан байхгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
“Ерөнхийлөгч Путинд маш их урам хугарсан, ийм учраас бид нөхцөл байдлыг эргэн харах хэрэгтэй. Түүнд өгсөн 50 хоногийн хугацааг богиносгохоор шийдлээ” гэж АНУ-ын удирдагч Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй уулзах үеэрээ мэдэгджээ. “Бид тохиролцоонд хүрлээ гэж бодож байсан. Гэтэл Ерөнхийлөгч Путин гэнэт Киев болон бусад хот руу пуужин харваж, олон хүний аминд хүрсээр байна. Гудамжинд энд тэндгүй хүмүүсийн цогцсууд хэвтэж байна” гэж тэрбээр хэллээ.
Д.Трампын шийдвэрийг Украины эрх баригчид сайшаажээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “хатуу байр суурь баримталж, энх тайвныг тогтоох маш тодорхой дохиог өгсөнд” нь АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн байна. “Путин зөвхөн хүч хэрэглэхийг л ойлгодог. Трампын мэдэгдэл бол маш тодорхой дохио. Энэ бол Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн баримталдаг зарчим юм” хэмээн А.Ермак "Telegram" сувагт бичсэн байна.
Долоодугаар сарын дундуур Д.Трамп Украинд гал зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд 50 хоногийн хугацаа өгсөн юм. Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Оросын худалдааны түншүүдэд 100 хувийн хоёрдогч татвар ногдуулна гэж Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттэтэй Цагаан ордонд уулзахдаа мэдэгдсэн билээ. “Би худалдааг олон зорилгод ашигладаг” хэмээн Д.Трамп онцлоод “энэ бол дайныг зогсооход маш үр дүнтэй хэрэгсэл” гэж нэмж дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл17
Ха ха ха
Тараамп барьцгүй, яаж ч эргэж мэднэ. Баадан нь дээр байж
Путгины энэ дайн хэмээх яргалал нь Гитлерийн нацизмийг дарахад оросын ард түмний байгуулсан гавьяаг үнсэнд булж, орос орон дэлхий нийтийн өмнө жигшигдэх шалтаг болж байгаа даа.
Тэглээ, санал бодол нэг
Хариуд нь ямар их зовлон амсахаа Трамп өвгөн мэдэхгүй байна ! Анусын энэ сагсуу өвгөнд ямар хариу барья да гэж одоо Путин бодож байгаа !
Путин юу бодоход дээ, өмдөндөө харваж байгаа
12 хоногийн дараа Монгол улс хаанаас бензин авах ёстой вэ...
Оросын Холбоо задарч Буриад минь тусгаар болох болно. тэр өдөр ирнэ гэдэгт итгэ
Орос хэзээ ч задрахгүй. Буриад хэзээ ч Монголтой нэгдэхгүй Оросоос тусгаарлахгүй. Тэд өөрийн бодолтой улс юм.
Орос сарын дараа задрана гэжйнлээ шдээ!
Буриад тусгаар тогтнохгүй Монголд нэгтгэнэ гэвэл эсэргүүцэх үү?
Хужаагийн эрлийз хурлийзууд оросын задралыг тэсэн ядан хүлээж байгаа яагаад гэвэл урд зүгт байгаа элэг нэгтнийхээ өвөрт орох гээд…
УКРАЙНД БҮХ ЗЭВСЭГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ТУРШЛАГА САЙН БАБГАМ ОРОСЫГ ХУРДАН ДУУСГА. СЛАВА УКРАЙНА.
Тэнэг зөнөг орон гаран юу гэж ч солиорч магадгүй маргааш нэг өөр юм элийрээд эхэлнэ
Маш зөв. Ер нь Оросын хандыг хага дарах хэрэгтэй. Манай улс Цэдэнбалын найр тавьж Молотовын хүсэлтээр Орост өгсөн газар нутгаа эргүүлж авах шаардлагатай. Өөрийн төрсөн газраа Оросуудад найр тавьж өгдөг удирдагч гэж байх уу, Давст уулаа авах л болно доо.
Цагийн юм цагтаа ийм албаар хор хутгадаг сэгнүүдийг тагнуул устгах хэрэгтэй
Зөнөг өвгөн